Categories
мэдээ спорт

Дэлхийн цомоос алтан медальтай ирлээ

Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлт дэлхийн цомын тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд ОХУ-ын Новосибирск хотноо боллоо. Нийт 25 орны 1000 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 21 тамирчин амжилттай оролцоод иржээ.

Энэ жилийн дэлхийн цомын төлөө тэмцээний алтан медалийг Монгол Улсын тамирчин, ШШГЕГ-ын албан хаагч, ахмад М.Батбаяр хүртлээ. Тэрээр Монгол Улсын спортын мастер цолтой, Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа туршлагатай, чадвартай тамирчин юм.

Дэлхийн цомын төлөө тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авсан тэрбээр 8 дугаар сарын 20-24-ний хооронд Москва хотноо болох Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гараад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *