Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.
Ноён Ярослав Кубераг УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд угтан авлаа. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар хэлэлцээр хийхээр Төрийн ордонд зочлов.
Мөн Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм байна. Түүнчлэн Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах юм.
Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.