Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нутгаар өчигдөр үргэлжлэн орсон борооны үеэр А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 дахь км эвдэрчээ.
Борооны үеэр уулнаас үер бууж, 2 төмөрбетон хоолойн хажуу налуу, буцаан дүүргэлт угаагдан, хажуугийн шуудуу, хажуу налуу угаагдсан байна.
Уг замыг хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК тухайн замд үзлэг шалгалт хийж, яаралтай арга хэмжээ авч байна.