Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах бидний шаардлага хэвээрээ байгаа

– АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ 2019 ОНЫ ТӨСӨВТ ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВНА –

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлуудаар байр суурийг нь сонирхлоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсөвт хориг тавьчихлаа. Таны байр суурь ямар байгаа бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан нь зөв. Өмнө нь ч гэсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавихыг уриалсан. Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Ирэх оны төсөв маш өндөр зардалтай, эрсдэлтэй төсөв болсон шүү дээ. Тиймээс дэмжих ямар ч боломжгүй байсан. Манай бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. Төсвөө батлахдаа УИХ-ын гишүүдийн олонхын оролцоогүйгээр баталсан. Дэгийн тухай хуулиа зөрчин баталсан төсөв.

-Засгийн газрыг огцруулах бичигт эрх баригч намын гишүүд гарын үсэг зурсаар байна. Өмнө нь Ардчилсан намын бүлэг хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газар огцрох ёстой гэж байсан. Бүлгээр Засгийн газрыг огцруулах асуудал дахин яригдсан уу. Бүлгийн байр суурь ямар байгаа бол?

-Өнөөдрийн төр засагт авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраа с За с гийн газарт хариуцлага тооцох шаардлагатай гэсэн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа УИХ дарга, Засгийн газарт илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа МАН-ын дотоод асуудалд Ардчилсан нам оролцо х г үй бай гаа. Учир нь эрх баригчды н дотоод асуудал хямралын цэгтээ хүрэхээс өмнө бид өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа гэж ойлгож болно. Дараагийн анхаарал татаж байгаа сэдэв УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаа 60 тэрбумын асуудлаар тавьсан бидний шаардлага ч мөн хэвээр байгаа. Төр засгийн үйл ажилла гаа боло хоо больчихлоо. Шударга бус үйлдлүүд хэрээс хэтэрчихлээ. Нэг тийш нь шийдэх ёстой гэсэн ард түмний шаардлагатай манай бүлгийн шаардлага нийцэж байгаа учраас бүлгийнхээ хурлыг яаран хийгээдбайх шаардлага байхгүй. Ер нь бол Засгийн газрыг огцруулах бидний шаардлага хэвээрээ байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар 26 гишүүн гарын үсэг зурсан байна гэж мэдэгдсэн. Танай бүлэг дэмжиж кноп дарах уу. Д.Хаянхярваа гишүүнтэй ярьсан зүйл байгаа юу?

-Засгийн газраа хэрхэх асуудлаа яах ньэрх баригчдын асуудал. Тэнд хэдэн хүн яаж гарын үсэг зурсан нь чухал биш. Хамгийн гол нь хариуцлага тооцох нь л чухал. Өмнө нь хэлж байсан үгээ дахиад нэг хэлье. 2016 оны сонгуулиар өнөөдрийн эрх баригчдад үнэмлэхүй олонхын саналыг ард түмэн итгэж өгсөн. Энэ итгэл мөхөж байгаа нь тун харамсалтай. Монгол Улсын хувь заяа эрх баригчдын гарт байна гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Парламентын то гтолцоо ардчилсан Монгол Улсыг авч явах уу, нэг эсвэл хаантай болох уу, бүр коммунизм руугаа буцаж орох уу гэдэг асуудалд сөрөг хүчний есөн гишүүн шийдэхгүй. Үүнийг үнэмлэхүй олонх эрх баригчид шийднэ.

-Ерөнхийлөгч УИХыг тараах тухай бичиг хүргүүлсэн. Ер нь УИХыг тараах асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан Монгол Улсад оносон, алдсан олон зүйл бий. Хүний эрх, эрх чөлөө, та бидний ярилцаад сууж байгаа ч гэсэн асар том эрх чөлөө юм. Энэ бол Ардчилсан Монгол Улс. Тийм учраас Ардчилсан нам өөрсдийнхөө бүтээсэн үнэт зүйлсийг өөрийнхөө гараар устгана гэж байхгүй. Харин УИХ тарахдаа тулах юм бол өөрөө тарах ёстой. Үндсэн хуулийнхаа хүрээнд. Түүнээс биш гадны шахалтаар ч юм уу, хэн нэгний тушаал заавраар төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага замбараагүй байдал руу орж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд бид цаашид ажиллаж чадахаа болилоо гээд гуравны хоёроор гарын үсгээ зураад Үндсэн хуулийн өөрөө тарах заалтын дагуу тарна гэж шийдэх юм бол бид тэр талд нь байна.

-Хэрэв Засгийн газар огцроод танай намтай хамтарсан Засаг байгуулах санал тавьбал яах вэ?

-Тийм юм байхгүй ээ. Есөн гишүүнтэй бүлэг хамтарна гэж юу байхав. Нэгэнт ачаагаа үүрсэн бол барианд хүртлээ үүрч явах эсэхээ эрх баригчид өөрсдөө л шийд.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *