Categories
редакцийн-нийтлэл

Д.Банди: Би дасгалжуулагч бэлддэг дасгалжуулагч болно

Монголд боксын спортын үндэс суурийг тавьсан Б.Олзодоос хойш боксын спортын түүхэнд тэсрэлт хийсэн дасгалжуулагч бол Монголын боксын эцэг гэгдэх Д.Банди багш билээ. Улсын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэж­лээр төгссөн түүний боксын спортод оруулсан хувь нэм­рийн тухай яриа үлгэр мэт байдаг. Өнгөрөгч ням гаригт боксын заалаар ороод гаръя хэмээн бодож яваад Д.Банди багштай таарсан юм. Биеэ эмчлүүлэн гэрээсээ төдийлөн гарахгүй яваа Монголын боксын холбооны зөвлөх, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Дамдинжавын Бандитай хуучилснаа хүргэе.

 Таны бие чилээрхүү байна гэсэн. Одоо гайгүй юу, багш аа?

-Миний бие сайжирч байна. Одоо эрүүл хүн шиг боллоо. Би 2010 онд цус харваад хэцүүхэн байсан. Унаад боссонтой ялгаагүй байлаа. Түүнээс хойш сайн эмч нар, үр хүүхэд, ханийнхаа буянаар сайхан эдгэлээ дээ.

Улаанбаатар руу төдий л ирэхгүй зусландаа байна гэж дуулсан?

-Зуслан гэр хоёрынхоо хоо­ронд л яваад байна. Одоогоор гэртээ голдуу эмчилгээгээ хийл­гэхийн далимд ном бичиж сууна.

Мэдээж боксын тухай ном уу?

-Миний дурсамжит туужийн ном байгаа юм. Урд нь 2000 оноос өмнөх үйл явдлыг багтаасан “Ми­ний ертөнц” хэмээх номоо гарга­сан. Үүний хоёрдугаар боть нь болж гарах учиртай. Ямартай ч номоо бичээд дуусчихлаа. Номд маань олимп, дэлхийн аваргууд төрсөн зурвас амжилтын үе тэр чигтээ багтсан байгаа. Бээжингийн олимпод хэрхэн оролцсон, Миланы дэлхийн аваргад яаж оролцсон тухай голчлон бичсэн. Мөн Лондон­гийн олимпод хэрхэн оролцсон тухай ч номдоо багтаасан шүү. Би номынхоо нэгдүгээр дэвтэрт бок­сын спортыг өөрийн бодлоор та­мир­чид найз нөхдөө дүгнэн бичсэн бол энэ удаа хүмүүс боксыг хэрхэн дүгнэж байгаа, хүмүүс намайг дүгнэж буй тухай оруулсан. Эл номоос өмнө Монголын боксчдыг бэлтгэх сургалт дасгалжуулалтын программ гэдэг ном гарч хөдөө хотгүй боксыг жигдхэн зааж эхэл­лээ. Боксын ту­лаа­нуудыг хараад байхад хөдөө, хотгүй л ана мана тулалдаж байна. Үүнд номын минь ач тус бага ч атугай шингэсэн болов уу гэж бодож сууна.

Бээжингийн олимпод таны удирдлага дор алт, мөнгөн ме­даль хүртсэн Э.БадарУуган, П.Сэрдамба нар зодог тайл­чихлаа. Арай л эрт рингнээс буулаа даа гэж бодогдох юм?

-Тийм ээ. Нас ч арай л болоогүй байсан юм. Гэхдээ аливаа юм учир шалтгаантай байдаг. Э.Бадар-Ууганы маань хувьд бэр­тэл нь эдгэж өгөхгүй ужгирсаар байсан. Энэ нь онош буруу гарч, буруу эмчилгээ хийснээс үүдэлтэй. Түү­нээс болоод бэлтгэлээ хийж чадах­гүй удаан явсан. Саяхнаас л онош нь зөв гарч эмчилгээгээ хийл­гэж эхэлсэн. Онош буруу гарснаас болж эмчилгээ буруу хийгдэж хай­ран залуу бээлийгээ тайлахад хүрсэн. Бид, Э.Бадар-Ууган өөрөө ч гэсэн тоглочихсон юмсан гээд бэлтгэлээ хийхээр бие нь өвдөөд байдаг байсан. Аргагүйн эрхэнд л зодог тайлсан хүн дээ. П.Сэр­дамбын хувьд өнөөдөр Монголын боксын түүхэнд хамгийн дээд амжилтыг үзүүлээд байгаа. Олим­пийн наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртсэн. Олон түмнийхээ сонгуулиар Мон­голын олимпийн боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Тийм болохоор аргагүй эрхэнд бээлий тайллаа гэж бодож байгаа.

Боксын спортын дүрэм өөрч­лөгдөн насанд хүрэгчид хам­гаалалтын малгайгүй тулал­дана гэсэн. Таны хувьд үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Зөвхөн насанд хүрэгчдийн тэмцээнийг малгайгүй явуулахаар болсон. Түүнээс залуучууд, эмэг­тэй­­чүүд, өсвөр үеийнхэн өмнөхийн адил хамгаалалтын малгайтайгаа тулалдана. Малгайгүй тулалдана гэдэг мэдээж хүндрэлтэй байж таарна. Наад зах нь хөмсөг зад­рахаас эхлээд олон эрсдэлтэй.

Таны хувьд уг дүрмийг хэр таашааж байна вэ?

-Бидний үеийнхэн угаасаал малгайгүй тулалддаг байсан. Нэ­гэнт дүр­мэндээ малгайгүй тулал­дана гэчих­сэн болохоор малгайгүй тулаанд бэлдэж, суралцах л хэ­рэг­тэй бай­гаа юм. Малгайгүй тулал­дана гэдэг малгайтай байснаас их өөр. Тийм болохоор дасгалжуу­лагчдаас ур чадвар, ихээхэн ухаан шаардах хэрэгтэй болно.

Монголын боксыг нэгэн үе Д.Банди дасгалжуулагчгүйгээр төсөөлж чадахаа байсан цаг үе бий. Олимпийн боксын холбоо­тойгоо хэр ойр ажиллаж байгаа вэ?

-Холбооныхоо хүмүүстэй уул­заж, учирч л явна. Би чинь Мон­голын олимпийн боксын холбоо­ныхоо удирдах зөвлөлийн сон­гуульт албанд ирж байгаа юм шиг байна лээ. Яахав хурал зөвлөгөөн янз бүрийн зүйлд нь оролцоод өөрийн санал бодлоо хэлж л явна даа. Би холбоондоо нэг санал тавиад байгаа юм.

Юу гэсэн санал юм бол оо?

-Би тамирчин бэлтгэж чадна гэдгээ олимп, дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртэж Мон­голынхоо ард түмэнд харуулсан хүн. Одоо би дасгалжуулагчийг дасгалжуулдаг дасгалжуулагч бол­моор байна.

Өнөөдрийг хүртэл нэлээд олон хүнийг рингэнд дасгал­жуулсан байх даа. Барагцаа тоо гаргаж үзэв үү?

-Ямартай ч миний гараас 1200 гаруй тамирчин рингэнд гарч тог­лосон байх юм. Эдний дундаас Хөдөлмөрийн баатар хоёр, гавьяат цолтон 20 гаруй, олон улсын хэм­жээний мастер 40 гаруй, спортын мастер 80 гаруй, боксын спортын зэрэгтэй 600 гаруй тамирчныг бэлтгэжээ.

Миний гараас Д.Төмөрбат гэж Дорнод аймгийн боксын дасгал­жуулагч төрсөн. Шавь маань олон жил тамирчдаа сайхан дасгал­жуулж Монгол Улсын гавьяат дас­галжуулагч боллоо. Энэ хүн миний анхны дасгалжуулагч болгосон хүн байгаа юм. Араас нь олон дасгал­жуулагчид төрсөн дөө. Би Үндэс­ний биеийн тамирын дээд сур­гуульд хичээл орсон. Намайг баг­шилж байхад захирал, тэнхимийн эрхлэгч нар нь “Та нар их азтай хүүхдүүд байна. Олимп, дэлхийн аварга төрүүлчихсэн дасгалжуу­лагч багшаар хичээл заалгана гэдэг олдохгүй хувь заяа шүү” гэж бай­сан. Тэд сургуулиа төгсөн орон нутагтаа боксын тамирчдыг бэлтгэн гаргаж байна.

Өнөөдөр боксын спортын хатуу, хөтүүг мэдэхгүй олон хүмүүс боксын спортоор хичээл­лэх боллоо. Бүгд л олимпийн аварга болох хүсэлтэй байгаа юм. Олон хүнийг соронзон мэт татагч боксын спорт гэж чухам яг юу юм бэ?

-Боксын спортоор хичээллэсэн хүн асар сэтгэлзүйн тэсвэр тэвчээр­тэй болдог. Өөрийгөө ялан дийлж сурдаг. Боксчдын оюун ухаан гэдэг яг л шатарчид шиг болдог юм. Сахилга бат, дэг журмыг чандлан сахидаг. Сүүлийн үед боксын дас­гал хөдөлгөөнөөр эрүүл мэндийг чийрэгжүүлдэг болж. Бокс тоглоход хөл, гараас эхлээд бүх эрхтэн мөнхийн хөдөлгөөнд оршдог. Бокс тоглосон хүн бардам, итгэлтэй, өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг. Гэтэл жирийн хүмүүсийг хараад байхад ямар нэгэн юмнаас айж хургасан байдаг бол боксчид биеэ даачихдаг юм. Хүмүүс боксчид гэхээр хүн зодсон дээрэлхсэн гэж боддог байж магадгүй. Тэгвэл тэр харин ч эсрэгээрээ хамгийн түрүүн оюун ухаанаараа шийдэхийг хи­чээг­чид байдаг.

Өнөөдөр төр засаг гавьяатай хүмүүсийнхээ гавьяаг нь хэ­рэгтэй үед нь ашиглаад дараа нь зөнд нь хаячихдаг юм шиг санаг­дах юм. Үүн дээр та ямар бодол­той явдаг вэ?

-Өнөөдөр Монгол Улсад спорт жигдхэн хөгжиж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд улсаас хөрөнгө зарж хэрэглэл материалыг авч өгөн мөнгө зарж л байгаа харагддаг. Тамирчдад шагнал урамшуулал өгч сэтгэлийг нь татаж байгаа нь сайн хэрэг. Гэтэл нэг зүйл эрт дээр үеэсээ хаягдаад ирчихсэн. Тэр нь юу вэ гэхээр дасгалжуулагчид юм л даа. Хуучин тамирчин нь амжилт гаргаад ирэхээр ганцаараа тэр гавьяаг байгуулчихсан юм шиг л байдаг. Эсхүл нэг дарга авч яваад амжилт гаргуулчихсан юм шиг байдаг байлаа. Төр засаг, хэвлэл мэдээлэлийнхэн ч ийм бодолтой байсан. Тэд ард түмэндээ ч ийм бодлыг төрүүлсэн. Үнсэнд хаясан шалз гэдэг шиг дасгалжуулагчид ард нь гавьяагүй хоцордог байсан. Одоо бол дасгалжуулагчдыг нэг­дүгээрт тавьж ур чадварыг нь дээш­лүүлж, амьдрал ахуйд нь тусалдаг, дэмждэг, шагнал урамшууллыг нь хан­галттай өгдөг болмоор байна. Түүний дараа тэр хүнээс амжилт шаарддаг байх хэрэгтэй. Өнгөр­сөн хугацаанд ийм л зүйл манай­ханд дутагдсан. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн зарлигаар ам­жилт гаргасан тамирчдад сар бүр мөн­гөн урамшуулал өгдөг боллоо. Энэ нь сайн хэрэг. Зарим нь сард найман сая төгрөгийн урамшуулал авч байна шүү дээ. Харин тэр хүнийг төдий хэмжээний амжилт гаргуулсан дасгалжуулагчид нь таг хоосон л байна. Энэ мэтчилэн алдаа дутагдал байна.

Хэдэн жилийн өмнө гавьяат тамирчин Н.Баярсайхан төр за­саг боксын спортыг зөнд нь хаясан гэж байсан. Одоо тэр байдал харьцангуй дээрдсэн юм биш үү?

-Яахав ээ, зарим үед тиймэрхүү зүйл гардаг л юм. Үүн дээр ганцхан боксын спортыг нэрлэх нь учир дутагдалтай байх. Төр удирдаж байгаа хүмүүс ямар бодолтой байдгийг мэдэхгүй. Тэдний уураг тархи хэрхэн ажилласнаас ха­маарч тухайн спортод амжилт гаргах учиртай.

Өнөөдрийн өндөрлөгөөс эр­гээд харахад боксын спортод би ийм зүйл хийснээрээ гавьяа­тай хүн юм аа гэж бодож байв уу?

-Би 1966 оноос хойш боксын спорттой амьдралаа холбосон. Тамирчин болоод төд удалгүй 1973 оноос эхлэн боксын дасгал­жуу­лагчаар ажиллаж эхэлсэн л дээ. Тамирчин байхдаа л дасгал­жуу­лагчийн албыг хийж эхэлсэн нь надад зөв ч байсан байж мэднэ. Яагаад ч юм миний бэлтгэсэн хүүхдүүд их хурдан амжилт гаргаад байгаа мэт надад санагддаг бай­лаа. Түүнээс ч болсон уу өөрийгөө их дориун дагсалжуулагч болох нь дээ гэж боддог байсан юм. Тухайн үед шигшээ багийн дасгалжуулагч болчих юмсан гэж бүр мөрөөддөг байсан цаг үе надад бий. Миний гараас амжилт нь эхэлсэн мундаг тоглож буй залуучууд шигшээ багт шилжин би гэдэг хүн ахин шинэ тамирчин бэлддэг байв. Тийм болохоор анхны багш нь ард нь хаягддаг юм байна гэж бодож билээ. Тэгээд шигшээ багийн дас­гал­жуулагч болж өөрийн­­­хөө эхнээс нь бэлдсэн та­мирч­даа дасгал­жуулж амжилт гар­гуулах юмсан гэх бодол адгаж эхэлсэн.

Хоёр ч удаа намайг шигшээ багийн дасгалжуулагчаар ажил­луулъя гэж билээ. Би ч дотроо баяртай байтал төд удалгүй тэрхүү шийдвэрийг цуцлуулж байсан. Түүнээс хойш 2005 оны тавдугаар сарын 14-нд боксын хурал болж тэр хурлаас намайг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилох шийдвэр гардаг юм. 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хуучнаар Биеийн тамир спортын хорооны даргын тушаалаар шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ирж бай­лаа даа.

Гадныхан нэг хэсэг Мон­голын шилдэг дасгалжуу­лагч­дыг мөнгөөр уургалан нутаг руу­гаа авч явах гэдэг байсан. Танд тиймэрхүү санал ирж байв уу?

-Надад хэд хэдэн санал ирсэн. Би л өөрөө явахыг хүсээгүй юм.

Яагаад явахыг хүсээгүй гэж. Ахуй амьдралаа бодсон ч тэр нь дээр байсан юм биш үү?

-Би чинь зөвхөн Монголдоо байсаар байгаад дуусна гэдэг бодолтой хүн л дээ. Монголынхоо тамирчдыг өндөр амжилтад хүргэх юмсан гэж дотроо шатаж явлаа. Тийм болохоор юун гадны өндөр цалинтай ажилд явах манатай. Боксын спортоор эх орныхоо нэ­рийг гаргах хэрэгтэй байсан юм. Монгол Улс олимпийн аваргагүй байхад би ичих ч үгүй яаж гадны тамирчдыг олимпийн аварга бол­гох гэж дасгалжуулах юм бэ. Хүнд чинь эх орноо гэсэн сэтгэл зүрх байдаг юм шүү дээ.

Ямартай ч өөрийн хүслээ биелүүлж олимпийн аваргатай болсон болохоор сэтгэл ханга­луун байв уу?

-Тэгэлгүй яахав. Өөрийн мө­рөөд­лөө биелүүлж олимп, дэлхийн аваргатай боллоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч болж үзэх юмсан гэх хүслээ биелүүлсэн бо­лохоор их баяртай явдаг. Шигшээ баг гэдэг тухайн улсынхаа хамгийн шилдэг гэсэн тамирчдаар эгнээгээ бүрдүүлдэг болохоор зүгээр нэг клубийн дасгалжуулагч байснаас хамаагүй дээр л дээ.

Лондонгийн олимпод оролц­сон боксын тамирчдын амжилт мөнгө, хүрэл медалиар хязгаар­лагдахгүй байсан болов уу гэж боддог. Таны хувьд үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Олимпийн дараа хэвлэлд янз бүрээр бичсэн байсан. Манай боксын тамирчид дасгал­жуу­лагч­гүй явсан ч медаль хүр­тэхээр бай­сан юм. Дасгал­жуу­лагчийн нэмэр гэж алга. Дасгал­жуулагч нь олиг­тойхон зүйл хэлээд өгчихсөн бол тамирчид бүгдээрээ медаль хүртэх байлаа гэсэн нийт­лэл гарсан байс­ныг уншсан. Ин­тер­нэт сайтууд дээр үлдээсэн хүмүүсийн сэтгэгд­лийг харахад дээрхтэй утга бүхий зүйл­сийг бичин “Монголд зурагтаа үзэн суугаа Банди багш юу бодож байгаа бол” гэж ирээд л бичиц­гээсэн байна лээ.

Н.Төгсцогт ямар ч торох зүйлгүй алтан медаль хүртэх байсан. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар ч гарцаагүй алтан медаль хүртэх байлаа. У.Мөнх-Эрдэнэ ганц Лондонгийн олимп гэлтгүй Бээжингийн олимпоос ал­тан медаль хүртчих байсан юм. Даанч өөрөөсөө болоод тэрхүү медалиа алдсан.

Өөрөөсөө болоод гэдэг нь ямар учиртай юм бэ. Та дас­галжуулагчаар хажууд нь бай­сан биз дээ?

-Медалийн төлөө тоглохынхоо урьд орой нойрны эм уугаад унт­чих­сан байгаа юм. Дараа нь жингээ үзүүлж ирчихээд ахин нойрны эмнээс хоёр давхарлаад уугаад унтчихаж. Ингэж л буруудсан хүн. Нойрны эм ууснаа хэнд ч хэлээгүй.

Танд ч хэлээгүй юм уу?

-Харин тийм. Багшдаа ч хэлэл­гүй тэгсэн нь өөрийнх нь ганц алдаа байлаа. Нойрны эм уучихаар ямар ч мэдрэмжгүй болчихдог. Тог­ло­хын­хоо өмнө бие нь нээх хачин болчих­сон явсан. Учрыг нь асуутал дур мэдээд нойрны эм уучихсан гэдгээ хэлсэн. Олимпийн наадмын меда­лийн төлөө тоглох гэж байсан болохоор нойр нь хүрэхгүй сэтгэл санаа нь гэгэлзээд байсан юм байлгүй. Өмнө нь надтай хамт тэмцээнд явж байхдаа хэзээ ч тийм цохилт авч байгаагүй хүн л дээ.

Боксынхоо заалаар ороход ямар санагдаж байна вэ?

-Сайхан байлгүй яахав. Өмнө нь энэ л зааланд хэдэн тамир­чинтай­гаа бужигнаж хөлсөө ургаж явсан болохоор боксын заалаар орох бүрт нэг их дотно мэдрэмж төрдөг. Ахин тамирчдаа дас­гал­жуулмаар сэтгэл сэргэдэг шүү.

Таныг нэг хэсэг орох оронгүй хөлсний байранд амьдарч байна гэсэн орон сууцтай болоо юу?

-Байртай болсон шүү дээ. 2009 онд боксын тамирчин, дасгал­жуулагчдын байрны нөхцөлийг сайжруулах үүднээс Д.Сэрдамба бид хоёрт дөрвөн өрөө байр өгсөн. Мөн Д.Ганзоригт хоёр өрөө байр олгосон.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Сурсан занг сураар боож болдоггүй

“Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үнэн үг юм даа. Эрх
бариг­чаас сөрөг хүчин рүү шилж­сэн МАН-ынхан Зас­гийн газрыг унагахын тулд Ерөнхий
сайдыг огц­руулах өргөдлийг өргөн бариад байна. Өөрсдөө голдуу эрх барьж, өнөөх
хэд нь ердөө ганц бүрэн эрхийн хугацаанд төр барьж байсныг бид санахтайгаа. Тэгээд
тэр хугацаанд АН-ын гурван ч Засгийн газрыг нь уна­гаж, дөрөв дэхийг нь уна­гаж
амжилгүй сонгууль­тай залгасан. Харин одоо дахиад сөрөг хүчин боло­хоороо “Над байхгүй
бол чамд ч бас байхгүй байг” гэдэг шиг ажлыг нь хийл­гэхгүй өнөөх сурсан ажлаа хийгээд
эхлэх шиг боллоо.

Гэхдээ тэд нэг зүйлийг тооцоолохгүй юм. Ард түмэн арван тав, зургаан жилийн өмнөхөөсөө өөр бодолтой болсон гэж. Цочоо нь хэдийнэ гар­чих­сан гэдгийг. Тухайн үед нэг засаглалын буулганд удсан хүмүүс өөр нэгэнд эрхийг шилжүүлсэндээ эргэлзэж байсан тал бий л байх. Бас улс төрийн тогтворгүй байдал улс оронд ямар их гай ав­чирдгийг биеэрээ мэдэрч амжаагүй байсан нь үнэн. Одоо бол хүмүүс амжиж ажил хийх ёстой, Засаг төр өөрчлөгдвөл төвх­нөт­лөө хамаг цагаа алд­да­гийг, бас Ерөнхий сайдыг огцруулж Засгийн газрыг унагаснаар ажил ураг­шил­даггүй улам саард­гийг мэддэг болчихсон. Гэвч МАН хэмээх энэ намын­хан өөрсдөө эрх мэдэлд хүрээгүй л бол огцруулна, унагана гэхээс өөр ажил хийхгүй юм даа. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ганц нэг сайдын асуудал яриг­даж байснаас бус Ерөн­хий сайдыг огцруулах асуудал, Засгийн газрыг унагах сэдэл нэг ч гараа­гүй. Тэр ч байтугай Ерөн­хий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөд нь Засгийн газрыг огцруулахын оронд С.Батболдын Ерөн­хий сайд болох болом­жийг хангасан нь төр засгийг тогтвортой ажиллуулах гэснийх байв.

Хэдийвээр МАН сөрөг хүчин ч гэсэн урьд нь асуудалд яаж хандаж бай­сан нь мартагдах бо­лоогүй, бүдгэрэхээргүй тод байгаа учраас хэлж байгаа үг, гаргаж байгаа шаардлага нь үнэмшил муутай буух юм аа. Ерөн­хий сайд Н.Алтанхуягийг удаа дараа Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж, үүнийгээ шударга шүүхээр шийдвэрлүү­лэ­хээс айж, дандаа Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө захирамжуудаа цу­цал­сан нь хууль зөрч­сөнөө зөвшөөрсөн үйл­дэл юм хэмээн МАН-ын­хан буруутгаж байгаа. Үүнийг жишээ болгон тайл­барлахдаа “Хөрш айлынхаа адуу малыг хулгайлчихаад эзэнд нь баригдангуутаа эсхүл шүүх хурал болохын өмнө­хөн “Тоглосон юм аа, уучлаарай буцаагаад өгвөл асуудалгүй биз дээ” хэмээн гэмээ цайруулах гэж байгаатай агаар нэ­гэн зүйл” гэж тэд дүр­сэл­жээ. Гэтэл МАН-ыг эрх барьж байхад Үндсэн хуулийн Цэц дунд сууд­лын хуралдаанаараа олон, олон шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн баталчихаад байхад хүлээж авахгүй дандаа Их суудлын хуралдааныг хуралдахад хүргэдэг байс­ныг шарлаж ч ам­жаа­гүй сонины хуудсууд илтгэнэ. Тэр үед буруу­тайг нь нотолсон  шийд­вэрийг хүлээж авахгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг байсан. Хэв­лэлүүд арга ядахдаа “Үнд­сэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байх ёстой байтал МАН байх юм даа” хэмээн халаглан бичдэг байлаа. Цэцийн шийдвэрийг ёстой нохой хуцахын чинээ сонс­дог­гүй байсан улсууд өнөө­дөр ийм зүйлийг шүүмж­лээд байхаар үнэмшил муутай харагдах. Буруу­гаа мэдсээр байж гүрий­гээд байхын оронд буруу­гаа мэдээд засч байгаа нь яав чиг сайн хэрэг биз. Хөршийнхөө малыг хул­гайл­чихаад “Хохь нь, на­дад буруутах юм байхгүй. Авбал миний хоёр чихийг огтлоод ав” гэдэг тийм улсуудаас өөр байх нь л дамжиггүй.

Ер нь МАН, АН-ынхны хооронд ойлголтын асар том зөрүү байдаг.  Дэлхий нийтийн чиг хандлага бол аливаа хөгжлийг түргэс­гэж, томоохон бүтээн бос­голт хийхийн тулд хөрөнгө татаж, түүнийгээ ашигтай зүйлд оруулаад эргээд зээлээ төлөөд хэн хэндээ дэмээ өгч урагшилж явах зарчим. Харин энэ үндсэн зарчмыг МАН-ынхан ер ойлгохгүй юм. Тэд хө­рөнгө босгож байгааг өрийн бичиг хэмээн ойл­го­дог. Өрийн асуудлыг хоёр чихийг огтолж авч байж л шийддэг гэж үздэг. Коммунистуудын өртэй хүний чихийг огтлох тэр ойлголт ийм угшилтай намаас тийм ч амархан салахгүй байх л даа. Бонд босголоо гээд л боож үхэх шидэмс хай­гаад явах юм. Таван тол­гойн нэрээр мөнгө зээ­лээд тараагаад өгчихсөн МАН-аас ялгаатай нь бон­доор мөнгө босго­чих­лоо. Одоо удаан хүлээг­дэж байгаа тэр асууд­лууд­даа хөрөнгөө оруул­на шүү дээ. Маш их юм ярьж байгаа ч бүтсэн ажил алга байна гэж МАН-ынхан шүүмжлэх юм билээ. Тэгвэл МАН-ынхны жишээ болгож бай­гаа V цахилгаан станц, Таван толгой, тө­мөр зам, аж үйлдвэрийн паркийн асуудал АН Зас­гийн эрхийг аваад яриг­даж эхэлсэн асуудал уу. Үгүй. Харин өмнөх дөр­вөн жилд, түүнээс ч өмнө яригдаж л байсан сэдэв шүү дээ. V цахилгаан станцын асуудлыг ший­дэх­гүй бол байдал хүн­дэрнэ гэж хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан. Гэвч өнгөрсөн он жилүү­дэд эрх барьж байсан МАН юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ цахилгаан станцыг барих газрыг хувийн компанид өгчих­сөн байсан шүү дээ. Н.Алтанхуягаас нэхээд байгаа энэ асуудлуудыг шийдэх боломж 2000 оноос хойш тасралтгүй эрх барьсан МАН-д бүрэн дүүрэн байсан. Бүр мон­гол тооллын нэг үе гэгдэх 12 жилийн хугацаанд бай­лаа. Өөрсдөө хийгээ­гүй байж Засгийн газраа байгуулаад найман сар болж байгаа дараа­гийн­хаа Засгийн газраас ийн нэхэх инээдтэй байна. Үүнийг ард түмэн ярьж, өөр эвсэл хүчин шаард­сан бол хамаагүй. МАН нэхэхээрээ л худлаа бо­лоод явчихаж байгаа юм. Харин ч ад үзэгдээд бай­гаа Н.Алтанхуягийн Зас­гийн газрын үед өнөөх V цахил­гаан станц барих газрын асуудал шийдэгд­сэн дуулдсан. Мөн Улаан­баатарын утааг арил­гах, Оюутолгойн гэ­рээг боловсронгуй болгох асуудал яригдаад бай­гаа­гаас хийгдэхгүй байна гэж ах намынхан шүүм­жилж байх юм. Хэзээ хэний үед Утаанбаатар боллоо доо. Оюутолгойн гэрээг аль намыг засаг­лаж байх үед баталсан билээ. Боловсронгуй бол­гох шаардлагагүйгээр хийчихгүй яасан юм бэ. Анхнаасаа эсэргүүцсэн эдийн засагч Авирмэд гуай нь үүнийг шаардаад байж байвал хамаагүй. Гэтэл өнөө МАН нь энэ талаар яриад явахаар “хулгайч” хулгайчийг бариарай гэж хашхирдаг нь санагдана.

МАН-ынхан төрийн албанд халаа, сэлгээ хууль бус томилгоонууд хавтгайрсан тухайд ихээ­хэн дургүйцэж байгаа. Тус намын дарга асан нэгэн ярилцлагадаа “АН Засгийн эрхийг аваад халаа сэлгээ хийсэн. Дараа нь манайх аваад бүр давуулан халсан” гэж ярьсан байсан. Тэгэхээр бас л эртний улбаатай асуудал ажээ, энэ. Шүүм­жилж засч залруулах зүйл байлгүй яахав. Гэх­дээ бүгдийг үгүйсгэх нь харамсалтай юм. МАН-ыг засаг барьж байхад Төрийн ордныг төмөр хашаагаар хүрээлж, эрх баригчид ард түмнээсээ улам холдож байсан. Ха­рин одоо Төрийн ордон иргэддээ нээлттэй бол­сонд талархаж байгаа хүмүүс олон байна. Бас 111 хэмээх хорьж цагддаг айхтар газрын тухай ойл­голт 11:11 болж иргэд төрийн болохгүй байгаа бүгдийг уг дугаар руу ярьж нээлттэй шүүмжлэх бол­сон. Мөн бүхэл бүтэн сумаараа хот суурин ба­раа­даж эзгүйрч байсан төрийн харалган бод­логыг засч залруулах “Шинэ сум” бодлого ч гараад ирлээ. Болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжиж явж л хөгжиж урагшилна. Түүнээс хэн нэгэн Ерөн­хий сайдыг огцруулж, да­гаад Засгийн газар нь солигдож явдаг тог­лоо­мын үеэс монголчууд залх­сан. Улс төр тогт­вор­гүй болж, Засаг солиг­доод эхлэхээр ард түмэн л чирэгдэж, нэрмээсэнд нь зовдог болохоор үнэндээ халширч байна.

МАН-ын зүгээс асуудлыг ингэж оруулж ирсэн тухайд УИХ-ын ха­шир туршлагатай гишүүн Р.Гончигдорж “Бид МАН-аар дахин тоглуулахгүй. Угаасаа өнөөдөр ингэж улс төр хийх цаг биш. Монгол орон хөгжлийн ямар шатанд яваа билээ. Монгол орны хөгжилд хэрэгтэй цаг хугацаанд ажил хийлгэхгүй иймэр­хүү байдлаар улс төр хийх нь өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал юм даа” гэж хариулсан байна лээ. Өч төчнөөн Засгийн газраараа туг тахиулсан АН-ын тулхтай улстөрч цөөн үгэнд бодит байдлыг багцлаад хэл­чих­жээ.

Хэрэв МАН өөрсдийн­хөө хэлдгээр улс төрийн хариуцлагатай хүчин
юм бол ийм асуудлыг ингэж тавилгүй, харин ажил хий­хийг шахамдуулж, шах­­маар юм
даа. Нөгөө “Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг нь л болоод байна уу даа.

Categories
редакцийн-нийтлэл

Н.Гомбосүрэн: Солонгосчуудыг аварчихаад Монгол хүн болж төрсөндөө их бахархаж билээ

БНСУын Шинэ дүрэм дүү­рэгт баригдаж байсан барилгад гал гарах үед олон солонгос иргэний амийг аварсан  дөрвөн монгол залуугийн баатарлаг үйлсийг уншигч та санаж байна уу. Одоогоос зургаан жилийн өмнө энэ үйл явдал болсон билээ.

Галын фронтод амь насаа үл хайхран бусдын төлөө зүтгэж явсан дээрх дөрвөн монгол залуугийн нэг Н.Гомбосүрэнтэй ярилцлаа.

Та Солонгосоос хэзээ ирэв. Буцаж явах уу?

-Өнгөрсөн
есдүгээр сарын сүүлээр ирлээ. Би яг тэр өдөр анх Солонгос руу явж байсан юм. Гэтэл найман жилийн дараа ойн дээрээ ирсэн. Одоо зөвхөн Монгол­доо байна.

Таныг хүний амь авар­сан сайн үйлсийн талаар яриагаа үргэлжлүүлье. Ту­хайн үед юу болсон талаар эргэж дурсахгүй юу?

-Энэ
үйл явдал 2007 оны гурав­дугаар сарын 17-ны өдөр 08.30 цагийн орчимд болсон юм. Солон­госын “Шинэ дүрэм” дүүргийн мет­роны буудлаас 80-100 мет­рийн зайд дөрвөн хос ба­рилга баригдаж байлаа. Тэдгээрийн нэг дээр нь би гурван монгол залуугийн хамт ажиллаж байв. Батаа, Батдэлгэр, Самбуудоньд гэх ах нарынхаа хамт 30 давхар уг барилгын дээвэр дээр нь ажиллаж байсан. Тухайн үед тэр барилга ашиглалтад хараа­хан ороогүй байсан юм. Бид хэсэг солонгос ажилч­дын хамт дээвэр дээр нисдэг тэрэг буух зориулалт­тай тавцан хийж байлаа. Гэтэл гал гарч, доор ажиллаж байгаа хүмүүс орилолдох чимээ дуулдсан. Тэгээд л тэднийг аварсан даа.

Хэдэн давхарт нь юунаас болж гал гарлаа?

-Хоёрдугаар давхарт нь цайны газар байсан юм. Яг дээд давхарт нь гагнуур хийж байсан юм билээ. Тэгээд гагнуурын оч нь үсэрч, цайны газарт ашиглагдаж байсан газан дээр унаад дэлбэрсэн хэрэг. Ингээд л барилгын материалууд доороосоо эхлэн шатсан. Тухайн үед би юу болсныг ч анзаарах сөхөө­гүй хүмүүсийг аварч байсан. Харин сүүлд нь телевизээр бич­лэгийг нь хартал айхавтар юм болсон байна лээ.

Та нар хичнээн хүн авар­сан бэ. Тухайн үед амийг нь аварсан хүний тоо зөрүүтэй мэдээлэг­дээд байсан санагдаж байна?

-Уг
нь бид дөрөв тэр ба­рилгаас яг 28 хүнийг гаргасан юм. Гэхдээ Солонгосын телевизийн мэдээгээ­рээ 11 хүн аварсан гээд гараад бай­сан. Ер нь хүний амь авардаг өдөр их учир жанцантай. Хүний хувь төөрөг, зурлага байдаг гэдэг. Тэр өдөр заавал хүний амь аврах ёстой бай­сан юм шиг байгаа.

Яасан юм бэ?

-Гал
гарахын урьд өдөр нь би өөр газарт очиж ажилла­сан юм. Тэнд хамт ажилласан солонгос өвгөн маргааш өг­лөө нь намайг дахиад да­гуулж явах гээд. “Ерөөсөө л Гомбоог дагуулж явна” гээд байдаг. Тэгэхэд дарга гал гардаг барилга руу авч явна гэдэг юм байна. Бид 05.00 цагийн үед уулзацгаасан юм. Тэгээд 06.00 цаг гэхэд хэнтэй нь явахаа шийдэж чадахгүй, тэр хоёрын машины голд цүнхтэй юмаа тавиад, дээр нь суучихлаа. Хаашаа хэнтэй нь явахаа мэдэх­гүй, ацан шалаанд орчихдог юм байна. Тэгээд яалт ч үгүй дарга дийллээ. Барилга дээр очоод удаа­гүй байтал гал гарсан.

Таны хувьд хичнээн хүнийг галын аюулаас аврав?

-Нөгөө
гурав маань анх намайг оруулахгүй гэсэн. Орохоос өөр аргагүй юм билээ. Нэг ороод угаарт­чихсан хүнийг мөр­лөөд гарах гэхээр нөгөөх нь өмд­нөөс зуураад “Надад туслаач ээ, намайг эндээс гарга л даа” гэж байсан.

Тэд өөрсдөө гарах ямар ч боломжгүй байсан юм уу?

-Гал
доороос эхэлж гаран­гуут тэд амихандаа дээшээ гарах гэж гүйж байгаад л утаанд цохиулаад унацгаа­чих­сан байсан. За­рим нь бүр ар гэрийнхэнтэй­гээ утсаар ярьж байгаад угаар­таад унасан байсан юм. “Барилга дээр гал гарчихлаа. За ээж нь, аав нь ингээд үхлээ” гээд үр хүүхэд рүүгээ ярьж байгаад унасан байлаа.  Гар утас нь тасраагүй, цаанаас нь “Байна уу, байна уу” гээд л айж сандарсан хүмүүсийн яриа сонсогдож байв. Угаартахад ямар ч хүчтэй хүн байсан сөхрөөд л унадаг юм билээ.

 Та яаж тэр олон хүнийг аврав. Өөрөө угаар­таад унах аюултай шүү дээ?

-Өөрийгөө
унана ч гэж бодоогүй зүтгэсэн. Энд тэнд угаартсан хүмүүс тусламж хүсэхээр өөрийн эрхгүй тийшээ эргэж орж байсан. Тухайн үед би хэд хэдэн удаа хүмүүсийг үүрч, дээвэр дээр гарга­тал хоолой айхавтар хорссон. Бүр шүлсээ ч залгиж болдоггүй. Тэгтэл хажууд нэг солонгос хүн зогсч байна. Түүний толгой дээр байсан малгайг шүүрч авангуутаа, нарий­хан хуйлж байгаад хоолой руугаа чихэж аваад буцаад орсон.

Тэр олон хүнийг авра­хад хэдий хэр хугацаа зар­цуулсан бэ. Хэд орчим нас­ныхан байв?

-30 орчим минут болсон байх. Хамгийн дээд тал нь 70 гаруй настай хөгшин байсан. Тухайн үед барилгын дотор засал чимэглэл нь явагдаж байсан л даа. Гал гаран­гуут ажилчид нь дээшээ гүйсэн юм билээ. Барилга дотор байсан хүмүүсийн зарим нь ингэж дээшээ шатаар өгсөхөд нэг хэсэг нь доошоо бууж гал дундуур гүйгээд амьд гарцгаасан байсан. Харин дээшээ гүйж байсан хүмүүс нь угаартсан юм. Доороос гарсан утаа дээшээ хөөрч байгаад, буцаад аваарын шатаар сорогдож орсон юм билээ. Тэгээд хүмүүс утааны цохилтонд ороод муужраад унасан.

Гал сөнөөгчид болон  онц­гойгийнхон хэзээ нь ирсэн бэ. Тэд хүн аварсан уу?

-Гал
гарсны дараа гал коман­дынхан ирж, унтраасан. Харин утаа нь манантаад, юм харагдахгүй байсан. Биднийг дотор байсан хүмүүсийг гаргаж дууссаны дараа гал сөнөөгч арваад залуу барилга дотор хорт утааны багтай самналт хийгээд явж байсан. Би тэдэнд “Доор нэг хүн байгаа” гэтэл “Ямар ч хүн байхгүй” гэдэг юм байна. Яах аргагүй нэг хүн орилох чимээ 26 дугаар давхарт дуулдсан юм. Энэ тухайгаа тэдэнд хэлтэл “Тэгвэл чи өөрөө ороод аваад ир л дээ” гэдэг  юм байна. Намайг худлаа ярилаа гэж бодсон юм шиг байгаа. Харин тэр давхраас хамгийн сүүлчийн хүнийг авчирсан юм.

Тэр барилгад гарсан галын улмаас хүний амь эрсэдсэн үү?

-Хятадын
хоёр иргэн нас бар­сан гэж байсан. Гал унтарсны дараа бид шатаар буухад хоёр хүний цогцсыг цагаан даавуугаар бүтээсэн харагдсан. Тэд хаана нь юу хийж байсан улс юм бүү мэд.

Дээвэр дээр та нартай хамт ажиллаж байсан солонгос­чуу­даас дотогш орж хүн авраагүй юм уу?

-Бид
дөрвөөс гадна солонгос хүмүүс ажиллаж байсан. Гэхдээ тэд их аминдаа хайртай улс, ёстой зүглэх ч үгүй байсан. Би нэг удаа хүн аврахаар дотор ортол хорт утааны баг зүүчихсэн солонгос явж байхтай таарсан юм. Тэр хүн тэнд юу хийж явсан нь сонин. Би түүнийг дээш нь гаргачихаад хорны багийг нь авч зүүгээд бусад хүмүүсийг аврах юм бодлоо. Тэгээд тэр солон­гос хөгшин рүү ойртоод оч­тол намайг “мангасдаж” унагаа­чихаад зугтчихсан гээд л бод. Богино хугацаанд дээш доошоо гүйж тэр олон хүнийг үүрч гаргасан болохоор нэлээд сульдсан байсан юм. Ерөөсөө амьсгаагүй л гүйсэн дээ. Тэр барилга хараахан ашиг­лал­тад ороогүй байсан болохоор цахилгаан шат нь ч ажиллах болоо­гүй байв. Хамгийн дээд тал нь 26 давхраас хүн үүрээд 30 давхар руу гүйнэ гэдэг амаргүй. Яг 50 кг жинтэй хүн байлаа гэхэд муужраад унахад бүх бие нь сул болоод жин нь улам нэмэгдчихдэг юм.

Угаартсан хүмүүсийг үүрээд шатаар өгсч байхад юу бодогдож байв. Таны хаанаас тэр их хүч гарсан юм бэ?

-Тухайн
үед би удам угсаандаа их баярлаж байсан. Манай ээж, аав хоёрын талд хүчтэй хүмүүс байсан юм билээ. Ээжийн аав болохоор мундаг бөх хүн байлаа. Харин аавын аав яг ч барилддаггүй хэрнээ их бяр тэнхээтэй хүн байсан гэж нутгийнхан маань ярьдаг. Адуун дээр мордохоор морь нь шагай шиг харагддаг байсан гэж байгаа. Их том биетэй, ширээ шиг өргөн хүн байсан гэх юм билээ.

Та бас их том биетэй юм байна ш дээ?

-Би
зүгээр ч үгүй спортоор хичээллэсэн юм болохоор бас бяр тэнхээ байдаг юм шиг ээ. Тухайн үед угаартсан хүмүүсийг үүрч гар­гас­ны дараа барилгын дээвэр дээр нисдэг тэрэг ирсэн. Угаартсан хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүр­гэхээр, манай­хаар бол онцгойгийн­хон байсан юм. Тэдэнд бид бас тусалж нисдэг тэрэг рүү хүмүү­сийг зөөлцсөн. Тэгээд хүмүү­сийг аварсны дараа хөгтэй юмнууд болсон (инээв).

Юу болсон юм бэ. Тэр тухай­гаа ярь л даа?

-Бидэнд
эмнэлгийн тусламж үзүүлэхээр болтол бид хэд зугтаа­гаад. Тэр үед манай гурав “харла­чихсан” байв. Харин би яг ч харлаа­гүй байсан юм. Гэрээгээр ажиллаж байгаад ажлаасаа гараад өөр газарт ажилд орохоор болсон байсан үе. Харлахаар ший­дээд байсан нь тэр юм. Би Солон­гост 2005 онд очсон. Хоёрхон жилийн дотор мөнгө хурааж амжаа­гүй байдаг. Тэгээд эмнэлэгт очоод бид дөрөв дусал хийлгүүлж байгаад “За та нар намайг бодоход энд ирээд олон жил болсон, мөнгөө хураачихсан хүмүүс. Харин би ирээд удаагүй болохоор зугтлаа” гэж нөгөө гуравтаа хэллээ. Тэгтэл нөгөө хэд маань “Чамайг явбал бид ч бас хамт явна” гэв. Ингээд эмнэлгийн үүдэнд нөгөө дусал­тай­гаа ноцолдон арайхийн салгаад зугтчихсан юм.

Тэндээсээ хаачсан юм бэ?

-Гал
гардаг өдрийн маргааш нь цэргийн баяр байсан болохоор манай хэд явцгаасан. Харин би эмнэлгээс зугтааж гараад саун руу орчихлоо. Баахан утаан дундуур хүн авардаг баатар болж гүйчих­сэн чинь пад хар болчихдог юм байна. “Шуркад тохиолдсон явдал” гэдэг Оросын кинонд нэг бүдүүн нөхөр утаан дундуур орчихоод гараад ирэхэд ямар болдог билээ. Яг л тийм болсон байлаа. Хэлээ гаргангуут цав цагаан харагдана. Толгойгоо хажуу тийш нь эргүүлээд хартал хүзүүний цагаан ялгарч байгаа юм даа. Гар, нүүр гээд битүү хар хөө тортог болсон байв. Тэгээд саунд тухтай нь аргагүй хоночих­лоо. Саунаас гараад ирсэн чинь согтуу хүн шиг болчихсон байсан. Хордлого тайлуулах эмчилгээ хийлгээгүй болохоор тэгдэг юм гэнэ.

Хожим хор уршиг нь үлддэг юм биш биз дээ?

-Харин
тийм. Юм үлдчихсэн л байдаг шиг байна. Тэгээд сүүлд нь эмнэлэгт яваад очлоо. Дөрвүүлээ шинжилгээ хийлгэтэл хамгийн их хордсон нь би байсан. Манай гурвыг зүгээр байна гэсэн. Харин намайг нэлээд хордлоготой байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд байсан. Одоо болтол би зарим­даа согтуу хүн шиг сонин болдог. Ээж маань намайг тийм байхыг анзаарч “Миний хүүгийн хордлого нь одоо болтол гараагүй байгаа юм уу даа” гэдэг. Архи дарс уугаагүй байж үе үе их сонин болдог. Гуйваад л, дүүнгэтээд л…

Та нар хүний амь аварсны­хаа дараа хэсэг чимээгүй бол­чих­сон. Тэгээд шагналаа хэзээ нь яаж очиж авсан юм бэ. Ямар хүмүүс хүлээж авав?

-Бид
хэд хэсэг чимээгүй байсан юм. Тэгтэл тэр шатдаг барилгын хажуугийн байранд Солонгосын нэг сонины сурвалжлагч амьдарч байсан юм билээ. Тэр хүн тухайн үед зураг энэ тэр авсан гэсэн. Дараа нь бид хэдтэй уулзах гээд хөөцөлдөж, араас эрэл сураг бол­сон юм байх. Тэгээд манай дарга­тай уулзаад, Батаа ахаас ярилц­лага авсан. Гал гарснаас гурав хоногийн дараа манай Батаа ахын ярилцлага тэр сонинд нийтлэгдсэн юм. Тухайн үед Солонгос дахь манай ЭСЯ-нд Баярхүү гэдэг ах байсан. Тэр хүн нэлээд хөөцөлдөж, бидний талаар тус улсын Засгийн газарт нь хүртэл уламжилсан. Хамгийн түрүүнд цагдаагийн га­зарт мэдэгдэж, бидэнтэй тааралд­вал саатуулахгүй байх арга хэмжээ авсан юм билээ. Тэгээд гал гарс­наас дөрвөн сарын дараа шаг­налуудаа уван цуван авсан даа. Засгийн газрын зүгээс “Манай улсын иргэдийн амийг аварсанд баярлалаа” гэж визний тал дээр тусалсан юм. Тухайн үед Солон­госын талаас Хууль зүйн сайд, Монголын талаас тухайн үеийн Ерөнхий­лөгч нар ирсэн байсан.

Та нарыг ингэж шаг­наж урам­­шуулах гээд баахан эрэл сураг болоход нэг монгол эмэг­тэй холбож өгсөн гэж дуул­сан юм байна. Түүний тухай ярихгүй юу?

-Тийм
ээ. Цагаанаа гэдэг монгол эгч бидэнд эх хүний сэтгэлийг гаргасан шүү. Хордлоготой байсан бидэнд дусал хийж, анхны түргэн тусламж үзүүлсэн юм. Цагаанаа эгч Монголд байхдаа эмч байсан юм билээ. Би утаанд хордчихоод нэг талын нүдэнд өвдөг гараад тун хэцүү болсон байв. Тэгээд Цагаа­наа эгч “За миний дүү наркоз гэж юм байхгүй” гээд хатуу юм гаргаж ирснээ хоёр татуулчихдаг юм байна. Тэгээд нөгөө нүдэн дээр гарсан өвдөгний толгойг шахаж өгч байсан сан. Наад захын энэ мэт зүйл дээр тусалсан даа.

Хүний амь аварч, баатарлаг гавьяа байгуулсан та нарт ямар шагнал урамшуулал өгсөн билээ?

-Солонгосын Гуро дүүргийн хүндэт иргэн. Монгол Улсын хүндэт иргэн. Шударга журам зэрэг хэд хэдэн медаль авсан шүү.

Бас БНСУд оршин суух виз олгосон байх?

-Е7
ангиллын виз олгосон. Тэрийг жилдээ нэг удаа сунгадаг. Сунгуу­лах­гүй бол виз нь хаагддаг юм билээ. Манай Самбуудонь­дийнхыг тэгээд хаачихсан.

Та Монголдоо иртлээ визээ сунгуулаад л байсан уу?

-Тийм
гэхэд болно. Визний давуу тал нь хаана ч ажиллаж болно. Монголдоо ирж, Солонгос руу буцахад хүртэл асуудалгүй, амар. Би Солонгост хоёр жил мэргэжлээрээ сурсан юм. Гал гар­даг барилгыг захиалан бариулж байсан  эзэн нь жудогоор хичээл­лэж байсан юм билээ. Тэр хүн миний хоёр жилийн сургалтын төлбөрийг даасан. Нэг семистр нь зургаан сая төгрөг байсан гэхээр нийтдээ 24 сая төгрөгийн төлбөр төлсөн шүү.

Нөгөө гурав чинь одоо хаана байгаа вэ. Холбоотой байдаг уу?

-Батдэлгэр
ах саяхан бүл нэм­сэн гэсэн. Эхнэр нь төрсөн гэнэ лээ. “Хүүтэй болсон. Бөх болгоно оо” гэж байсан. Бусадтай нь холбоо тасарсан.

Хожим та нарын буянаар барилгаас амьд гарсан хү­мүүс баярласан талархсанаа илэр­хийлсэн үү?

-Бидний
аварсан хүмүүс хоёр сар шахам эмнэлэгт хэвтсэн байх шүү. KBS телевизээс нэвтрүүлэг хийж, тэднийг бидэнтэй уулзуулах юм болсон. Гэтэл уулзаагүй. Телевизээр нүүрээ дарж байгаад ярилцлага өгсөн байсан. “Амь аварсанд баярлалаа” гэж байна лээ. Аягүй бол хэдэн төгрөг нэхнэ гэж бодсон юм байлгүй.

Хаа байсан тэр Солонгост гал гарч байхад дөрвөн монгол хүн тэнд нь байж л байдаг. Тэгээд тэр муужирсан хүмүүсийг аварч л бай­даг. Ингээд бодохоор монгол хүний чанар гэж агуу шүү. Үүгээрээ их бахархдаг юм.

Та нарыг баатар болсонд Солонгост ажиллаж амьдарч байсан элэг нэгт монголчууд хэрхэн хүлээж авав?

-Өө  баяр хүргэж, тэмдэглэх хүн олон байсан даа. Зарим атаархуу нэг нь яасан од болж хандаггүй юм гэж уурлана. “Та нарын буянаар Солонгост амархан ирлээ шүү” гэх хүмүүстэй ч таарч байсан.

Та тэгээд сүүлд нь бичиг баримтын зөрчилгүй болчихоод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үү?

-Уг
нь KBS телевизээс нэвт­рүү­лэг хийж байхад намайг эмнэлэгт хэвтүүлж, люкс өрөө гаргаж өгсөн юм. Доод тал нь сар хэвтэж, эмч­лүүлбэл зүгээр болно гэж эмч хэлж байв. Гэтэл би ердөө гуравхан хоног хэвтсэн дээ. Тэр үед найз эмэгтэйтэй байсан юм. Нөгөөх чинь залгаад “Хаана байгаа юм бэ” гэдэг юм байна. “Эмнэлэгт хэвтэж байна” гэтэл “Яахлаараа эмнэлэгт хэвтдэг юм бэ” гээд уурлахаар нь гараад очтол хувцсаа баглаад явах гээд сууж байдаг байгаа. Тэгээд найз бүсгүйгээсээ ч салж, биеэ эмчлүүл­сэн ч юмгүй болсон доо (инээв).

Та гэр бүлтэй болсон уу. Ямар ажил хийж байна?

-Одоохондоо ганц бие хэвээрээ л байна. Солонгосын компанид орчуулагч, менежерээр ажилд орохоор зэхэж байгаа. Нэгэнт мэргэжлээрээ ажиллах гээд оройт­сон болохоор ийм л ажил хийе гэж бодож байна даа.

Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би
Увс аймгийн Давст суманд төрсөн хүүхэд.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Тэрбишдагва: Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний бо-дитой үндэслэл хараг¬дахгүй байна

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.

МАНынхан Ерөн­хий сайдыг огцруулах асуудал тавьж байна. Энэ тал дээр МАХНын дэд даргын хувиар, Зас­гийн газарт ажил­лаж байгаа Шадар сай­дынхаа зүгээс ямар байр суурьтай хандаж байна вэ?

-МАХН бол ардчил­лын зарчмаар ажилла­даг нам учраас 
асуудлыг
нухацтай
ярилцсаны
үнд­сэн дээр олонхийн сана­лаар шийдвэрээ гаргана. Харин Шадар сайдын хувьд өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд орол­­цож, улс орноо хөг­жүүлэх шинэчлэлт, өөрч­лөлтийн төлөө ажиллаж байна. Ялангуяа өөрийн­хөө хариуцсан зургаан агентлагийн үйл ажил­лагааг сайжруулж, бусад салбаруудад үлгэр жи­шээ болохуйц хариуцла­гатай болгохын төлөө зүтгэж байна. Энэ чиглэ­лийн эхний алхмуудыг ч хийсэн. Ард түмэндээ хүнд суртал гаргаж, авли­гын нүдээр ханддаг тэр байдлаас төрийн захир­гаа­ны байгууллага, ал­бан хаагчдыг холдуулж, иргэдээ “Хаан”-д дээдлэн харьцдаг болгох зорил­гын дор өөрийн хариуц­сан салбар бүрт дор­ви­той өөрчлөлтүүдийг хий­хийг хичээж байгаа.

Саяхныг
болтол бид стандарт бус Засгийн га­зар гэдэг ярианд бүр дас­чихсан байлаа шүү дээ. Үүнийг өөрчилж, аливаа бүхнийг ёс горимд нь оруу­лахын төлөө ажил­лаж байна.

Засгийн
газарт орж ажилласнаар шударга ёсыг тогтоож, үүрэг ха­риуц­лага, сахилга баттай ажиллах чиглэлээр бид­ний хийж байгаа ажил нийгэмд сайн үр дүн авч­рахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Засгийн газар болохгүй бүхнийг өөрчлөн шинэч­лэхийн төлөө шат шатан­даа хичээн зүтгэж байгааг шударгаар хэлэх ёстой. Мэдээж алдаа дутагдал байгаа л байх. Үе, үеийн Засгийн газруудад то­хиол­дож л байсан зов­лон бий. Өргөс авч бай­гаа юм шиг бүхнийг сай­хан болгож амжихгүй шүү дээ. Манай Засгийн газар эрүүл саруул сайхан ний­гэм, сайн эдийн засагтай улс орныг хүлээж аваа­гүй болохоор эмчлэх, эрүүлжүүлэх ажил маш их байна.

Ерөнхий сайдыг огц­­­­руулах асуудлыг УИХаар хэлэлцвэл танай намынхан эсрэг талд кноп дарахгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Манай намын Гүй­цэтгэх зөвлөлөөр асууд­лыг хэлэлцэж эцсийн шийд гаргаагүй учраас тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломжгүй. Шадар сай­дын хувьд өнөөдөр энэ Засгийн газраас гарна, ажил нь муу явж байна гэж хэлэх эрт байна. Өнөөд­рийг хүртэл хариуц­лага­тай ажиллахын төлөө л хичээж байна. Энэ Зас­гийн газрын үйл ажилла­гааны алдаа, оноог шу­дар­га үнэний дэнсэн дээр тавиад алдаа нь дийлж байгаа бол тэр асуудлыг ярих л ёстой. Асуудлын гол нь Засгийн газрыг огцруулах, үгүйдээ биш, дэвшүүлсэн зорилтууд, үйл ажиллагаа, ажлын үр дүн нь ард түмний эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу гэдэгт байх ёстой болов уу. Мэдээж сөрөг хүчний зүгээс элдэв өө сэв хайх сонирхол байж л байгаа. Тэгэх ч ёстой. Хэрэв УИХ, ард түмэн, манай намынхан энэ Зас­гийн газар хангалтгүй ажиллаж байна гэж үзэж, дүгнэж байгаа бол миний хувьд 
албан тушаалтай зууралдаад суух сонир­хол байхгүй. Тийм ёс сур­та­хуунаар хүмүүжээгүй. Ажлаа өгөхөд бэлэн бай­на. Ер нь бол Засгийн газрын гишүүд өдөрт дор хаяж 12 цаг ажиллаж бай­гаа. Бямба гаригт ч ажил­лаж байна. Ням гаригт хариуцсан салбарынхаа үйл ажиллагаатай танил­цаж зохих арга хэмжээгээ авдаг. Тиймээс Засгийн газрын гишүүдэд амрах цаг байдаггүй. Энэ байд­лаар бид төр, түмнээ ман­лайлан, төрийн сайн ал­бан хаагчийн үлгэр дуу­райллыг үзүүлэхийг зорьж байна.

Ерөнхий сайдыг огц­руулах үндэслэ­лүүд нь хэр бодитой санагдаж байгаа вэ?

-Ямар үндэслэлүүд тавьсныг харж амжаагүй байна. Миний сонссо­ноор бол зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуу­дал тавилаа гэж ойлго­сон. Үүнийг манай нам ч өөрсдийн түвшиндээ 
су­далж үзээд байр сууриа тодорхой илэрхийлэх байх гэж бодож байна.

Гадаадын хөрөнгө оруулалт буурч байна, эдийн засаг өсөлтгүй  болсон нь Засгийн газ­рын буруу гэж үзээд байх шиг байна л даа?

-Тэр шүүмжлэлийг зөв­хөн МАН-ынхан хэ­лээд байгаа юм биш. Би сая Сонгинохайрхан дүүр­гийн 32 хороогоор явж 6000 гаруй иргэд­тэй уулзаж тэдний санал хү­сэлтийг сонслоо. Мөн “Шу­­дарга ёс” аяны хү­рээнд баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудад зөвлөгөөнүүд хийж ард иргэдийнхээ үгийг сонс­лоо. Үнэхээр ард түмний амьдрал өнөөдөр хүнд хэцүү, сайжрахгүй байна. 
Гадаадын
хөрөнгө
оруу­лалт буурсан нь бодит үнэн шүү дээ. Гэхдээ ин­гэж буурах үндэс шалт­гаан хэзээ, аль Засгийн газрын үед тавигдсан бэ гэдгийг бас тунгааж, ялгаж салгаж авч үзэх 
хэрэгтэй.  Мэдээж Оюу толгой, Та­ван толгойн гэрээг засч сайжруулах ажлыг энэ Засгийн газар хийхийг оролдож байгаа нь дээрх нөхцөл байдалд нө­лөөлж байгаа. Гэхдээ анх­наасаа тэр гэрээнүүдийг зөв, шударга хийчихсэн бол ийм байдал үүсэхгүй л байсан. Тэр маапаан буд­лиантай гэрээний асууд­лыг тухайн үед нь бидний хэсэг нөхөд ярьж, засаж залруулахыг шаар­­­­даж, УИХ-ын тог­тоол хүртэл гаргуулж байс­ныг хүмүүс мартаа­гүй байх.

Бүтээн байгуу­лал­тын ажил эхлэхгүй бай­на гэдэг шүүмжлэл ч бий

-Өвлийн тэсгим хүйтэн улирал одоо л дуусч урин дулаан цагтай золгох гэж байна шүү дээ. Үнэндээ Монгол Улсад бүтээн бай­­гуулалтын ажил дө­рөв­дүгээр сарын дунд үеэс л эхэлдэг. Тиймээс тавдугаар сараас эхлээд 
энэ Засгийн газар юу хийх нь бодитоор харагдаад эхэлнэ дээ.

Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуу­дал цагаа олоогүй гэж үү?

-Үүнийг асуудал тавь­сан хүмүүсээс нь асуувал дээр байх.

Үнэхээр МАНынх­ны яриад байгаа шиг Ерөнхий сайд огцрох­доо хүртэл муу ажилла­сан гэж та үзэж байгаа юу?

-Аливаа шүүмжлэлийг бид хүлээж авч, сонсох хэрэгтэй л дээ. Гэхдээ Засгийн газрын танхимд сууж байгаа, дотор нь ажиллаж яваа хүний ху­вьд Ерөнхий сайдаа огц­рох ёстой гэж хэлэх нь одоогоор зүйд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний бо­дитой үндэслэл хараг­дахгүй байна. Засгийн газар бол кабинетын зарч­­­маар ажилладаг бай­­­­гууллага. Үнэхээр болохгүй бүтэхгүй, хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол хэнбугай ч огцрох ёстой. Гэхдээ Шинэч­лэ­лийн Засгийн газар мэрийж ажиллаж байгаа. Хэрвээ огцрох ёстой гэдэг үндэслэл би олж харсан бол заавал хүнээр хэлүү­лээд чичлүүлээд 
байх шаардлагагүй. Н.Алтан­хуягаа чи огцор, үгүй бол бид огцоръё гээд хэлчих­нэ. Н.Алтанхуяг 
бол улс төрд олон жил болсон туршлагатай улстөрч, ажилсаг Ерөнхий сайд гэж би хэлнэ.

Хаврын чуулганы нээлтийн хуралдааныг МАН, МАХНынхан хаяад гарсанТэгэхэд сайдын албан тушаал авсан нөхдүүд суугаад үлдлээ гэдэг шүүмж­лэлийг намаасаа сонсч байгаа гэсэн

-Бусад сайд нар нь суугаад үлдэж байхад Тэрбишдагва ганцаараа гараад явлаа гэсэн зэм­лэлийг нөгөө талаас авч байгаа. Би бол МАХН-ын дэд дарга. Тиймээс на­мын нөхдийнхөө шийд­вэ­рийг дагах учиртай. Намын даргаа шоронд суулгачихаад надад хамаагүй гээд суувал ёс жудаггүй хэрэг болно.

Тэгээд ч би Засгийн газрыг эсэргүүцэж УИХ-ын чуулганаас 
гараагүй.
Хэл­мэгдүүлэлтийг жиг­шиж байгаагаа илэр­хийлж гарсан юм.

МАНынхантай хамт гараад явах бай­сан юм бол яах гэж тэр намаас гарсан юм бэ гэдэг асуулт гарч ирэх­гүй юу?

-Миний баримталдаг хамгийн гол зарчим бол шударга үнэний төлөө байх. МАН-ын удирдла­гад гарсан цөөн хэдэн нөхөд хууль журам, ёс суртахууныг улан дороо гишгэж эхлэхээр нь тэд­нээс салсан. Энэ салаа замын эхэнд мөнгө, эрх мэдэлд хэт дулдуйдсан хэдхэн хүн байгаа шүү дээ. Тэд МАН-ыг хувийн компани шигээ үзэж, өөрс­дийн эрх ашгаа гүй­цэлдүүлэх хэрэгсэл бол­гон ашиглах болсноор бидний дунд үзэл санаа­ны зөрчил үүссэн. Намын хамт олон жирийн гишүү­дэд буруу байхгүй. Чуул­ганыг эхлээд орхиж гар­сан нь манай намын­хан шүү дээ. Ха­рин бидний араас 
МАН-ын­хан гарч ирсэн. Хэн нь хэнийгээ дагасан, хэн нь түрүүлж үг хэлснийг бүгд харсан биз дээ.

Чуулганы хурал­даа­ныг орхиж гараагүй хүмүүсийг Н.Энхбаяр даргын гэргий дарамт­лаад байгаа юм уу?

-Мэдэхгүй. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүд энэ на­мыг хамтын хүчээр удир­даж байгаа. Тиймээс Н.Энх­баяр даргын гэр­гийн асуудал тусдаа.

Ер нь Н.Энхбаяр дар­­гыг суллуулж ча­дах­гүй байна гэдэг ханд­лагатай дарамт намын зүгээс ирдэг үү?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн хоригдол мөн гэдгийг гад­на, дотнын хүний эрхийн байгууллагууд хэлчихсэн шүү дээ. Намын дарга нь улс төрийн хэлмэгдүү­лэлтэд өртөж, шоронд 
хоригдчихоод
байхад намын дэд дарга хүнд байдалд байлгүй яахав. 
Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлэх ажил өнөө­дөр ч зогсоогүй, 
үргэл­жилсэн хэвээр байна. Түүнийг шоронд хорьс­ноосоо хойш нэг ч удаа салхинд гаргасангүй. 
Дэл­­хий нийтээрээ шо­рон­гийн хоригдлыг сал­хи­луулдаг журамтай. 
Мон­голын шоронд хориг­дож байгаа хүмүүс ч өдөрт ядаж нэг цаг сал­хилдаг биз дээ. Гэтэл энэ журам Н.Энхбаяр даргад үйлчлэхгүй байна.

Тэр бурхны тухай ном орчуулъя гэдэг хүсэлт өөрөө тавиад байгаа юм билээ. Тиймээс өрөөнд нь нэг компьютер оруулах гээд хоёр сар хөөцөл­дөөд дийлэхгүй байна. Хууль зүйн сайд, Ерөнхий сайд, 
Шүүхийн
шийдвэр
гүйцэтгэх
газар нь зөв­шөөрсөн. 
Ингээд яг өрөө рүү нь оруулах дээрээ тулахаар АТГ зөвшөө­рөхгүй гэдэг шалтгаанаар дахиад хойшилчихож байна. Дэлхий нийтээрээ 
өнөөдөр
хоригдлууд
зу­рагт үзэж байна, сонин хэвлэл уншиж байгаа. Н.Энхбаяр даргын өрөөнд  компьютер оруу­лах нь үүнтэй л адил. Түүний компьютерт гадаг­шаа ертөнц рүү нэвтрэх боломжгүй тусгай прог­рамм суулгана. Зөвхөн интернэт рүү орж юм ун­ших, word дээр юм бичих зориулалттай компьютер өгье гээд байгаа юм. Гэ­тэл зөвшөөрөхгүй байна шүү дээ. Өнөөдөр Энх­баяр гэдэг хүн ялтан бол­сон учраас АТГ-т хамаа­гүй болсон баймаар юм. 
Ийм ярвигтай асуудлууд байсаар байхад 
“Бид хамтарсан Засгийн га­зарт орчихсон юм чинь та нарыг танихгүй” гэж на­мынхандаа хэлэх эрх байхгүй. Намын нөхдүүд ч хэлэх зүйлээ хэлэх эрх­тэй. Тийм учраас дарамт гэхээсээ илүү улс төрийн амаргүй нөхцөлд ажил­лаж байна.

Гэхдээ та Н.Энхбая­рын төлөө Засгийн газарт ороогүй биз дээ?

-Би Н.Энхбаярын тө­лөө Шадар сайдын ажил хийгээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Намын нөхөд надад итгэл өгч Шадар сайдын ажилд оч гэсэн. Тэр дагуу л энэ албыг хашиж байн. Нөгөө та­лаар МАХН-аас хэлмэг­дүүлэлтийн эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг бас зөвөөр ойлговол сайн байна. Бид зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний төлөө яваад байгаа юм биш, ерөөсөө “хэлмэг­дүүлэлт” гэдэг нийгэмд амь бөхтэй оршсоор бай­гаа бусармаг зүйлийн эсрэг л тэмцэж байгаа юм.

МАХНын дарга Н.Энх­баярын анх ба­ривч­лагдсан газар хана босгож байгаа нь ямар учиртай юм бэ?

-Тэр бол хэлмэгдүү­лэлтийг эсэргүүцэж хана босгож байгаа юм. 
Мон­голд өнөөдөр болж бай­гаа хэлмэгдүүлэлт энэ хананаас цааш битгий гараасай, дахиад хэлмэг­дүүлэлт битгий болоосой гэдэг үүднээс хана босгож байгаа юм. Хэлмэгдүү­лэлт зогссон тохиолдолд энэ хана нурах ёстой.

МАН, МАХН хоёр  ний­лэх тухай нэг хэсэг яригдсан. Ерөнхий­лөг­чийн сонгуульд хам­тарч орох асуудал яриг­даж байгаа юу?

-Ерөнхийлөгчийн сон­гуульд хамтарна гэхээсээ илүү нэг угшилтай, үзэл баримтлал ижил төстэй намууд эх орон, ард түм­нийхээ 
эрх ашгийн төлөө хамтарч ажиллах хэрэг­тэй. МАН, МАХН хоёр бол нэг угшилтай журмын нөхөд. Өнөөдөр бидэнд үндэсний эв нэгдэл гэдэг юм юу юунаас 
чухал байна. Тэр байтугай эсрэг тэсрэг үзэл бодолтой на­мууд үүний төлөө хамтрах ёстой. Гэхдээ энэ хамтрал хуулийн хүрээнд л байх ёстой.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнээ танай нам зарласан. Тэр дунд таны нэр бий. Хувь хүнийхээ хувьд танд дэвших бодол бий юу?

-Нам болгон Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвших олон лидертэй гэдгээ зарлаж байна.  
Ма­найд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чадвартай боловсон хү­чин олон бий. Монгол­чууд 
ноён нуруутай, 
ухаантай,
эх оронч, шу­дарга, хүний мөс жудаг­тай хүнд хайртай шүү дээ. Ард нь аль нам байна гэхээсээ илүү хувь хүнийх нь мөн чанарыг харж сонгодог. Энэ үүднээс ард тү­мэн сонголтоо хийх биз. Ерөн­хийлөгчид ма­най намаас хэн нэр дэв­ших вэ гэдэг асуудлыг бага чуулганаар шийднэ. На­дад албан тушаалын амбиц байдаггүй. Ажил хий гэж итгэл хүлээлгэвэл ямар ч ажил оногдуулсан 
түүнд нь эзэн болохын төлөө л зүтгэдэг.

ОБЕГын даргад өгөх ёсгүй байсан цол олгосон, хууль бусаар томилсон гэ­дэг асууд­лаар таныг Цэцэд өг­чих­жээ. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Захиалгатай юм зөн­дөө явж байна. Тодорхой тайл­бар­лавал эхний асуу­­дал нь Гамшгаас хамгаалах тухай хуульд Онцгой байдлын асуу­дал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагч нь Шадар түрүүчээс тэргүүн ко­мис­сар гэсэн цолны зэрэг­лэлтэй бай­хаар хуульчилж 2012 оныг хүртэл хэрэглэж ир­сэн. Хуульд нэмэлт өөрч­лөлт орж ахлагч нь онцгой байдлын дэд ахлагчаас ху­рандаа гэсэн цол хэ­рэглэхээр заасан. Намайг ОБЕГ-ын даргад цол ол­гох үед “Цол олгох журам батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөг­чийн 2005 оны 51 дүгээр зар­лиг хүчин төгөлдөр бай­сан учраас түүний 
хү­рээнд хуульд заасны да­гуу л 
цол олгосон. Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон холбог­дох бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй.

Хоёр­дугаар асуудал гэвэл Мон­гол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар аль ч агентлагийн даргыг Засгийн газрын гишүүн томилох эрх­гүй. Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлдөг. Харин Засгийн газрын гишүү­ний хувьд эрхлэх асуудлын­хаа хүрээнд хамаарч байгаа агентлагийн дар­гаар хэнийг томилох тухай санал л гаргах эрхтэй. Миний хувьд хуу­лиар олгосон эрхийнхээ хүрээнд саналаа гаргасан.

Сүүлийн үед УИХын зарим гишүүдийн нууц данс ил болж эхэллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрэн
сурвалжлах сэт­гүүлч­дийн олон улсын холбоо нууц данстай 130 гаруй мянган хүний нэрийг гаргачихсан юм билээ. Тэр дунд Монголоос  хэдэн хүн байгааг мэдэхгүй.  Ямар ч байсан С.Баяр­цог­тын нэр ил боллоо. Хүн данстай байж болно. Шударга хөдөлмөрөө­рөө мөнгө олоод түүнийгээ аль ч улсын банкинд данс нээлгэн хад­галуулах нь хүний эрх.  Харин тэр мөнгөө луйв­рын аргаар, эсвэл монгол­чуу­дынхаа баялгийг гадны­ханд өгч олж авсан бол байж болохгүй зүйл. Тиймээс УИХ-ын гишүүдийг нууц данстай эсэхийг шалгах хэрэгтэй. Төрийн өндөр алба хашиж байсан, одоо сайд, дарга хийж яваа хүмүүсийн дансыг шалгаж үзэх ёстой. Буруу аргаар олж авсан мөнгөө хадгалуулсан бол тодорхой хувийг нь Монголдоо авъя  л даа.

Та тийм данстай юу?

-Байгаа,
үгүйг нь шалгах л хэрэгтэй. Шударга байя л даа.

Ерөнхий сайдыг Бурхан халдун ууланд төөрөхөд та газар дээр нь очсон гэл үү?

-Онцгой
байдлын ерөн­хий га­зар Шадар сайдын эрхлэх асуу­далд хамаардаг. Энэ салбар бол үнэхээр ха­риуц­лагатай байхыг шаард­сан хүнд хэцүү ажилтай л даа. Яагаад гэвэл хүний амийг аврах ажлыг цаг минуттай уралдаж хийдэг учраас тэр. Энэ салбарыг өөрчилж, ажлыг нь сайжруулахын төлөө зүтгэж л байна.

Ерөнхий сайд төөрч, холбоо тасарлаа гэсэн мэдээг Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Батбаатар ням гаригийн өдөр  над руу утас­даж хэлсэн. Түүнийг сон­соод би тэр даруй Ерөнхийлөгчид асуудлыг танилцуулсан. Ингээд улсын онцгой комисст хамаардаг хууль, хүчний байгууллагын хол­бог­дох хүмүүсийг орой 22.00 цагт цуглуулж яах вэ гэдгээ шуурхай ярилцаад шийдвэр гаргаж, газар  дээр нь өөрөө биечлэн очихоор явсан. Х.Тэмүү­жин сайд, Д.Бат-Эрдэнэ сайд хоёрт “Өнөө шөнө унтаж болохгүй шүү” гэдэг үүрэг өгөөд шөнө 12.30 цагт хотоос  машинтай гар­сан. Цаг агаар ер нь хүнд байсан л даа. Шөнөжингөө давхиад өглөө үүрээр Бурхан хал­дун уулын өвөрт очсон. Биднийг очсоны дараа араас нисдэг тэрэг ирж, уулан дээгүүр нисэж хайлт хийсэн. Аз болоход төөрсөн 70 хүн хоёр хэсэг болон тасарсан ч бөө­нөөрөө байсан. Тэгээгүй хоёр, гурваараа тасарч төөр­сөн бол цээжээр татсан их цасанд эрсдэх аюул бай­сан.  Ингээд аюул багатай тэр хүндрэлийг амжилттай давж гарсан шүү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Үйлдвэртэй л болъё

-ОЛСНОО ХЯТАД РУУ ГАРГАХАА, ОРОСООС НЕФТИЭ АВАХАА БОЛИОД ҮЙЛДВЭРТЭЙ БОЛМООР
БАЙНА-

Үндэсний аюулгүй байд­лын нэг чухаг тулгуур бол эдийн засгийн аюулгүй бай­дал. Үүнийг энгийнээр ойлго­вол хөрш орнууд хилээ хаа­лаа гэхэд тэднээс хамаарал­гүйгээр улс үндэстнээ хоол­лож, өдөр тутмын амьдрал доголдолгүйгээр үргэлжлээд явчих боломжтой байх явдал юм. Монгол Улс ингэж чадах бо­лов уу. Үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай стратегийн бүтээгдэхүүн болох хоол хүнс, нефть, нефтийн бүтээг­дэхүүн маань ямар нэг байд­лаар урд, хойд хөршөөсөө хамааралтай байсаар байна. Нефть 100 хувь бусдын эрх­шээлд байсаар ирлээ. Энэ нь манай бүрэн эрхт байдал ямар нэг байдлаар хязгаар­лагдмал байна гэсэн үг. Мэ­дээж, том гүрнүүд хажуу хавиргын ул­суу­даа аль болох аяараа, болж өгвөл хараат байлгахыг хичээж бодлогоо явуулж таар­на. Үүнд нь тэднийг бу­руутгах арга үгүй. Бид ч бас тэгж л тооцоолно. Харин тэр бод­логын эсрэг өөрийн арга ухаа­наар тэм­цэж, бодлогоо тодор­хойлж ирээгүй үе, үеийн төрийн эрх мэдэлтнүүдийн талаар гайхш­ран ярьж болох юм. Өнгөрсөн он жилүүдэд монголчууд бид нефть бо­ловсруулах үйлдвэр яагаад ганцыг болов барьчихсангүй вэ. Бид өөрсдийн хэрэгцээг бүрэн хангах үгүй юм гэхэд тодорхой хувийг нь даачих үйлдвэртэй болчих боломж хангалттай байсан. Хэний эрх ашиг үйлчилж, хэний ашиг сонирхолд харшлаад байсан учраас ийм боломж бидэнд тохиосонгүй вэ.

1960-аад оны үед Зүүн­баянд нефть боловсруулах үйлдвэр барихаар болж, 66 чанарын бензин гаргаж авч байсан гэдэг. Тэгсхийж бай­гаад өнөө үйлдвэрт нь дэлбэ­рэлт гарснаар аюулгүй байд­лыг хангана гээд хаачихсан юм билээ. Тухайн үедээ тех­ник технологийн хувьд хоц­рогдсон зүйлс байсан л биз, бас ийм нэг үйлдвэрийг хөл дээр нь босгож Монголыг өөрсдөө нефтиэ гаргадаг болгочих хүсэл ах нарт байгаагүй ч биз. Тэгсгээд зогссон байдаг. Бодвол оро­сууд “Бид дэргэд чинь байхад та нар ингэж зовж яах вэ” гэсэн байж болох юм. Одоо цөмийн пуужин харвана гэж дэлхийг чичиргээд байгаа Хойд Со­лонгост Хятадын тал “Бид байхад та нар цөмийн пуужин гээд яах вэ” гэдэг байсан хэмээдэг. Харин өнөөх умард солонгосчууд ард иргэдийн­хээ өмсч зүүх, идэж уухаас хумслан байж тэрийгээ хийж чадсанаар илэрхий хэн нэ­гэнд дээрэлхүү­лэхгүй л байна шүү дээ. Ёстой айхгүй ч гэсэн аягүй гэгчээр л байна. Умард хангүгчүүд ийм хэмжээний ухаан гаргасан байхад бид тухайн цагт Зүүн баянгийн газрын тосны үйлд­вэрээ хааж хаячихаад л хойд хөршөөсөө нефтиэ авсаар иржээ. Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж үзээд тэр бүг­дийг орхилоо гэхэд өнгөрсөн хорин жилийн хугацаанд бид яагаад өөрсдөө үүнийг үйлд­вэрлэх үйлдвэртэй болоогүй юм бэ гэсэн асуулт шууд гарч байна.

1990-ээд оны эхнээс бид газрын тос олборлох болж, 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос олбор­лоод экспортолж эхэлсэн шүү дээ. Өөрсдөө олборлож бай­гаагаа ашиглаад үйлдвэр байгуулаад нефтиэ нэрж болох л байлаа. Гэтэл бас л тэгсэнгүй. Олсноо Хятад руу гаргаад, Оросоос нефтиэ авсаар ирлээ. Монголчууд жилд 470 мянган тонн газрын тос олборлож байгаа. 2016 онд бүр 1.2 сая тонн газрын тос олборлох төлөвтэй бай­на. Энэ хэмжээ бол Монгол Улс газрын тос олборлож, экспортолдог орнуудын хэм­жээнд ороод ирж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ОПЕК-т элсэх хэмжээний болж байгаа хэрэг. Олборлогч, экспорт­логч, үйлдвэрлэгч орон болж ОПЕК-ийн гишүүн болбол бүтээгдэхүүнээ ижил үнээр нийлүүлж, үйлдвэрлэлээ зог­соохгүйн тулд дундын нөөц­тэй болж, асуудал гарвал нэгнээсээ авч, харилцан туслалцдаг том байгууллагын гишүүн болох боломжтой болно. Ерөнхийдөө энэ тал дээр хоёр хөршийнхөө адил хэмжээнд ирэх хэрэг л дээ. Энэ том байгууллагад элсэн орох боломж бидэнд ойртож, ОПЕК гэхээр бидэнд хэзээ ч хамааралтай болохгүй юм шиг санагддаг үе өнгөрч бай­на. Гэвч шат шатаар том бо­ломж руу дөхсөөр байгаа атлаа бид өөрсдөөсөө шалт­гаалах зүйлээ хийхгүй дэндүү удлаа.

Ардчилал, чөлөөт зах зээ­лийг дуулсаар ирсэн өнгөр­сөн 20 жилд бид ядахад ганц ч нефтийн үйлдвэр барьсан­гүй. Үүн дээр гадны нөлөө гэхээсээ өөрсдийн маань арчаагүйнх байв. Эрх мэдэл барьж байгаа хүмүүс, энэ салбарыг хариуцсан сайд нарын ашиг сонирхолд дөн­гөлүүлсэн байдлаас, сэтгэл дутсанаас, бас нефть импорт­лон оруулж ирдэг бизне­сийнх­ний ашгийн сонирх­лоос болж Монголд нэг ч нефтийн үйлдвэр баригд­сангүй. Нефть боловсруулдаг үйлдвэртэй болоход страте­гийн бүтээгдэхүүн болсон түлш, шатахуунаас гадна өөр олон бүтээгдэхүүнээ үйлд­вэрлэх боломжтой болно. Арай сайн мэддэг, амин чух­лаар нь бензинээ яриад бай­гаагаас биш цахилгааны хэ­рэгсэл, плёнк, бичгийн хэрэг­сэл, нэхмэлийн утасны түүхий эд, цамц, майхан, хөнжил гээд юм юмыг гаргаж чадах плас­тикийг гаргаж авна. Бас дугуй, ремен, бэх будаг, гутал гээд олныг хийдэг резин гарч ир­нэ. Дээрээс нь эм, бордоо, цавуу, саван шам­пунь, угаал­гын бодис бас л энэ үйлдвэ­рийг дагал­дуу­лан бид үйлд­вэрлэж чадах юм шүү дээ. Монголд неф­тийн үйлдвэр байгуулагд­санаар бид анхны химийн үйлдвэртэй болж байна гэсэн үг. Ингэснээр нэг биш нэлээд олон бүтээгдэ­хүүнийг өөрс­дөө үйлдвэрлэж чаддаг бол­но. Том зүйл жи­жигхэн эрх ашгаас болж гацаж байдаг гэлцдэг. Уг нь манай нефть импортолдог компа­ниуд өн­гөр­сөн 20 жилийн аравт нь ашиг олж хөл дээрээ боссон бол үлдсэн арван жилдээ ийм нэг үйлдвэр бай­гуулъя гээд явж байх ёстой байсан юм. Гэвч тэдний хэнд нь ч ийм сэтгэл байсангүй. Харин тө­рийн өндөр албан тушаалд очиж, нам дагаж, намын Удир­дах зөвлөлд баг­таж аль болох үйлдвэр бай­гуулуу­лахгүйн төлөө ажил­лаж ир­сэн бололтой юм би­лээ. Ерөөсөө бизнес нь зогс­чихно гэж айсных. Тэгээд болоогүй үе, үе үнээ нэмж, Засгийн газрыг ч, энгийн иргэ­дийг ч айлгана. Эмзэг сэдэв нь бо­ло­хоор эрх мэдэлтнүүд аманд нь багтаж, хямд зээ­лээс эх­лээд юу байгаагаа барина. МИАТ-ийн Боингийг Улаан­баа­тарт цэнэглэхэд нэг тонн шатахуун 1750-1800 ам.дол­ларын үнэтэй гэдэг. Тэгвэл энэ үнэ Бээжинд 1250, Сөүлд 1200, Москвад 1300 ам.дол­лар байх жишээтэй. Ийн л явж ирсэн байна ш дээ. Иймэр­хүү олон ашиг сонирх­лоор Мон­голд барьж байгуу­лагдах олон бүтээн байгуу­лалт Ган­дирсын орд мэт зэ­рэглээнд замхарсаар иржээ.

Монголд газрын тос гар­лаа гэсэн мэдээ түгж эхэлсэн 20 жилийн хугацаанд зургаан аж ахуйн нэгжид нефтийн үйлдвэр барих зөвшөөрөл өгсөн байдаг аж. Ганц нь ч баригдсангүй. Ядаж нэг ийм үйлдвэртэй болох мөрөөдөл монголчуудын сэтгэлд гал мэт дүрэлзсээр зул мэт мөхөхдөө тулав.

Үе, үеийн УИХ-д нефтийн үйлдвэртэй болгоно гэсэн амлалт өгч,
ялалт байгуулж байсан хүмүүс ч бий. Бас ийм төрлийн үйлдвэр байгуулна гэсэн итгэл
зорилго өвөртөлж яваа хүмүүс ч цөөнгүй байдаг. Гэхдээ ажил хэрэг болох нь яг ямар
байдаг юм гэхээс. Д.Бямбасүрэн гуайн хүү бага оврын үйлдвэр байгуулах талаар ярьж,
гишүүн асан Б.Мөнхтуяа бас нефтийн үйлдвэр ярьж, Т.Намжим гуай япончуудтай хамтран
Дар­хан-Уулд нефтийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ээ бариад явж байдаг байлаа. Өнгөрсөн
дөрвөн жил Д.Зоригт сайдын үүдийг тэд багагүй сахисан байх. Манай сонин хүртэл энэ
талаар байнга дуугарч, энэ бүх хүмүүсийг цуглуулан хэ­лэлцүүлэг хүртэл хийж бай­сан.
Төрөөс шаардлага хан­гахгүй байгаа гэж, харин өнөө хүмүүс нь хийх боломжтой ч  төрд ийм хүсэл алга гэж ярьж байсан юм даг. Ха­рин
он гараад Засгийн газ­раас нэг нааштай шийдвэр гарсан нь япончуудтай хамт­рах “Монгол
Сэкью” компанид үйлдвэр байгуулах шийдвэ­рийг нь өгсөн явдал байв. Японы “Тоёо инжеринг”
ком­па­нитай хамтрах энэ төслийн зээлийн гэрээний асуудлыг шийдэх үүргийг Эдийн
Зас­гийн хөгжлийн яам, Сангийн яаманд, үйлдвэр барьж ашиг­лалтад оруулах үүргийг
Уул уурхайн яам, ТӨХ-нд өгсөн байна лээ. Мэдээж, зээлээр барих эсэх асуудал дээр
манайхан нарийн нягт хандах байлгүй. Саяын айлчлалаа­раа Японы Ерөнхий сайд Шинзо
Абэ зээлийн тал дээр асуудалгүй гэсэн. Харин бид зээл авч өрөнд орох уу эсвэл илүү
хараат бус байх арга зам байгаа эсэхээ тунгааж бодох байлгүй дээ. Үйлдвэр бариг­дах
700 орчим сая ам.доллар бага мөнгө биш. Мэдээж, шинэ зүйл барьж байгуу­лахад бодож
тунгаах асуудал олон гарч таарна. Хамгийн гол нь урьд өмнө нь салба­рын сайдын ширээн
дээр цаасан дунд хэвтдэг байсан төсөл ажил болж, тэр дундаа нефтийн үйлдвэр болох
эхлэл нь тавиг­даад байгаад нь олзуурхаад байгаа юм. Эдний төслөөр бол 2015 оны
сүүл гэхэд Мон­голд нефтийн үйлдвэр ашиг­лалтад орно. Уг нь энэ төсөл анх яригдаж
байснаараа бол 2012 оноос Казахстанаас түүхий эдээ оруулж ирээд үйлдвэрлэлээ эхэлнэ
гэж бай­сан санагдаж байна. Гэхдээ хоцорсон ч гэсэн үйлдвэр байгуулаг­да­хаар ажилдаа
орсон нь болж дээ. Жилд хоёр сая тонныг үйлдвэрлэж, яваандаа таван саяд хүргэнэ
гэсэн тооцоотой юм билээ. Бас дизель, бензинээс гадна долоон нэр төрлийн бүтээг­дэхүүн
гаргах бөгөөд одоо 100 хувь айлаас авдаг замын асфальт буюу битумыг гар­гана гээд
олон сайхан  мэдээ сонстож л байна. Гэхдээ
сон­согдох нэг хэрэг, үр дүн яг ямар байхыг урьдчилан хэлж ча­дахгүй. Нөгөө нуруу­гаа
ава­хуулсан морь гэгчээр ярьсаар сонссоор байгаад бүр ха­шир­­чихаж, бид. Хэний
ямар төслөөр үйлдвэр байгуулах нь хамаа­гүй эцсийн бүлэгт монголчууд өөрсдөө нефтиэ
үйлдвэрлэ­дэг болчих юм бол энэ Шинэч­лэлийн Засгийн газрыг хү­мүүс ядаж энэ үйлдвэрээр
нь сайнаар дурсч байх болно. Мэдээж үүнтэй зэрэг­цүүлээд бидэнд хамгийн их байгаа
нүүрсээ ашиглаж, ийм төрлийн үйлдвэртэй бо­лох асуудлыг орхиж болом­гүй байгаа юм.
Баригдахаар бол­сон нефтийн үйлдвэр бас л гаднаас түүхий тос оруулж ирж, бүтээгдэхүүн
гаргах уч­раас ямар нэг байдлаар хараат байна л гэсэн үг. Тэгэ­хээр нүүрснээс түлш
гаргаж авах үйлдвэрийг зэрэгцээд судалж, бас нэгийг байгуу­лаад авахад гэмгүй. Монгол­чуу­дын
бензин тосны жилийн хэрэгцээг ердөө дөрвөн сая тонн хүрэн нүүрс хангачих юм би­лээ
л дээ. 1.5 тэрбум ам.дол­ларын бондыг ядах юмгүй босгож байгаа бидэнд үйлд­вэр бай­гуулах
хоёр тэр­бум ам.дол­лар тийм ч холын санаа биш. Хамгийн гол нь улс худалдан авах
баталгааг нь гаргаад өгчихвөл хувийн секторууд өөр, өөрсдийн эх сурвалжаар хөрөнгө
татаж чадна шүү дээ. Ямар ч бай­сан хүнээс хараат бишээр, өөрөө өөрсдийнхөө хэрэгцээг
хангадаг болох боломж юу байна түүн рүү л бид хо­шуурмаар байна. Энэ чинь л үндэсний
аюулгүй байдал шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Музейд хуулбар тавьдаг улс манайхаас өөр үгүй

АНУ-ын Калифорнийн их сургуулийн урлаг судлалын багш,
МУИС-ийн  зочин профессор, урлаг судлалын
ухааны доктор Ц.Уранчимэгийн ярилцлагыг хүргэе. Бидний ярилцсан музейн үйл
ажиллагаа, урлагийн эх бүтээлийн хамгаалалт, урлаг судлалын сургалт зэрэг нь
соёлын салбар дахь өнөөдрийн хамгийн эмзэг сэдэв болоод буй юм.

-Та АНУ-д цөөнгүй жил ажиллаж байна. Одооноос эх орондоо ч
ажиллаж байгаа юм байна. Сургалтын хувьд хоёр улсад таны хандлага ямар байх
бол?

-Би өнгөрсөн 2009
онд Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалаад
дараа жилээс нь багшилсан. Урлаг судлалын тэнхимд нь Азийн урлагийн хичээлүүд
зааж байна. Энэ намраас МУИС-ийн Урлаг судлалын тэнхимд зочин профессороор
ирсэн. Манай урлаг судлалын сургалт өөрчлөгдөх, МУИС хөтөлбөрөө шинэчлэх зорилготой
байгаа учраас хамтран ажиллах сайхан боломж нээгдлээ гэж бодож байна. Манай
сургалтын хөтөлбөр ерөнхийдөө Өрнөдийн урлагийг түлхүү баримталж ирсэн. Социализмын
үеэс Европын урлагийг баримтлан, Дорнынхоо урлагийг орхигдуулж ирсэн бол Азийн
урлаг нэлээн хүчтэй гарч ирж байгаа энэ зуунд би  Азийн урлагийн түүх, соёлоос суралцах
сюжетуудыг оруулж ирэх бодолтой байгаа. Энэ тал дээр тодорхой шинэчлэлүүд
хийгдэж эхэлсэн.

-Дотор нь ороод харахад МУИС урлаг судлаачдыг хэрхэн
бэлтгэж байх юм?

-Гадаад орнуудтай
харьцуулахад нэг том ялгаа байна. Манайд урлаг судлалыг  дүрслэх урлагийн чиглэлээр нь биш, бүгдийг
багтаасан гэсэн ойлголтоор бүх урлагийг хутгалдуулсан маягтай сүүлийн арав хорин
жил явж байна л даа. МУИС-ийн урлаг судлалын тэнхимийн онцлог нь хөгжим
судлаач, бүжиг судлаач, соёл судлаач, дүрслэх урлаг судлаач гээд бүгдээрээ
хамтдаа байгаа юм. Оюутнууд нь бүх хичээлүүдээ үзээд, дипломын ажлаа хийхдээ
аль нэг чиглэлийг баримталж хийдэг. Төгсч гараад тэр чиглэлээ бариад явдаг гэж
би ойлгож байгаа. Бусад орнуудад бол урлаг судлал гэхээр дүрслэх урлагаа л
барьдаг юм. Хөгжим судлал, кино судлал зэрэг нь тусдаа мэргэжил болоод явдаг. Тэр
нь хүмүүнлэгийн хичээл биш өөр нарийн мэргэжлийн хичээлүүд болоод явчихдаг. Жишээ
нь, хөгжим судлааач нь ноот үзээд явчих жишээтэй. Энэ мэтчилэн зөрүүтэй юм их
бий л дээ.

-Бүх урлагийг багтаасан энэ зарчим хэр оновчтой вэ?

-Манайд урлаг судлаачид
бүх салбартаа цөөхөн учраас одоохондоо энэ хандлагаараа явж байхад буруудах
зүйлгүй болов уу. Жилд арав гаруй хүүхэд суралцаж төгсдөг юм шиг байна лээ.
Тэднээс тав зургаа нь салбар салбар руугаа тараад явдаг. Тэгэхээр одоохондоо
энэ маягаар явах нь зүгээр. Харин цаашид тус тусын чиглэлээр нь сургах байх л
даа. Ж.Бадраа гуайн үүсгэн байгуулсан энэ тэнхим анх байгуулахдаа л ардын урлаг
судлах зорилготой байсан. Тиймээс хөгжим, дуу хуураа судалж ирсэн, тэрийгээ ч
баримтлаад явж байгаа.

-Та энд хэр хугацаагаар ажиллах вэ?

-Намрын семестрийг дуустал
ажиллана. Буддын урлаг, контемпорари урлагийн хичээлүүд зааж байна. Цаашид бид
маркетинг, менежмэнтийн хичээлүүд заах бодолтой байгаа. Би өөрөө Монголын урлаг
судалдаг учраас цаашид МУИС, СУИС гэсэн сургуулиудтай хамтран ажиллаж, хийж
байгаа шинэчлэлд нь туслаад, оролцоод нэг улирлыг Монголдоо өнгөрүүлж байх
хүсэлтэй байна л даа. Энэ улиралд МУИС-тай хамтарч ажиллаж байгаагаа маань
Монголдоо байх хүслийн маань эхлэл байх болов уу гэж найдаж байна. Миний
судалгааны ажил Монголын урлаг учраас судлаачийн хувьд ч энэ сайхан боломж.
Одоо би “Монголын буддын урлаг” нэртэй ном дээрээ ажиллаж байна. Яг одоо бол
Майдар бурхны тухай өгүүлэл бичиж байна. Мөн саяхан Шанхайд нэг том үзэсгэлэн
гаргалаа. Байнга Монголтойгоо холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа учраас
суурин байж бүтэн улирлын хичээл заагаад явбал хэн хэндээ хэрэгтэй юм уу гэж
бодож байна.

-Шанхайн үзэсгэлэнгийн тухай тодруулахгүй юу?

-Ер нь судалгаа хийгээд
ном зохиол бичихээс гадна Монголынхоо урлагийг гадаадад танилцуулах үзэсгэлэн
зохион байгуулах нь миний ажлын нэг хэсэг байдаг. Өнгөрсөн жил 22 зураачийн томоохон үзэсгэлэнг Гонконгийн гурван том
галерейд нэгэн зэрэг нээсэн. Сайн эхлэл байсных уу Гонконгийн тал гэрээгээ
сунгаад тэнд очсон зураачидтай одоо хэр хамтран ажиллаж байгаа. Харин өнгөрсөн
сард Шанхайд есдүгээр беналь нээгдсэн. Шанхайн беналь бол Азидаа гардаг хэдхэн
том беналийн нэг. Энд сүүлийн хоёр жилд гарсан шинэ бүтээлүүдийг тавьдаг. Энэ беналийн
хүрээнд оролцож байгаа бүтээлээс тусад нь хотуудын павильоныг гаргасан байна
лээ. Шанхайнхан манай Улаанбаатар хотыг толилуулахаар өөрсдөө сонгоод, Улаанбаатар
хотын павильоны куратороор ажиллаач гэсэн санал надад тавьсан юм. Ингээд би
найман уран бүтээлчийг сонгосон. Миний концепци юу байсан бэ гэвэл, Улаанбаатар
хот маань Азидаа их өвөрмөц хот. Анх үүссэн суурь нь буддын шашны хийд, тэр
хийд нь нүүдэллэдэг хийд байж. Өргөө гэдэг нэртэй,  1639 онд байгуулагдаад 1855 он хүртэл нүүдэллэн янз бүрийн газар нутагт байрлаж
байгаад Сэлбийн хөндийд суурьшсан байгаа юм. Түүнээс хойш нүүдэллээгүй. Гэсэн ч
Гандан, Баруун хүрээ, Зүүн хүрээ, Наймаа хот гэхчилэн хуваагдсан, нийгмийн янз
бүрийн давхарга амьдардаг маш өвөрмөц хот байсан. Гучаад онд энэ хот бүрэн
эвдрэн сүйрч, оронд нь ЗХУ-ын жишгээр социалист маягийн хот боссон байгаа.
Ингээд далан жил социализмын замаар явсан. Гэтэл сүүлийн арван жилийн явцыг
харахад гэр хороолол ч байна, том том байшин барилгууд ч босч байна, оршин
суугчдыг нь харсан ч соёлын хувьд янз бүр байх жишээтэй. Үүгээрээ Улаанбаатар
маань бусад хотуудаас их ялгаатай юм л даа. Уран бүтээлчдийн хувьд бол XXI зуунд уламжлалаа нэлээн бодож тунгааж байгаа нь
харагддаг. Хэдийгээр өнөөдөр бид глобалчлалд орж байгаа ч уламжлал, туулсан
нүүдэлчин зам маань бусдаас тэс өөр учраас энийгээ яаж хадгалах вэ, хэрхэн хөгжүүлэх
вэ гэдэг том асуудал тулгарч байгаа. Энийг манай зураач, уран бүтээлчид бүгдээрээ
өөр өөрийнхөөрөө онцолж байна. Энэ талаар санаа бодлоо илэрхийлээгүй уран
бүтээлч гэж алга л даа. Улаанбаатар хот маань өнөөдөр нүүдлийн, суудлын
холимог, суурин хэрнээ завсрын ч юм шиг болчихоод байгаа юм. Нийгэм маань завсрын,
шилжилтийн үедээ байгаа болохоор хот нь бас тийм болчихоод байдаг. Энэ бүхнийг
бодолцоод би концепцио гаргаж тавихдаа үзэсгэлэнгээ завсрын амьдрал, шилжилтийн
үеийн амьдрал гэж нэрлэсэн юм. Уран бүтээлчдээ сонгохдоо ч энийг анхаарсан.
Тухайлбал, ахмад уран бүтээлчдийн морины сэдэвтэй ч юм уу, нөгөө л яруу найраг,
Монголын калиграфи гэсэн сэдэвтэй бүтээлүүд байхад залуучуудын контемпорари
чиглэлийн, зарим нь бүр улстөрийн шинжтэй бүтээлүүд ч оролцсон. Улстөрийн
сэдэвтэй монгол зургийн бүтээлээр Баасанжав зураач, байгалийн сэдэвтэй
контемпорари урлагийн бүтээлээр Ариунтөгс, Энхболд гэхчилэн олон талсттай
үзэсгэлэн боллоо. Нэг үеийн, орчин цагийн уран бүтээлчид хэрнээ Улаанбаатар
хотоо олон талаас нь харж, олон талаас нь хандсан үзэсгэлэн болсон л доо. Нээлт
нь хоёр өдөр үргэлжилж, тэнд гурван уран бүтээлч маань үзүүлбэр тоглолт
үзүүлсэн. Тухайлбал, Энхболдын уран бүтээл хөдөөгийн аж байдал, орчин үеийн
амьдралын зохицлыг эрж хайсан бүтээлүүд байдаг. Утлага, хомоол, үнс гэх мэтийг
оруулсан, эсгий дээр хийсэн ажлууд байдаг. Үзүүлбэр тоглолтдоо ч ийм маягаар
хандсан нь гадныхныг нэлээн цочролд оруулсан л даа. Энэ үзэсгэлэн ирэх
арванхоёрдугаар сарын 30-ныг
хүртэл үргэлжилнэ. Энэ талаар би гаднын хэвлэлүүдэд өгүүлэл бичиж нийтлэх
бодолтой байна. Уламжлалын зэрэгцээ, Улаанбаатар хотын маань хөгжиж байгаа хэв
маяг, уран барилгын шийдэл энэ тэрээ яаж зохицуулж байна вэ гэдэг нь судлаачдын
хүрээнд яригдах асуудал юм гэдгийг би энэ үзэсгэлэнгээр харуулахыг зорьсон л
доо.

-Улаанбаатарт үзэсгэлэнгүүд нэг л тааруухан гараад байх
шиг санагддаг. Урлаг судлаачийн хувьд та юу хэлэх вэ?

-Манайд олон галерей бий
болчихсон, үзэсгэлэнгүүд ч олон гардаг болж. Харамсалтай нь мэдээллээ түгээхдээ
голдуу дүгнэлт хийгээд байх юм. Дүгнэлт хийхээс илүү сэтгүүлчдийн шүүмж их
хэрэгтэй байдаг. Манайд энэ нь нэлээн дутагдаад байх шиг харагддаг. Гадаадад
бол үзэсгэлэн гарахад сэтгүүлчид очоод шүүмж биччихдэг. Манайд ийм юм алга.
Үнэхээр сонирхсон хүмүүс нь тэнд үзэсгэлэн гарчээ гэж сонсоно уу л гэхээс олон
нийт бараг огт мэдэхгүй өнгөрөх тал байна. Гадаад орнуудад үнэндээ хаана юу
гарсныг сониноор л дамжуулж мэддэг шүү дээ. Үзэсгэлэн гарлаа л бол сэтгүүлчид
бичдэг, олон нийт тэрийг нь сониноос хараад, ингэж бичсэн байна шүү, үзье гээд
очиж байх жишээтэй. Иймэрхүү юм манайд их дутагдаж байна даа л гэж харж байна.

-Музейн үзмэр ч олон жилийн турш нэлээн хэцүүхэн байгаа.
Та үүнд анхаарлаа хэр хандуулдаг вэ?

-Миний маш их эмзэглэж
яваа нэг зүйл нь музейн үзмэр, бас үйл ажиллагаа. Музейнууд сан хөмрөгийнхөө
жинхэнэ оригиналь бүтээлүүдийг тавихгүй байгаад би нэлээн эмзэглэж явдаг.
Музейд очоод Монголынхоо жинхэнэ бүтээлийг үзэх гэхээр хуулбарыг нь тавьчихсан
байдаг л даа. Ховор нандин бүтээл, өв соёлын зүйлсийг музейд байлгадгийн гол
учир нь хүмүүст л үзүүлэхийн тулд шүү дээ. Хүн жинхэнэ бүтээлийг л үзэх гэж
музейд очдог болохоос хуулбарыг нь харах гэж очих хүн огт байхгүй. Гэтэл манай
музейн ажилтнууд жинхэнэ бүтээлээ цаанаа хадгалж байгаа, угаасаа ингэдэг юм
гэдэг. Дэлхийн аль ч улсад очсон хуулбар тавьдаг музей нэг ч байдаггүй шүү дээ.
Жуулчид манай бүтээлүүдийг хуулбар гэж мэдэхгүй, жинхэнэ бүтээл үзэж байна гэж
бодоод л явдаг. Үнэндээ тэр бүхэн ердөө хуулбар л байгаа  юм л даа. Жишээ нь, музейд Шаравын “Монголын
нэг өдөр” хуулбар байна, Богд хааны ордны зургууд хуулбар байна, хөргүүдийн
хуулбар байна. Дандаа хуулбарыг нь тавьчихсан байгаа. Тэр бол их буруу. Хуулбар
тавих ямар ч жишиг олон улсад байхгүй.

-Хуулбар тавьдаг болохоор жинхэнэ эх нь байгаа эсэх
мэдээж эргэлзээтэй л дээ. Байгаа гэдгийг хэн яаж батлах юм?

-Эх нь байгаа юу гэхээр
музейн ажилтнууд нэг л юм хэлдэг. Үзэсгэлэнд явж байгаа, эсвэл хадгалж байгаа
гэж хэлдэг л дээ. Бодвол хариуцсан хүн нь мэдэж байдаг биз дээ. Бидэнд бол
мэдэх боломж одоогоор алга.

-Олон нийтэд ил тод байлгаж, байнга үзүүлж байх ганц
нөхцөл л үзмэрийн найдвартай хамгаалалт биз?

-Тийм ээ. Судлаачид бол
музейн сан хөмрөгийг л түшиж судална шүү дээ. Музейд байгаа юмаа л бид судална.
Миний хувьд зохих журмаар нь яам тамгаас нь зөвшөөрөл аваад орж үздэг. Гэхдээ
судлаачидтай харьцах харьцаа, зөвшөөрөл энэ тэр нь их хэцүү. Музейн гол утга
зорилго нь угаасаа боловсрол, судалгаанд зориулагдсан байдаг. Энэ зарчим нь
манайд алга. Гол функцээ хийж чадахгүй байгаа харагддаг юм.

-Хэргийн учир нь соёлын тухай хуульдаа байгаа байх аа.
Үзмэр алдагдах, эх бүтээлийг нууцалдаг зэрэг бүх гажуудал сул хуулиас эхтэй бол
уу гэж боддог?

-Би үүнтэй санал нийлнэ.
Хуульдаа музейн гол үйл ажиллагаа, тэр фукцийг нь тодорхой тусгаж өгөх ёстой л
доо. Судалгаа хийх орчин, мөн иргэддээ соёлынхоо талаар боловсрол олгох гол үйл
ажиллагаа нь огт хийгдэхгүй байна.

-Музейд зөвхөн эх бүтээл тавина гэж онцолж хуульчилж
өгөөгүй цагт соёлын өв буруу гараар ороод дуусах боломж нээлттэй хэвээр байх
болно. Энийг хаах хуулийн үүргийг яг юу юунд чиглүүлэх ёстой юм бэ?

-Манай бүх музей хуулбар
тавьсаар байгааг тэр болгон хүмүүс мэддэггүй байх л даа. Чойжин ламын музей,
Төв музей гээд бүгд. Заавал эх бүтээлээ тавих ёстойг хуульд тодорхой суулгаж
өгөхийн зэрэгцээ хэрвээ тэр нь гадаадад үзэсгэлэнд явсан бол тэнд тийм
үзэсгэлэн дээр явж байна гэж мэдээлдэг байхыг хуульд зааж өгөх шаардлагатай
болов уу гэж бодож байна. Үзмэрийг гадаадад үзэсгэлэнд явуулах хугацааг бас
тодорхой зааж өгмөөр юм шиг санагддаг. Жишээ нь, би Шаравын “Монголын нэг өдөр”
бүтээлийг сүүлийн хэдэн жил хараагүй. Удаж байна. Асуухаар үзэсгэлэнд явж
байгаа гэдэг юм. Ер нь музей хагас жилд ч юм уу, жилдээ дор хаяж нэг удаа
үзмэрүүдээ сольдог зарчимтай байж, түүнээ хүмүүст үзүүлдэг. Өөрсдийн цахим
хуудастай байх, дотор нь юу байдаг юм гэдгийг мэдээлдэг, тэр сайт руу нь хүмүүс
ороод үзэж байдаг болох ёстой юм. Гадаадын бүх музей   өөрийн вэб сайттай байдаг. Сайт руу нь ороод
жишээ нь будда гэхэд л ямар баримлууд, ямар зурагнууд байна гээд үзэхэд бүгд
гараад ирдэг. Хүмүүс нь бүгд мэдэж байдаг. Угаасаа музей гэдэг чинь хүмүүст
юмаа үзүүлж байдаг газар шүү дээ. Манайхан болохоор нуугаад байдаг.

-Одоо хэрэглэж байгаа Соёлын тухай хууль аль 1996 оных. Сул тал маш их байгаа нь
харагдаж байна л даа?

-Үзмэр алга боллоо гэхэд
буцааж авчрах боломж бас байна аа. Хэрэв бид музейн хөмрөгт байсныг нь үнэхээр
баталж чадах юм бол, тийм гэрэл зураг байдаг бол,каталог нь хэвлэгдсэн байдаг
бол, вэб сайтад нь тавьчихсан байдаг бол тэрийг олж авчрах бүрэн боломжтой. Энэ
талаас нь ч бодсон манайхан хуульдаа өөрчлөлт оруулж, музейн үйл ажиллагааг
нээлттэй, хүмүүст  юмыг нь харуулж байдаг
болгох, алга болсон тохиолдолд эргүүлж авчрах санг нь бүрдүүлж өгөх зэргийг
нарийн тодорхой хуульчилж өгвөл зүгээр болов уу.

Ер нь
г
адаадын хэвлэлээр Монголынхоо урлагийг та хэр танилцуулж байгаа
вэ?

-Америкт багшлахад
судлаачийн хувьд байнга ном, өгүүлэл бичиж хэвлүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг
л даа. Монголын урлаг гадаад ертөнцөд танигдаж мэдэгдээгүй байгаа учраас би энэ
талаар аль болох их ажиллахыг хичээдэг. Америкт болдог Азитай холбоотой хурал,
зөвлөгөөн бүрт оролцож шинэ өгүүлэл, шинэ зохиолуудаа танилцуулдаг. Жилдээ хоёр
гурван хуралд илтгэл тавьдаг. Миний сүүлийн арван жил судалсан сэдэв буддын урлаг
учраас Жавзандамба хутагтуудын сэдвээр, өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн
талаар, VIII
Богд Жавзандамба хутагтын үеийн бүтээлүүд гэсэн гурван
чиглэлээр сүүлийн үеийн бүтээлүүдээ хийсэн л дээ. Тэднийгээ хурлууд дээр танилцуулсан.
Мөн хэд хэдэн номоо гаргалаа. Гадаадад гарсан үзэсгэлэнгүүдэд монгол судлаачийн
өгүүлэл зайлшгүй хэрэгтэй байдаг учраас би тэрэнд нь оролцож бичдэг. Хамгийн
сүүлд Финландад, Польшид, энэ онд Японд гарсан үзэсгэлэнгүүдэд өгүүлэл бичиж
өглөө. Удахгүй Австралид манай үзэсгэлэн гарах гэж байна. Тэнд өндөр гэгээн
Занабазарын бүтээлийн тухай өгүүлэл бичиж өгнө. Оксфордын их сургуулиас
Монголын буддын шашин гэсэн нэртэй ном гаргах гэж байгаа. Тэр номд Монголын
буддын шашны урлаг гэсэн бүлгийг нь бичиж байна. Үүнээс гадна би “Буддын шашны
урлаг” гэсэн ном бичиж байна. Ойрын жилүүдэд гаргачих байх. Нэлээн олон жил
бодож тунгааж яваа өөр нэг сэдэв маань Хорьдугаар зууны Монголын урлаг.

-Огт судлаагүй цаг үе рүү оржээ?

-Өнгөрсөн хавар Калифорнийн
их сургуульд заасан хичээл маань хүйтэн дайны үеийн урлаг гэсэн хичээл байлаа.
Энэ нь миний XX зууны
судалгаатай шууд холбоотой л доо. Өнгөрсөн зуун руу эргээд харахад нэлээн чухал
үе байж дээ гэж бодогддог. Дэлхийн хоёр ч дайн гарсан. Энх тайван тогтсон ч
өрнө, дорноороо талцсан үзэл бодлын дайн “хүйтэн дайн” нэрээр үргэлжиллээ шүү
дээ. Тэгэхэд ЗХУ хүчирхэгжиж социализмын үзэл санааг дэлхийгээр тарааснаар олон
улс үндэстний уламжлалт соёл, урлаг их өөрчлөгдсөн. Тэдний нэг нь манай Монгол
Улс. Тиймээс тэр үед гарсан бүтээлүүд, ололтуудыг эргэн харж дүгнэх шаардлага
байгаа юм. Бүх юм нь муу байсангүй, суурь их сайн тавигдсан, олон сайхан
эмэгтэй зураачид гарч ирсэн, сургалт бий болсон зэрэг сайн талууд их байсан.
Энийг дүгнэж үзэх зорилгоор Америкт гурван хэсэгтэй хичээл явуулж энэ сэдвийг онолын
хүрээнд анх орууллаа. Хичээлийг маань байгалийн шинжлэл, бизнесийн гэхчилэн төрөл
бүрийн мэргэжлийн оюутнууд сонирхож сонгож орж ирсэнд баяртай байгаа. Тэнд Монголын
урлаг гэсэн хичээл заах боломж одоохондоо надад олдоогүй байна л даа. Тиймээс
ямар нэг том сэдэв өгөөд дотор нь Монголоо заавал багтаахыг оролдож ирлээ.
Хүйтэн дайны урлаг гэсэн хичээлээрээ манай Цэвэгжав, Чогсом, Ядамсүрэн, бүр
Шараваас эхлээд XX зуунд
гарч ирсэн өөрчлөлтүүд, гучаад оны, дөчөөд оны, тавиад оны гээд олон уран бүтээлчийг
танилцуулсан. Энэ үед Монголд ийм бүтээлүүд гарч байхад ЗХУ-д яагаад социалист
реализм тогтсон юм, манайхаас хаалттай байсан хэрнээ Хятад бас яагаад социалист
реализмыг өөртөө шингээгээд хөгжүүлээд явсан юм гэх зэргийг судалж ярилцаад нэг
улирлын хичээлдээ Монголынхоо урлагийг заасан л даа. Мао Зедуны  үед социалист реализмын олон бүтээлүүд гарч
байсан юм билээ. Энэ бүхэнтэй Монголынхоо бүтээлүүдийг харьцуулж, харьцуулсан
судалгааны хичээл явуулсан. Оюутнууд материал нь байхгүй ч гэсэн Монголын
урлагийг их сонирхдог юм. Тэдний дунд монгол зургийн талаар, Ядамсүрэн гуайн
уран бүтээлийн талаар сонирхолтой ажлууд бичсэн оюутнууд ч байна. Би тэрийг нь
хараад их бэлгэшээж байлаа. Материал байхгүй ч гэсэн миний хичээл дээр Хятадын
тухай бичихгүй Монголын тухай бичиж байгааг хараад оюутнууд бас шинэ мэдээлэл бүрдүүлж
байгаа юм байна даа гэж бодсон. Бёркли гээд манай Калифорнийн их сургууль уг нь
монгол судлалын их сайхан уламжлалтай л даа. Дэлхийн II дайны дараа Германы монголч эрдэмтэн Фердинанд Лессинг
гэдэг хүн монгол хэл, Монголын түүх зааж байсан юм билээ. Тэр хүн нас барахдаа
бүх цуглуулга, монгол судар бичгүүдээ сургуулийн номын санд бэлэглэсэн гэдэг. Монголын
тухай бүхэл бүтэн цуглуулга одоо манай сургуулийн номын санд бий. Лессинг 1950-иад онд тэтгэвэртээ сууж манай сургуулиас гарсан байхад,
тавь жараад онд Жеймс Боссон гэдэг хүн ирж монгол хэл заасан байгаа юм. Тэр хүн
өнгөрсөн 2004 онд
тэтгэвэртээ гарсан настан байгаа. Ер нь монгол хэл, түүх, соёлыг манай сургуульд
байнга зааж байсан юм билээ. Харамсалтай нь тэр уламжлал одоо байхгүй
болчихсон. Миний хувьд хичээлийнхээ хүрээнд жаахан ч гэсэн оруулахыг хичээж
байна. Цаашдаа сан хөрөнгө бүтээд, манай Засгийн газар анхаарвал монгол
судлалын төв, монгол судлалын хүрээлэн байгуулах, монгол хэл соёлоо заах бүрэн
боломжтой. Суурь нь ч, уламжлал нь ч, сурах оюутнууд нь ч байгаа юм. Калифорнид
саяхан манай консул нээгдсэн, монгол иргэд ч олноор амьдардаг.

Тэдэнтэй холбоотой байж чадаж байна уу?

-Калифорни дахь
монголчууд миний хичээлд их ирдэг л дээ. Тэнд өссөн, одоо арван тав зургаатай,
хорьтой залуучууд хүүхдүүд Монголынхоо тухай юу ч мэдээгүй өсчихсөн байдаг. Том
болчихоод монгол хэлээрээ  хагас дутуу
ярьдаг ч гэсэн түүх, соёлоо мэдэх юм сан гэсэн хүсэлтэй хүүхдүүд байдаг юм.
Тэгээд миний хичээлд суучихаад жишээ нь, Цэвэгжав гэдэг зураачийн тухай анх
удаа сонслоо гэдэг. Бидний наад захын мэдэж байх бүтээлүүдийг тухайлбал,
Ядамсүрэн, Одон гуай эд нарын бүтээлүүдийг огт мэдэхгүй өсчихсөн сайхан сайхан
монгол залуучууд хүүхдүүд байдаг юм.  

Буддын
урлаг руу гүнзгий хандсаны хувьд энэ цагийн манай буддын урлаг хэр явж байна гэж
боддог вэ? Н
ийгэмд болохоор мухар сүсэгтнүүд олшроод байх шиг харагддаг л даа?

-Мухар сүсэг гэхээсээ
илүү буддын шашин эргээд сэргэж байгаа нь сайхан хэрэг л дээ. Хүмүүс хадгалж нууцалж
үлдсэн юмнуудаа гаргаад, сүм хийдүүд энд тэндгүй босч байгаа нь сайн хэрэг.
Харин шашныхаа тухай мэдлэг л дутагдаж байх шиг байна. Лам нар нь ч суралцах,
жирийн хүмүүс нь шашныхаа талаар мэдлэгтэй байх зэрэг шаардлага байна. Урлагийг
хоёр янзаар бүтээж байна. Нэг нь Пүрэвбат гуайн нээсэн шинэ сургууль. Эднийх
уламжлалыг үргэлжлүүлэх гэж үнэхээр зорьж байна. Хоёр дахь нь, шинэ  сүм хийдүүд байна. Манайхан хийдээ босгохдоо дотор
нь бурхдаа гаргаж ирэх хэрэгтэй. Хуучин бүтээлүүдийг гаргаж ирж байна уу, эсвэл
шинээр хийж байна уу гэдэг бас сонин. Харж байхад дандаа Хятад улсад хийлгэж
авчирч байна. Жишээ нь, баримлууд гэхэд л Хятадад олноор нь хийлгэж авчирч
байгаа. Гэхдээ мэдлэг нь жаахан нэмэгдээд ирэх үедээ өөрсдөө хийдэг болох байх
л даа. Уламжлал нь байгаа юм чинь. Харин би Дашчойлин хийдийг их хүндэлж харж
байгаа. Ийм хугацаанд, ийм хэцүү үед хийдээ сайхан авч явж байна. Майдар эргэх
ёслол, цам бүжгийг сэргээлээ. Одоо Майдарын сүмээ барих гээд эскиз зургийг нь
гаргаад, хөрөнгийг нь босгоод явж байгаад би их баярладаг.

Н.Пагма

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Гансүхийн хүүгийнх нь дансанд 16 тэрбум төгрөг эргэлдэж байсныг тогтоожээ

Авлигатай тэмцэх газ­раас өчиг­дөр хэвлэлийн бага хурал хийж, шалгаж байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлсэн юм.

Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураал­тын тас­гийн дарга Ч.Энхбат, Хя­налт, шалгалтын хэлт­сийн дарга Ч.Гансүх, түү­ний бага хүү болон эгч Ч.Даваасүрэн, ҮТЕГ-ын бай­цаагч О.Бямбасүрэн нарыг өнгө­рөгч хоёр­дугаар сард АТГ-аас саа­туулан шалгаж эхэлсэн.

Тэднийг бусдаас их хэмжээний хахууль ав­сан, хууль бусаар хөрөн­гөж­сөн байж болзошгүй гэх үндэс­лэлээр Эрүү­гийн хэрэг үүсгэсэн юм. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийн татварыг нуун дараг­дуул­сан, авлига авсан гэх хэ­рэгт холбогдуулан шал­гаж байгаа.

Ч.Гансүх нь татварын байцаагч н.Бямбасүрэн­гийн дансанд 1-2 тэрбум төгрөг, Ч.Энхбатын эх­нэрийн дансанд дөрвөн сая ам.доллар хадгалж байсныг ил­рүүл­сэн гэх мэдээллийг тухайн үед АТГ-аас өгч байсан бол эл хэрэгтэй холбоотой хэд хэдэн ноцтой бар­им­тыг дэлгэлээ. Тус газ­рын Мөрдөн шал­гах албаны дарга Э.Амар­батын мэ­дээлс­нээр “Үн­дэс­ний тат­­варын ерөнхий газ­рын Хяналт, шалгалтын хэлт­сийн дарга Ч.Ган­сүх­тэй хамт шалгагдаж буй түүний хүүгийнх нь дан­саар 16 тэрбум төгрөг эргэлтэд орж байс­ныг тогтоосон. Мөн Америкт амьдардаг хүүхдүүдийнх нь дан­санд сая гаруй ам.доллар шил­жүүлс­нийг илрүүлэн шалгаж бай­на. Түүнчлэн Ч.Ган­сүхийн аав н.Чимэд гэх 80 гаруй настай хөгш­ний дан­санд нэг сая ам.дол­лар шил­жиж ор­сон нь илэр­сэн. Төсвийн орло­гын хураалтын тас­гийн дарга Ч.Энхбатад их хэм­жээ­ний хөрөнгө байс­ныг тогтоон шалгаж бай­на. Хамгийн гол нь Ч.Энх­бат өөрөө тайлбарлаж ча­дах­гүй байгаа” гэлээ.

Өнгөрсөн долоо хоно­гоос БНХАУ-ын төрийн өмчийн орол­цоотой ком­па­ни
Монгол Улсын ха­рил­цаа холбооны аюул­гүй бай­далд нөлөөлө­хүйц үйл ажиллагаа явуулж
байгаа талаарх мэдээлэл гадаадын бо­лон дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Үүнтэй хол­боо­тойгоор, ZTE ком­па­нийн удирдлагууд болон Мон­голын томоохон ал­бан
тушаалт­нуу­­дыг авли­гын хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэх
мэ­дээ­лэл гарсан юм. Энэ та­лаар Э.Амарбат мэдээ­лэх­дээ “ZTE” компанийн томоохон
албан ту­шаалт­нуудын нэр хол­богд­сон их хэмжээний мөнгөтэй холбоотой асууд­­лыг
шалгаж байгаа нь үнэн” гэв.

ҮТЕГЫН ДЭД ДАРГЫН ХЭРГИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг албан татвар төлөхөөс зайлсхийсэн, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн УМБГ-т шалгаж байсан ч хэргийг түр түдгэлзүүлжээ.  Учир нь сэжигтэнтэй холбоотой өөр нэг хэргийг шалгаж тогтоохоос нааш хэргийг үргэлжлүүлэн шалгах бо­ломж­гүй гэж үзсэн байна.

Хэргийг сануулбал, Ж.Бат­бая­рыг арав гаруй аж ахуйн нэгжийн татварын өрийн асуудлыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөнгөлж барагдуулсан. Ингэхдээ НӨАТ-ын падаан их хэмжээгээр хууль бусаар ашигласан байж болзошгүй гэх хэрэгт буруутгаж байсан юм.

  ИНЕГЫН УДИРДЛАГУУДЫН ХЭРГИЙГ УДАХГҮЙ ШИЙДНЭ ГЭВ

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх, тэргүүн дэд дарга П.Мөнхжаргал, санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг, Хөрөнгө оруу­лалт хариуцсан дэд дарга Ж.Чу­луун­баатар нарыг ажилт­нуудынх нь болон иргэдээс гаргасан гомдол саналыг үндэслэн Авлигатай тэм­цэх газарт  шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл уг хэргийг ойрын хугацаанд шийднэ хэмээн АТГ-аас мэдээллээ. Хэргийг сануулбал, дээрх нэр бүхий эрх­мүүд өнгөрөгч таван жилийн хуга­цаанд 600 хүнд 14 тэрбум 64 сая төгрөгийн орон сууц болон орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Мөн 2012 онд 223 хүний гадаад томи­лолтын зардалд нэг тэрбум 248 сая төгрө­гийг зарцуулсан.Түүнчлэн газ­рын төсөв хөрөнгө орлого зар­лагатай холбоотой асуудалд дур мэдэн шийдэж гарын үсэг зурдаг хүмүүс нь Ж.Чулуунбаатар, Г.На­ран­цэцэг гэх өөрсдийн хамаат­нуу­даар дамжуулан сумлагч машин авахуулахаар хойд хөрш рүү мөнгө шилжүүлсэн боловч машин ч, мөнгө ч ирээгүй атал хүлээн авсан баримт үйлдсэн. Үүнээс гадна С.Батмөнх барилга угсралт үйлд­вэрлэл (гүйцэтгэлийн зардалд 136.7 сая) болон (оффисын засвар  гүйцэтгэлийн зардалд 68.9 сая)-ын ажилд гүйцэтгэгч компанийг тендер зарлалгүйгээр сонгож 200 сая төгрөг төсөвлөн олгосон зэрэг үндэслэлээр шалгаж байгаа юм.

Т.БИЛЭГТИЙГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛНА

Шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийт­гүү­лэн өдгөө Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хам­саа­тан гэг­дэх хүмүүсийг Интерпол дахин эрэн сурвалжлахаар болжээ. Учир нь АТГ-аас Олон улсын цаг­даа­гийн газар буюу Интерполд Н.Энхбаярын дүү Н.Энх­туяа, тус­лах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг албан ёсоор илгээсэн байна.

НИТХ-ын дарга асан Т.Билэг­тийг Н.Энхбаярын хэргийг шалгаж эхлэх сургаар гадаад руу эмчил­гээнд явсан гэгддэг ч одоогоор түүнийг хаана амьдарч байгаа талаарх мэдээлэл байхгүй байгаа юм.

Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг АТГ-аас сэ­жигт­нээр татан, Интерполын бай­гуул­лагатай хамтран өнгөрсөн 2012 оны аравдугаар сараас эхлэн эрэн сурвалжилж байсан юм. Гэвч Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэ­жамъяны захидлаас үүдэн дээрх хүмүүсийг эрэн сурвалжлах ажил­лагааг түр зогсоогоод байсан билээ.

Ц.САНДАГОЧИРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ

АТГ-аас Бага­нуур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг Газ­рын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр Эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд удахгүй прокурорын хянал­тад шилжүүлэх аж. Дээрх хэргийн хажуугаар түү­нийг хог тээвэрлэх зориулалттай хятад машин дүүрэг­тээ шахсан. Дүүргийн таван хо­роонд тус бүрийг нь 90 сая төгрө­гөөр тооцон 450 сая төгрөгөөр эдэлгээ даах Япон, Солонгос ма­шин сонгох чиглэлийг нийслэлийн Засаг даргаас өгсөн ч тэрбээр Хятадаас машинуудаа нийлүүлсэн зэрэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсаар байгаа.

Т.ДАШДЭЛЭГ ГЕНЕРАЛ 1.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАЛЫГ НЬ БАРАГДУУЛЖЭЭ

Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон Агаарын дов­тол­гооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын гене­рал Т.Дашдэлэг нарыг улс дам­насан зэвсгийн наймаа хийсэн гэх үндэслэлээр АТГ-т шалгаж буй. Тэр дундаа генерал Т.Дашдэлэ­гийг  2011 онд  цэргийн  ангид ашиг­лаж байсан байлдааны сөнөөгч бөм­бөг­дөгч “Миг-21” онго­цыг хэдэн хэсэг хуваан их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй  хэмээн сэжиглэж байгаа. Тодруулбал, Умард Солон­госын талаас орж ирсэн 1.5 сая ам.долларыг  хувьдаа завшсан гэх хэргээр шал­гаж байгаа юм. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “Зэвсэгт хүчний жанжин штабын удирдла­гууд болон Агаа­рын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бри­гадын генерал Т.Даш­дэлэг нарын хэргийн мөрдөн бай­цаал­тын ажил­ла­гаа үргэлжилж байна. Т.Даш­дэ­лэгээс гадна хэрэгт холбог­дуулан шалгаж байгаа н.Бям­ба­норов, Т.Нацагдорж нарын хүмүүс бий. Энэ хүмүүс албан тушаалтан биш энгийн иргэд. Тэд­ний дансаар дээрх мөнгө шилжсэн байдаг. Одоо­гийн байдлаар 1.5 сая ам.долларын тал хувийг нь төлж барагдуулсан байгаа. Гэхдээ энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгох үн­дэс­лэл болохгүй. Ялын хэм­жээнд л өөрчлөлт орж болно” гэлээ.

Г.НЯМДАВААГИЙН ХЭРГИЙГ ХЯНАЖ БАЙНА

Ховд аймгийн Засаг дарга Г.Ням­даваагийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг өдгөө  Нийслэлийн прокурорын газарт хянаж байна.

Хэргийг Авлигатай тэмцэх га­зарт шалгаж дуусаад өнгөрсөн аравдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын бай­гуул­­лагад шилжүүлсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр ойрын үед Нийслэлийн прокурорын газраас эл хэргийг шүүхэд шилжүүлэх аж.

Г.Нямдавааг  БНХАУ-аас айм­гийн­хаа гэрэлтүүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн,  Хө­шөө­тийн нүүрсний уурхайтай хол­боо­той хэд хэдэн тендер буд­лиантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан байдаг.

УБЕГЫН ДАРГА АСАН Ж.АМАРСАНААГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан  Ж.Амарсанааг өнгөрөгч сонгуулийн үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгогчдын нууцын зэ­рэг­лэлтэй баримтуудыг хууль бу­саар ашигласан хэмээн шалгаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй бол­гожээ.

Тодруулбал, хэргийг хянах яв­цад давхардаж санал өгсөн нэг ч хүн гараагүй аж.Тиймээс Нийс­лэлийн прокурорын газраас хэр­гийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэх­гүй болгожээ.

  ТӨРИЙН БАНКНЫ ЭКС УДИРД­ЛАГУУДЫГ УМБГТ ШАЛГАЖ БАЙНА

Төрийн банкны Төлөөлөн удир­дах зөвлөлийн гишүүнээр ажил­лаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлжээ. Тодруулбал, Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж бай­сан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баяс­га­лан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Бат­баяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сан­гийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөг­жил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг шалгаж байна.

Дээрх ТУЗ-ийн гишүүдийг  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талын хүмүүст орон сууц олгосон, тус бүрдээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа юм. ТУЗ-ийн гишүүдийг шалгах тухай мэдээлэл АТГ-т ирсэн ч харьяаллын дагуу УМБГ-т шалга­хаар болсон байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард Тө­рийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны ТУЗ-ийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Үүний дараа Төрийн банкинд санхүүгийн шал­галт оруулахад ТУЗ-ийн зургаан гишүүн тус бүртээ сайн ажилласны урамшуулал хэмээн өөрсдийгөө 90 сая төгрөгөөр шагнасан байсан нь тогтоогдсон байдаг. Мөн “100 мян­ган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах, дүү хамаатан, садан­даа зургаан хувийн хүүтэй зээл олгосон хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

САУСГОБИ СЭНДС“-ИЙН ХЭРГИЙГ УМБГТ ШАЛГАЖ БАЙНА

“Саусгоби
сэндс” компанийн удирдлагуудыг хээл хахууль өгсөн, мөнгө угаасан хэрэгт сэжиглэн УМБГ-т шалгаж эхэлжээ. Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан лиценз сэргээсэн хэрэгт буруутгаж, өнгөрсөн оны зунаас эхлэн АТГ-т шалгаж байсан юм. Гэвч хэргийг шалгах явцад мөнгө угаасан байж болзошгүй гэх шинэ мэдээлэл гарч ирсэн тул харьяаллын дагуу УМБГ-т шалгахаар болжээ.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын  Гео­логи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Да­ваа­цогт нар хууль бусаар лиценз тараасан, сэргээсэн хэрэгт буруу­тай болох нь тогтоогдож, анхан шатны шүүхээс 5.1-6.6 жи­лийн ял сонсоод байгаа. Д.Бат­хуягийг хай­гуул хийх эрхийг нь цуцлаад бай­сан “Саусгоби сэндс” компа­ниас хахууль авч, 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн дөрвөн ли­цен­зийг сэргээсэн  гэж буруутгасан. Харин мөнгө угаасан эсэхийг ийнхүү УМБГ-т шалгахаар болжээ.

Д.ХАЯНХЯРВААГ ШАЛГАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгогчдын саналыг худалдан авсан хэрэгт сэжиглэн УМБГ-т шалгаж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад хийсэн хэрэгт сэжиглэж бай­гаа юм. Хэрэв шүүхээс Д.Хаянхяр­вааг буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тор­гох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм. Сануу­ла­хад, Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихдээ ахмад нас­тан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгд­лийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Ингэхдээ Сан­гийн сай­дын албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй хам­тат­ган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт бу­руут­гагдаж бай­гаа билээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Улстөрчдийн гарт сүйрч байгаа Таван толгой

Монголчууд 46 жи­лийн тэртээгээс Таван толгой гэх том ордыг олж, судалж, ашиглаж эхэл­жээ. Тус орд нь 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 1,8 тонн нь кокс­жих бөгөөд дэлхийд эх­ний аравт багтахаараа алдартай юм. Хэдийгээр 46 жилийн тэртээгээс нүүрс олборлолт хийгдэж эхэлсэн ч дэд бүтэц хөг­жөө­гүй, ордоос олборлох нүүрсийг хэрэглэх хотууд алслагдмал, тээвэрлэл­тийн зам урт, техник тех­нологи байхгүй гэх мэт шалтгаануудаас үүдэн төдийлөн ашиглахгүй байв.

Харин 2008 оны сон­гуулиар намууд “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэсэн амлалтыг өгснөөр тус орд зах зээлийн эр­гэл­тэд орох эхлэл тавигд­сан гэж болно. Сонгуу­лийн дүнгээр байгуу­лагд­сан хамтарсан Засгийн газар амлалтаа бие­лүүлж “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-аа та­раахын тулд Оюу толгой, Таван толгойг эдийн зас­гийн эргэлтэд оруулахаас өөр арга байсангүй. Энэ хоёр ордыг ашиглахгүй­гээр эрх баригч хүчин амлалтаа биелүүлэх бо­ломжгүй байсан учраас дээрх шийдвэрийг гарга­сан хэрэг.

Эхэндээ ч бүх зүйл сайхан байлаа. Хоёр жи­лийн өмнөөс Таван тол­гойн
ордын 10 хувийг ард түмэндээ өгнө, 10 хувийг нь үндэсний үйлдвэрлэгч компаниудад
худалдана, 30 хувийг нь дэлхийн зах зээлд борлуулж их хэм­жээний мөнгө босгоно.

50 хувийг
нь төр өөртөө хад­гал­на гэсэн шийдвэрүүдийг ээлж дараалан гаргасан нь монгол­чуудын хувьд баярт мэдээ байлаа. Энэ эрчээрээ зүүн Цанхийн хөр­сийг хуулж, уурхайн амыг нээлээ. Олборлосон нүүрсээ БНХАУ руу экспортолж ашиг хүртэхээр боллоо. Монгол иргэн бүр 536 ширхэг хувьцааг эзэмшиж 2014 он гэхэд ногдол ашгийг нь хүртэх тухай ч яригдаж байв. Улмаар өнгөрсөн хавар Таван толгойн арав биш 20 хувийг ард түмэндээ өгч “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхийг УИХ-аас баталгаажуулсан нь бүр ч сайхан мэдээ байлаа. Монголын ард түмэн хоёр жилийн турш Таван толгойгоос хүртэх ашгаа тооцон төрөөс шийдвэр гаргах бүрт чих тавьсаар. Бараг өөрт  оногдсон гэх 1072 ширхэг хувьцаагаа барь­цаалан бусдаас зээл авч өрөнд орсон тохиолдол гарч байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, нийтэлж байсан удаатай.

Гэтэл өнгөрсөн 2012 оны төгс­гөлд байдал эсрэгээрээ эргэж Таван толгойгоос ашиг хүртэх нь бүү хэл Монгол Улс их өрөнд унаж байгаа тухай мэдээлэл хэвлэлийн шар хуудаснаа харагдах болов. Учир нь эрх баригчид зөвхөн амлал­таасаа салж иргэдэд мөнгө тараахын тулд бүхнийг хийж бай­жээ. Уг нь АН-ынхны амласнаар Таван толгойн хувьцааны 10 хувийг ард түмэндээ хувааж өгөөд л орхисон бол байдал иймдээ хүртэл муудахааргүй байж. Иргэ­дэд 1072 ширхэг хувьцаа өгөхийн зэрэгцээ нэг сая төгрөг хүртэлх бэлэн мөнгийг оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад наст­нуу­дад тараасан нь Таван толгойг өрөнд оруулж өнөөдөр хаалгыг нь хаах хэмжээнд хүргээд байна. Учир нь “Эрдэнэс Таван толгой” компа­нийн дансанд орж ирсэн бүх мөн­гийг “Хүний хөгжил сан”-д татан төвлөрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж улмаар иргэдэд 21 мянган төгрөг, оюутнуудад 500 мянга, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 680 мянган төгрөг болгон тарааж байсан нь асуудлыг хурцатгасан байгаа юм.

Тодруулбал, 2010 оноос эхэлж Таван толгойн нүүрсийг хаана, хэнд худалдаж, мөнгө босгох вэ гэдэг асуудал яригдаж эхэлжээ. Тухайн үед Монголын нүүрсийг сонирхсон хэд хэдэн компани байс­наас Хятадын төрийн өмчийн оролцоотой “Чалко” компанийг тухайн үеийн эрх мэдэлтнүүд сон­гож авсан байна. Тухайн үеийн эрх мэдэлтнүүд гэдэгт сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар багтана. Ингээд жил гаруйн хугацаанд Таван толгойн нүүрсийг хятадад зарах тухай гэрээ, гэрээ­ний заалтууд яригдсан байна. Эцэст нь 2011 оны долдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд, Уул уурхай, эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Чалко” компанийн удирдлагуудтай гэрээ байгуулжээ.

Таван толгойн нүүрсийг бор­луу­лах гэрээний хүрээнд 350 сая ам.доллартай тэнцэх урьдчилгааг “Чалко”-гоос авахаар тусгажээ. Ингэхдээ 350 сая ам.доллараа төлж барагдуулах хүртлээ нүүрсээ “Чалко” компанид 100 хувь өгч тус компани авсан нүүрснийхээ 20-30 хувийг Япон, Солонгост хүргэх заалт орсон байгаа юм. 2011 онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100-150 ам.долларт хүрч байсан. Гэтэл манай Засгийн газрынхан тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдахаар тохиролцсон. Ингэх­дээ хэрвээ нүүрсний үнэ өсвөл тонныг нь 70 ам.доллар, буурвал 50 ам.доллараар та нар авч бай­гаа­рай, гэрээний хугацаа дуустал бид нүүрсээ өөр хаана ч зарахгүй гээд гэрээний заалт оруулчихсан нь хамгийн том алдаа болжээ.

Ингээд талууд гэрээний хүрээнд ажиллаж эхэлсэн байгаа юм. Хоёр жилийн турш Таван толгойн нүүр­сийг өдөр шөнөгүй зөөж 170 сая ам.доллартай тэнцэх нүүрсийг тонн тутмыг нь 65 ам.доллараар тооцоолон өгсөн байна. Нэг үгээр хэлбэл 21 сая тонн нүүрс хямд үнээр урд хөрш рүү экспортлогд­жээ. Харин үлдсэн 180 сая ам.дол­ларыг нь 2018 он гэхэд өгч дуусгах учиртай. Ингэхдээ мөн л нэг тонн нүүрсийг 50-70 ам.доллараар бодож өгнө. 2018 оноос хойш Таван толгойгоос олборлосон нүүрснийхээ 80 хувийг “Чалко” компанид нийлүүлнэ гэсэн заалт бас бий. Шууд хэлбэл мянган тонн нүүрс тутмаас Монголын тал хам­гийн багаар бодоход 56 сая төгрөг алдаж Хятадын тал төдий чинээ ашиг хүртэнэ гэсэн үг. Энэ 56 сая төгрөгийг бага хэрэг гэж үзвэл Таван толгойн тонн нүүрсийг 65 ам.доллар зарлагдаж олборлоод дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан учраас 55 ам.доллараар зарж эхэлсэн нь монголчуудад ирэх ашиг хасах цэнэгтэй гарч эхэлжээ. Ийм л алдаатай гэрээг тухайн үеийн эрх мэдэлтнүүд хийснээр Таван толгойн ордыг ашиглах явц урагшлах биш ухарчихаад байна.

 Энэ бүхний хажуугаар олны анхаарлыг татаж байгаа нэг асуу­дал нь “Чалко”-гоос авсан 350 сая ам.доллар хаачсан бэ гэдэг. Энэ мөнгөний 310 сая ам.долларыг нь Монгол Улсын оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараасан нь инфляцийг өсгөсөн үргүй зардал болоод л өнгөрсөн байна. Өнгөрсөн сонгуу­лийн өмнөхөн МАН дангаараа засаг барьж эхэлснээс хойш тухайн үеийн Сангийн сайд Д.Хаянхярваа “Эрдэнэс Таван толгой” компанийн дансанд үлдсэн ам.долларыг гар­гуу­лан авч тараасан баримт хадга­лагдаж үлджээ. Үүнээс гадна үн­дэс­ний аж ахуйн нэгжүүдэд худал­даалсан хувьцааны мөнгө гэж бас бий. Нийт 29 тэрбум төгрөг үндэс­ний үйлдвэрлэгчдээс хуримтлагд­сан нь хаашаа орсон нь мөн л тодорхойгүй болж хоцорчээ. Ийн хоёр жил гаруйн “Эрдэнэс таван толгой” компанийн дансанд 400 орчим сая ам.доллар төвлөрсөн ч тэд өнөөдөр нэг ч төгрөггүй, үйл ажиллагаа явуулах мөнгө ч үгүй болтлоо хоосорчээ. Үүнээс гадна “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын 13 хувийн хүү гэж байгаа. 2011 онд анх 350 сая ам.доллар авснаас хойш нэг ч удаа хүү төлөөгүй. Энэ нь өдрөөс өдөрт алданги болон тооцогдож Мон­голын өр нэмэгдсээр байгаа ажээ. Хувьцаа гаргаж, иргэд ногдол аш­гийг нь хүртэнэ гэдэг бүүр дараагийн 2020-2030 онд, Таван толгойг ашигтай ажилладаг болсон хойно яригдах асуудал гэнэ.

Энэ бүх болчимгүй үйлдлүүд МАН-ыг засаг барьж байх үед нууцлагдаж байсан ч Я.Батсуурь дарга “Эрдэнэс Таван толгой” компанийн захирлын албан тушаа­лыг авсан даруйдаа олонд ил болгосон. Ийн МАН-ынхан Зас­гийн эрхэнд байхдаа өөрсдийнхөө амлалтыг хэрэгжүүлэх гэж зүтгэс­нээс үүдэн “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа зогс­чихоод байна.  Хэрвээ “Чалко”-той гэрээ хийгээгүй байсан бол, адаг­лаад тус компанийн дансанд орж ирсэн 400 орчим мянган ам.доллар компанидаа байсан бол өнөөдөр ашигтай ажиллах хэмжээнд хүрч IPO гаргах асуудлаа төлөвлөх хэмжээнд хүрэх байжээ.

Үргэлжлэл бий
Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайдын алдагдсан захидал буюу мэдээлэл түгээх эрх чөлөө

Төмөр замын асуудлаар ОХУ-аас ирсэн захидал зохих эзэндээ очихоос өмнө  хэвлэлд  нийтлэгдчихэв. Энэ  нь  “Оросын төмөр зам” хувь­цаат нийгэмлэгийн ерөнхий­лөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал байв. Ардчилсан нам бүлгийн хурлаараа энэ талаар авч хэлэлцжээ. Ингэх­дээ захиагаа алдсаныг биш, захиаг олж олон нийтэд хүргэ­сэн  “Өнөөдөр” сониныг   шал­гахыг тагнуул, цагдаа­гийн­ханд үүрэгджээ. Хэвлэл мэ­дээ­лэл гэдэг олон нийтэд мэдээллийг түргэн, шуурхай, бодитой хүргэхийг зорьдог.  Мэдээллийн энэ их давалгаан дунд олж авсан мэдээ, мате­риа­лаа нууцлаад хадгалж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй. 

Нуугаад байгаа юмыг ил болгох нь сэтгүүлч бидний үүрэг. Тэр хэрээрээ ард иргэд үнэнийг олж мэд­дэг. “Өнөө­дөр” сонин уг захид­лыг Ерөн­хий сайдад очиж амжаагүй байхад нь олж аваад ун­шигч­дадаа шуурхай хүргэснээрээ буруудах янз­тай. Уг нь бол тэд мэдээлэл түгээх үүргээ л сайн бие­лүүлж. Хэвлэлийн эрх чө­лөө­тэй улс оронд бол ийм мэ­дээл­лийг олон нийтэд хүр­гэ­сэн сэтгүүлч, тухайн хэв­лэлийн байгууллага шууд л “од” болж байгаа хэрэг. Ха­рин манайд эсрэгээрээ. Мэ­дээлэл олж, олон нийтэд хүргэснийг нь гавьяатан биш,  ялтан болгох гэдэг.   Нэг албан хаагч орж ирээд л “Эх сур­валжаа хэл” гэж сэтгүүлчийг чичилнэ.  “Эх сурвалжаа нууц­­лах нь бидний үүрэг” гэж хэлээд нэмэргүй. Эх сур­вал­жаа хамгаалж, үүргээ биелүү­лэх юм бол сэтгүүлч өөрөө буруутан болдог. Иймэрхүү шахалтан дунд л хэвлэл мэ­дээллийнхэн ажиллаж байна. Энэ байдал Монголд чөлөөт хэвлэл үүссэн цагаас хойш байж л байгаа дүр зураг.   

Далаад оны үед шуугиан тарьж байсан Уотергейтийн хэргийг жишээ татъя. Улсын­хаа Ерөнхийлөгчийг сонгуу­лийн үеэр өрсөлдөгчөө таг­наж чагнасныг ил болгосон цуврал эрэн сурвалжлах ма­те­риал бэлтгэсэн сэтгүүлч Бог Вудвордын баримал Ва­шинг­тон дахь лааны тосон музейд АНУ-ын үе, үеийн Ерөнхий­лөгч нартай хамт байдаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэн сурвалжлах материалыг  бэлтгэсэн Бог Вудворд шо­ронд ороогүй бөгөөд алдар нэр нь одоо ч дуурсагдсаар байдаг. Харин АНУ-ын түү­хэнд бүрэн эрхийнхээ хуга­цааг дуусгалгүй огцорсон Ерөнхийлөгч нь Ричард Ник­сон болсон билээ. Сэтгүүлч тухайн үед эх сурвалжаа маш сайн хамгаалсан бөгөөд бүх хэрэг явдал өнгөрсөн хойно буюу 33 жилийн дараа тухайн үед Холбооны мөрдөх тов­чоо­ны орлогч дарга байсан Марк Фейлт хэмээх хүн эх сурвалж нь байсныг хэлсэн билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж нэг иймэрхүү л байдаг юм байна. Манайд бол алдаагаа ухамсарладаг дарга гэж нэг ч байхгүй. Бурууг  шууд л ажлаа хийж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, эздэд нь тохдог.  

Сүүлийн үед   хэвлэл мэдээллийн байгууллага руу боорлох нь хэрээс хэтэрсэн л дээ. Хэвлэл мэдээллийг цен­зур­дэж, ард түмний тархийг яаж угаахыг нь заадаг байсан үе өнөөдөр ардчилсан ний­гэмд баймгүй. Бид мэдээллийг хүргэх үүргээ биелүүлж, ард түмэн тэр мэдээллийг өөрийн­хөөрөө хүлээж авдаг.

“Чөлөөт
хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлдэг”. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөний Харти юм.  Хэвлэл мэдээлэл нь чөлөөт байвал, ард түмэн нь өөрийнхөө оюун тархиар  мэдээллийг шүүж, үнэлэлт дүгнэлтээ өгдөг. Харам­сал­тай нь Ардчилсан нам эрх барьснаас хойш энэ байдал улам даамжирлаа. Ардчил­сан нам засгийн эрхийг барих болсноосоо хойш чөлөөт хэвлэлийг боож, хаах үндсэн зорилготой мэт аашилж,  байс­хийгээд л хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл рүү элдэв дов­тол­гоо явуулах болсон.  

Ерөнхий сайд өөрт ирэх ёстой захидлыг хэвлэсний төлөө тухайн хэвлэлийг биш,   нууц гэх тэр захиаг алдсан ажилтан албан хаагч, албан тушаалтнаа шалгаж, тэдэнтэй хариуцлага тооцох ёстой   баймаар.  Гэтэл  хэвлэн ний­тэлсэн мэдээллийн хэрэгс­лийг  шалгах болсон нь гай­хал төрүүлж байгаа юм. Мэ­дээж тагнуул, цагдаа шалга­лаа гээд “Өнөөдөр” сонин эх сурвалжаа хэлэхгүй. Гол нь Ерөнхий сайдын үүрэгдсэн шалгалт нь байгаа оносонгүй.

Улсын нууцын зэрэглэл­тэй, Ерөнхий сайдад очих ёстой байсан захидал яаж яваад хэвлэл дээр гарчихав.  Нууцыг задруулсан эзэд нь хэн бэ. Хэвлэл мэдээлэл лав биш. В.Якунин сонины газарт захидлаа хаяглаад  илгээгээ­гүй нь лавтай.

Тэгэхээр Ерөнхий сайд таны удирдлагад байдаг нэг нөхөр л захидлыг алдсан байж таараа. Харин зориуд уу, санамсаргүй юу. Магадгүй МАН гаралтай ч байж болно, бүр Ардчилсан намын нөх­дөөс чинь ч байж болно. Эсвэл хамтарч Засгийн эрх барьж буй “Шударга ёс” эвс­лээс ч байж болох юм. Мэ­дээ­лэл алдсан дайсан чинь ха­жуу­ханд чинь  байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лийг дайс­наа гэж бүү бод. Мэдээллээ алдаж байгаа төр хөөрхий­лөл­тэй болохоос хэвлэл мэ­дээл­лийн хэрэгсэл   мэдээлэл олж авах, түүнийгээ олон нийтэд хүргэх үүргээ л бие­лүүлж. Төр нь мэдээллээ хамгаалж чадахгүй бол хэв­лэл нь түүнийг мэдээлэх үүрэг­тэй.   Ер нь улсын нууцын зэрэглэлтэй захидлыг ал­даж байна гэдэг чинь Монгол Улс нууцаа ямар хэмжээнд хад­галж байгааг л харуулж бай­гаа хэрэг. Өөрсдөө мэдээл­лээ алдчихаад хэвлэн нийтэлсэн мэдээллийн хэрэгслийг шууд буруутгаж байгаа нь энэ хэр­гийг далимдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийг нух­чин дарах гэсэн ээлжит оролдлого мэт харагдаж байгаа юм. 

Ингэж хэвлэлийн эрх чө­лөөнд халдах нь ардчиллыг уландаа гишгэсэн, тэр дундаа Ардчилсан нам эрх барьж байгаа үед байж боломгүй зүйл санагдах юм.

Ардчилсан засаг тогтсон биш ардчилалдаа харш юм хийгээд байх болов. Мэдээ­лэл олж авах эрх чөлөөний хууль гарчихаад байхад ч мэдээллээ өгдөггүй улам хүнд сурталтай болж байгааг юу гэхэв. Өмнө нь мэдээлэл олж авч болоод байсан атал одоо заавал даргын гарын үсэг, зөвшөөрлөөр мэдээлэл өгнө  гээд халгаахгүй. Тэр зөвшөөрлийг нь хөөцөлдөж гүйх юм бол бид мэдээ мэ­дээл­лийг уншигчдадаа хүр­гэж чадахгүйд хүрэх юм бай­на. Иймэрхүү л байдалтай Шинэчлэлийн хэмээх Засгийн газар хэвлэлд хандаж байгаа юм.

Ерөнхий сайд байхдаа  ОХУ руу захидал бичсэн хэр­гээр Ж.Наранцацралтыг огц­руулж байсан. Харин Ерөн­хий сайд Н.Алтанхуяг алдагд­сан захидлынхаа хэргээс болж хэвлэлийг огцруулах гээд байгаа бол их том эндүү­рэл шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Бетховен ба Мендельсоныг цоо шинээр сонсох нь

Германы хөгжмийн суут­нууд Л.Бетховен, Ф.Мендель­сон нарын Төгөлдөр хуурын гурвал зохио­луудыг манай улсад анх удаа тоглох гэж байна. Уг бүтээлүүдийг хийлч Д.Галбадрах, морин хийлч Ц.Бэхбат, төгөлдөр хуурч Б.Оюу нар өнөөдөр үдэш ДБЭТ-ын тайз­наа тавих “Клас­сик трио” тоглол­тынхоо хөтөлбөрт онцолжээ.

Бет­ховен энэ зохиолын­хоо анх­ны тоглолтыг 1814 оны дө­рөв­дүгээр сарын 11-нд Ве­над хийсэн сэтгэл хөд­лөм түүх бий. Манай хөг­жимчид чухам­даа эл түүхийг санаж энэ өдрийг сонгосон бололтой.  Хөтөлбөрт Ж.Вер­дийн “La Forza del destino” буюу “Хувь тавилан­гийн хүч” нэртэй дуу­рийн хэсгээс мөн оруулсан байна. Тоглолтыг удирдан тоглуулахаар АНУ-аас  удир­даач Брэд Коэр манай улсад иржээ. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербургт ажил­лаж байгаад сая­ханаас эх орон­доо ажиллах бол­сон залуу удирдаач гэнэ.

“Клас­сик трио” тоглолтыг тавьж буй Д.Гал­бадрах, Ц.Бэхбат, Б.Оюу нар ХБК-ийн төгсөгчид бөгөөд хийлч, морин хийлч залуус Шве­дийн Хөгжмийн акаде­мийг, төгөл­дөр хуурч Б.Оюу СУИС-д үр­гэлж­лүүлэн сурч төгсчээ. Мэр­гэжлийн хөгжмийн ертөнцөд шинэ хуудсыг нээж буй тэдний кон­цертын хөтөл­бөр дэх Тө­гөл­дөр хуурын гурвал зохио­луудын талаар зарим мэ­дээл­лийг уншигчдад хүргэе.   

БЕТХОВЕНООС АВСТРИЙН ГҮН, ХУНТАЙЖ РУДОЛЬФТ

Людвиг ван Бетховений  Трио нь хөгжмийн үнэ цэнээ­рээ төдийгүй сонирхолтой түүх намтраараа гайхалтай. Зохиогчоос энэ бүтээ­лийг Римийн эзэн хаан II Лео­польдийн хүү, Австрийн гер­цог бөгөөд кардинал, хөгж­мийн зо­хиолч, төгөлдөр хуурч Рудольфт зориулсан байдаг. Бетховений алдартай бүтээ­лүүдийн нэг энэ зохиолыг хөгжмийн ертөнцөд “Эрц­гер­­цогийн гурвал” ч гэнэ. Хун­тайж Рудольф Райнер нь Римийн эзэн хааны 16 хүүх­дийн бага нь, Бетхо­вений шавь бас найз, дэмжигч нь байжээ. Трио бүтээлийн уламж­лалт бүтэц нь эн­гий­нээр хэлбэл, төгөлдөр хуур, хийл морин хийлд бичсэн гоцлол концерт юм.  Бет­ховен энэ зохиолоо 1810 оны зун эхлээд 1811 оны хавар гурав­дугаар сард бичиж дуусгаад анхны тоглолтыг 1814 оны дөрөвдүгээр сарын 11-нд Венецид хийсэн байх юм. Тэрбээр өөрөө тоглож анх сонсогчдод хүргэхдээ Австрийн агуу хөгжимчид болох хийлч, морин хийлч Игнац Шуппанциг, Жозеф Линк нарын хамт тогложээ. Энэ үед их зохиолчийн сонс­гол муудан дүлийрээд байсан хүнд үе. Гэсэн хэдий ч тоглог­чийнхоо хувьд чадал заан тоглосон гэдэг бөгөөд төгөл­дөр хуурчийнхаа хувьд хийс­эн сүүлчийнх нь тоглолт тэр болжээ.

Бетховен гурвалд зориул­сан концерт буюу трио хэ­мээх 12 бүтээл туурвиснаас бидний сонсох гэж буй зо­хиолыг Долдугаар трио гэж мөн нэрлэдэг.  Ер нь Бетховен Австрийн герцог Рудольфт зориу­лан энэ мэтчилэн 14 зохиол бичсэ­ний дотор ма­найхны хамгийн сайн мэдэх Төгөлдөр хуурын тавдугаар концерт буюу “Император” нь ч түүнд зориулагджээ. Хариуд нь Рудольф ч Бетховенд зориулан хөгжим бичсэн ту­хай баримт бий.

Багш шавь бололцсоны тухайд, гүн Рудпольф их зо­хиолчоор 1803-1804 оны хооронд төгөлдөр хуур, зо­хиолын зохиомжийн хичээл заалгаж байжээ. Төгөлдөр хуурч гэж намтарт нь байх авч сонир­хогчийн төдий байж. Энэ хоёрын нөхөр­лөл 1824 он хүртэл идэвхтэй үргэлжил­сэн байдаг. Хоорон­доо за­хид­лаар нэлээн харил­цаж байс­наас Бетховеноос гер­цогт бичсэн захидлуудыг нь одоо Вена дахь Хөгжмийн найзуудын нийгэмлэг хэмээх байгууллага хадгалдаг  бай­на.

Энэ зохиолын тухай сүү­лийн үеийн сонин гэвэл, дэл­хийн сонго­дог хөгжмийн ер­төнц “Бетховений гурвал”-д дахин шинээр хандах бол­жээ. Тухайлбал, 2008 онд АНУ-ын тоглогчид төгөлдөр хуурч Л.Жорж, морин хийлч Санг Ли Ми, хийлч Венди Вормер нар “Бетхо­вений гурвал” нэрээр нэгдэж үйл ажиллагаагаа эрчимтэй явуу­лах болжээ.

“Бетховений гур­вал” төс­лийн зорилго нь уг зохиолын дэлхий даяарх тоглолтуудад шинэ эрч хүч, өнгө аясыг бий болгох, трио хэмээх төрөл жанрын бүтээлд шинэ шинэ дуурьслуудыг оруулж ирэх, сонго­дог хөгжим сонсох боломжоор хязгаар­лагдмал олонх сонсогчдын боловс­ролыг дэмжих зэрэг зорил­готой гэнэ. Оросын тоглогчид 2013-2014 оны хөтөлбөртөө мөн энэ зохиолыг онцолж өнөө жил тохиож буй С.Рах­маниновын мэн­дэлс­ний ойн хүндэтгэлийн тоглол­тынхоо хөтөлбөрт Бет­ховений Триог оруул­жээ. Сонсог­чийнхоо хувиар хэлэхэд, бүх цаг үеийн агуу хөгж­мийн зохиолчдоос өнөөгийн сон­согчдын зүрх сэтгэлийг хамгийн их хов­содсоор буй нь Бетховен. Бас хамгийн хүнд нь Бетховен. Хамгийн сүр жавхлантай, хам­­гаас урин дуудсан, хам­гийн яв цав хэм хэм­жээг Бетховен гэж хэлмээр байна. Түүний төгөлдөр хуурчийн хувиар хийсэн сүүлчийн тог­лолт тухайн үедээ нэлээн шүүмжлэл дагуулсан гэдэг ч өнөөдөр онцгой тэр үйл явд­лын 199 жилийн ой тохиож байна.

РОМАНТИЗМЫН

ШИЖИР АЛТ ЭРДЭНЭСИЙН НЭГ

Германы хөгжмийн зо­хиолч Феликс Мендельсоныг сонгодог хөгжмийн романтик эрин үеийн хамгийн алдартай төлөөлөгчийнх нь хувьд мэ­дэхгүй сонсогч үгүй. “Төгөл­дөр хуурын трио 1” зохиолд чухамдаа романтик хөгжмийн хурц тод, баяр баясгалан төрүүлэм өнгө будаг, тийм гэхийн аргагүй сэт­гэлийн их тэмүүлэл дүүрэн юм. Дөрвөн хэсэгтэй, гучин минутын турш үргэлжилдэг энэ зохиолоо Мендельсон 1839 онд бичсэн байх аж. Тэрбээр ердөө 37 наслахдаа романтизмын үнэт ховор  бүтээ­лүүдийг үлдээсний хамгийн алдар­тай нь энэ. Романтизмын шижир алт эрдэнэсийн нэг юм.

Чухамдаа Л.Бетховен, Ф.Мен­дель­сон нарын Триог анх удаа Монголд тоглож байгаа энэ тоглолт нь сон­годог хөгжмийн фэнүүдэд төдийгүй манай улсын мэр­гэжлийн хөгжмийн ертөнцөд онцгой, бас түүхэн үйл явдал болж байна.

Феликс Мендельсоны бү­тээ­лээс манайхан У.Шекс­пи­рийн жү­жигт зориулан бичсэн “Зуны шөнийн зүүд” зохиолыг дэлхий даяар “Ху­римын марш” нэрээр ал­даршсан хэсгээр нь сайн мэднэ. “Зуны шөнийн зүүд” эгшиглэдэггүй хурим, тийм кино бараг үгүй.

Н.ПАГМА