Categories
мэдээ нийгэм

Далан давхрын оршуулгын газрын тохижилт 80 гаруй хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлд 35 гаруй оршуулгын зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газрууд үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Оршуулгын газруудад метан хийн ялгарал их байдаг учраас тэр хавьд оршин сууж буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд хотоос зайтай байлгах зайлшгүй шаардлага үүсдэг байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Одоогийн байдлаар манай улсад оршуулгын үйл ажиллагаа 2005, 2018 онд батлагдсан журмаар зохицуулагддаг аж. Нэг үгээр хэлбэл бие даасан хууль байдаггүй. Жишээ нь эмнэлгээс гаргасан шарилыг хаашаа шилжүүлэх вэ, дараа нь ямар зан үйл хийгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй байдаг. Талийгаачийг оршуулах нь бизнес байж болохгүйг хувийн байгууллагуудад хэлж, шаардлагаа тавьж байна. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нийгмийн даатгалаас 1000000-2000000 төгрөгийг оршуулгын зардалд олгох ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүнийг хувийн байгууллагуудтайгаа ярилцаж, гэрээнд нь тусгаад явна гэж үзэж байгаа. Далан давхрын оршуулгын газрын тодорхой хэсэгт тохижилтын ажил хийж байна. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл аваад тухайн цэцэрлэгт хүрээлэнд талийгаачдын чандрыг байрлуулах ажил хийгдэж буй. Уг ажил 80 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагынхан болон бурхан болоочдод задлан хийх байгууллагууд тэр хавьд очиж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *