Бөхийн
чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн
“Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр /өчигдөр/
сонгомол барилдааны 50 кг, 120 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 44 кг, 51 кг, 59 кг,
67 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Эмэгтэйчүүдийн
51 кг-ын жинд барилдсан Б.Мөнхтуяа БНСУ, Япон улсын бөхчүүдийг цэвэр ялж, хүрэл
медалийн тавцанд зогслоо. 67 кг-ын жинд дэвжээнд гарсан О.Оюунгэрэл, 59
кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Мөн 44
кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Л.Баттогтох хүрэл медаль хүртсэн юм.
Харин
сонгомол барилдааны төрөлд зодоглосон “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн
бөх Н.Даваажаргал, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх
А.Дэлгэрхангай нар өрсөлдөгчиддөө ялагдсан байна.
Өнөөдөр
эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг, эрэгтэйчүүдийн 50кг , 120 кг-ын
жингийн бөхчүүдийн барилдаан болно.