Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны
дасгалжуулагч, шатрын
олон улсын мастер Н.Баттулгатай ярилцлаа.
-Энэтхэг улсын Ченнай
хотноо болсон дэлхийн
шатрын 44 дүгээр олимпиадад таны гарын шавь
дэлхийн шатрын холбооны
дэд мастер Бат-Эрдэнийн
Мөнгөнзул 17 насандаа
алтан медаль хүртлээ.
Монголын шатрын спортын
түүхэнд шинэ хуудас нээлээ. Та сэтгэгдлээсээ
хуваалцаач?
-Маш их баяртай байна.
Мөнгөнзул маань арван
өрөг тоглож найм хожиж,
нэг тэнцэн, нэг хожигдож
85 хувийн амжилт үзүүлж
ширээндээ түрүүллээ. Би
өөрөө дэлхийн шатрын
олимпиадад дөрвөн удаа
оролцож байсан учир хэр чанга
тэмцээн болдгийг сайн мэднэ.
Тухайн цаг үеийнхээ хамгийн
хүчтэй тамирчид оролцдог
тэмцээн. Дэлхийн бараг бүх
орноос тамирчид оролцож,
хоёр жилд нэг удаа зохион
байгуулагддаг. Ширээнээсээ
медаль авахад бүр хэцүү
болчихсон, хамгийн шилдэг
нь байж л медаль хүртэнэ.
Б.Мөнгөн зул өсвөрийн
улсын аварга болж, хагас
шигшээгээсээ шалгараад,
насанд хүрэгчдийн аваргад
дөрөвдүгээр байр эзэлж
дэлхийн шатрын олимпиадад
оролцох эрхээ авсан. Шавь
маань 17 насандаа дэлхийн
олимпиадын аварга болж
шатарчиддаа “Монгол хүн
чадна” гэдгийг үлгэрлэж, зориг
өглөө.
Та хэр найдлага тавьж
байв?
-Б.Мөнгөнзулыг их мастерын болзлыг бол хангачих
байх, манай эмэгтэй баг ямар ч
байсан категортоо нэг медаль
авчих болов уу гэж харж
байлаа. Ширээндээ медаль
авна гэж огт санасангүй. Гэтэл
Ази тивд хүчтэй категорт
орж, тэмцээндээ маш сайн
оролцлоо, сэтгэгдэл өндөр
байна. Дэлхийн олимпиадын
медаль гэдэг бол маш том
амжилт.
-Б.Мөнгөнзул хэзээнээс
тантай бэлтгэл хийсэн бэ,
та анхны багш нь уу?
-Цэцэрлэгт байхдаа шатар
тоглож сурсан гэсэн. Найм,
есөн настайгаасаа манай
дугуйланд ирж хичээллэсэн.
– Ямар онцлогтой
тамирчин бэ?
-Бат-Эрдэнийн
Мөнгөнзул маань Эрдэнэт
хотын Байгалийн ухааны
гүнзгийрүүлсэн сургалттай
14 дүгээр сургуулийн сурагч.
Мөнгөнзул маш хичээнгүй,
өгсөн үүрэг даалгаврыг
чанартай биелүүлдэг сурагч.
Урьд нь тэмцээнд орохдоо
тааваараа кайф авч аз
жаргалтайгаар бэлтгэдэг
байлаа. Энэ жил олимпиадтай
чухал жил учраас нэлээд
шахаж зовоосон (инээв).
Өдөрт багадаа таваас зургаан
цаг сууж бэлтгэл хийсэн.
-Үзэгчид Мөнгөнзулыг
“Шийдвэрлэх нүүдлүүд
дээр алдаагүй нүүж сайн
хожил авч байна” гэцгээж
байна…
-Олимпиадын бүх өрөг, бүх
нүүдэл хариуцлага. Эхнээсээ
л шийдвэрлэх өрөг байдаг.
Бүхий л эрч хүч, оюун бодлоо
дайчилж тэр тав, зургаан
цагийг өнгөрүүлнэ.
-Цаашид оюуны спортын
тод од төрөх магадпал хэр
ойрхон байна вэ?
– Олимпийн ширээн д
алтан медаль авна гэдэг
дэлхийн томчуулын хавьцаа оччихож байгаа хэрэг.
Олимпийн ширээний алтан
медальтнууд дандаа
хөгжлөөрөө тэргүүлдэг, оюун
ухааныг дээдэлдэг, дэмждэг
орнуудын супер их мастерууд
байдаг. Монголын эмэгтэй баг
маш өндөр потенциалтай,
өөрсдөөсөө 200-300 хувь
чансаа өндөр тамирчидтай
ямар ч сул талгүй тоглож
байна. Ганц Б.Мөнгөнзул
гэлтгүй манай Монголын
эмэгтэй багын тамирчид бүгд
хүчтэй. Цаашид маш сайхан
ирээдүй харагдаж байна.
-Олимпиадын аварга
төрлөө. Нийгэмд шатар
сонирхогчид ч нэмэгдэх
байх. Шатрын спортын ач
холбогдлын талаар ярьж
өгөөч?
-Спорт гэдэг утгаараа
хүнийг маш сайн хүмүүжүүлж,
тэсвэр тэвчээр суулгадаг. Хувь
хүнээс хол, ойрын зорилго,
олон цаг суухын тулд эрүүл
саруул бие, дэглэмүүд барих
гэх мэт олон зүйл шаарддаг.
Аливаа зүйлийг олон талаас
нь харж сурна. Мэдрэлийн
системийг хүчирхэгжүүлж,
бэхжүүлж өгдөг. Хүчирхэг
мэдрэлийн системтэй хүн
хөрвөх чадвар сайтай болдог.
Мөн ямар ч асуудалд тогтвор
суурьшилтай ханддаг болоход
чухал нөлөөтэй. Одоо ч олон
хүүхэд шатрыг сонирхож,
хичээллэдэг. Тэд бүгд заавал
шилдэг шатарчин болох
албагүй, сайн тоглодог байхад
л болно. Хүмүүс дасгал хийж
биеэ эрүүл байлгадаг шиг
оюуны дасгалыг байнга хийж
байх ёстой. Дэлхий дээр маш
олон их мастер бий, тэдэнтэй
өрсөлдөх хэцүү. Мөнгөнзулын
цаашид өрсөлдөх урам зориг
нь илүү нэмэгдсэн болов уу
гэж бодож байна.