Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

2023.11.19 / Ням гариг
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 08.03-17.11
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Уул

Аргын тооллын 11сарын 19, Адьяа гариг. Билгийн тооллын 6, Яруу эгшигт одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 3 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *