Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн бүлгийн хуралдаанара 2021 оны улсын төсвийн талаар ярилцлаа.
Бүлэг нэгдүгээр хэлэлцүүлгийн өмнө энэ асуудлыг хэлэлцсэн. Ингээд УИХ-ын даргын захирамжаар улсын төсвийн хоёр, гурав, дөрөвдүгээрт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсгийн Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж байгаа. Ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг бүлгийн хурлаар хэлэлцэн тодорхой улс төрийн шийдэлд хүрлээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 2021 онд цар тахал үргэлжлэх болоод байна. Тиймээс 2021 оны төсөв ковидын үеийн төсөв болоод байна. Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өргөн баригдсан анхны төсөв.

Засгийн газраас нэлээд өөдрөг төсөөлөлтэй төсөв өргөн барьсан. 2019 оны төсвийн тодотголын дараа төсвийн орлого 10.7 их наяд болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийн орлогыг 13.1 их наядаар төлөвлөсөн. Тиймээс орлогын нэмэх биш энэ орлогоо хийж чадах уу үгүй гэж харж байна. Энэ дотор улсын үйлдвэрийн газар, төрийн өмчид компаниудыг төсөвт оруулж байгаа орлого хангалтгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна. Үр ашиггүй олон аж ахуй нэгжийг авч явах шаардлага байна уу. Үр өгөөжтэй байх реформ хийгээд үр дүн нь 2022 оны төсөв дээр гарч ирэх зохион байгуулалтын Засгийн газар нэн даруй хийх хэрэгтэй байна.

Зардал тал дээр хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтууд танагдсан. Урсгал зардалд мөн хэмнэлт хийсэн. Тэвчиж, хэмнэж болох урсгал зардлыг суулгасан.

Урсгал зардал, хөрөнгө оруулалтыг 60-70 тэрбум төгрөгөөр хэмнэж болох судалгаа гарсан. Гэхдээ энэ эцэслэгдээгүй тоо. Тухайлбал, ирэх оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн халамжийн зардал байгаа. Үүнээс 860 нь хүүхдийн мөнгө, үлдсэн 500 гаруй тэрбум нь хуулиар олгогддог халамжийн зардал байна. Эдгээр халамжийн зардлуудын 3-5 хувийн буюу 25 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж болохоор харагдаж байгаа. Мөн УОК-т харьяалагддаг байгууллага болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас бусад байгууллагын томилолт, шатахууны зардлыг 10-15 хувиар хэмнэх санал гаргасан. Түүнчлэн тэвчиж болох нэг удаагийн томоохон арга хэмжээнүүдээс 20-иод тэрбум төгрөгийн хэмнэлт хийх саналыг бэлтгээд байна.

-Төрийн өмчит аж ауйн нэгжүүдээс хэдийг нь татан буулгаж, ямар зохион байгуулалтаар хэмнэлт хийх судалгаа байна уу?

-Энэ зөвхөн нэг удаагийн төсөвтэй уялдуулан хийх ажил биш. Тиймээс энэ удаагийн төсөв батлагдаад, төсвийг дагалддаг тогтоолоор байнгын хороод болон Засгийн газарт чиглэл өгч бай шийдвэрүүд гарах учиртай. Түүнээс цааш нэлээд тодорхой болох байх.

Төрийн өмчийн улсын үйлдвэрийн газар, улсын үйлдвэрийн газар, хамтарсан үйлдвэрийн газар, орон нутгийн үйлдвэрийн газар гэхчлэн нийт 500 гаруй ААН байдаг юм байна. Эндээс ТАБЗГ гууд уриддаг нь 106. Томоохон дэд бүтэц, зам тээвэр, цахилгаан станц нь яамдынхаа харьяанд байдаг. Тиймээс Засгийн газар судалгаа хийгээд татан буулгахыг нь буулгах хэрэгтэй байна.

-Ямар халамжийн зардлыг танах судалгаа гаргасан бэ?

-Давхардаж байгаа халамж маш их байгаа. Групп тогтоох зэрэг анхаарал татаад байгаа асуудлын менежментыг сайжруулах, хуулийг нь боловсронгуй болгох шаардлага байна.

-Ирэх онд хувьчлалаас хэдэн төгрөг төвлөрөх вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн 2021 оны төсөвт хувьчлалын орлого байхгүй.

-УИХ-ын Тамгын газар нийт 500 гаруй ТББ-тай хоёр тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцсэн болов уу?

-Хувь гишүүний хувьд хэлэхэд УИХ-ын гишүүний төсөвт цалин, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардлаас бүрддэг. Биднээс өмнө эдгээр зардлуудыг заавал ТББ-гаар дамжуулна гэдэг журамтай болгосон юм билээ. Жишээ нь, бензины зардал авах байсан ч ТББ-аар дамжуулж авна. Бид энэ журмаар л явж байгаа.

-УИХ-ын гишүүн цалингаас гадна хэдэн төгрөг зарцуулах эрхтэй вэ?

-УИХ-ын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнд тойрогт ажиллах, хуулийн төсөд боловсруулах, ном хэвлэлийн, сургалт сурталчилгааны гээд олон зардал ордог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *