Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголд дуудагдсан гэрчүүдийн нэрс дунд Хотын дарга асан Д.Сумъяабазар байсан. Түр хорооноос мэдээлснээр түүнд гэрчээр дуудах мэдэгдэх хуудсыг хуудсыг хүргүүлэх гэсэн боловч холбогдоогүй байна.