Авто спортын олимп гэгддэг Дакар ралли 2019 оны нэгдүгээр сарын 6-17-д Перу улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах гэж байна. XXXXI удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор техникийн үзлэгт хамрагдаж, хувийн дугааруудаа авчээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд гурван тамирчин уралдах аж. Тодруулбал, SxS ангилалд оролцох авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд Францын Ле Хавред уралдах машинаа өөрсдөө хүргэн өгч, техникийн үзлэгт хамруулжээ. Улмаар уралдах эрхээ баталгаажуулан 413 дугаартай уралдахаар болсон байна. Дашрамд дуулгахад, автомашины SxS ангилал гэдэг нь олны мэддэгээр дөрвөн дугуйт юм. Тус ангилалд Монголын тамирчид анх удаа оролцох гэж буй аж. 2013 онд мотоциклийн төрлөөр анх уралдаж 2015 он хүртэл оролцож байжээ.