Дархан чиглэлийн Хар модот давааны араас Урьхан хүртэл замын 80-81 километрт замын зорчих хэсэг цөмөрчээ
Энэ талаар ЗТХЯ-наас “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэгт суулт үүссэн.
Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Иргэд, тээвэрчид та бүхэн хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг хичээнгүйлэн хүсье” гэв.