Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

hemjil zviЖил бүрийн тавдугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиодог. Тус өдрийг “Олон улсын нэгжийн SI систем–Байнгын хувьсал” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Шинжлэх ухааны салбарын, олон улсын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд SI системийн хэд хэдэн үндсэн нэгжийг дахин тодорхойлох хамгийн сайн аргыг олсноор байгалийн хуулийг ашигласан, физикийн хуультай холбосон тодорхойлолтууд шинэчлэгдэн батлагдах гэж буйгаараа онцлогтой юм байна.

Ингэснээр ирээдүйд хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хэмжил зүйн шинжлэх ухааны судалгаа, түүнд суурилсан хэмжлийн техник, хэмжих хэрэгслийн нарийвчлал, хэмжлийн нэгж дамжуулалтын чанарыг улам сайжруулах давуу талтай аж. Тус семинарын арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газрын Дэд дарга Б.Билгүүн болон МУИС, Физик техникийн хүрээлэн, ШУТИС зэрэг шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцож илтгэл тавьсан байна. Тухайлбал,

-“Хэмжил зүйн бодлого, нэгж дамжуулалтын тогтолцоо, Хууль, эрх зүйн шинэчлэл” сэдвээр СХЗГ-ын ХЗХ-ийн дарга Д.Дамбасүрэн

-“Олон улсын нэгжийн шинэ систем” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг

-“Цаг хугацааны хэмжил” сэдвээр СХЗГ-ын мэргэжилтэн Ч.Мягмар, МУИС-ийн ШУС, Физикийн тэнхим, доктор Ж.Ванчинхүү

-“Лазер-уртын хэмжил зүйд” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг

-“Килограммын дахин тодорхойлолт” сэдвээр ФТХ-ийн доктор Г.Шархүү, СХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг

-“Температурын хэмжлийн нэгж Кельвин, К хувьсал өөрчлөлт” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Байгальмаа, ФТХ-ийн докторант Л.Сарантуяа

-“Ампер-тодорхойлолт, хэрэглээ” сэдвээр ШУТИС-ийн доктор С.Эрдэнэтуяа, СХЗГ-ын мэргэжилтэн Ж.Ариунтунгалаг

-“Химийн хэмжил зүйн нэгж дамжуулалт” сэдвээр “Шинэ Монгол” дээд сургуулийн багш Б.Лхагвасүрэн, “Химийн хүрээлэн”-ийн доктор Б.Нарандалай

– “Ухаалаг хот, интернет эд зүйлс ба хэмжил зүйн дэвшил” сэдвээр “Санчир Тех” ХХК-ны ерөнхий захирал Д.Бат-Өлзий тус тус илтгэл мэдээллүүд тавьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *