Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээнд эерэг тохиолдол гараагүй бөгөөд дөрвөн төрлийн үйлчилгээг ирэх даваа гарагаас дээрх дөрвөн төрлийн үйлчилгээг нээх шийдвэрийг гаргажээ. АОК-ын шийдвэрээр үсчинг нээх боловч гоо сайхны үйлчилгээ энд хамаарахгүй бол Дархан зах дотор болон өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг барилгын материалын дэлгүүрийг нээх юм байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд авто угаалга бус зөвхөн авто засварууд ажиллаж эхлэхээр болсон байна. Дээрх дөрвөн төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-ийг тогтмол шалгах бөгөөд зөрчил гаргавал анхааруулахгүй шууд хаах юм байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд арванхоёрдугаар сарын 7-ноос өмнө халдвар хамгаалалтын ажлыг гүйцэтгэх туд хугацаа өгөх үүднээс өнөөдөр ийнхүү зарлаж байгаа юм байна.
Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр үсчин 78, ББСБ 14, автозасвар 7, барилгын материалын худалдаа эрхлэх 114 иргэн, байгууллага үйл ажиллагаагаа эхлэхээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тус аймаг 1200 орчим иргэнийг PCR шинжилгээнд хамруулан аймгаас гаргаад байгаа бөгөөд бусад аймагт байгаа иргэдээ ч бүртгэлжүүлэн нэвтрүүлж байгаа талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.
Харин Дархан-Уул аймгаас нийслэл болон бусад аймаг руу явах хүсэлтийг өнөөдрөөр авч дууссан бөгөөд 1820 бүртгүүлээд байгаа юм байна. Эдгээр иргэдийг Улаанбаатар болон эрүүл мэндийн, бага насны хүүхэд, өндөр настан гэсэн эрэмбээр шинжилгээ авч, гаргах юм байна.