Categories
мэдээ спорт

​Чамайг энэ сербтэй суувал алчихна шүү…

Image may contain: 2 people, people smiling, people standing

Хуучин Югославын туг дор нэгдэж явсан улсууд задарч, дараа нь дайн дэгдсэнээр Хорват Сербүүд нэг нэгнээ үзэхээ больжээ. Үзэхээ больсон ч гэх үг зөөлдөх биз.

Хорватын шигшээ ДАШТ-ий шөвгийн дөрөвт үлдэхэд Сербийн хэвлэлд “Сербүүд Хорватыг өндөрлөгт хүргэлээ” гэж гарчиглсан сурагтай. Учир нь шөвгийн 16 болон шөвгийн наймд нийтдээ дөрвөн пенальти хаасан Даниел Субашичийн эцэг нь серб. Серб гаралтай хэрнээ Хорватын нутагт төрж өссөн тул Субашич өөрийгөө хорват хүн гэж үздэг. Тиймдээ энэ улсын шигшээд тоглодог.
Субашичийн хувийн амьдралд хоёр улсын дайсагналцал гай тарих шахсан гэнэ. Антония гэх хорват бүсгүйтэй Субашич хэдэн жил үерхээд 22 настайдаа гэрлэх зөвшөөрөл хүсэхээр эцэг дээр нь зүрх гарган очсон байна. Гэтэл бүсгүйн эцэг нь түүнийг серб гаралтайг мэдээд галзуурах дөхөж. “Сербийн зулбасгатай суувал чинь чамайг алчихна шүү. Хэзээ ч зөвшөөрөхгүй” гээд орилж гарч. Охин нь хайр дурлалаа дагахаар хатуу шийдсэн тул эцэгт ганц л арга үлдсэн байна. Энэ бол охиноо эмнэлэгт хэвттэл нь зодох!
Антония эмнэлэгт нэлээн хэдэн хоног хэвтэж эмчлүүлээд гарахдаа эцгийнхээ гэр рүү бус харин Даниелийнх рүү шууд оджээ…
Р.Гэгээ

https://www.facebook.com/groups/hulbumbugnews/?fre…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *