“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд эхэллээ. Олны танил жүжигчдийн шүүх хурал өмнө нь хоёр ч удаа хойшлогдсон юм. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд болох байсан шүүх хурал гурав хоногоор хойшлогдоход шүүгч энэхүү шүүх хурлыг дахин хойшлуулахгүй гэдгийг анхааруулж, жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон гэдгээ мэдэгдсэн билээ.