Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дэмбэрэл: Намайг “ногоон хавтас” дагасныг тавин жилийн дараа мэдсэн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..

Ахмад дайчин, нэрт сурган хүмүүжүүлэгч Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. Энэ хүн хоёр дайны тэрг үүн шугаманд тулалдаж, хилс хэрэг тулгуулан хэлмэгдэж явсан нэгэн.


ХУРАНДАА Р.БАДАРЧИЙГ БУУДАХАД БҮГДЭЭРЭЭ УЙЛСАН

-Хоёр дайны тэргүүн шугаманд тулалдаж явсан хүн тун цөөхөн үлджээ. Халхын гол цустай урсаж байсан үеийг дурсахгүй юу? -Зургаан настайд ээж минь таалал төгсч, би Янжин эгч, хүргэн ах хоёр дээрээ өссөн. Танхим, аж ахуйн дунд сургууль зэргийг төгсгөж бичиг үсэгтэй, ойр зуурын мэдлэг олж авсан. 1938 онд манай Өвөрхангайгаас цэрэг дайчлахад саналаараа цэрэгт явж Зүүн хязгаарт Баянтү- мэнгийн тавдугаар морьт дивизэд алба хааж билээ. 1939 оны тавдугаар сарын эхээр Японы манж-баргын морин цэрэг, техникийн хүч нэмэгдүүлэн Халхын голоор довтолж орж ирсэн.

Манай дивиз, анги нэгтгэлүүд бүгд тосч тулалдсанаар их цус урссан даа. Би их бууны дивизийн тагнуулын салаанд явсан учраас дайсантай хамгийн түрүү тулгарсан. Ширүүн тулалдаан болж хоёр талаас мөн ч олон хүн алагдаж, шархадсан даа. Дивизийн дарга хурандаа Шаарийбуу тулалдааны талбарт буудуулж нас барсан. Сонин шүү, ар дагзнаас нь буудсан сумны мөр байсан. -Дайсан буудсан бол урдаас нь л буудмаар юм… -Харин тийм ээ. Хүмүүс янз бүрээр л ярьдаг байсан. Дайны хажуугаар дажин гэгчээр хачин юм болж байсан юм шүү дээ. Дарга нарыг баривчилж, сольж, зарим том дарга нар сураггүй алга болдог байлаа. Дөрвөн том тулалдаан болж Монголоос 227 хүн алагдсан гэдэг бүдэг бадаг тоо байдаг. Халх голын дайн гэнэт эхэлсэн шигээ гэнэт дууссан. Намар есдүгээр сарын 16-нд Москвад Молотов, Японы Элчин сайд хоёр гарын үсэг зураад л дайныг дуусгачихсан гэдэг юм.

-Халх голын дайн дөрв өн сар үргэлжлээд л дууссан хэрэг үү?

-Тийм ээ. Есдүгээр сарын 16-наар дуусах байсан. Гэтэл Монголын хил дээр манай Халх гол сумынхан нутагладаг байсан Мана уул япончуудад эзлэгдсэн хэвээрээ байлаа. 22-р морьт хорооны дарга хурандаа Р.Бадарч, комиссар Е.Цэдэн-Иш нар Мана уулаа Д.Дэмбэрэл: аваагүй цагт дайныг дуусгахг үй гэж, тэр ууланд бүгж байсан дайсны эсрэг амь хайрг үй тулалдаж билээ. Хэдэн зуун хүнтэй ганц хороо юу болох билээ дээ, Мана уулаа авч чадаагүй. Харин Монголын тал байлдааны үүрэг биел үүлээгүй гэж Р.Бадарч, Е.Цэдэн-Иш нарт цаазлах ял өгөөд, Зүүн хязгаарын цэргийн дээд шүүхээс амь гуйхыг зөвшөөрсөн. Комиссар Е.Цэдэн-Иш амь гуйж арван жилийн ял аваад, хороо командлагч хурандаа Р.Бадарч “Амь гуйхгүй. Би эх орныхоо төлөө тулалдсан. Үнэн худлыг ялгах цаг ирнэ” гээд хороо цэргийнхээ дунд буудуулж билээ. Бадарчийн хорооныхон даргадаа харамсан бүгд уйлсан гэдэг.

-Мана уул чинь тэгээд харийн нутагт үлдчихсэн хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Япон, Манжуурыг эзэлж байсан. Дараа нь Хятадын нутаг болоод хилийн цаана үлдчихсэн. Хамгийн үзэсгэлэнтэй газар нутаг шүү дээ. Битүү модтой, төрөл бүрийн цэцэг жимстэй, ховор ан амьтдаар баян гайхамшигтай газар. Буган хандгай хүртэл байдаг гэсэн. Халхгол сумын хөгшчүүл “Нутаг минь нааш ир!” гэж үргэлж цай сүүнийхээ дээжийг өргөдөг гэсэн. Энэ нутгийнхаа төлөө тулалдсан хүн, бүх цэргийн өмнө буудуулсан байгаа.

-Танай ангийнхнаас одоо хүмүүс байна уу?

-Халх голын дайнд биднийг удирдаж орсон ангийн дарга Ш.Даваажав саяхан хүртэл амьд байлаа. Нийслэлийн 14-р сургуулийн захирал байлаа. Даваажав захирлын үед Ерөнхийлөгч асан П.Очирбат энэ сургуулийг төгссөн юм байна. Нэг өдөр Офицеруудын ордонд Ерөнхийл өгчтэй уулзалт болно гээд цуглачихсан чинь Даваажав захирал нүүрний эгнээнд сууж. Ерөнхийлөгч П.Очирбат ярианыхаа дундуур Даваажав захирлыгаа олоод харчихаж. Туслахдаа “Энэ өвгөнийг алдчихалгүй хурлын дараа уулзуулаарай” гэж.

Тэгээд Ерөнхийлөгч маань захирлаа хүлээн авч уулзсан байна. Амьдрал ахуйг нь асууж, юу хэрэгтэй байна гэж. Даваажав захирал ч орон сууцгүй хэц үүхэн байгаагаа хэлжээ.

Танд тусална аа гэж байх юм гэнэ. Даваажав захирал зусландаа очоод хэд хонож байтал нэг өдөр хар тэрэг давхиад очиж. Ерөнхийлөгч таныг аваад ир гэж байна гэв. Ингээд Төрийн ордонд захирал нь “шавь”-даа бараалхсан чинь хачин сайхан хүлээж аваад Лениний музейн дэргэд хоёр өрөө байр, байлдааны гавьяаны улаан тугийн одон, иж бүрэн гоёлын хувцас бэлэглэж гэнэ. Хурандаа Даваажав гуай “Шавьтай хүн сайхан юм” хэмээн ярьж нулимсаа арчдаг байсан гэнэ. Халх голын байлдааны тэргүүн шугаманд тулалдсан хүмүүс ч ховордсон доо.

ХИЛИЙНХЭЭ ШОРОО ЧУЛУУГ ҮНСЭЖ, АЛЧУУРТАА БООЖ АВСАН

-Байлдаан дуусаад та ямар алба хашив?

-Цэргийн ангид л хуучин албаа хашиж байлаа. Нэг өдөр тавдугаар дивизийн комиссар хурандаа Тогтох дуудлаа. Ажлаараа шалгарсан гурван хүнийг Цэргийн ерөнхий сургуулийн улс төрийн ангид явуулахаар болж, түүнд намайг багтаажээ. Н.Дамба, Ж.Цэнд-Аюуш бид гурав явах болов.

Ж.ЦэндАюуш нь сүүлд армийн улс төрийн газрын дарга, генерал болсон. Н.Дамба нь бас л том албан тушаалтай болсон. Бид гурав Цэргийн ерөнхий сургуульд гайгүй сайн суралцаж байлаа. 1943 оны нэгдүгээр сарын 1-ний шөнө жижүүр маань дуудаж сэрээгээд “Үүдэн дээр хүн уулзъя гэж байна” гэлээ. Хүрч очсон чинь хар пальтотой хоёр хүн зогсч байна.

Үүдэнд зогсч байсан хар тэрэгний арын суудалд, намайг голдоо хийж суугаад нүдийг маань хар зүйлээр таглаж боолоо. Юм бишидлээ гэж дотроо ойлгосон. Нэлээн яваад нэг газар ирж, намайг хөтлөн гаргаж цоожтой хаалга нээж оруулаад нүдний боолт авсан. Тэртээ дээр ёлтойсон ганц цонхтой, муухай үнэр танар бүхий өрөөнд цоожилчихоод яваад өгцгөөсөн. Хоёр хоног хэн ч орж ирсэнгүй. Би уйлж л суулаа. Хоёр дахь хоногийн шөнө нэг гэрэлтэй өрөөнд оруулаад хөл газар хүрэхгүй өндөр сандал дээр суулган байцааж эхэллээ. “Лам ах бий юү? Лам ахынхаа даалгавраар хувьсгалын эсэргүү юу хийж байв? Цэргүүдэд эсэргүү ямар ухуулга хийсэн бэ? Хэлэхгүй бол хэлэх цаг ирнэ ээ!” гээд л байцаагаад байсан. Над хэлэх юм байхгүй юм чинь мэдэхгүй л гэж байлаа. Гурван сар суулгаж байцаагаад сулласан. Суллахдаа “Өөрийг чинь Бумцэнд даргын комиссарт тэнцэх нь үү гэж шалгасан юм” гээд л явуулсан даа.

-Сургуульдаа эргэж очив уу?

-Очсон. 1944 онд төгсгөөд армийн улс төрийн газрын мэдэлд очлоо. Тэнд ажиллаж байтал зүүн хил түгшүүртэй боллоо гээд 1945 оны гуравдугаар сард Байшинтын дивизэд томилогдсон. Дивизийн дарга хурандаа Дорж, манай хорооны дарга Нанзаддорж гэж ширвээ хар сахалтай хүн байв. Би, Эвлэлийн товчооны даргаар очсон. 1945 оны наймдугаар сарын 10-нд Монголын Засгийн газар Японд дайн зарлаж, бид тэр шөнөдөө хил давж билээ. Хамгийн эхний хүн “Хил дээр ирлээ” гэхэд бүгд нэгэн зэрэг ар тийшээ дамжуулж бүгд мориноосоо буун хилийн газраа үнсэж, шороо чулууг нь алчууртаа боож, халаасандаа хийж, хэдхэн минутын дотор амжаад хөдөлж билээ. Эх орон гэдэг ямар их үнэ цэнэтэй гэдгийг тэгэхэд л их мэдэрсэн дээ. Морьд хүртэл өвс зулгааж, хамраараа газар үрээд байдаг юм билээ. Долнуур хүртэлх 460 км газрыг Цахарын элсэн цөл дундуур яаж туулсан гэж санана. Ус чийггүй, хоол ундгүй. Элсэн цөл дундуур 40-50 хэмийн халуунд явж байгаа шүү дээ. Заримын маань морь тэсхийгээд ойчоод өгнө. Бид морин дээрээ үүрэглэж, унаж, янз бүр л явсан даа. Чийгтэй газар таарвал ухаад өөрсдөө элгэн дээрээ тавьж уужирна. Мориныхоо эгмэнд наана. Долнуурыг чөлөөлөөд цааш нь олон арван км давшиж Хянганы нурууг даван Жэ-Хэ хотыг чө- лөөлсөн. Орос цэргийн гурван танк түрүүлж, бид араас нь дайрч орсон. Японы 8000 хүнтэй гарнизон эсэргүүцэлг үй бууж өгсөн. Баруун хойд өндрийнх нь энгэр дээр япончуудыг буулгаж аван зэвсгийг хурааж байлаа. Тэгээд байж байтал маршал Чойбалсан ирнэ гээд индэр засах үүргийг надад өглөө. Ачааны хоёр машин араар нь залгаж зогсоогоод хивс дэвсэн гоёмсог индэр засч бэлэн болгоод хойшоо харуулдаж байтал бөөн цагаан тоос татуулан өмнөөс хориод хөнгөн тэрэгний цуваа ирлээ. Маршал Чойбалсан, Монгол Оросын армийн удирдлагууд бүгд ирсэн. Маршал Чойбалсан индэр дээр гарч “Миний цэргүүд ээ! гэж эхлээд ямар сайхан үг хэлсэн гээ.

12300 ЯПОНЫГ ТУУЖ ЯВЛАА

-Тэгээд нутаг руугаа эргэв үү?

-Нийт 12300 япон цэрэг олзоллоо. Баргууд голдуу юм даа. Сүүлд генерал болсон Самдангэлэгээр удирдуулан, бидний таван офицер энэ олзлогдогсдыг хариуцан ЖэХэ- гээс Улаанбаатарт хүргэх даалгавар авлаа. Армийн удирдлагаас “Нэг ч япон дутааж болохгүй шүү. Хэрэв дутаавал байлдааны цагийн байдлаар шийтгэнэ” гэсэн хатуу үүрэг хүлээсэн. Бүрэн зэвсэгтэй хороо цэрэг манаж яваа. Олзлогдогсдыг гурав хоног явган туугаад төмөр замын нэг өртөөнд ирж унаатай залгаж байв.

-Хоол унд байх уу?

-Бид ч хоол ундаа ачиж яваа. Япон цэргүүд үүргэвчтэй, тэр дотроо бага сага хоол ундтай. Түүгээрээ голоо зогоогоод л яваа. Манжуурыг туулан Харбины хил дээр иртэл хил хаасан гээд хү- лээлгэчихлээ. Олзлогдогсод маань өнөөх муу банзан вагондоо. Бид орос айлуудаар байрлалаа. Би Романовын гэж ганц охинтой хоёр сайхан хөгшнийд байрлаж таарлаа. Тэр олон хүнийг манаж цагдана, хооллоно, ундлах гэдэг хэцүү шүү дээ. Зуны хувцастай гарсан хүмүүс чинь цасанд даруулж, даарч хөрө- хийн туйлыг тэнд үзсэн дээ. Японы олзлогдогсод маань даарч хөрнө. Өлсч цангана. Халдварт өвчинд нэрвэгдэж, тун хүнд нөхцөлийг туулсан. Өвөл арванхоёрдугаар сарын 15-нд Наушкид ирээд зарим нь задгай машин дээр, зарим нь явганаар Улаанбаатарт орж ирсэн. Хүмүүсээ бүрэн бүтэн авчирч армийн удирдлагад илтгээд санаа амарч билээ. -Тэр олон мянган цэргийг манайд яаж багтааж шингээгээ бол? -Олзлогдогсдын хэрэг эрхлэх газар байгуулагдаж, олон газар байрлуулан япон, монгол хоёр удирдлагатай ажиллуулж байсан. Япон хү- мүүс чинь их дуулгавартай, ажилсаг, бас төрөл бүрийн өндөр мэргэжлийн хүмүүс тэр дунд олон байсан. Тэгээд л барилга барьж, газар шорооны ажил хийсэн дээ.

-Гол барьсан объектуудыг нь та мэдэх үү?

-Мэдэлгүй яахав. Жанжин Сүхбаатарын талбай, эргэн тойрны барилгууд тухайлбал Төрийн ордонд. Дуурь бүжгийн эрдмийн театр, Гадаад харилцааны яам, Элдэв-Очир кино театр (одоогийн Хөрөнгийн бирж) Алтай зочид буудал (одоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газар) Намын дээд сургууль, солонгос хүүхдийн цэцэрлэг зэргийг барьж хотын өнгө царайг үзэмжтэй болгосон юм шүү. Тухайн төрийн бодлого болохоор юу гэх билээ дээ. Япон, Монгол, Оросын мөн ч олон сайхан залуучуудын цус хөлс урссан даа. Олзлогдсон япон залуусын хөлс хүчээр, Монголын нийслэл ямар байсныг ямар болголоо доо. Хойч үе мартахын аргагүй юм шүү. -Та, ажиллах хүчийг нь олж ирээд, энэ барилга байшингуудыг бариулсан хүн үү?

-Үгүй дээ. Ажиллах хүч авчрах нь авчирсан. Гэлээ ч намайг мөн л хөдөө хөөсөн. Хэнтийн гарнизоны улс тө- рийн орлогч, Дарьгангын ХХ хороонд Эвлэлийн товчооны дарга зэрэг, томилсон газар болгонд нь ажиллаж байсан. Тавиад оны үед цэргийн анги салбарууд татан буугдаж олон офицер чөлөөлөгдөхөд би халагдаад Улсын их сургуулийг л мөрөөдөж явлаа.

-Тэгээд “хөгшин цэрэг” оюутан болов уу?

-Хөглөсөөн хөглөсөн. Хоёр дайнд оролцсон ч гэсэн нас бол залуу. Гуч ч хүрээгүй байлаа. УИС-ийн захирал Нацаг гэж нэг “бурхан”. Намайг аргалж чаргалсаар байгаад бэлтгэлээр дамжуулан их сургуульд оруулчихсан юм. Би түүх, улс төрд гайгүй хэрнээ тоо физик гэхээр л унаад өгнө. Нацаг захирал маань намайг их сургуулиас хасагдчихаар морин тэрэгчин хүртэл болгож байгаад зүтгүүлсэн. Хүний дэмээр орсон хүн чинь нойр хоолгүй шамдаж байгаад УИС-ийн түүхийн ангийг төгсчихөж билээ. -Их сургууль төгсөөд юу хийв дээ? -Багш болсон. Хотын намын хорооны дэргэдэх Марксизм- ленинизмийн оройн их сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байлаа.

-Тэгээд бас л буруудсан гэлүү?

-Буруудахаар барах уу. Намын эсрэг гэмт хэрэгтэн болж бурууддаг байгаа. 1964 онд хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Дамдин, Чүлтэм, “Улаанбаатарын мэдээ” сонины нарийн бичгийн дарга Дүгэржав нарын хэдэн хүн Москвад коммунист намын дээд сургуульд явах боллоо. Бид гаргаж өгч байгаа нь энэ гэж баахан цайллага дайллага боллоо. Ингээд тэд ч сургуульдаа явчихлаа. Би ч ажлаа хийж байв. Тэгж байтал Намын төв хорооны бүгд хурал болж “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сүрмаажав нарын намын эсрэг бүлгийг” ялласан тогтоол гарч, өргөн баривчилгаа эхлэх нь тэр. Олон хүнийг мөрдөн шалгаж шоронд хийхийг нь хийж, цөллөхийг нь цөлж, асар том хэлмэгдүүлэлт эхэлж билээ. Намайг дуудаж “Хотын намын хорооны дарга нарыг үдэхдээ юу ярьсан бэ? Ямар тохироонд хүрсэн бэ” гээд л байцаагаад байдаг. Тэгж байснаа намаас арга хэмжээ авч ажлаас халан Мах комбинатын барилга дээр нормчин, засал чимэглэлчнээр НАХЯ-ны хатуу хяналтад ажиллуулж билээ. Хэдэн жил энд ажиллаад өргөдөл гуйлт болж байж Б.Алтангэрэл даргын авралд багтан, багшийн ажилдаа буцаж ирсэн.

НЭГ Л ХАР СҮҮДЭР ДАГААД БАЙСАН

-Нөгөө, оройнхоо сургуульд уу?

-Үгүй. Улсын багшийн дээд сургуульд түүхийн багшаар оч гэсэн. Энд бараг 23 жил ажиллаад тэтгэвэртээ гарлаа даа. Энэ жилүүдэд оюутнуудад Монголын түүх заагаад, завсар чөлөөгөөр нь эрдэм шинжилгээний ажлуудаа нухаад сайхан байлаа.

-Эрдэм шинжилгээний ажлаасаа товч дурдахгүй юу?

-Би Монголын нууц товчоог тал бүрээс нь судалж, эрдэм шинжилгээний олон ном, илтгэл гаргасан даа. Эрдмийн зэрэг цол хамгаалахаар олон жил нухсан хоёр бүтээл байдаг юм. Нэг нь “Жанрайсэг бурхныг бүтээсэн түүхэн үйл явдал”. Нөгөө нь “БНМАУ-ын гэрлэлт гэр бүлийн харьцаа” гэсэн сэдэв юм. Диссертацаа бичиж бэлэн болгоод, тэр үеийн ЗХУ-д очиж хамгаалах гэж байхад хүртэл татаад ирдэг байлаа. -Жанрайсэг бурхны тухай таныг л их мэддэг гэж дуулсан юм байна? -Гандан дахь өндөр Жанрайсэг бурхан чинь Азид төдийгүй, дэлхийд ховор дурсгал байсан юм. Шүтээний духан дээр хоёр зангидсан газрын хэртэй биндэръяа эрдэнэ суулгаж, 13000 алтан Цэнд-Аюушаар хүрээлүүлсэн байсан юм. Польшид бүтээсэн нь цагаан шардуу алтаар, Долнуурт бүтээсэн нь шармал алтаар бүтээгдсэн юм. -Энэ их үнэт дурсгал хэдийд устсан бэ? -1940-1941 оны үед Жанрайсэг бурхныг тойруулж өнд өр хашаа барьчихаад, оросууд танк, цэрэг зэвсгээ байрлуулж байсан. Хүмүүс бол, энд Оросын цэргийн анги байрлаж байна гэсэн сэтгэгдэлтэй байсан. Дараа нь юу ч үлдэлгүй алга болсон байлаа. Өндөр дуган нь л үлдсэн. Тэгээд сүүлд сайхан сэтгэлтэй хүмүүс шүтээнээ дахин босгож амилуулсан даа.

-Таны эрдмийн ажил бүтээлүүдийг яагаад хамгаалуулдагг үй юм бол?

-Намайг насаар минь нэг хар сүүдэр дагаж. Би ойлгодогг үй байлаа. Янз бүрийн шагналд тодорхойллоо л гэдэг. Гар дээр, энгэр дээр ирсэн юм байдаггүй. Эрдмийн зэрэг цол хамгаалах болохоор л болиулчихдаг. Түүний учир шалтгааныг тавин жилийн дараа оллоо. Өнөөх 1943 оны баривчилгааны үеэр том ногоон хавтаст хэрэг нээгээд Тагнуулын ерөнхий газарт хадгалчихсан, түүнийг байнга үзэж, баяжуулж байдаг байжээ. Гүтгэлгийн материалаар бүрдсэн тэр ногоон хавтас миний ажил амьдралыг өндийлг өлгүй дарж байж. Одоо эдгээр хэлмэгдлүүдээ цагаатгаж, хүүхдүүдээ нэр цэвэр үлдээхээр хөөцөлдөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *