ОХУ-ын Челябинск хотод зохион байгуулагдаж байгаа Жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр манай гурван тамирчин зодоглож, гурвуулаа эхний учраануудаа ялаад байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир нар хэсгийн хоёр дахь барилдаанаа хийж, өрсөлдөгчдөө буулган аваад байсан бол сая эмэгтэйчүүдийн 57кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Сумъяа хэсгийн хоёр дахь барилдаандаа Израйлийн бөх Камила Минакаваг цэвэр ялав. Тэрбээр эхний барилдаандаа гоц мөргөсөн юм.