Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны захирал Монголд айлчлах хүсэлтээ илэрхийлжээ

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /MINIS/ төслийн удирдагч Хайри Ал Жамалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл болон Шүрэнгийн УЦС байгуулах төслийн ТЭЗҮ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажлын талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурь болон төслийн талаар харилцан санал солилцлоо. Талууд энэ сарын сүүлээр ахин уулзалт хийхээр товлосон бөгөөд дээрх төслийн асуудлаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал манай улсад айлчилж Н.Батцэрэгтэй уулзах хүсэлтэй байгааг Хайри Ал Жамал уламжилсаныг сайд талархан хүлээж авсан байна.

Уулзалтын багийн бүрэлдэхүүнд БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, ГХАХ-ийн дарга Ц.Энхсайхан, Дэлхийн банкны мэргэжилтэн болон төслийн зохицуулагч Б.Энхбаатар, төслийн зөвлөх Байгаль орчин, нийгмийн хамгааллын мэргэжилтэн Т.Цэцэгээ зэрэг албаны хүмүүс багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *