Categories
мэдээ нийгэм

Д.Адилбаярт, Б.Цолмон нарт ял оноов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 02-ы өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял, Шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноолоо.

Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид нь Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нарыг шалгасан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *