Монгол Улсын хэмжээнд нийт 171086 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Үүнээс гуравдугаар сарын 17-ны байдлаар 7012 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй байна. Эдгээрээс 26 хувь нь гэрэл, 25 хувь нь утаа, 18 хувь нь өнгө үзэмж гэсэн шалтгаанаар тэнцээгүй аж. Түүнчлэн 16 хувь тоормосны ажиллагаа муу, 12 хувь нь жолооны механизм шаардлага хангаагүй, гурван хувь нь дуу чимээтэй гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь хангалтгүй үзүүлэлт тул иргэн, тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагыг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа.