Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмаар хүй долоон худагруу автобус 1000 төгрөгөөр үйлчилнэ

Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр нийтийн тээврийн автобус Хүй долоо худаг руу үйлчлэх юм байна.

Тодруулбал, наймдугаар сарын 04-ний өдрийн өглөө 09:00 цагаас эхлэн Таван шарын автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явах бол 05-ны өдөр 08:00-цагаас эхлэн тус тус явна. Харин 21:18 минутад сүүлийн автобус Хүй долоон худгаас Таван шар чиглэлд явах аж.

Зорчих тасалбарын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих ба мөнгөө бэлнээр төлж явна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *