Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Батцэцэг Италийн элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд хоёр орны найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа өргөжиж байгааг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглэв. Тэрбээр Итали Улстай хамтран нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Итали технологийг Монгол ноолууран бүтээгдэхүүнтэй хослуулан Европын зах зээлд экспортлох боломжтой болохыг онцлов.

Элчин сайд Л.Ботта Монгол Улсад шинээр Элчин сайдаар ажиллах хугацаандаа урлаг, соёл, боловсролын салбарт онцлон анхааран ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн хамтарсан Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ирэх жил Ром хотноо зохион байгуулах, ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *