Categories
гадаад мэдээ

Дэлхийн өнцөг булан бүрт цугласан Санта Клаусууд хаана, юу хийв?

-Бостон хотод жил бүр зохиогддог “Boston Santa Speedo Run” хэмээх бүх нийтийн марафон гүйлт. Гүйлтэд оролцогчид хотын иргэдийг буяны санд мөнгөө хандивлахыг энэ үеэр уриалдаг байна.

-Испанийн Мадрид хотноо жил бүр болдог “Papa Noel” хэмээх гүйлтийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган хөнгөн атлетикийн тамирчид болоод гүйлтийн спортоор хичээллэгсэд ирж оролцдог байна. Энэ жил ойролцоогоор 10 гаруй мянган Санта Клаусын хувцастай насанд хүрэгчид нэг дор цугларан 5.5 км зайг туулжээ. Энэ нь дэлхийн бас нэгэн дээд амжилт аж. Мөн тэдгээрээс гадна тэднийг даган гүйх олон мянган хүүхдүүд нь Эльфийн хувцастай байсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.-“Papa Noel” уралдааны барианы зурхай

-Нью-Йорк хотын Брүүклен дүүргийн хэсэг залуусын сэдсэн Сантагийн парад.

-Шинэ жилийн баярыг угтан зохиогдсон “Santa Con” хэмээх арга хэмжээний үеэр болсон “Сантагийн бугийг унаад хэн сайн хурдалж чадах вэ” тэмцээн. Английн Лондон хот

-Пакестаны Лахору хот дахь нэгэн сүмийн нэрэмжит энх тайвны төлөөх гүйлтийн уралдаанд оролцохоор цугласан, Санта Клаусын хувцсаар жигдэрсэн сурагчид

-Мотоциклийн аяллыг сонирхогчид жил бүрийн өдийд Санта Клаусын хувцсаар жигдрэн, аялалдаа гардаг байна. Германы Берлин хот.

-“Christmas Diving” буюу зул сарын усанд шумбалт ”хэмээх арга хэмжээнд оролцож буй Санта Клаусын хувцастай усанд шумбагч нуурын голд засах гацуураа авч явж буй нь. Германы Франкфурт хотын ойролцоох Хеленес нуур

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *