Ази тивээс АНУ, Европ руу чингэлэг тээвэрлэх үнэ далайн тээвэрлэлт хийх хүчин чадал дутмаг байгаатай холбоотойгоор хурдацтай өсөж байгаа бөгөөд үнийн өсөлт оны эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж “The Wall Street Journal” сонинд бичжээ.
Лондонд төвтэй “Drewry Shipping” зөвлөх компаниас гаргадаг дэлхийн чингэлэг тээвэрлэлтийн үнийн индексээс харахад, наймдугаар сарын 19-ний байдлаар дэлхий даяар 40 футын чингэлэг тээвэрлэх дундаж зардал өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 360 хувиар өсөж, 9 613,28 ам.долларт хүрсэн байна.
Хятадаас Европ болон АНУ-ын Баруун эргийн томоохон боомтууд руу тээвэрлэх үнэ нэг чингэлэг тутамд 15 мянга гаруй ам.доллар хүрч байгаа бол зарим компаниуд явж буй хөлөг онгоцонд ачаа ачих гэрээ байгуулах “эцсийн мөчид” 20 мянган ам.доллар төлж байна гэж “Drewry Shipping” мэдээлжээ.
Далайн тээврийн салбарын мэргэжилтнүүд үзэж буйгаар, чингэлэг тээвэрлэлтийн үнийн өсөлт нь “COVID-19” цар тахлын үед дууссан нөөцөө нөхөх гэсэн барууны жижиглэнгийн худалдаачдын эрмэлзэлтэй холбоотойгоор боомтууд болон дотоодын түгээлтийн сүлжээнд саатал үүссэний улмаас ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдсантай холбоотой ажээ.
Чингэлэг тээвэрлэлтийн зах зээлийн хурцадмал байдал 2022 оны эхэн хүртэл үргэлжилж болзошүй гэж шинжээчид таамаглаж байна.