Categories
мэдээ нийгэм

Дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяад арван жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн сард дөрвөн настай хүүгээ “орондоо шээлээ” гэсэн шалтгаанаар хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан аймшигт хэрэг гарсан билээ. Элэг дэлүү нь няцарч биедээ хүнд гэмтэл авсан хүү ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон бол ЭХЭМҮТ-д шилжин ирээд 30 хонохдоо зургаан удаагийн хүнд, хөнгөн хэлбэрийн хагалгаанд орсон байдаг. Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.

Хоёр хүүхдийг зодож тамласан хэргээр шүүгдсэн Б.Тодзаяад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 жил хорих ял оноожээ. Ингэхдээ ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *