Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт мэндэлсэн гурван ихэр хүүд 3 өрөө байр бэлэглэв DNN.mn

Дорноговь аймагт 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр гурван ихэр хүү мэндэлжээ.

Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нарын гэр бүлд мэндэлсэн Х.Хангай, Х.Оргил, Х.Далай нар өдгөө нэг ой гурван сартай эрүүл энх өсөн торниж байна.

Тус гэр бүлд өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороололд гурван өрөө байрыг бэлэг болгон түлхүүрийг гардуулан өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *