Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх сонирхолтой тоглолтууд эхэлнэ.
Зургаан тамирчинтай Риог зорьсон боксын багийн хоёр тамирчин болох 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 69 кг-д Н.Түвшинбат нарын тэмцээн өндөрлөсөн.Тэгвэл өнөөдрөөс манай боксчид медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг эхлүүлэх гэж байна.
Эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хүрэл медалийн төлөө тулалдана. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Энэхүү тоглолт маргааш өглөөний 06.00 цагт болно.
О.ӨНӨР