Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн цахим хуудсаа идэвхтэй ашигладаг нэгэн. Албан ёсны айлчлалын мэдээ болон бусад мэдээллийг тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулдаг учраас албан ёсны, бодит мэдээлэл гэж үзэх зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд түүний өнөөдөр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ сарын 6-нд гаргав” хэмээн өөрийн сошиал хуудсаараа дамжуулан түгээв.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Саарал жагсаалтаас гаргах ФАТФ-ын өгсөн бүх үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголын төрийн байгууллагууд биелүүлсэн. Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Бид зургадугаар сараас хойш хүсэлт тавьсан. Цар тахлын улмаас шалгалт хийх баг ирээгүй. Сая ирж ажилласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бидний хариу аравдугаар сарын 13-нд тухайн байгууллагын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана. Аравдугаар сарын 21- 23-ны хооронд болох нэгдсэн хуралдаанаас Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гарна” хэмээв.