Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-д хийсэн 2023 оны хяналт шинжилгээний ажлаа танилцууллаа.
Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийг 2024 оны нэгдүгээр сарын 4-нд ЭМЯ-ны сайдад хүргэсэн.
2004 онд сэтгэцийн эмгэгтэй хүнийг асрах газар татан буугдсантай холбоотойгоор тэнд байсан 300 орчим иргэнийг СЭМҮТ-д шилжүүлсэн. Эдгээр иргэдийн долоо нь хэзээ төрсөн, хэн гэдэг, хаанаас ирсэн нь тодорхойгүй, асран хамгаалагчгүй гэдгийг хэлье.
Уг нь СЭМҮТ бол сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх байгууллага. Гэтэл өвчтөнийг асрах, аж төрөх үйл ажиллагааг давхар хийж байгаа нь эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай байна гэж үзэж байна” гэлээ.