Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Надад ямар ч гомдол алга

МАН-ын бүлэг өчигдөр орой 21.00 цаг хүртэл хуралдав. Эцсийн дүндээ Д.Хаянхярвааг бүлгийг даргаас огцрууллаа. Түүнийг огцруулах асуудлаар хоёр удаа санал хураасан. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29-өөр тэнцсэн учир дахин санал хураалт явсан. Дахин санал хураалтаас өмнөхөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Дэлгэрсайхан нар ирсэн. Ингээд дахин санал хураахад, оролцсон нийт гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжиж, 27 нь дэмжсэнгүй. Хүчингүй нэг санал байв.

Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ярихдаа “Бүлгийн шийдвэрийг хүндэтгэж байна. Өөрийгөө муу ажилласан гэж хэлдэг тэнэг хүн байхгүй байх. Намайг яаж ажилласныг бүлгийн хамт олон хэлэх байх. Би нэг л зүйлийг хэлье. Зарчим ярьж болдоггүй цаг иржээ. Хүний алдаа оноог шүүмжилж болохгүй, хууль дүрэм хэрэгжихэд их хэцүү болж хэмээн харж байна. Цаашид хэлэх үгээ нэг их хязгаарлаж явахгүй. Ард түмний талд дуугарах ёстой. Намын, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарч болохгүй. Засгийг огцруулах асуудлаар гарын цуглуулж байгаа. Тоог хэлээд юу гэхэв. Энэ талаар бид маргааш хурлаараа ярилцах байх. Нам дотроо ярилцана. Надад ямар ч гомдол алга” гэв.


Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаснаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан талаар бичжээ. Өчигдийн байдлаар Засгийн газрыг огцруулах асуудлаар цугласан гарын үсэг 36-д хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *