Categories
мэдээ нийгэм

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ DNN.mn

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замд Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 2.1 сая долларын хөрөнгө оруулалтаар зам засварын ажлын төсөл хэрэгжихээр болсон.

ЗТХЯ-наас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зургаадугаар сард зарлаж уг тендерт “Үйлсийн зам” ХХК нь шалгарчээ. Есдүгээр сарын 15-наас зам засварын ажлын бэлтгэл ажлаа хангаж, энэ сарын 2-ноос гэрээ байгуулж, замын ажил нь эхэлсэн байна. Тухайн төслийн захиалагчаар ЗТХЯ, зөвлөхөөр “ICT SAIN CONSULTING” LLC, гүйцэтгэгчээр нь “Үйлсийн зам “ ХХК ажиллах юм. Зам засварын ажлыг 2023-2024 онд хийж гүйцэтгэнэ.

Дээрх төслийн хүрээнд Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд дараах нэр төрлийн ажлууд хийгдэхээр тусгагджээ. ЗТХЯ-тай байгуулсан гэрээний дагуу 2023 онд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд,

1.Дархан самбараас Цагааннуурын тойрог хүртлэх замын эвдрэл ихтэй 2.2 км замд, Цагааннуурын тойрог өнгөрөөд хар морьтын хөтөл хүртэлх замын эвдрэл ихтэй 1.55км замд, Хар морьтын хөтөлөөс Орхон жимс ногооны салдаг хүртэлх замын эвдрэл ихтэй хэсэг болох 1.4км замд, Жавхлант сумын салдаг уулзвар өнгөрөөд Ерөөгийн давааны зогсоол хүртлэх 8.0 км замд, Ерөөгийн төмөрбетон гүүр гараад Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртлэх замын их эвдрэлтэй хэсэг болох 0.7 км замд буюу нийт 13.9 км замд замын хуучин хучилтыг хуулж, тэгшилгээ хийн шинээр асфальтбетон хучилт хийгдэнэ.

2.Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд 9512м2 нүхний эвдрэлийг /нийт замын бүх нүх бөглөгдөнө/ засварлах ажил мөн хийгдэхээр байна.

3.Хучилтад үүссэн заадас гагнах ажил 56,930 метр урт.

2024 онд хийгдэх ажлууд:

1. Ерөөгийн давааны 3.7км, Арангатын давааны 2.7км, Ундрагчийн тойрог тужийн нарсны 3.6км, Сүхбаатар самбараас хорооллын зам хүртлэх 8.0км, гурвалжингийн уулзвараас Алтанбулаг чиглэлд үхэрчийн амны карьерын харалдаа хүртлэх 4.0 км буюу нийт 22 км замд гадаргуун боловсруулалт буюу элэгдлийн үе хийгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *