Бүгд Найрамдах Чех улс дахь Элчин сайдын яамнаас тус улс дахь монголчуудад зориулан сэрэмжлүүлэг гаргажээ.Сэрэмжлүүүлэгт дурьдсанаар,
“ХБНГУ-ын Саксон мужийн Хемниц хотод дүрвэгсэд болон цагаачдыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан долоо хоногийн турш үргэлжилж байна. Тус хотод 35 настай герман иргэнийг гадаадын дүрвэгсэд бүлэглэн амь насыг нь хөнөөсөн явдал болон төр, засгийн зүгээс дүрвэгсдийн талаар явуулж буй бодлогыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал, цуглааныг хэт барууны үндсэрхэг үзэлтнүүд зохион байгуулж байгаа тул Саксон мужтай хил, залгаа Чех Улсын хойд хэсгийн хот, сууринд оршин суугаа иргэд та бүхэн зайлшгүй шаардлагагүй бол жагсаал, цуглаантай үеэр тус хотоор зорчихгүй байхыг зөвлөж байна” гэжээ.