Нийт зээлийн өрийн үлдэгдэл долдугаар сарын эцэст 33.5 их наяд болж, өмнөх жилийн мөн үеэс 32 хувиар өссөн байна.
Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.8 их наяд, хувийн байгууллагынх 2.1 их наядаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн
- 90.3 хувь нь хэвийн
- 3.9 хувь нь анхаарал хандуулах
- 5.9 хувь нь чанаргүй зээл байна.
Чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь хувийн салбарын аж ахуйн нэгжийнх байгаа юм.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 39 хувиар өссөн бол анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 хувиар, чанаргүй зээл хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.