Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ.
Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж бригадын генерал цол хүртсэн Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
One reply on “ДХИС-ийн захирал П.Батбаатарт Бригадын генерал цол хүртээв DNN.mn”
Хүрэлсүх ээ… цол олгож, шагнал тараах бол ажил биш….чиний хийх ёстой ажил бол хонгилын шүүгчдийг зайлуулж, шүүхийг шудрага, авилгагүй болгох асуудал юм шүү…. элбэгдорж шиг 1 удаа хууль бус шийдвэр гаргаад ч хамаагүй тэднийг зайлуулж чадвал чиний байгуулах гавьяа тэр байх болно…..чамд баг хугацаа үдсэн шүү….4 жил юу ч хийсэнгүй…