Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Д.Намсрайноровыг дэмжигчид хайраа илэрхийлэв

Монгол HD телевизийн зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч МУСТА Д.Намсрайноровыг дэмжигчид нэмэгдэх болсныг фэйсбүүк, цахим ертөнцөд хөвөрч буй иргэдийн сэтгэгдлээс харж болно. Мөн түүний талаарх сэтгэгдэл эерэг байгаа нь эрхэм дуучны найрсаг, нийтэч, хөдөлмөрч зантай холбоотой ч гэжээ. Тэрээр сүүлийн 10 жилд таван тайлан тоглолтоо хийсэн бөгөөд 21 аймгийн 360 гаруй сумын үзэгчдэдээ толилуулжээ. Яруу найрагч Ч.Алтантүлхүүр дуучин Д.Намсрайноровт хандаж мөр холбосон сэтгэгдэл бичихдээ. Тэрээр “Гэмт бэртлийн бэрхийг давж босоод, бүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай. Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж энэ байх” гэжээ.

Түүнчлэн “Дэлтний нуруун дээр дэрвэж өссөн майгахан дүү Намсрай, малчны хүү Д.Намсрайноров дуучин маань
“Дэлхийн контент”-д хүчээ үзэж, хайр түгээж, хамаг олны дархлааг дэмжиж байгааг хараад бахархаж сууна.

Түүний дуутай зүйрлэвэл ёстой л
Түмний сэтгэлийн сэрлийг хөдөлгөж, дурлан дурлан хайрламаар уяхан, туяхан бүсгүйтэй уруулын хээгээ сүлэхээс наахнуур, унаж босохыг давахаас цаахнуур сэтгэл нь бүжиж байна.

Хүний амьдралд юу эс тохиолдох…

Бүжих мэтэд саналтгүй, хүн ардынхаа хайртай дуучин болно гэж ч бодолтгүй… Хөл дээрээ ч босож чадахгүй бэртэлтэй байсан үе саяхан.

Тийм бэрхийг давж босоод, бүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай. Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж энэ байх. Эрхэм дүүдээ дэлхийн хүн төрөлхтөнд энх цагийг авч ирсэн ялалтын баярын өдрийн мэнд хүргэе!

Хүндэт дүү минь чи эргэлзээгүй ялсан
Хөл дээрээ дахин босохдоо л ялалтаа дагуулж боссон
Хүн ардынхаа сэтгэлээр түшүүлсэн ялалт урт настай

Дуучин дүүгийнхээ хөөргөн нэрлэдгээр дууны алтан “партнёр” муу ахаас нь” гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *