Categories
мэдээ нийгэм

Дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо нутагшуулагч “SM” эмнэлэг DNN.mn

Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчил­гээ­ний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй мэргэжлийн баг  хамт олныг өнөөдрийн дугаартаа онцолж байна. Энэ бол сайн сайхан өөд тэмүүлэгч “SM” мэс заслын төрөлжсөн эмнэлэг юм.Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээг эх орныхоо хөрсөнд нутагшуулж буй тус эмнэл­гийн үйл ажиллагааг сурвалж­лахаар зорьж очлоо.Хан-Уул дүүрэг дэх “Home plaza 2”-ын тойрог замын баруун урд талд “SM” эмнэлэг байрладаг аж.Таван давхар энэхүү но­гоон өнгөтэй барилгыг хаанаас нь ч харсан содон юм.Ертөнцийн зүгээр урагш харсан эмнэлгийн хаалгаар оронгуут эелдэг найрсаг хамт олон үйлчлүүлэгчдээ халуун дотноор угтаж авах нь сэтгэлд дулаахан гэж ээ.

Үүсгэн байгуулагдаад өдгөө арван жилийнхээ ойтой золгож байгаа “SM” эмнэлэг нь ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, чих хамар хоолой, урологи, бөөрний мэс засал, гоо сайхны мэс засал, өвдөлтийн менежмент гэсэн үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эднийх өнгөрсөн хугацаанд мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон өргөжиж  хоёр ч  удаа  магадлан итгэлжлэгджээ. Тус эмнэлгийн хамгийн том давуу тал нь эрүүл мэндийн салбарт шинэ шинэлэг эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлэн ажилласаар ирсэн юм.Дээрээс нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан болохоор улсын эмнэлгийн ачааллыг хуваалцдаг байна.Гол нь өвчтөнүүдийн хувьд улсын эмнэлэгт очерлодог шиг хэдэн сарын урт дарааллыг хүлээж цөхрөнгөө барах шаардлагагүй.Гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг “SM”-ээс цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой.Хэвтэн эмчлүүлэх 20 ортой юм билээ.Биднийг очиход сул ор харагдсангүй.Тэнд өсвөр наснаас өтөл буурай хүртэлх бүхий л насныхан хэвтэн эмчлүүлж байв.Өвчтөнүүд болон үйлчлүүлэгчид “SM” эмнэлгийн талаар үнэхээр ам сайтай байсан.Тухайлбал, “Үзлэг, оношилгоо, эмчилгээ нь нэг дор төвлөрсөнөөс гадна эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудынх нь харилцааны хандлага эерэг.Мэргэжлийн ур чадвар ч сайтай.Мэдээж эмнэлэгт янз бүрийн өвчин зовиуртай хүмүүс ирж байгаа.Тэр бүгдэд огт төвөгшөөж цааргалалгүй чин сэтгэлээсээ үйлчилдэгт нь талархаж байна.Миний хувьд улсын эмнэлэгт бишгүй л хэвтэн эмчлүүлж байлаа.Тэр тоолонд явдал суудал нь барагддаггүйг монголчууд бүгд л мэднэ.За тэгээд хэвтэн эмчлүүлэх нь битгий хэл үзлэгийн цаг авах гэж хоёр, гурван сар очерлодог.Харин энэ сайхан эмнэлэгт тийм зовлон алга.Ийм эмнэлэг өшөө олон болоосой доо.Тэгвэл монголчуудад мөн ч их хэрэгтэй сэн” гэж өндөр настай өвчтөн ярив.

Эрүүл монгол хүний төлөөх сайн үйлсийн эзэд

“SM” эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Мөр-Өөд” төслийг санаачилжээ.Уг төсөл өдгөө гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд “ТВ-9” телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгт оролцож байсан 52 настай өрх толгойлсон эмэгтэйд халуун гараа сунгажээ.Түүнд хөлийн судасны өргөсөл өвчний мэс заслыг үнэ төлбөргүй хийж, олон жилийн зовиур шаналлаас нь ангижруулсан байна.Мөн “Алдарт ээж” цахим нэгдэлтэй хамтран бүтэн жилийн хугацаанд сар бүр нэг ээжийг сонгож, нийт 12 бүсгүйд эмэгтэйчүүдийн мэс заслыг үнэ төлбөргүй хийжээ.Бас Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтын ажиллагаа байгуулж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн нийт охидод эмэгтэйчүүдэд үзлэг зөвлөгөө өгөхийн зэрэгцээ эмчилдэг байна.Энэ мэтчилэн “SM” эмнэлгийн хамт олон 100 хувь өөрсдийнхөө зардлаар нийгэмд гэрэл асаасан олон сайн үйлсийг тамгалж бай­гаа юм.Тэдний нийгэм рүү чиглэсэн ажил жилээс жилд өргөжин тэлж байгаа нь үнэхээр талархууштай.Өнөө жилээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр бүр авч чаддаггүй Улаанбаатар хотын алслагдсан хороод болон 21 аймаг сумын зорил­тот бүлгийн иргэдэд нарийн мэр­гэжлийн үзлэг оношилгоо, зөвлөгөө хүргэж эхлэв.Энэхүү сайн дурын “Мөр-Өөд” баг нь одоогийн байдлаар найман аймгийн 20 гаруй сумдад очиж ажиллажээ.Үүний зэрэгцээ хөдөө сумдын эмч мэргэжилтнүүдэд сургалт семинар зохион байгуулдаг аж.

Мэдээлэл технологи асар хурдтай хөгжихийн хэрээр хиймэл  оюун ухаанд суурилсан эмчилгээ, оношилгооны арга улам төгсөрч байна. Хөгжилд хүрсэн орнуудад дэлгэрсэн тэрхүү дэвшилтэт технологиудыг “SM”-ийн хамт олон эх орондоо нутагшуулж ирсэн билээ.Удирдлагын баг нь дотоодын эмч нарынхаа ур чадварыг сайжруулах тал дээр байнгын санаачилгатай ажилладаг.Тус эмнэлэг нь хамтарч ажилладаг гадаадын нэр хүндтэй эмнэлгүүдийн эрдэмтэн, профессоруудыг Монголд авчирч, олон улсын сургалтуудыг явуулдгаараа салбартаа хэдийнэ хүлээн зөв­шөөрөгдөж чадсан.Өнөө жил гэхэд олон улсын гурван томоохон сургалтыг Монгол­доо зохион байгуулсан бай­на. Хамгийн сүүлд гэвэл эх, барих эмэгтэйчүүдийн 120-иод эмчийг  сургалтад хамруулсан байх жишээтэй. “SM” эмнэлгийн үйл ажил­лагаа, зорилго тэмүүллийг том зургаар нь харвал тэр чигтээ эрүүл монгол хүний төлөө гэсэн чин сэтгэл, зүт­гэл уншигдана.Тэр хэрээр салбартаа асар их хөрөнгө оруулалтыг хийж яваа хамт олон юм.

Тус эмнэлгийн бас нэг том давуу тал нь үйл ажиллагааны үндсэн зургаан чиглэл бүртээ Солонгосын алдартай эмнэл­гүүдтэй түншилдэг байна.Энэ талаар “SM” эмнэлгийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Оргил ярихдаа “Бид Солон­госын Каннам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шилдэг эмнэл­гүүдтэй хамтарч ажил­ладаг.Үүний том давуу тал нь үйлчлүүлэгчид маань мэс засалд орохдоо солонгос юм уу монгол эмч сонгох боломжтой гэсэн үг.Мэдээж Солонгосоос эмч ирээд шууд хагалгаа хийчихгүй.Ту­хайн эмч манай Эрүүл мэндийн яамнаас бүх шатны зөв­шөөрлийг нь авсны дараа өвчтөнд үзлэг, оношилгоо, мэс засал хийх эрх нь үүснэ гэсэн үг.Тэгэхээр иргэд маань ямар ч айх, айдасгүйгээр бидэнд эрүүл мэндээ даатгаж болно.Дээрээс нь манай эмнэлэг Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй эм, эмнэлгийн х­э­рэг­сэл, хагалгааны материа­луудыг ашигладаг.Ингэхдээ хад­галалт, тээвэрлэлийн горимыг чанд сахидаг” гэв.

Умай хүзүүний хорт хавдрыг тавхан секундэд оношилж байна

“SM” эмнэлэг нэг давхар­таа эмэгтэйчүүдийн амбул­тори­той.Энд ерөнхийдөө эмэгтэйчүүдийн өдөр тут­мын үзлэг, оношилгоо хийдэг юм билээ.Эмнэлгийн тусламж үйлчилгээ талдаа хэд хэдэн төрлийн мэс засал хийдэг байна.Жишээл­бэл, “Уродинамик” аппаратын тусламжтайгаар эмэг­тэй­чүүдийн шээс задгайрлыг оношилж эмчилдэг аж.“Mini sling” буюу маш нарийн зүсэлттэй давсаг сойх, хярзан оёх, үтрээний пластик мэс заслуудыг мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олон хийдэг юм байна.Давсаг сойх мэс заслыг хоёр төрлөөр хийдэг гэнэ.Тухайн хүний үндсэн өөрийн булчингаар эсвэл хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи буюу сетика тавьж оёдог байна.

Эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог өвчин бол умайн хүзүүний хорт хавдар.Сүүлийн жилүүдэд энэ өвчин залуужих хандлагатай болсон нь эмч нарын санааг зовоож байгаа.ДЭМБ-ын зөвлөснөөр 30-60 насны эмэгтэйчүүдээс гурван жилийн давтамжтай ПАП тест авдаг.Энэ нь тухайн хүнд хорт хавдрын эс бүрэлд­­сэний дараа илрүүлдэг тест гэсэн.Умайн хүзүүний хорт хавдар нэг, хоёрдугаар шатандаа оношлогддог нь ийм учиртай юм байна.Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ажээ.Анагаахын шинжлэх ухаанд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн арга бол “AI” оношилгоо.Ямар ч өвдөлтгүй, маш богино хуга­цаанд оношилдог бай­на.“AI” оношилгоо нь 95 хувиас дээш өндөр мэдрэг чадвар­тай.Зургаан сая дата мэдээлэл дээр тулгуурладаг гэсэн.Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний зургийг аваад тэр дата өгөгдлүүдтэй ердөө тавхан секундын дотор харь­цуулалт хийгдээд хариу нь гараад ирчихдэг байна.Хиймэл оюун ухааны хувьд мэдрэг чанар өндөр болохоор хорт хавдар дөнгөж бүрэлдэж байхад нь оношилсноор 100 хувь эдгэрэх боломжтой аж.“AI” оношлогоо ямар ч зовиургүй учраас бэлгийн хавьталд орсон бүх насны охид бүсгүйчүүд үзүүлэхэд сөрөг нөлөөгүй гэсэн.Ялангуяа умайн хүзүүний хорт хавдар залуужиж байгаа өнөө үед заавал 30 настайдаа ПАП тест өгөх гэж хүлээх шаардлагагүй болжээ.“AI” аппаратаар жил бүр өөрийгөө оношлуулж, энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг мэргэжлийн эмч зөвлөв.

Нас ахих тусам эмэгтэй­чүүдэд шээс задгайрах эмгэг түгээмэл тохиолддог. Улсын эмнэлгүүдийн ачааллыг нэ­лээд нэмэгдүүлдэг энэ өвч­­н­ий амбулторийн үзлэг, оношилгоо, эмчилгээг  “SM”-ээс саадгүй авч бай­на лээ. Тус эмнэлэг эрүүл мэндийн даатгалд хамрагд­сан болохоор иргэдэд амбул­торийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байв.Сониноос Монгол Улсын хэмжээнд шээс задгайрлын эмгэгийн “Уродинамик” оношилгоог хийж буй цорын ганц эмнэлэг нь эднийх ажээ.Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ийм оношилгооны аппарат манай улсад гурав бүртгэгдсэн байдаг.Судлаад үзтэл нэг нь ЭНЭШҮТ-д, нөгөөх нь Улсын клиникийн I эмнэлэгт байдаг боловч аль аль нь ажилладаггүй.Нэгдүгээр эмнэлгийнх нь эвдрээд удаж байгаа юм билээ.Тэгвэл Эх нялхасын “Уродинамик”-ийг ажиллуулдаг мэргэжилтэн одоогоор алга.Хуучин ажил­лаж байсан хүн нь тэтгэвэртээ суучихаж.Боловсон хүчний дутмагаас болж ийм чухал оношилгооны аппарат цоож­той өрөөнд зэвэрч байгаа гэж бодохоор харамсмаар.“Уродинамик” оношилгооны ач холбогдлын талаар “SM медикал” эмнэлгийн эмэг­тэйчүүдийн мэс заслын эмч М.Оюундарь ярихдаа “Ханиаж найтаахад шээс алдаж байгаа болгон дээр мэс заслын эмчилгээ үр дүнтэй биш.Тухайн эмэгтэй шээс задгайрлын ямар зэрэгт байгааг энэ аппаратаар тодор­хойлдог.“Мэс засал хийхэд тухайн эмэгтэйд үр дүн өгөх үү, үгүй юу” гэдгээс шалтгаалж энэ оношилгоог заавал хийх ёстой.Бүр  нарийн яривал тухайн эмэг­тэйн давсагны багтаамж, бие засаад дуусахад давсганд хэдий хэмжээний шээс үлдэж бай­на, давсагнаас гарч байгаа шээсний замын булчингийн хүч болон ямар төрлийн шээс задгайралт байна гэдгийг оношлодог. Үүний ачаар мэс заслын үр дүнг тодорхойлох боломжтой” гэлээ.

“SM медикал” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн нандин эрхтний гоо сайхан байдлыг хадгалахад зориулсан эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Тухайлбал, гадна бэлэг эрхтний уруул багасгах, хэлүүнээс  дээш нь  татах, онгон хальсны нөхөн сэргээгдэх мэс заслаар салбартаа номер нэг гэж хэлж болно. Эдний “Women care” гээд үтрээний угаалгын аппаратын талаар мэдэхгүй эмэгтэйчүүд ховор.Энэ нь байгалиасаа өөрийгөө хам­гаалах хүчтэй тохиргоотой үтрээний хүчиллэг орчныг нөхөн төлжүүлж, ашигтай бактерийнх нь тоог нэмэг­дүүлдэг гайхалтай эмчилгээ юм.

Бамбай булчирхайг эмчлэх хамгийн сүүлийн аргыг нэвтрүүлжээ

Улсын хэмжээнд жилд бамбай булчирхайн 500 гаруй хагалгаа төлөвлөгддөг гэсэн статистик бий.Дэлхийн чиг хандлага хортой биш бол мэс засал хийхээс татгалздаг болсныг “SM” эмнэлгийнхэн онцолж байлаа.Харин манай улсад бамбай булчирхай томормогц хагалаад авчихдаг нь энгийн үзэгдэл болсон.Тэгвэл заавал хүзүүнд зүсэлт хийхгүйгээр бамбайн булчирхайг эмчлэх арыг шинжлэх ухаан хэдийнэ нэвтрүүлчихэж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дэлгэрсэн “RFA” эмчилгээг “SM“ эмнэлэг Монголынхоо хөрсөнд нутагшуулснаараа анхдагч юм. Энэ нь “Өндөр давтамжит долгионы дулаанаар түлэх” арга аж.Тус эмнэлгийн хүзүү, толгойн мэс заслын эмч Ц.Мөнх-Алдарын танилцуулснаар RFA эмчилгээ олон давуу талтай юм байна.Тэрбээр хэлэхдээ “Бамбай булчирхай бол өөрөөсөө сонгомол гармон ялгаруулж бодисын солилцоог хэвийн явуулахад хамгийн чухал үүрэгтэй эрхтэн.Хүний өсөлт, сэтгэхүй, хоол боловсруулалтыг хүртэл зохицуулдаг гэж ойлгож болно.Бамбай булчирхайг хоёр янзаар шинжилдэг.Бүтцийг нь эхогоор, үйл ажиллагааг нь цусны шинжилгээгээр тодорхойлно.Сайхан мэдээ дуулгахад, манай эмнэлэг бамбайн үзлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалаар төлбөргүй хийж байгаа.Бамбайн зангилаа гэдэг бол тэр эрхтнийх нь эмгэг ургалт өсөлт гэсэн үг.Дотор нь шингэн агуулсан, эдэрхэг, холимог зангилаа гэж гурав ангилдаг.Ер нь бол бамбайн зангилаа болгоныг хагалж авдаг байсан үе ард хоцорсон.Орчин үед илүү хөнөөл багатай аргыг сонгож байна.RFA буюу радио долгионоор түлэх эмчилгээ Солонгост анх үүсч байсан түүхтэй.Дараа нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн.Цаашдаа бамбайн зангилаа ч биш сүүлийн шатанд орсон хорт хавдрын өвчлөлийг багасгаж байна.Бас таван цул эрхтэнд үүсэн хавдрыг түлж эмчилдэг.Бамбайн зангилааны хувьд нэг см-ээс дээш хэмжээтэй байвал хортой эсэхийг нь нягтлахын тулд эдийн шинжилгээ авдаг.Хэрэв хорт хавдар бол заавал хагалгаанд орж авахуулах ёстой.Энэ төрлийн хагалгааг зөвхөн ХСҮТ хийж байна.Хэрэв бамбайн булчирхайн хорт хавдрын мэс заслыг хувийн эмнэлгүүд хийхийг зөвшөөрдөг болчихвол улсын эмнэлгийн оочир дараалал нимгэрнэ шүү дээ.Манай эмнэлгийн хувьд бамбайн хорт хавдрын хагалгааг хийх бүрэн боломжтой.Солонгосын хамтран ажил­ладаг эмнэлгүүдийнхээ эрдэм­тэн профессоруудыг авчираад мэс засал хийж болж байна.Харин бамбайн хоргүй жижиг зангилаануудын мэс ажилбарыг хувийн эмнэлгүүд хийхийг зөвшөөрдөг.Ер нь хагалгааны сөрөг тал их л дээ.Бүтэн нойрсуулна.Хагалгааны дараах сэргэлт 7-10 хоног үргэлжилнэ.Бас шарх, сорви үлдэнэ.Тэгвэл RFA эмчилгээний хувьд ийм сөрөг талууд байхгүйгээрээ давуу талтай.Гаднаас нь хэсгийн мэдээ алдуулдаг болохоор бүтэн нойрсох шаардлагагүй.Бамбайн зангилааг гадна талаас нь өндөр радио долгионоор түлээд идэвхгүй болгоно гэсэн үг.Нөгөө эс нь цаашаа хөгжихгүй.Харин усархаг бүтэцтэй зангилааны хувьд доторх шингэнийг нь соруулж авч байгаад гадна бүрхүүл хэсгийг түлдэг.RFA-гээр эдэрхэг хэсэг илүү үр дүнтэй эмчлэгддэг.Зангилааг түлснээр бамбайн булчирхайн бусад эдийг түлдэггүй. Үйл ажиллагаа нь хэвийн явдгаараа сайн талтай” гэв

Судасны бүдүүрлийг эмчлэх төгс шийдэл

Монголчуудын дунд судасны бүдүүрэл түгээмэл харагддаг.Анагаахын нэршил нь өнгөц венийн бүдүүрэл үрэвсэл гэдэг өвчин.Нийт хүн амын 20 орчим хувь нь өвчилдөг гэхээр тар­халтын хувьд өндөр тоо аж.Ихэвчлэн босоо болон суугаа хөдөлмөр эрхлэлт, жирэмслэлт, удамшлаас шалтгаалж венийн судас бүдүүрэл явагддаг байна.Өвчтөнүүдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. “SM” эмнэлэг нь  хамгийн сүүлийн үеийн технологиор уг өвчнийг эмчлэх аргыг нэвтрүүлжээ. Энэ тухай Ерөнхий мэс заслын эмч Э.Нацагдорж сонирхуулав.Тэрбээр “Эхлээд венийн судасны бүдүүрэл ямар учиртай болохыг тайл­барлая.Венийн судас хавхлагын бүтэцтэй.Хавхлага нь судасны чиглэлийг нэг тийш нь урсгахад тусалдаг гэж ойлгож болно.Хавхлага нээгдэнгүүт цус урсана.Үүний дараа хавхлага хаагдана.Хэрэв хавхлагагүй байх юм бол хоосон турбад ус хийсэн юм шиг цус хаашаа ч хамаагүй урсана.

Тиймээс хавхлага нь цусны урсгалыг нэгэн чигт барихын тулд байдаг гэсэн үг.Хавхлага гэмтсэнээс доод мөчдийн венийн судасны бүдүүрэл үүсэх шалтгаан болдог.Доод мөчдөөс ирж байгаа цусны урсгал дээшээ явахад хэцүү.Тэр хооронд судас агшина.Хавхлагууд нээгдэж хаагдана.Нэг нь гэмтчихвэл дараа дараагийн хавхлагуудаа гэмтээх шалтгаан болдог.Ингээд шилбэ рүүгээ судас бүдүүрээд өөрчлөгдөөд ир­сэний дараа хүмүүс ихэвчлэн анзаардаг.Тэрнээс өмнө хөл чилээд, чинэрээд дохио өгөөд л байдаг.Энэ үед нь эмчид үзүүлбэл эрт оношлогдох боломжтой.Хавхлагын гэмтэл 30-аас дээш насныханд тохиолдож байна.Сүүлийн үед хийгдэж байгаа эмчилгээнүүд RFA буюу өндөр долгионоор судсан дотор түлэх мэс засал хийгдэж байгаа.Бас био цавуу ашиглаад судсан дотор өргөссөн венийн судсыг хатаах эмчилгээ хийгдэж байна.Аль аль нь үр дүн сайн.RFA өндөр долгионоор хийгдэж байгаа мэс засал нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгддэг болохоор хагалгааны дараах зовиур, шарх сорви бага.Өвчтөн хэвийн амьдралдаа орох хугацаа нь богино.Эмнэлэгт нэг хоночихоод л гараад явчихна.Хүнд хүчир ажил хийдэггүй бол ажлаа хийгээ явах боломжтой” гэв.Түүнтэй ийн ярилцаж суутал гаднаас 40 орчим насны бүсгүй орж ирэв.Тэрбээр саяхан хагалгаанд орсон юм байна.Эмчдээ хянуулах гэж ирсэн нь энэ аж.“Түлэх мэс засал хийлгэсэндээ их баяртай байгаа.Өвдөх зовиур­гүй, хэчнээн тухтай сайхан байгаа гээч. Би судас­ны бүдүүр­лээс болоод даашинз, юбка огт өмсч чаддаг­гүй  байсан. Одоо харин өөртөө  итгэлтэй, аз  жаргалтай бай­на. Энэ хагалгааг даатгалд оруулчихвал маш олон хүн над шиг урам зориг авах байх” гэж тэр бүсгүй инээмсэглэн ярив.

Түрүү булчирхайг дурангаар оношилж байна

“SM” эмнэлгийн урологийн тасаг дөрвөн давхарт байр­ладаг юм билээ.Энд эр бэлэг эрхтний болон бөөр шээсний замын бүхий л мэс заслыг хийдэг аж.Хүлээлгийн танхимд залуу хос арав орчим настай хүүтэйгээ ярилцаж суух нь анхаарал татлаа.Тэд хүүгийнхээ хөвчийг тасдуулахаар зорьж ирсэн аж.Эмч нартайгаа уулзаж, зөвлөгөө авчихаад хагалгаанд орох өдрөө товлосон тухай хэлэв.Хүүгээ зоригжуулж буй аав, ээж хоёр, тэдэнд баяр хүргэж, бахархах “SM” эмнэлгийнхний эелдэг дулаан уур амьсгалыг өсвөр нас­ны хүүтэй бусад гэр бүл харсан бол хэчнээн их урам авах байсан бол. Эрэгтэй хүүхэдтэй аав, ээж болгоны анхаарах чухал  асуудал яах аргагүй мөн. Энэ тухай эрэгтэйчүүдийн мэс заслын эмч Д.Баянбаатарын ярих­даа “Хөвч тасдах нь эрэг­тэй хүүхдийн бэлгийн бойжил­тод эергээр нөлөөлнө.Бас хосуудын харилцаанд ороод ирэхээр ариун цэвэр бай­на.Сүүлийн үед хөвч тас­дуулах мэс засал түлхүү хийгддэг болсон.Үүнээс гадна манай эмнэлэг эрэг­тэй­­­чүүдийн бахархал болсон эрхтэнтэй холбоотой бүхий л хагалгааг хийж байна.Цагираг, гольцоо, инплант, өөх шил­жүүлэн суулгах, био­мах нөхөх зэрэг пластик хагалгааг арван жилийн туршлагатай мэргэжлийн баг хамт олон эрүүл, аюулгүй орчинд хийж байна.Сүүлийн үед биомах нэлээд тренд болоод байгаа.Гол давуу тал нь яг өөрийнх юм шиг сууж өгч, эдгэрдэг.Харшил өгөхгүй, тойргоороо гурван см бүдүүн болдог хамгийн сүүлийн үеийн хагалгаа.Мөн эрчүүдийн үрийн суваг боох хагалгаанаас гадна түрүү булчирхайн дурангийн оношилгоо хийж байна” гэв.Улсын эмнэлэг дээр оочир дараалал нь дийлддэггүй урологи, бөөрний тасаг “SM” эмнэлэг дээр багаараа ажиллаж байна.

Гоо сайхныг урлагчид

Тус эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх мэс заслыг биеийн болон нүүрсний гэсэн хоёр төрлөөр хийдгээрээ алдартай.Олны танил эрхмүүд “SM” эмнэлгийн байн­гын үйлчлүүлэгчид юм билээ.Нүүрний нөхөн сэргээх буюу гоо сайхны мэс засал дотроо зовхи, давхраа оёхоос гадна нүдийг том, чартгардуу болгож өөрчлөх гээд төрлүүдтэй. Жишээлбэл, давхраа нь бүтэн, хагас  зүсэлт­­тэй, утсаар  гэсэн гурван янз. Залуу буюу зовхины арьс нимгэн охид, бүсгүйчүүдэд голдуу утсан давхраа тохи­ромжтой гэнэ.Хамгийн гол нь тухайн үйлчлүүлэгч хүссэн үедээ утсаа авахуулчихаж болох аж.Энэ үед ямар ч сорви үүсгэхгүйгээрээ давуу талтай гэж тус эмнэлгийн гоо сайхны мэс заслын эмч Ц.Энхжаргал ярилаа.Тэрбээр “Манай эмнэлэг нүүрний залуужуулах мэс заслыг мэсийн болон мэсийн бус аргаар хийж байна.Биеийн пластик мэс заслын хувьд хөх томруулах, багасгах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байгаа.Бас хэвлий, бугалаг, гуя, нурууны өөхийг соруулж аваад шаардлагатай биеийн хэсгүүдэд шилжүүлэх мэс засал хийдэг.Жин ихтэй хүмүүс огцом турсантай холбоотой арьсных нь агших чадвар сулардаг.Учр нь арьсны холбогч эдүүд тасарсан байдаг л даа.Тэгэхээр тухайн хэсгийн арьсыг тайрч авах мэс ажил­бар бас хийж байна” гэлээ.

“SM” эмнэлгийн боолтны өрөөний үүдэнд гоо сайхны хагалгаанд орсон хэдэн залуучууд харагдав.Тэдний хоёр нь хамрын таславчны хагалгаанд орсон гэнэ.Нэг нь оюутан юм байна.Өсвөр насандаа сагс тоглож байгаад бөмбөгөөр хамар руугаа цохиулснаас болж таславч нь мурийсан байж.Үүнээс бол дандаа амаараа амьсгаа авч, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.Иймд яаралтай тас­лавч­ны хагалгаанд орох гэсэн боловч улсын эмнэлгийн очер хавраас наашгүй байжээ. Харин “SM” эмнэлэгт очер дараалалгүй хагалгаанд орсондоо туйлын баяртай байгаагаа хэлж  байв.Энэ  залуу нэгэнт хамрын хагалгаанд  орсных гээд давхар самсааг багасгуулсан гэнэ. Одоо түүнд өвдөх зовиур байхгүй, гадуур боолтоо хийлгэж байгаа аж. Ер нь түүн шиг нэг унтуулгаар давхар гоо сайхныхаа асуудлыг шийдэх боломжтойг  Ц.Энхжаргал  эмч онцолж байв.

Эрүүл мэндийн даатгалаар иргэддээ тэгш, хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлдэг сайн сайхан өөд тэмүүлэгч “SM” эмнэлгийн нөр их ажлынх нь зах зухаас сонирхуулахад ийм байна.

 

Э.Жаргал

3 replies on “Дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо нутагшуулагч “SM” эмнэлэг DNN.mn”

Хөвч таслана гэхээр хасагууд юмуу. Эсвэл мүүний шашинтай улсууд бна.

Сайхан эмнэлэг байна лээ!
Солонгос эмч нар ирж ажилдаг.
Шинэ технологи нэвтрүүлэх гэж зүтгэж буй залуус даа.
Баяр хүргэе.
Баярлалаа!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *