Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Хүрэлбаатар : 2021 онд вакцинд зориулж 51 тэрбум төгрөгийг төсөвлөсөн

Засгийн газраас мэдээлэл хийлээ.

“2020-2021 оны төсөвт 51 тэрбумыг төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Мөн Эрүүл мэндийн сангийн эрсдэлийн сангаас гаргах боломж байгаа ч түүндээ гар хүрэхгүй байхыг эрмэлзэж байна. Вакциныг хэрхэн хурдан оруулж ирэх талаар судалж, хоёр ч ажлын хэсэг яг энэ асуудлаар идэвхтэй ажиллаж байна. Бид COVAX хөтөлбөрийн санаачлагчдын нэгээс санхүүжилт авахаар ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд улс орнууд вакциныг худалдан авах ба үүнд манай улс орвол вакцин авах хугацаа наашлах боломжтой.

Мөн бид бусад улсад авч хэрэгжүүлж байгаа хамгийн үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг ашиглаж байна. Дэлхийн улс орнуудад татварыг буулгах, хөнгөлөх нь үр дүн багатай харагдаж байна гэдэг зүйлс гарч ирсэн. Энэхүү арга хэмжээг авснаар ААН нэлээд мөнгө үлдэнэ, түүгээрээ ажлын байраа авч үлдэх, хадгалах, цар тахлын үед үйл ажиллагаагаа явуулахад нэмэр болно. ААН-ийн орлогын албан татварыг ашиггүй ажиллаж байвал төлөхгүй. Нөгөөтэйгүүр, татварын багц реформ хийгээд нийт ААН-ийн 95 хувь нь 1 хувийн татвар төлөх хууль эрхзүйн орчин үйлчлээд явж байна” хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *