Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар долдугаар сарын 25-ны өдрийн 19:00 цагийн үед орсон аадар борооны улмаас нэг айлын хоёр гэр нурж, 200 бог мал хорогдсон мэдээлэл байна.
Тодруулбал, тус сумын харьяат малчин Д-ийн хоёр гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогдсон тухай мэдээллийг Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.