Categories
редакцийн-нийтлэл

Л.Гантөмөр: Их сургуулиуд сургалтын төлбөрөөс бус судалгааны ажлаасаа санхүүждэг байх ёстой

УИХын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

Манай улсын бо­ловс­ролын салбар шүүмж­лэлд өртөх нь их. Та энэ салбарыг удир­даад бараг жил болж байна. Салбартаа ямар шинэчлэл хийхээр ажиллаж байна вэ?

-Ерөнхий
боловсрол, дээд боловсрол, шинж­лэх ухааны асуудлууд манай яаманд хамаар­даг. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, дээд боловс­рол, шинжлэх ухаан гээд бүгд хоорондоо уялдаа холбоотой. Жишээлбэл, бага ангид нь давтан хүмүү­жүүлж, дунд ангид нь цээжлүүлж өсгөсөн хүнийг ахлах ангид нь биеийг нь даалгахаар цаашаа ахихаа байчих­даг. Шинжлэх ухааны хү­рээнд л гэхэд чиглүүлж өгөхгүй бол сэтгэхээ бай­чихсан байх жишээтэй. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд тогтсон зүй тогтлоо эвдэхгүйгээр улам сайжруулах, олол­тоо ба­татгаж хөгжүүлэх хэрэгтэй болчихоод бай­на. Тийм учраас бод­ло­гын төлөв­лөлтөө гаргах­даа өнгөр­сөн 90 жилийн хугацаанд хамгийн сайн явж байсан зарчим дээ­рээ л суури­луу­лах хэрэг­тэй гэж үзсэн.

Тэгвэл боловс­ро­лын салбарын өнгөр­сөн хугацаанд олсон ололт нь юу байна. Ямар бодлогоор хөг­жүү­лэх юм?

-Арван
жилийн сур­гуульд цөөн хэдэн малч­ны хүүхэд, траншейны хүүхдээс бусад нь хам­рагддаг. Ингээд арван жилээ төгссөн бараг бүх хүүхэд дээд сургуульд элсдэг. Энэ нь хамраг­далт, иргэн бүрийн орол­цоо их сайн байгааг ха­руулж байгаа юм. Нөгөө талдаа багш, эрдэмтдийн нөөц бас их сайн байна. Харин хаана нь бод­логын шинэчлэл хийх вэ гэхээр арга зүй дээр нь асуудлыг ярих ёстой гэж үзсэн. Бид төдөн сургууль барилаа, төдөн хүүхэд төгсгөлөө гэж ерөнхий зүйл ярих бус асуудлын нарийн хэсэг рүү орж өгнө гэсэн үг. Тухайлбал, анги доторх амьдрал, төрийн бодлого нь, эрх зүйн орчин нь ямар байх юм, ямар боломж байгаа юм гэдгийг шийднэ гэсэн үг. Ингэхдээ хүүхэд баг­шийн харилцаа, эцэг эхийн оролцоо, анги тан­химын байдал, хүүхдээ нээж чадаж байна уу, үгүй гэх мэтээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх асууд­лын гаргалгааг хайж ажил­лана. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэж дэл­хий дээр тэр бүр хийх боломжгүй зүйлийг ма­най Засгийн газар хийж байна. Үүнийг бодит ажил болгохын тулд агуул­га нь, ажил нь, хөтөл­бөр нь, үнэлгээ нь, багшийн орчин нь ямар байх юм гэдгийг шийдэж нарийвчилсан ажлаас ерөнхий зүйл рүү тэмүү­лэлтэй байхаар төлөвлө­сөн. Хүүхэд хаягддаг, ор­хигд­дог байдлыг халахын тулд ингэж ажиллахаар болсон юм. Үүний тулд “Авьяас” хөтөлбөрийг хэ­рэг­жүүлж хүүхэд өөрий­гөө нээнгээ дэлхийг тань­даг, шинжлэх ухааны мэд­лэг авдаг байхаар тусгасан. Өнөөдрийг хүр­тэл явж ирсэн систем бол мэдээлэл дамжуулдаг, шалгалтад бэлтгэдэг л систем. Олон хүн чиний арван жилд олж авсан мэдлэг амьдралд чинь хэрэг болж байна уу гэхэд үгүй гэж байгаа юм. Учир нь яаж хэрэгжүүлэх тухай заалгадаггүй, багш нар нь ч тийм ойлголт өгдөггүй. Хими, физикийн хуулиа ойлгохгүйгээр баахан томъёо цээжлээд л гар­даг. Тэр нь амьдралд нь хэрэг болдоггүй. Тэгэхээр яг ийм байдлыг халж хүү­хэд нэг бүрийн авьяасыг нээхийн тулд “Авьяас” хө­төл­бөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Ном” хө­төл­бөрийг хэрэгжүүлж хүүх­дийг номтой нөхөрлүүлэх, энэ нийгмийн хүүхдэд хэрэгтэй номыг зохиох бодлогыг дэвшүүлсэн. Жишээлбэл, хоёрдугаар ангийн хүүхдэд Маркс Энгельс гэсэн нэртэй ном уншуулахаар ойлгохгүй. Ану ч гэдэг юм уу түгээмэл нэр ашиглахаар хүүхэд номыг уншиж эхэлдэг.

Их, дээд сургуулиу­дын чанарын асуудал хурцаар тавигдаж бай­на. Арван жилийн сур­гуу­лиа сайн төгссөн хүүх­дэд багш нар нь, орчин нь гологддог гэ­дэг ч юм уу ярих асуу­дал их байдаг?

-Арван
жилийн сур­гууль шинэчлэгдэж байж их сургууль өөрөө шинэч­лэгдэнэ. Арван жилийн сургуулийг төгсөгчид хүүх­дээрээ байгаад л асуудал байгаа юм. Их сургууль гэдэг судалгааны газар. Тэгвэл судалгааны газар очиж байгаа хүмүүс суд­лаа­чийн түвшинд бэлт­гэгдсэн байх ёстой. Өнөөд­рийн байдлаар гэ­вэл номтой нөхөрлөөгүй, суд­лаачийн түвшинд бэлт­гэгдээгүй тэднийг 10 мян­гаар нь нэг газар аваа­чихаар юу болох нь ойл­гомжтой шүү дээ. Тэгэ­хээр суурийг нь сайн ол­гох тухай асуудалд анхаарч байгаа юм. Мөн сайн хүүхдүүд нь их сур­гуульд ордог байдлыг бий болгож их сургуульд элсэх процессыг арын хаалгагүй болгохоор ажил­лаж эхэлсэн. Элсэлт арын хаалгагүй болгох ажлыг энэ хавар зохион байгуулна. Хоёр дахь асуудал нь зөвхөн хүүх­дийн төлбөр дээр дул­дуй­даж амьдарч байна, их сургуулиуд. Гэтэл дэл­хийн дунд зэргийн сур­гуулиуд санхүүгийнхээ 30 хувийг судалгаанаас олж байна. Ийм болгох ёстой. Одоо МУИС, ШУТИС өөрийн­хөө даацаас хоёр дахин их хүүхэд элсүүл­сэн байгаа нь хүүхдэд мэдлэг олгох боломжийг улам хумьсан байна. Тэгэ­хээр үнэхээр доктор, про­фес­сорууд юм бол мөнгө олдог болох хэрэгтэй. Бидний тавьж буй зо­рилго гэвэл багш нар ний­лээд судалгаа хийдэг бо­лох хэрэгтэй. Монголбанк л гэхэд зах зээл, эдийн засгийн судалгаа хийлгэх ажлыг өгөхөд бэлэн бай­на гэж байгаа. Судалгаа­ны маш олон ажил бай­на. Сургуулийг сургалтын төлбөрөөр бус судалгаа­гаар мөнгө олдог болго­хоор ажиллаж байгаа. Дээд сургуулийн бас нэг алдаа нь хүүхэд элсүү­лэхийн тулд мэргэжил бодож олдог явдал. Одоо­гийн байдлаар ма­най улсад 840 мэргэжил байна. Үүнийг хумьж суурь мэргэжлүүдээ цөөлж нарийн мэргэж­лийг магистрын сургал­таар олгох болно.

Оюутны хотхон бай­гуулна гэдэг асуудал юу болсон бэ?

-Ерөнхий
төлөвлөгөө хийгдчихсэн, зураг нь гарчихсан, газраа авчих­сан байна. ТЭЗҮ-ээ дав­хар хийгээд явж байна. Энэ бүгдээ батлуулчих­вал барьж байгуулах ажил эхэлнэ. Ингэхийн тулд хөрөнгө хэрэгтэй. Азийн хөгжлийн банк­наас хөрөнгө босгоход туслаач гэсэн санал тавиад байна. УИХ-аас ч гэсэн хөрөнгө босгох ажлын хэсэг гаргах хэрэгтэй байна. Бараг арван тэрбум ам.дол­ла­рын хөрөнгийн төсөл болох нь уу гэсэн төлөв­лөгөөтэй байгаа. Бас зү­гээр оюутны хотхон байх уу, шинжлэх ухааны парк­тай­гаа хамт байгуу­лах уу гэдгийг ярьж бай­гаа. Хэрвээ шинжлэх ухаа­ны парктайгаа цуг байгуулбал эдийн зас­гийн томоохон бүс болж хөгжинө. Магадгүй шинж­лэх ухааны паркийн ме­неж­ментийг хийх хүмүүс нь оюутны хотхоны хө­рөн­гийг давхар шийдээд явах боломжтой.

Их сургуулиудын захирлууд бүгд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хэзээ энэ асууд­лыг шийдэж жинх­лэх бол?

-Томилгоотой холбоо­той сонгон шалгаруулал­тын ажил хийгдэж бай­гаа. Томилох асуудал яагаад хойшлогдсон бэ гэвэл их сургуулиудын тайлан хүлээгдэж байна. Тайлан гэдэг нь өнгөрсөн хугацаанд их сургуулиуд юун дээрээ тулгуурлаж ирсэн байна, юун дээр алдаж вэ, ямар ололттой байна вэ гэх мэт тайланг гаргах юм. Тиймээс бид алдаа оноог нь дэнсэл­чихээд захирал боло­хоор өрсөлдөж байгаа хүмүүсийнх нь санал бо­долтой тулгаж харахаар хүлээж байна.

Түрүүнд нь ажил­лаж байсан хүмүүсийг яагаад халсан юм бэ?

-Өргөдлөө
өгсөн. Тэт­гэвэртээ гарсан. Ер нь бол бүгд л тэтгэвэртээ гарах нас нь болчихсон хүмүүс байсан. Тэтгэвэр­тээ гарах нас нь хуулийн дагуу болсон бол хуулиа л дагах ёстой. Их сургуу­лиуд дээр хийг­дэх ажлууд өнгөрсөн жил төлөвлөг­дөөд батлагд­чих­сан бай­сан. Удирд­лагын хомс­дол манай дээд сургууль дээр байх­гүй.

Төрийн албан хаагч­дыг хоморголон халлаа гэх болсон. Тиймдээ ч Н.Алтанхуяг сайдыг огц­руулах асуудлыг МАНаас тавьсан?

-Дээд
сургуулиудын захирлууд төрийн алба­наас гэнэт халагдлаа гэсэн хэл ам гаргаагүй. Энэ нь бүх зүйл хуулийн дагуу байгаа гэдгийн нотол­гоо. Захирлуудын ихэнх нь тэтгэврийн нас нь болчихсон, арван жил ажиллачихсан л хүмүүс байсан. Харин төрийн албанд ажиллаж чадах­гүй ганц нэг хүмүүсийг хөдөлгөх асуудал байл­гүй яахав. Бидний бод­логыг ойлгохгүй өөдөөс өөр зүйл ярьдаг хүн Зас­гийн газар, яам агентла­гуудад байгаад яах юм. Явах хэрэгтэй ш дээ. Хоо­рондоо хэрэлдээд, нэгий­гээ муулдаг тийм харил­цаагаар төрийн ажлыг хийж болохгүй. Гэхдээ халахын тулд халж болох­гүй.

Ерөнхий сайдыг огц­руулах тухай асуу­дал хөндөгдсөн тухайд?

-Огцруулах
шаардла­гагүй гэж УИХ үзсэн. Их зөв шийдвэр байсан гэж үзэж байгаа. Гараан дээрээ морио сольж бо­лох­гүй. Тэгээд ч Н.Алтан­хуяг сайд шиг ийм ажил­саг хүн урьд өмнө нь бай­гаагүй. Үнэхээр ажилсаг, нийгмээ танихын төлөө явдаг хүн юм. Шууд хэл­бэл, өмнөх Ерөнхий сайдуудын сул тал нь энэ удаа давуу тал болж ирж байна. Цаг барьдаг, архи уудаггүй, дампуурдаггүй ийм ажилсаг Ерөнхий сайд дахиад олдохгүй дээ. Байгаа дээр нь сайн ажиллуулаад авах ёстой.

Сайд болсон даруйд дүү нь 17 тэрбум төгрөгийн гэрээ хийж төрд хохирол уч­руу­лах гэж байжээ гэж МАНынхан асуудал дэв­шүүлсэн. Энэ нь ч үнэн гэдгийг нотолж бай­гаа. Ийм байж болох уу?

-Энэ
тухай хэлж мэдэх­гүй байна. Ерөнхий сайдын тайлбарласан хийгээд бидний мэдэхээр Г.Дэнзэн Н.Алтанхуяг сайд хоёр олон жил хамт ажиллаж байгаа. Ураг төрлийн холбоо хэзээ яаж үүссэнийг нь мэдэх­гүй. Гэхдээ Ерөнхий сай­дын хэлж байгаагаар Г.Дэнзэнг хаана юу хийж явааг нь хянах боломжгүй байна гэсэн нь ортой. Тэгвэл асуудал тавьж байгаа хүмүүсийн ах дүү нар хаана юу хийж явааг мэдэж байгаа юм уу гэх байна. Би л лав хамаат­нуудаа хаана юу хийж явааг мэддэггүй. Тэгээд хамаатнуудынхаа өм­нөөс би яаж хариуцлага хүлээх юм бэ. Асуудлыг дэвшүүлж байгаа хүмүүс үүнийг бодох хэрэгтэй. Харин асуудал байгаа бол Г.Дэнзэн өөрөө л хариуцлага хүлээх ёстой.

Өнгөрсөн пүрэв га­ригт Д.Зоригт, Д.Сумъяа­­базар нарыг тан­гараг өргүүлэх гэс­нээс үүдэн парламен­тын нэг өдрийн үйл ажиллагаа тасалдсан. Гэхдээ баасан гаригт тангаргийг нь өргүүл­лээ?

-Ерөнхийлөгчийн сон­гууль ойртсонтой хол­боо­тойгоор улс төр нь хуулийнхаа дээр гар­чи­хаад байна. Бид ч гэсэн хууль ёсны шаардлага тавих чадвараа алдаж эхэлжээ. Хууль зөрчөөд сонгууль явуулчихсан. Үүнд ч хариуцлага хүлээл­гэж чадахгүй байна. Бас сонгуулийн хуулийг зөрч­чихсөн байхад шудар­гаар өрсөлдсөн хүн нь УИХ-даа орж ирж чадах­гүй булхайцсан нь ороод ирчихсэн байна. Сон­гуу­лийн хуулинд “…. зөрчвөл чамайг татна гэсэн заалт яагаад байгаа юм. Битгий зөрчөө л гэж байгаа ш дээ. Харин өнгөрсөн сон­гуулиар хэд хэдэн хүн хууль зөрччихсөн байна. Үүнийг шударгаар хуу­лийн­хаа дагуу шийдвэр­лээд явах хэрэгтэй.

Хоёр нам нэгнийхээ үйлдлийг барьцаалж асуудалд хандсан юм биш үү. Р.Гончигдор­жийг УИХын дэд дарга болговол Д.Сумъяа­ба­за­рыг тангараг өргүүл­нэ, Д.Сумъяабазарыг тангараг өргүүлбэл Д.Зоригтыг тангараг өр­гүүл­нэ гэдэг зарчмаар асуудалд хандах шиг болсон?

-Хуулиндаа
юу гэж байна түүний дагуу шийд гэж хэлж байгаа хүн бай­на уу. Тэгж хэлэх чад­вараа алдчихаад байна. Нэгэнт улс төрийн аргаар шийдэж байгаа бол түү­гээрээ л тайлбарлагдана. Гэхдээ бид 100 хувийн буулт хийж хуулийг гууль болгож болохгүй.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Баавар батлан даалтад гэртээ байна

“Дижитал”
хамтлагийн ах­лагч, Монголын хип хопчдын холбооны ерөнхийлөгч асан Баавар буюу Ш.Батбаяр ур­жиг­дар эмнэлгээс гарсан. Одоо тэрбээр гэртээ байгаа аж.  Бааварын хэргийг са­нуула­хад, тэрээр Эрүүгийн хуулийн 192.3.4,
192.3.5-д зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлд­мэл, бодис борлуулах зорил­гоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэр­лэ­сэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон буюу зо­хион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх зүйл ангиар буруутгагдсан. Хар тамхины хэрэгт сэжигт­нээр татагдсан тэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид саа­туулагдаж байх үедээ галд өртөн шатаж, түлэгдээд эм­нэ­лэгт хүргэгдсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бааварын шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хэрэг нь түдгэлз­сэн. Тухайн үед Баавар Тү­лэн­хийн төвд хэвтэн эмч­лүүлж байсан болохоор биеийн байдлаас нь шалт­гаа­лан ийн хэргийг нь түр “гацаажээ”. “Бааварын биеийн байдал дээрдлээ. Шүүх хуралд оролцох боломжтой” гэсэн эмчийн дүгнэлт гаран­гуут түүнийг шүүх юм байна.

Хар тамхины хэрэгт Баава­раас гадна хэд  хэдэн хүн холбогдсон байгаа. Олон хүнд хамаатай энэ хэргийн анхан шатны шүүх хурал Бааварын биеийн байдлаас шалтгаалан  түдгэлзэхэд хүр­сэн. Шүүх дээр очсон хэрэг түдгэлзэнэ гэхээр “Бүх ажил­лагаа түр зогссон гэсэн үг. Хэрэг шүүх дээрээ байдгаа­раа л байна. Тэрнээс хэргийн талаар нэмэлт мөрдөн бай­цаалт  явагдахгүй гэсэн үг” хэмээн албаны эх сурвалж хэллээ. Тиймээс Баавар на­рын хэрэг Чингэлтэй дүүр­гийн шүүх дээр байдгаараа байгаа аж. Бааварын биеийн байдал хэзээ дээрдэнэ тэр хүртэл анхан шатны шүүх хурал болох юм байна. Хэр­гийг түдгэлзүүлсэн өөр нэг шалтгаан нь Баавартай хамт хар тамхины хэрэгт холбогд­сон хүмүүсийг тусгаарлан хэргийг шүүвэл тэд бие биеийн­хээ эсрэг мэдүүлэг өгч болзошгүй нь мэдээж. Иймд тэдний хэрэг хэзээ сөхөгдөж, хамтад нь шүүх хурал хэдийд товлогдох нь тодорхойгүй байна.

Одоо Баавар батлан даал­­тад гадуур байгаа. Түүн­тэй хамт хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс ч бас бат­лан даалтад буй аж.

Бааварын хоригдож бай­сан Цагдан хорих 461 дүгээр ангийн камерт гал гарах үед түүний толгой болон ар ну­руун хэсэг нь түлэгдсэн. Шин­жээч­дийн урьдчилсан дүгнэл­тээр гал гарсан шалтгааныг гадны нөлөөтэй гэж тогтоо­сон. Улмаар Бааварын саа­туу­лаг­даж байсан камераас асаагуур гарч ирсэн бөгөөд тэр нь Бааварынх болох та­лаар мэдээлэл цацагдаж бай­сан билээ. Иймд Баавар өө­рөө гал тавьсан гэх мэдээлэл ч олны дунд тархаад байсан юм. Гэтэл яг гал гарах үеийн камерын бичлэг алга болсон нь хачирхалтай. Бааварын өмгөөлөгч галын урьдчилсан дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн үзэж, дахин шинжээч томилох болсноо мэдэгдэж байсан удаатай. Улмаар ОБЕГ, ЦЕГ, Түлэнхийн төвийн төлөөлөл оролцсон гурван хүний бүрэлдэхүүнтэй шин­жээ­чийн багийг шинээр томи­лон ажиллуулна гэж байлаа. Харин Цагдан хорих 461 дүгээр ангийг хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруул­сан, битүүмжилсэн хэсэгт дураараа нэвтэрч, мэдээл­лийг бусдад тараасан гэсэн шалтгаанаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж шал­гуула­хаар болсон.

Бааварын хувьд арьс нө­хөх косметик хагалгаанд ор­сон бөгөөд одоо биеийн бай­дал дээрдсэн гэнэ. Хэрэв  шүүхээр түүний гэм буруутай нь тогтоогдвол хуулинд заас­ны дагуу 10-15 жил хүртэлх хорих ялаар шийтгэх юм байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюунбаатар: МАХН, МҮАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хэрэггүй

УИХын гишүүн Ц.Оюунбаатараас ярилцлага авлаа.

Энэ хаврын улс төр Ерөн­хийлөгчийн сон­гуулийг тойрч өрнөж бай­на. Улс төрийн на­мууд Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэв­шиг­чээ эхнээ­сээ тодруул­лаа. Улс­төрч хү­ний­хээ хувьд та яаж ажиглаж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн уур амьсгал ор­чихсон байна.  АН, МАН-аас
Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигчид тодорлоо. Гэтэл МАХН, МҮАН-аас
хоёр ч нэр дэв­шигч өрсөлдөх тухай яриг­даж байна. Уг нь ингэх хэрэггүй
юм. Монголын нам бусчуудын холбоо­ны тэргүүний хувьд ийм бодолтой
байгаа.

МАХН, МҮАН Ерөн­хийлөг­чийн сонгуульд оролцох шаард­лагагүй, хамтарч Засгийн газар байгуулсан АНыг юм уу, МАНыг дэмжих хэрэг­тэй гэж үү?

-Энэ утгаар нь яриа­гүй. МАН, АН-ыг ялаасай гэсэндээ МАХН, МҮАН-ыг
Ерөнхийлөгчийн сон­гуульд оролцох хэрэггүй гэж хэлээд байгаа юм биш. Улс орон, ард
түм­нийг олон хувааж, улс төрөөр талцуулахгүй байх хэрэгтэй гэдэг үүд­нээс хэлж
байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нам нэр дэвшигчээ өрсөл­дүүл­бэл
хангалттай. Миний хувийн бодол ийм байна. Ерөн­хийлөгчийн сон­гуу­лиар дуулиан шуугиан
бол­сон улс төрийн шоу хийгээд ямар ч хэрэг байхгүй. Тэр сонгуульд зар­цуу­лах мөнгөө
бүтээн байгуу­лалт­даа зориулах хэрэгтэй.

Энэ удаа­гийн
сонгуульд жинхэнэ эх орноо гэсэн, нам бус монгол хүмүүсийн саналыг хэн
нь илүү авна тэр хүн сонгуульд ялна. Парламентад суудалтай намууд
Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүү­лэх эрхтэй л дээ. ИЗНН, МАХН, МҮАН-ын аль
нь ч ийм эрхтэй.  Гэхдээ тэд сонгуульд орол­цох хэрэггүй. Үүнийг
МАХН-ын удирд­лагуудад би хэлж байгаа. 

Сонгуульд өөрийн нэр
дэвшиг­чээ өрсөлдүүлэхийн тулд тэд бөөн мөнгө зарж үрнэ. Төсвийн мөнгийг
үрэн таран хийнэ. Үүнийгээ болих хэрэгтэй. Өнөөдөр нийгмийг яаж эрүүл
шударга болгох юм, баялгийг яаж ард түмэнд хуваах юм бэ гэдгээ нэн
тэргүүний зорилго болгож ажиллах ёстой. Тэгэхгүй бол баруу­ны
либерализм, зүүний коммунизм гэж тэмцэлдэх нь угаасаа утгаа алдлаа. Уг
нь сонгуулиас өмнө намуудыг гишүүнчлэлгүй болгох ёстой байсан юм. Даанч
амжи­хаар­­гүй болчихлоо. Тэртэй тэргүй парламентад суудалтай намууд
намын гишүүнчлэлд дөрөөлж сонгуульд оролцох нь ойлгомжтой болж байна.
Гэхдээ бид ямар ч улстөржилтгүй,  ард түмнээ тал­цуулахгүй, өрсөлдөгчөө
хэлмэг­дүүлэхгүй тайван амгалан нийгэмд амьдармаар байна. Үнэ­хээр гурав
дахь хүчнээс Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшүүлье гэвэл Монголын
нам бусчуудаас гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвших хүн
зөндөө байгаа.

Та нэр дэвших санаатай байгаа юм уу?

-Наадах
чинь яахав дээ байдаг л жижүүрийн асуулт байна. Надад тийм бодол
байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол нам бус, монгол хүний эрх
ашгийн төлөө явдаг хүн байх ёстой. Тийм учраас өнөөдрийн их улстөржилт,
намаар талцсан байдлыг зогсоохын тулд намын гишүүнчлэлгүй болгох
хэрэг­тэй байна. Ийм нөхцөл бай­дал өнөөгийн Монголд шаардла­гатай
болчихоод байна. Тэгэхгүй бол Монголын нийгмийг улс төрийн олон нам
хувааж, ард иргэ­дийг тэрсэлдүүлж байна.

Ингэж хоёр хуваачихаад
нэг хэсэг нь нөгөөгөө дарангуйлж, ажил амьдралаар нь хохироодог асуудал
өнөөдөр ч байсаар байна.  1996-2000 оны улс төрийн нөхцөл байдал одоо
давтагдах учиргүй. Энэ бүхнийг зогсоохын тулд сонгуулийн явцад
дайсагналцдаг явдлыг халах ёстой. Ерөнхийлөг­чийн сонгуульд өрсөлдөх нь
одоо­гоор тодорхой болоод байгаа Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нар ямар ч
байсан ийм байдал гаргаж болохгүй. Гэхдээ энэ  Засгийн газар,
Ерөнхийлөгчийн зүгээс авлигатай тэмцэж байгаа зөв зүй­лүүд хийж байна
гэдгийг үгүйсгэх­гүй. Тухайлбал, МИАТ, Татварын авлигын асуудал
дэлгэгдлээ.

Таныг Татварын ерөнхий газрын дарга байхад авлига ямар байсан юм бэ?

-Гааль,
татварын салбарт авлига өргөн байдаг зүйл. Үүнийг олон жилийн судалгаа,
практик харуулсан шүү дээ. Авлигатай тэмцэх ажлыг тодорхой хэмжээнд
явуулсан. С.Баяр Ерөнхий сайд байхдаа татварыг эрүүл байлгахад анхаараач
гэж надад хүсэлт тавь­сан. Тэгтэл олигархиуд сонгууль дөхөж байхад
татварын албыг өөрийнхөө мэдэлд авах ажил хийсэн шүү дээ. Тэгээд
телевиз, хэвлэлд мөнгө төлж захиалгаар над руу дайрсан. Гэхдээ би
тат­варын албанд гурван жил ажил­лах­даа нэг ч хүнийг шоронд хий­гээгүй.
Н.Энхбаяр даргыг бүх эрх мэдлийг атгачихсан мандан бадарч байхад нь би
“Таны үйл ажиллагаанд ийм алдаа байна, шударга бус байна, ардчилал,
хүний эрхийг дээдлэх ёстой” хэмээн байнга шүүмжилж байсан.  Тэр үед
бөгсийг нь долоох шахам байсан хэрнээ одоо нулимаад хаячихсан хүмүүс шиг
загнаагүй. Гэтэл өнөөдөр бөгсийг нь долоох шахам явж байсан хүмүүс яаж
байна. Нөхцөл байдал ийм л болчихож. Гэхдээ энэ Засгийн газар, одоогийн
Ерөнхийлөгчийн авлигатай тэмцэх гэсэн үйлдлүүд нь өнөөдөр зөв. Гэхдээ
нэг алдаа байна.

Ямар алдаа?

-Өнөөдөр
зөвхөн Ардын намын­хантай авлигын асуудлыг яриад байна.  Нөгөө намуудаас
хэн ч шалгагдахгүй байна шүү дээ. Гэтэл чин үнэндээ 2008-2012 онд
МАНАН-гийн Засгийн газар байсан биз дээ. Тиймээс МАН, АН-ынхан аль аль
нь шалгуулах ёстой.  Тэр үед арван хувийн тендер авч, Дорноговь,
Өмнөговийн урд хилийн зурвас газруудыг бүгдийг нь худалдсан байгаа шүү
дээ. Хэдэн сая ам.долларын авлига авчихсан л байгаа. Энэ хүмүүсийг
яагаад шалгахгүй байгаа юм. Гадаадад данстай, түүндээ сая доллартай
хүнийг яагаад шалгахгүй байна. Түүнтэй хамтран данс эзэмшиж байсан
нөхдүүдийг яагаад зүгээр орхив. Тэд ч адилхан гэмт хэрэг хийсэн юм биш
үү. Н.Энхбаярыг өмгөөлсөндөө хэлж байгаа юм биш, хүний эрхийн хуульч
учраас дуугарч байна. Өнөөдөр Засгийн газарт хамтарсан МАХН-ын сайд,
дарга нар ч  өөрсдийн ах дүүсээ ажилд авч байна. Энэ бол бодитой үнэн.
Д.Тэрбишдагвад ч, Ч.Улаанд ч энэ үг хамаарна. Тийм учраас шүүмжилж
байна. Эрх баригчид хэн нь ч адилхан. Одоогийн улс төрийн нөхцөл байдал
2005-2008 оныхоос ч бохир  болчихсон байна шүү дээ. Агентлаг, яамдад
сайд дарга нар тав, арваар нь өөрс­дийнхөө хүмүүсийг авчраад
суулгачихсан байна. Үүний төлөө иргэний хөдөлгөөн, намын жирийн тэмцсэн
юм уу. Энэ үгийг бид одоо шударгаар хэлж чадахгүй юм бол, “хаан шалдан
байна” гэж дуугарч чадахгүй юм бол УИХ-д гишүүн гэж явахын хэрэг алга.
Ард түмнээ намаар хувааж талцуулчихаад өөрсдөө  эрх мэдэлтэй болж, дур
зоргоороо авирлаж байгааг зогсоох ёстой.

ТаШударга ёсэвслийн нэрээр УИХын гишүүн бол­чихоод ингэж ярьж болж байгаа юм уу?

-Би
шударга шүүмжлэл хэлж байна. Өмнө нь МАХН-ын Удирдах зөвлөлд, тэр намаас
УИХ-д орж ажиллаж байхдаа, Ардчилал шударга ёс жигүүр байгуулахдаа ч
төрд байгаа буруу зүйлийг шүүм­жилдэг байсан. Энэ байр суури­наа­саа
асуудалд хандаж байна. “Шударга ёс” эвслийг 2012 оны сонгуулиар нам
бусчуудын холбоо дэмжин оролцсон юм шүү дээ. МАХН-ын шүүмжлээд ч байгаа
юм биш. Энэ намаас сайдын суудалд сууж байгаа хүмүүс яг нөгөө
олигар­хиудын замаар яваад байгаа байх­гүй юу. Үүнийг УИХ-д асуудал
болгон тавина. Миний төрөл төрөг­сөд, ах дүү Монголын төрд
ажил­ла­даггүй болохоор нэр цэвэр, юунаас ч айхгүй бүхнийг шударга
хэлнэ. Хэдэн мянган жилийн түүх­тэй Монголын төрийн тогтолцоог яагаад ах
дүү төрөл садан, аймаг нутгаараа нийлээд авчихсан бай­даг юм бэ. Ингэж
болохгүй шүү дээ. Үүнийг өнөөдөр хэлэхгүй юм бол монгол хүн байсны,
шударга, хуульч байх гээд яах юм. Үнэнийг одоо  л дарга нарт хэлж
ойлгуу­лах­гүй бол Н.Энхбаярт тохиолдсон шиг зүйл хэзээ нэгэн цагт
тэдэнд ирж магадгүй юм. Тэр үед монгол хүний ёс жудаг, хүн чанарын тухай
яриад ч хэрэггүй болно.

МАХН дөнгөж сая У.Барс­болдыг намаасаа хаслаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би
намын дотоод үйл ажил­лагаанд оролцохгүй байгаа. Гэхдээ “Шударга ёс”
эвслийн бүлгийн хуралд суудаг. Барсболд гэдэг хүнийг намаас хасах гэж
байна гэж сонсоод МАХН-ын Гүйцэтгэх зөв­лөлд хэлсэн. “Ингэж хэн нэгийгээ
азарга нь морио хөөж хасдаг шиг хөөж болохгүй. Тэр хүн алдаа гаргасан
байж болно. Дур зоргоо­роо авирласан байж болно. Тэгвэл намын нарийн
бичгийн даргын албаас нь чөлөөлж болох байсан. Ардчилал, шударга ёс,
хүний эрх ярьж байгаа “Шударга ёс” эвсэл нэг гишүүнээ алдаа гаргасных нь
төлөө ингэж хөөж болохгүй” гэж хэлсэн. Гэвч тэд ойшоолгүй хассан. 2004
онд МАХН Д.Оюунхорол нарын хэд хэдэн гишүүнийг намаас хасч байлаа.
Тэгэхэд нь манай  жигүүр тэр шийдвэрийг эсэргүүцэж, тухайн хүмүүсийг
намд нь буцааж оруулж байсан. Яг энэ замаар одоогийн МАХН явж болохгүй
шүү дээ. У.Барсболдод улс төрийн тушлага бий. Сайн ч юм бий. Муу ч зүйл
бий байх. Түүнийг нь засч залруулаад явахын оронд хөөж байгаа бол МАХН
нам биш зүгээр л хуйвал­даанчид  болчихсон байна. Ямагт шударга байх
хэрэгтэй гэдэг үүднээс энэ үгийг хэлж байга. Тэрнээс би Барсболдтой найз
гэдгээрээ яриад байгаа юм  биш.

Шударга ёс яриад байгаа МАХН  үнэн хэрэгтээ хуучнаараа байгаа юм биш үү?

-Нэг
үйлдэл, нэг үйл ажиллагаа намыг муухай эсвэл сайхан болгож
харагдуулахгүй шүү дээ. Жишээ нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үнэхээр шударга
ёсны төлөө санаачил­гатай ажилласан нь үнэн. Гэхдээ тэр энэ ажлаа 
зөвхөн АН-д суурилж явуулсан нь алдаа байсан юм. Харин Иргэний
хөдөлгөөн, нам бусчуудад тулгуурлаж шударга ёсны төлөөх аянаа явуулсан
бол болох байлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Төрөөс хүнсний ногоог анхаараач ээ гэж захив

ЭРТ УРГАЦЫН БАЙЦАА ЗУРГАДУГААР САРЫН СҮҮЛЭЭР ХУДАЛДААНД ГАРНА

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд Хята­даас хүнсний ногоо им­пор­тоор
оруулж ирэн дий­лэнх хувийг хангах болсон. Харин “Атрын III аян”, “Ногоон хувьсгал”
хөтөлбөрийн хүрээнд до­тоодынхоо тэр дундаа Нийслэлийн иргэдийн хүнс­ний ногооны
тодор­хой хувийг газар тариа­лан­гийн бүс нутгууд бо­лох Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхан
хангах бол­сон билээ. Хаврын тариа­лалтын ажлыг сурвалж­лахаар Сэлэнгэ, Дархан-Уул,
Төв аймгуудаар яв­лаа. Бидний эхэлж очсон газар бол Сэлэнгэ айм­гийн Мандал сум
буюу Зүүнхараа хот байлаа. Уг нутгийнхан хэдийнэ та­риа­лалтаа эхэлжээ. Тариа­ланчдын
хувьд үр тариагаа тариалахаар бригад гарах гэж байлаа. Айлуудын хашаанд трак­торын
дуу хадаж, хүчит анжис хүрэн хөрсийг яран аажуухан довтолгох ажээ. Тракторын дуу
бараг л хавар ирснийг илтгэдэг гэхэд болно. Төмс, хүнс­ний ногооны тариалалт ид
дундаа байлаа. Ман­дал сумынхан сүүлийн жилүүдэд байцаа ихээр тариалж байгаа юм.
Тийм­дээ ч эрт ургацын байцаагаа брэнд бол­гохоор хичээж байгаа тухай иргэд ярьцгаалаа.

Тэдний хувьд эрт, дунд, оройн ургацын байцааг их хэмжээгээр тариалдаг. Өнөө жилийн хувьд цаг агаар сэ­рүүхэн байсан тул өмнөх жилүүдээс хэд хоногийн да­раа тариа­лал­таа эхэл­жээ. Хүнсний ногоо тариалаг­чид лууван, эрт ургацын бай­цаа зарим хүнсний ногоо­нуудаа тариад дуус­чихсан байв. Эрт ургацын байцаагаа ха­шаан­даа тарьцгаажээ. Учир нь цаг тавирч өгөх­гүй байгаа боло­хоор зад­гай тал­байд таривал бай­цаа­ны үр­сэлгээ бээрэх магадлалтай гэж байлаа. Харин дунд урга­цын бай­цаагаа томоохон тал­бай­даа ид тарьцгааж бай­сан юм. Мандал сумынхан 7140 га-д тариалалт хийх аж. 6000 га-д үр тариа тарих бол 735 га-д төмс, 390 га-д хүнс­ний ногоо тариалах юм бай­на. Хүнс­ний ногооны тал ор­чим хувийг байцааны тариа­лалт эзэлж байгаа юм билээ. Зүүнхараа­гийнхан “Төмөр толгой” хэ­мээх Солонгосоос гарал­тай хятад сортын үрээс үрсэл­гээгээ гарган авчээ. Учир нь уг сортын бай­цааны боолт нь чанга байдаг тул ийнхүү үрээ сонгосон аж. Уг нь өөр үрээр тарьж болох ч боолт султай байдаг тул нийслэлийнхэн худалдаж авдаггүй гэцгээж байлаа.

Нутгийн иргэд нийслэ­лийнх­ний хэрэгцээнд тааруу­лан байцаагаа тариалдаг гэсэн. Хуучных шиг 5-6 кг-ын жинтэй байцааг Улаанбаа­тарынхан авахаа байж. Ха­рин 1-2 кг жинтэй байцааг авах дуртай гэлээ. Ноднин жил өрхийн тариаланч О.Бат­баяр зургадугаар сарын 22-ны өдөр эхний ургацаа ху­раан нийслэлийнхнийг шинэ­хэн байцаагаар хангаж эхэл­жээ. Энэ жил ч мөн адил төдий үед ургацаа хураах бодолтой байгаа аж. Нийс­лэлийнхэн ногоон байцаа авна хэмээн өнгөнд шуурдаг гэсэн. Тэрээр “Хотынхон өнгө иддэг болчихсон. Уг нь бай­цаа чинь цагаан байдаг юм. Жинхэнэ монгол байцаагаа хятад гээд Хятадын бордоо­гоор бордсон ногоон байцааг монгол гэж эндүүрэх гээд байдаг” хэмээн толгой сэг­сэрнэ. Мандал сумын агроно­мич Т.Болормаатай уулзан тариалалт хийж буй талбай­гаар явах хүсэлтээ илэрхий­лэхэд цааргалаагүй юм. Зүүн­хараа хотод тариа, ногооны эрдэм шинжилгээний хүрээ­лэн гэж бий. Тус хүрээлэн­гийн хашаанд дундын бай­цааны тариалалт дуусаж байв. Хамар болгож овоол­сон шороон дээр туяхан иш нь далбагар хэдэн навчаа даалгүй шороонд шүргэсэн 18 мянган байцааны үрсэл­гээг дөнгөж хөрсөнд нь суул­ган усалгаа хийж байлаа. Байцааны үрсэлгээ гурав хоногийн дотор сэргээд ирдэг бөгөөд хураалт хүртэл газ­рын чийг, халалтаас хамаа­ран 8-9 удаа усалдаг аж. Нэг үеэ бодоход бүх зүйлийг гараар хийдэг байсан бол одоо өөр болжээ. Үрсэлгээгээ суулгасны дараа усалгаа хийгдэнгүүт зэрлэг ургамал байцаатай уралдан ургадаг гэнэ. Түүнийг устгахын тулд бидний хэлж заншсанаар пад пад хэмээх бага оврын трак­торт хамарлагч бүхий техникийг зүүн мөр хооронд нь явуулсан байхад зэрлэг ургамал устдаг гэнэ. Харин ургамал хоорондын зэрлэ­гийг гараар зулгаадаг аж. Бид өрхийн тариаланч С.Лхагва­цэрэнтэй уулзлаа. Тэрээр сургуулийн хүүхдүүдийг өдрийн 15 мянгаар хөлсөлж ажиллуулдаг тухайгаа ярьсан юм. Мөн өдрийн хоолыг нь хийж өгөхгүй бол ажиллах хүүхэд ч тун бага гэлээ. На­санд хүрсэн хүмүүс өдрийн 15 мянгаар ажиллахгүй гээд гэдийчихдэг гэв. Хүүхдүүдийн хувьд мотороо асаан худгаас ус татуулан ногоогоо усал­чих­даг. Ер нь бол газар тариа­лангийн ямар ч ажлыг хүнээр заалгахгүй хийдэг аж. Хятадууд хүнсний ногоо та­риа­лагчдад тааруулан мотор болон дагалдах хэрэгслийг үйлдвэрлэдэг аж. Тэдний хувьд усалгаагаа “намираа” хэмээн нэрлэдэг юм билээ. Худгаас бензин мотороор ус татуулан нарийн хар гялгар хоолойгоор ус дамждаг аж. Тэрхүү хар гялгар нь энд тэндгүй цоорхойтой бөгөөд түүгээр нь даралттай ус цац­ран гарснаар үр, үрсэлгээ, суулгацыг усалдаг гэсэн. Гял­гар хоолойгоор цацрах ус нарны гэрэлд намиран ха­рагд­­дагаас болж намираа гэх нэрийг өгчээ. Уг усалгаа нь 10 орчим метр газрыг нэг удаа­даа усалдаг юм байна. Нэг цаг орчим усалгаа хийсний дараа гялгар хоолойг өөр газар зөөн байршуулж усал­гаагаа үргэлжлүүлдэг гэв. Энэ мэтчилэн нэг үеэ бодоход техник технологи хөгжин гараар хийх ажил багасаад байгаа гэлээ.

Монгол орны хувьд зоо­рины асуудал өнөө хэр ший­дэгдээгүй байгаа. Тус нутгийн иргэд өөрсдийн нөөц болом­жид тааруулан зоорь барьж ногоогоо хадгалдаг гэнэ. Хэ­рэв зоорь сайтай бол дараа­гийн шинэ байцаа гартал байцаагаа хадгалах боломж­той гэсэн. Монгол байцаа гартал хятад байцааны үнэ кг нь 2000 төгрөгөөр өндөр үнэ тогтоочихсон худалдаалж байдаг ч ногоочид Улаанбаа­тар руу байцаагаа нийлүүлж эхлэх үед үнэ нь навс унадаг юм байна. Янз бүрийн сор­тын хадгалалт сайн даадаг байцааны үр худалдан авч үрсэлгээ хийж болох ч зоо­рьгүйгээгээсээ болоод хятад байцаанд даруулдаг аж. Ор­чин үеийн перонон зоорьтой болчихвол температурыг нь тохируулсан байхад хавар болтол хадгалах боломжтой юм билээ. Зоорь гэдэг хам­гийн өндөр өртөгөөр бүтдэг тул багахан хэмжээний ашиг олдог ногоочдын хувьд орчин үеийн сайн зоорь гэдэг мөрөөдөл төдий байгаа аж.

Дундын байцаа найм­ду­гаар сарын эхээр худалдаанд гарна. Ямартай ч Зүүнхараа­гийн тариаланчид байцаагаа нийслэлд нийлүүлж эхэлсэн цагаас хятад байцааны ху­далдаа бага зэрэг багасдаг аж. Харин аравдугаар сарын сүүлээс дараа оны эрт урга­цын байцаа худалдаанд гар­тал нийслэлийн иргэд хятад байцаа хүнсэндээ хэрэглэдэг. Учир нь байцаа хадгалах зоорь гэж бараг байдаггүй­гээс болж хадгалалт даадаг­гүй гэнэ. Хамгийн дээд тал нь зургаан сар л байцааг хадга­лах боломжтой. Түүнээс биш төмс шиг дараа жилийн шинэ ургацын төмс худалдаанд гартал хадгалдаг шиг хадга­лалт даадаггүй гэнэ. Зургаан сарын сүүлээс есдүгээр са­рын сүүл хүртэл худал­даал­сан байцааны үлдэгдлийг хэдэн сар зооринд хадгалан цагаан сарын өмнө худал­даанд гаргадаг ч хятадаас оруулж ирсэн хямд байцаа­наас өндөр үнээр зарах бо­ломжгүй байдаг. Эх орны хөрсөнд ургасан гэж мянга хэлээд ч иргэд хямд үнэтэй байцаа руу хошуурдаг боло­хоор хятад байцаатай ижил үнээр зарахаас өөр аргагүй байдалд хүрдэг тухайгаа С.Лхагвацэрэн хэллээ.

Нутгийнхан жилийн дөр­вөн улиралд ургац хураахын тулд хөрсний дулаан ихтэй газрууд болох Биостанц, Спирт бал бурам компанийн уурын зуухыг түшиглэн хү­лэмж барин ногоо тарьсан ч амжилт олоогүй байна. Бусад нутгаас түрүүлж шинэ урга­цын байцаагаа хураан авдаг нууц нь Хараа голын сав дагуух газар нам дор байр­ладагтай холбоотой. Мин­жийн хангайн гудамжнаас хоёрдугаар багийн нутаг дэвс­гэр хүртэлх хэсэгхэн газар л байцаа сайн ургадаг гэсэн юм. Зүүнхараа хот 7206 өрхтэй. Үүнээс 4500 гаруй нь газар тариалантай ямар нэ­гэн байдлаар холбоотой аж. Эл нутгийнхан төмс багагүй тариалдаг хэдий ч ноднин­гийн төмсөө борлуулж дуу­саа­гүй байлаа. Хот руу оруулж зарах гэхээр нэг кг-ыг 150 төгрөгөөр авъя гэнэ. Ха­вар, зун, намаржин хөдөл­мөрлөчихөөд ийм бага үнээр өгөх гэхээр хайран юм. Гэсэн ч зарж байгаа. Хот руу ирж очих замын зардалдаа таарч байна гэх хүмүүс их байлаа. Мандал сумын иргэд брэнд байцаагаа ирэх сарын 20-д гаргаад ахин худалдаанд гаргахаар шаргуу хөдөлмөр­лөж байлаа. Сумдын иргэд малчдад ноос, ноолуур, үр тариа эрхлэгчдэд тонн тутамд нэг зуун мянган төгрөг өгч байгаа. Хүнсний ногоо тариа­лагчдад мөн урамшуулал олгох талаар яригдаж эхэл­сэн. Түүнийгээ бидэнд өгчихдөг ч болоосой хэмээж байсан юм. Тэдний ярианаас анзаарч байхад нийслэлийн иргэд том байцаа, лууван, манжин, төмс авах дургүй болчихсон аж. Болц нь бүрэн гүйцээгүй амин дэм багатай хүнс рүү нийслэлийнхэн хошуурдаг болжээ. Яалт ч үгүй тэдний хэрэгцээ жижиг ногоо тул болц нь гүйцээгүй байсан ч хураан зарахаас өөр арга байдаггүй бололтой. Намар ногооны үзэсгэлэн Яармагийн үеэр Монгол но­гоо хэмээн хятад ногоог Бар­саас бөөндөж ирээд зарах тохиолдол гардаг. Байцааны хувьд ногоон бус ногоовтор өнгийн байцаа Монгол орны хөрсөнд ургасан байдаг шүү гэдгийг тэдний хувьд байнга захиж байлаа.

ОРХОНЫ ИРГЭД ХҮНСНИЙ НОГООГОО ҮЕРТ АВТУУЛАХААС БОЛГООМЖИЛЖ БАЙНА

Бидний дөрөө мулталсан дараагийн газар Дархан-Уул аймгийн Орхон сум байлаа. Манайхны хэлж заншсанаар жимс, ногооны Орхон л доо. Үдийн нар нэлээд хэвийж байхад Засаг даргын тамгын газар руу нь шууд яваад ор­тол Тамгын газрын дарга Дэлгэржаргал 18 цаг өнгөр­сөн хэдий ч ажлаа хийгээд сууж байв. Хаврын тариа­лалтын ажлыг сонирхож яваа­гаа хэлтэл Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Ц.Идэрцогттой уулзуулсан юм. Орхон сумын хувьд хуу­чин “Орхон жимс, ногоо” хэмээх компанитай байсан. Болгарын тусламжаар ба­ригд­сан уг барилга одоо то­ногдож дууссан байлаа. Хэд хэдэн эзний гар дамжин яв­саар одоо банкны барьцаанд байдаг бололтой. Уг үйлдвэр 700 гаруй ажилтантай кон­серв, жимс, жимсний чанамал хийдэг Монголдоо л толгой цохих хэмжээний компани байсан тухай нутгийн иргэд халаглан ярьцгаана. Сумын хэмжээнд төмс, лууван ман­жин голчлон тариалдаг. Орхон голын ай сав дагуух бүсэд хамаардаг тул хүнсний ногоо тариалахад нэн тохи­ромжтой газар. Энэ жил тус сумынхан 400га-д хүнсний ногоо тариалахаар болжээ. Ноднин жил Орхон гол үер­лэж нутгийн иргэдийн талбай үерт автаж багагүй хэмжээний хохирол амсчээ. Өнөө жил байгаль дэлхий ивээх байл­гүй хэмээн залбирч байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус сумаар аж­лын айлчлал хийхдээ ур­гац алдсан иргэдийн хохир­лыг барагдуулна хэмээн хэлсэн гэнэ. Хохирлын мөнгө хэзээ ирэх бол гэсэн хүмүүс байсан юм. Ганцхан Орхон сум ч гэлтгүй Орхон, Ерөө голын ай сав дагуух газар тариалан эрхлэгчид энэ тухай дурсац­гааж байлаа. Газар тариалан эрхлэгчид өөрс­дийн харилц­даг банкнаасаа хавартаа зээл авч ногоо та­риалдаг. Гэтэл үерт ургац алдсан ир­гэд банкныхаа өр­нөөс арай хийж л гарч өөрс­дөө хэцүүхэн байдалд байгаа ажээ. Тус сумынхан мөн л төмсөө бор­луулж чадаагүй болохоор энэ жил төмс бага тарина гэж байлаа. Сүүлийн жилүүдэд луувангийн үнэ ханш өндөр байгаа тул нут­гийн иргэд лууван тариалах сонирхол­той болсон байлаа. Намар­таа нийслэлд худал­даа­­лагд­даг луувангийн ихэн­хийг нь Сэлэнгэ аймгийн Жавх­лант, Дархан-Уул айм­гийн Орхон сумд хангадаг гэнэ. Намартаа Орхон сумаас ченжүүд 10 гаруй вагон луу­ван ачиж яв­даг бол ноднин харин ченж нар бараг ирээгүй гэнэ. Уг сумын тариаланчид малчдын хооронд үл ойлгол­цох явдал гардаг юм билээ. Увс аймгаас тус сумыг бараа­дан малтай иргэд нүүж ирдэг байсан бол сүүлийн хэдэн жил Баян-Өлгий аймгаас малтай, мал­гүй иргэд нүүж ирэх болжээ. Их сайхан нутагт ирснээ шагшин гайхацгаадаг юм байна. Малтай иргэдийн мал нь үр, тариа хүнсний ногооны талбайд орж багагүй түйвээ­дэг аж. Нутгийн иргэд 1-5 га газар голдуу хүнсний ногоо тариалдаг гэсэн.

Сумын хэмжээнд 1000 тонны ногооны зоорьтой ч 200, 300 тонны зоорь бариад эхэлжээ. Бид газар тариа­лангийн явцтай танилцахаар хүнсний ногоогоор 2008 онд улсын аварга болсон Бат­мөнхийн талбай руу явцгаа­лаа. Элсэрхэг замаар хэсэг яваад голын тохойд газар хагалан үхрийн бууцыг тал­байдаа цацаж буй 50 гаруй насны эрэгтэй рүү яваад оч­лоо. Бидний зорьж яваа Батмөнх мөн ажээ. Түүний хувьд 23 жил хүнсний ногоо тариалж байгаа нэгэн. Тал­байдаа төмс, өргөст хэмх, лууван, манжин тарихаар ийнхүү газраа бэлдэж бай­лаа. Талбайн баруун тийшээ тракторын дуу юм уу гэж андуурахаар дуу гарч байсан нь усалгааны мотор ажиллаж байгаа нь тэр аж. Айлууд луувангаа тарин усалгаагаа хийж эхэлжээ. Шаамар, Жавх­лан­тынхнаас өмнө луувангаа хурааж зах зээлд нийлүү­лэхээр үзэж тарж байна гэ­лээ. Батмөнх гуайн хувьд нэг бага оврын пад пад трак­тортой юм байна. Техникгүй байж яаж улсын аварга бол­сон юм бэ гэхэд “Га-гаас ху­рааж авах ургацынхаа хэм­жээгээр аварга болсон доо” хэмээн инээмсэглэнэ. Орхон голын сав дагуух газар боло­хоор төдийлөн ургац алдана гэж айдаггүй бололтой. Тэд­нийх дөрвөн га-д ногоо тарих бөгөөд хэсэгхэн газар бордоо болох бууцнуудыг асгасан байсан юм. “Багахан хэмжээ­ний бууц байна даа” гэтэл “одоо 20 тонн бууц асгаад байна. Портер машинаар 10 удаа бууц буулгасан” гэж байлаа. Ахин бууц буулгана гэлээ. Цаашид хэдэн 10 ар­ван тонн бууц буулгана гэдэг нь тодорхой харагдав.

Орхон сумын иргэд хуучин алим, үхрийн нүд, чацаргана тэргүүт жимсүүдийг ихээр тариалдаг байсан ч бут сөөг нь хөгширсөн тул ахин жимс, жимсгэнийн бут тариалалгүй газрыг нь ногооны талбай болгожээ. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэд үхрийн нүд, чацарганы бут багахан хэм­жээгээр тариалах болсон юм. Хуучны жимс ногооны үйлд­вэрийг ахин сэргээж болдог бол сайхан байна гэцгээлээ.

Э.ЭНХБОЛД
Гэрэл зургуудыг
Ж.ГАНГАА

Categories
редакцийн-нийтлэл

Э.Золзаяаг гурван монгол бүсгүй зодсон гэж утсаар хэлжээ

Солонгос дахь монгол оюутнуудын хаврын баяраар болсон сагсан бөмбөгийн
тэмцээнээс алтан медаль хүртжээ. Зүүн гар талаас эхнийх нь Золоо

-СОЛОНГОСТ ХАРААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭМЭГТЭЙЧҮҮД Э.ЗОЛЗАЯАГ ЗОДСОН ХЭМЭЭН
ГАР УТСААР МЭДЭЭЛСЭН БАЙНА-

БНСУ-ын Инчон их сургуулийн оюутан Э.Зол­заяа ухаангүй олдсон талаар өмнө бид  мэ­дээл­сэн билээ. Тэрээр маш хүнд бэртэл авч, Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. Одоо  түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байгаа аж. Э.Золзаяагийн биеийн байдал дээрдсэн эсэхийг  ар гэрийнхнээс нь лав­ла­хад “Ямартаа ч ухаан орсон. Гэхдээ шокноосоо гарахгүй байна” гэлээ. Анги хамт олонтойгоо нийтэч, эвсэг найрсаг, хэнтэй ч сайхан харилц­даг энэ оюутан бүсгүйд туслах аян Солонгост өрнөөд байгаа юм байна. БНСУ-ын Чён Ин эмэг­тэй­чүүдийн сургуулийн Монгол ажилтан С.Са­ран­чимэг ажил хэргийн шугамаар эх орондоо иржээ.

Түүнтэй Э.Зол­заяа­гийн асуудлаар ярилц­лаа.

Э.Золзаяа ухаан орсон гэсэн. Өөрт нь юу тохиолдсон гэж байна вэ?

-Шокноосоо
бүрэн га­раа­гүй болохоор юу ярьж байгаагаа мэдэхгүй бай­на. Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Ар гэрийнхэн нь өдөрт 30 минутын хуга­цаа­тай хоёр л удаа ордог. “Чамайг өндрөөс үсэрсэн гээд байна. Тэгсэн юм уу” гэж асуухаар “Би юу гэж үсрэх юм бэ. Миний гар утас хаана байна” гээд гар утсаа нэхдэг гэсэн.  Гар утсан дээр нь ямар нэгэн баримт байгаа юм болов уу?

-Тэрийг
сайн мэдэхгүй байна. “Миний гар утсыг аваад ирвэл би бүгдийг санах гээд байна” гэж ар гэрийнхэндээ хэлсэн гэсэн. Бид гар утсыг нь хайгаад олохгүй байгаа. Э.Золзаяа эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ гадуур хувцастайгаа бай­сан. Эмнэлгийн зүгээс бидэнд түүний гутал, пальто, өмд, цамц, ороолт, цүнх гээд эмнэлэгт ирэхдээ юутай байсан тэр бүгдийг нь хү­лээлгэж өгсөн. Гэтэл гар утас л алга.

Цагдаагийн байгууллага Э.Зол­заяагийн гар утас болон нөүтбүүк зэргийг нь шалгаж байгаа гэж ар гэрийнхэн нь ярьж байсан. Тэр талаар танд ямар мэдээлэл байна?

-Түүнийг
хайж байх үедээ л шалгаж байсан гэсэн. Тэрээр дө­рөв­дүгээр сарын 11-ний орой гэрээсээ гараад шөнө дунд олдсон юм. Цагдаагийн байгууллагын­хантай уулзахад тэр талаар надад юм хэлээгүй.

Хаанаас олдсон юм бол?

-Түргэний
тэргээр эмнэлэгт хүргэгдэж ирсэн.

Тэр түргэн тусламжийн­хан­тай нь уулзсан уу?

-Үгүй
ээ. Тэр талаар бид хөө­цөлдөөгүй. Тэр бол цагдаагийн байгууллагын хийх ажил.

Солонгосын болон Монго­лын зарим  сайтаар Э.Золзаяаг биеэ үнэлж байсан мэтээр мэ­дээлсэн байсан. Ер нь цагдаа­гийн байгууллагын зүгээс Э.Зол­заяаг ямар учраас бэртэж гэмт­сэн болохыг тогтоосон уу?

-Би
өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн. Тэгээд ирэхийнхээ өмнө Инчоны Ён Сү цагдаагийн газрынхантай уулзсан юм. Цагдаа­гийн зүгээс Э.Золзаяаг биеэ үнэлж байгаад баригдаж, өндрөөс үсэр­сэн гэх ямар ч мэдээлэл өгөөгүй юм билээ. Харин Э.Золзаяагийн нэр хүндэд халдах тийм мэдээлэл цацсан солонгос сэтгүүлчтэй уул­за­хад цагдаагаас мэдээлэл авсан гэж байсан. Тэгтэл цагдаагийн зүгээс “Э.Золзаяаг олсон. Гэхдээ биеэ үнэлж байгаад баригдсан гэх мэдээлэл өгөөгүй” гэж байгаа юм. Тэд Э.Золзаяаг эмнэлэгт байхыг нь олсон шүү дээ. Гэрээсээ гараад тэр шөнөө ухаангүй болж эмнэлэгт очсон. Нэр хаяг нь тодорхойгүй болохоор цагдаагийн байгууллага мэдээгүй байсан юм билээ. Тэгээд Э.Золзаяа маань ухаан орж өөрийгөө монгол болохыг хэлээд цагдаа нарын хайж байсан хүн мөн болохыг тогтоосон.

Түүний талаар худал мэдээлэл цацсан тэр сэтгүүлч рүү би мессэж бичиж, “Та Э.Золзаяагийн нэр хүндийг унагасан мэдээлэл цацсан болохоор залруулга хийж өгнө үү. Мөн түүний эмчилгээний зардалд нэмэр болгох үүднээс хандив цуг­луулах аян өрнөж байгаа. Бидний энэ ажилд оролцоорой” гэсэн. Хариуд нь “Би дарга, удирдла­гуудтайгаа ярьсан. Эргээд хариу өгье” гэж байна лээ. Ер нь Э.Зол­заяаг гадаадын хүн болохоор юу ч гэж хамаагүй бичиж болно гээд тоохгүй биччихсэн байх.

Э.Золзаяад тохиолдсон хэр­гийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

-Одоогийн
байдлаар шалгаа­гүй байна. “Хүүхэд чинь олдсон болохоор санаа зоволтгүй. Ухаан орохоороо өөрт нь юу тохиолд­соныг ярих байх” гэж байсан. Гэтэл Э.Золзаяа маань шокноосоо бүрэн гараагүй, юу ярьж байгаагаа ч сайн мэдэхгүй байна. Хэрэв ухаан ороод болсон явдлын тухай ярьж, ар гэрийнхэн нь гомдол гаргавал цагдаагийн байгууллага шалгана гэж байсан.

Тэгээд ч тэнд оюутан хүн биеэ үнэлэх нь хуулинд хориотой. Хэр­вээ биеэ үнэлсэн тохиолдолд цаг­даагаас ял шийтгэл оноодог. Харин Э.Золзаяагийн хувьд биеэ үнэлсэн байвал цагдаагаас  хавтаст хэрэг үүсгээд шалгах ёстой. Өнөөдрийг болтол тийм мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй. Энэ тухай­гаа ч цагдаа нар бидэнд хэлсэн юм. “Золзаяад тохиолдсон явдал бол тэр сайтуудаар мэдээлээд байгаа шиг биеэ үнэлэлт биш учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахгүй. Биеэ үнэлсэн гэх гэмт хэргийн сэжүүр алга” гэсэн. Үнэ­хээр тэр сайтуудаар мэдээлсэн шиг буудалд байсан бол юу гэж гадуур хувцастайгаа эмнэлэгт ирэхэв дээ. Энэ мэт зөрчилтэй зүйл бий.

Э.Золзаяа ухаан орсныхоо дараа ээжийгээ харангуутааНамайг битгий орхиоч, муу хүмүүсээс авраачгэхчилэн айж сандарсан янзтай хэлсэн гэж хүргэн ах нь өмнө ярьж байлаа. Ар гэрийнхэн нь Э.Золзаяад юу тохиолдсон гэж таамаглаж бай­гаа бол?

-Анх
ухаан орохдоо ээждээ тэгж хэлсэн гэсэн. Харин намайг харс­наа “Сараа эгч ээ цаад өрөөнд чинь нөгөө гурван эгч байгаа шүү. Болгоомжтой байгаарай” гэж хэл­сэн. Ухаан нь орж гараад байгаа болохоор хэлж ярьсныг нь анзаа­раагүй. Э.Золзаяаг яагаад ийм болчихсон юм бол гэж ар гэрийн­хэн нь ихэд гайхширсан байдалтай байна.

Түүний эмчилгээний зар­далд хандивлах аян өрнөж бай­гаа гэсэн. Хэдий хэр хэмжээний мөнгө цуглав. Хэр зэрэг хүмүүс хандаж байна вэ?

-Чонжу
хот дахь монголчуудаас 700 мянган төгрөг ирүүлсэн байгаа. Мөн манай сургууль дээр хан­дивын хайрцаг нээсэн. Багш оюутнууд маш идэвхтэй оролцож байгаа. Э.Золзаяад тохиолдсон явдлын талаар над руу хүмүүс маш их ярьж байгаа. Хөөрхий эмэгтэйг өрөвдөж, хайрласан хүмүүс бай­хад харааж зүхэж доромжлох хүмүүс ч байх юм. Манай Монголын зарим сайт хүртэл Солонгосын сайтад мэдээлсэн худал мэдээг хуулан тавьж, монгол хүнийхээ нэр сүрийг гутааж байгааг ойлгохгүй юм. Гадаадаас алтан медаль авчир­сан хүнээ тийм сүржнээр мэдээлдэггүй хэрнээ хүний нутагт зовж шаналсан бүсгүйг доромжлон тохуурхсанд харамсаж байлаа. Солонгост амьдардаг нэг эмэгтэй над руу залгаад “Э.Золзаяаг яагаад ийм болсныг би мэднэ. Түүнийг гурван монгол хүүхэн зодсон” гэж утсаар ярьсан.

Тэд ямар хүмүүс гэнэ. Э.Золзаяа таныг харангуутааНөгөө гурван эгч байгаа шүү, болгоомжтой байгаарайгэсэн гэлээ. Арай тэд юм биш биз дээ?

-Яг
ч тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямартаа ч надад утсаар мэдээлэл өгсөн хүний ярьж бай­гаагаар Солонгост хараар ажил­ладаг эмэгтэйчүүд Золзаяаг зодсон гээд байгаа.

Түүнийг хэр удаан эмчлүү­лэх шаардлагатай гэж байна?

-Гурван
сар хэвтэн эмчлүүлэх ёстой гэж эмч хэлсэн. Эмчилгээний зардал хичнээн төгрөг болохыг мэдэхгүй байна. Одоогийн байд­лаар 20 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Бид тусламж хөөцөлдөж л байна. 

Солонгос дахь  манай ЭСЯ тусалж дэмжиж байна уу?

-Солонгост
байгаа манай ЭСЯ чадах чинээгээрээ тусалж байна. Гэтэл Солонгос дахь монгол оюут­ны холбоо нэг ч удаа Э.Золза­яагийн талаар асууж сураглаагүй.

Тэрээр Инчоны их сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Э.Золзаяа Солонгост очсон даруйдаа манай охидын колле­жед, миний дор гурван жил су­ралцсан. Эхний жил нь хэлний бэлтгэлд суралцсан. Дараагийн хоёр жил нь онгоцны үйлчлэгчийн ангид сурч, онц дүнтэй төгссөн байгаа. Харин Инчоны их сургуу­льд эдийн засагч мэргэжлээр су­ралцдаг. Э.Золзаяаг би маш сайн мэднэ. Хүмүүстэй эвтэй, уриалга­хан охин байгаа юм. Хичээл номон­доо сайны хажуугаар спортод сонирхолтой. Солонгос дахь Мон­гол оюутнуудын хаврын баяр гэж болдог. Энэ үеэр зохион байгуу­лагддаг сагсан бөмбөгийн тэм­цээнд Э.Золзаяагийн баг дандаа алтан медаль авдаг юм. Хичээл номондоо зүтгэлтэй сайхан оюутан маань ийм болсонд үнэхээр ха­рамсч байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Парламентын толгой баянаар Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар тодорлоо

Албан тушаалтнуу­дын хөрөнгө орлогын мэ­дүүлгийг тухайн оныхоо хоёрдугаар улиралд баг­таан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэх ёстой гэж хуульд заасан байгаа. Энэ дагуу “Төрийн мэдээ­лэл” эмхтгэл албан ту­шаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хэв­лэн гаргажээ. Өнөө жил Ерөнхийлөгч, УИХ-ын дар­га, Ерөнхий сайд бо­лон УИХ, Засгийн газрын гишүүд гээд нийт 237 хүн хөрөнгө орлогоо мэдүүл­сэн байна. Тэд ямар хө­рөнгө орлоготой гэж мэ­дүүлснийг түүвэрлэн хүр­гэе. Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн энэ жилийн нийт орлого 118 сая 462 мянга 51 төгрөг байсан гэнэ. Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүд нийтдээ өнөө жил зургаан сая төгрөгийн орлоготой бай­жээ. Тэд нэг орон сууцтай, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэггүй юм байна. Харин Ерөнхийлөгчийнх овоо хэдэн малтай юм. Гурван үхэр, 20 хоньтой. Мөн 25 адуу, 15 ямаатай. Өөрийн эзэмшлийн газар­гүй, 635 сая төг­рөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй гэд­гээ мэдүүлжээ. Хадга­ламж, дансандаа 75 сая 459 мянга 23 төгрөгтэй юм байна. Ямар ч зээл, авлага байхгүй. “Муш­таат”, “Анх эрдэнэ”, “Либер­ти” дээд сургууль зэрэг зургаан компанид хувьцаа эзэмшдэг юм байна.

  Харин УИХ-ын дарга З.Энх­болдын хувьд энэ жилийн нийт орлого нь 75 сая 345 мянган төгрөг байв. Өрхийн орлого нь 21 сая 842 мянган төгрөг юм байна. Тэрээр гурван орон сууцтай ажээ. Машин­гүй, малгүй, газаргүй гэж мэдүүлсэн байлаа. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг 302 сая 700 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ. Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 180 сая төгрөг байв. Тэрээр хоёр орон сууцтай, үйлдвэр үйлчилгээний нэг газартайгаас гадна “Мах экспорт”, “Хаан жимс” зэрэг дөрвөн компанид  хувьцаа эзэмшдэг юм байна. Төрийн гурван өндөрлөгөөс 2012 онд хамгийн их орлоготой ажилласан нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг байлаа.

УИХ-ын дэд дарга нарын тухайд гэвэл М.Энхболд 320 сая 268 мянган төгрөгийн орлоготой­гоор УИХ-ын бусад дэд дарга нараас манлайлж байна. Тэрээр хоёр орон сууцтай бөгөөд “Улаан­баатар зочид” буудал, “Говь”, “Зоос гоёл”, “Женко тур бюро” зэрэг долоон компанийн хувьцаа эзэм­шигч аж. Түүний дэргэд УИХ-ын дэд дарга Л.Цогийн орлого ердөө 82 сая 184 мянган төгрөг байх юм. Үүнээс өөр олигтой хөрөнгө, орлого гээд байх юм түүнд байхгүй бололтой, ямартай ч хөрөнгө орлогодоо ийн мэдүүлжээ.

УИХ, Засгийн газрын гишүүдийг орлогоороо тэргүүлсэн эрхэм бол УИХ-ын гишүүн, Батлан хамгаа­лахын сайд Д.Бат-Эрдэнэ байлаа. Тэрээр 20 тэрбум зургаан сая 680 мянган төгрөгийн ашигтай ажил­лаж, пар­ла­ментын болоод Засгийн газрын гишүүдийг хөрөнгөөрөө хол хаяж, Монголын толгой баян гэдгээ харуул­лаа. Тэрээр гурван орон сууцтай юм байна. 250 адуу­тай аж. Мөн “Ажнай”, “Инвест капи­тал”, “Мэк” зэрэг компанийн хувьцаа эзэмшдэг юм байна. Түүний араас хамгийн их орлого­той гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр “аман хүзүүдэв”. Тэрээр “Говь ресурс хилл”, “Говьс гоё сайхан”, “Хурд” групп, Рапид харш  зэрэг 15 компанийн хувьцаа эзэм­шигч юм байна. Түүнээс дутахгүй орлоготой өөр нэг эрхэм бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. “Газар сүлжмэл”, “Газар” “Газар партнерс” зэрэг зургаан компанийн хувьцаа эзэмшигч тэрээр өнөө жил дөрвөн тэрбум 245 сая 457 мянган төг­рөгийн орлоготой байжээ. Түүний араас өнгөрсөн жил “хэтэвчин дэх” мөнгө нь 17 тэрбумаар тоологдож байсан Ерөнхий сайд асан С.Бат­болд нэхэж явна. Ерөнхий сайдын албанаас буугаад ч тэр үү өнөө жил түүний орлого үлэмж буурч, гурван тэрбум 242 сая, 631 мянган төгрөг болсон байна. Тэрээр ганцхан бенз машинтай, 0.7 га  л газартай  гэнэ. Тэрбумаар тоологдох өөр гишүүд гэвэл Эрчим хүчний сайд М.Сономпил нэг тэрбум 106 сая 943 мянга, УИХ-ын гишүүн Г.Батхүү нэг тэрбум 18 сая 557 мянган төгрөгийн орлоготой байна. Мон­голын толгой баячууд гэгддэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Наран­­хүү, О.Содбилэг нар тийм ч их орлоготой байсангүй. Тэд хэдэн зуун саяар тоологдох л орлоготой гэнэ.  Гэхдээ УИХ-ын гишүүн О.Содбилэг “Петро матад лимитэд”, “Ажигана” групп, “Ажи­гана” ХХК зэрэг 11 компанид хувь­цаа эзэмшдэг байх юм. Харин УИХ-ын Б.Наранхүүгийн хувьд Mersedes benz,
Range rover зэрэг долоон машинаа жилийн орлогоо­соо илүү буюу бараг хоёр тэрбум  төгрөгөөр үнэлж  мэдүүлсэн байлаа. Тэрээр хурдан удмын 109 адуутай гэнэ.

Өнөө жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хувьцаа эзэмш­дэг компаниудынхаа тоо­гоор УИХ-ын гишүүн Гадаад харил­цааны сайд Л.Болд тэргүүлж байна. Тэрээр “Бодь” группээс эхлээд нийтдээ 28 компанийн хувьцаа эзэмшигч аж. Харин түүний араас орлогоороо төдийлөн ахиагүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү 27 компанийн хувьцаа эзэмшдэгээрээ удаалж явна. Өмнөх парламентад толгой баянаар тодорч явсан УИХ-ын гишүүн Г.Батхүү хувьцаа эзэмш­дэг компаниудынхаа тоогоор энэ жил гуравт оржээ. Тэрээр “Шунхлай групп”, “Шунхлай петролиум”, “Шунх­­лай ресурс”, Шунхлай трейдинг  зэрэг 24 компанийн хувь эзэмшигч аж.

Таван хошуу малынхаа тоогоор манлайлж яваа УИХ-ын гишүүдээс онцолбол хамгийн олон адуутай нь Г.Батхүү гишүүн юм байна. Тэрээр 434 адуутай бол олон хоньтой нь УИХ-ын гишүүн Д.Ган­хуяг. Тэрээр  694 хоньтой юм байна. Түүний араас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан 500 толгой хонь тоолуулснаараа удаалж байна. Мөн тэр 200 ямаатай аж. Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 126 үхэртэй. Парламентын гишүүд ихэвчлэн таван хошуу малтай гэж мэдүүлсэн байхад  Ш.Түвдэндорж гишүүн 245 гахайтай гэсэн нь содон харагдаж байв. Албан тушаалт­нуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт эзэмшиж буй газраараа манлайлж байгаа гишүүнээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тодорсон байна. Тэрээр 5978 метр квадрат газрыг эзэмших болон ашиглах зөвшөө­рөлтэй аж.

Энэ жил банкинд өртэй яваа гишүүд ч нэлээд байгаа нь хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж байлаа. Тухайлбал, З.Баянсэлэнгэ гишүүн  “ХААН” банкинд зургаан сая төгрөгийн өртэй. Тэгвэл М.Бат­чимэг гишүүн “Капитрон” банкинд 74 сая 940 мянган төгрөгийн өртэй юм байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 168 сая 350 мянган төгрөгийг Худалдаа хөгжлийн бан­кинд төлөх  ёстой юм байна.

Тэгвэл өнөө жилийн ядуу гишүү­дээр хэн хэн шалгарсныг сонирхуулъя. УИХ-ын гишүүн Б.Болор есөн сая 588 мянган төгрөгийн орлого олжээ. Ядуу гишүүдийн удаахь байранд тэрбум тэрбумаар нь хурдан морь худал­даж авдаг гэх Б.Наранхүү гишүүн 11 сая 588 мянган төгрөгийн орло­гоо­роо орсон байна. Я.Сод­баа­тар гишүүн 15 сая 377 мянган төгрөгийн орлого олсноороо гуравт жагсч байх жишээтэй.  Швейцарийн банкинд сая ам.долларын данстай хэмээн шуугиан тарьж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргынхаа суудлаас огцорсон Сангийн сайд асан, УИХ-ын ги­шүүн С.Баярцогтын хөрөнгө орло­гоо даруухан мэдүүлжээ. Түүний энэ жилийн орлого 269 сая 251 мянган төгрөг байжээ. Тэрээр гурван компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд гурван орон сууцтай гэдгээ мэдүүлсэн байх юм. Төрийн гурван өндөрлөг болоод парламентын гишүүд хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг сонирхуулахад ийм байна.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Ж.АМАРТҮВШИН: НААДМААР АВААГҮЙ ЦОЛОО ХОЖУУ АВСАН ЧИНЬ СОНИН Л ЮМ БАЙНА

Баяр
наадмыг зохион байгуу­лах хороо өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаж сэргээш хэрэглэсэн
гэх шалтгаанаар улсын арслан Х.Мөнх­баатарын Ардын хувьс­галын 91 жилийн ойн
баяр наад­мын тав, зургаа, долоогийн даваанд давсан давааг хүчингүй болгож,
чимгийг нь хураах, улсын начин Б.Сугаржаргалын барилдах эрхийг зургаан сараар
хасах тухай санал гаргасан. Үүний дагуу өчигдөр Шадар сайд дээрх бөхчүүдэд цолны
даваанд унасан бөхчүүдэд цолыг нь нөхөж олгосон юм.

 Холбогдох хууль, дүрмийн дагуу Ардын
хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд өвдөг
шороод­сон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан
улсын начин Ж.Амар­­түвшин харцага,  долоо­гийн даваанд унасан улсын хар­цага
Т.Санчир заан цолтой боллоо.  Харин улсын начин Б.Сугаржаргал тавын
даваанд улсын заан Б.Сорон­зонболдыг давж, зургаа­гийн даваанд улсын арслан
Г.Эрхэм­баярт өвдөг шороодсон. Иймээс улсын заан Б.Соронзон­болд чимэг нэмсэн.

Монгол
Улсын арслан Х.Мөнх­баатартай өчигдөр утсаар хол­бог­доход тэрээр “Миний
чимгийг хураа­хаар болсон юм уу” хэмээн лавлаад болж буй үйл явдалд тайван
хандаж байгаагаа илэрхий­лээд “Холбогдох хүмүүстэй нь очиж уулзана. Миний
чимгийг хураах талаар өнгөрсөн хоёрдугаар сараас ярьж эхэлсэн. Тэрийгээ л хийх
гэж байгаа юм байна л даа” гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд цол нь ахисан
бөхчүүд­тэй холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.

Т.САНЧИР:

ХУУЛЬ, ДҮРМЭЭ
БАРИМТАЛДАГ ЮМ БАЙНА

 -Та цол нэмж заан боллоо. Баяр хүргэе?

-Цол нэмсэн чинь сайхан бай­на. Баяртай байна. Монгол бөхийн түүхэнд анхны
тохиолдол боллоо. Баяр наадмын тухай хууль, дүрмээ баримталдаг юм байна гэдэгт
итгэлээ.

-Хэрэв Х.Мөнхбаатар
арслан тэр үед сэргээш хэрэглээгүй, шударга барилдсан бол бүр ч илүү амжилт
үзүүлэх байсан гэдэг ч юм уу, эргэж хараад харамсах сэтгэгдэл төрсөн үү?

-Тэр талаар ерөөсөө бодоогүй. Одоо тийм юм яриад юу хийх вэ. Болоод өнгөрсөн
явдлыг сөхөөд яах юм. Одоо тэр талаар яриад хэрэггүй болов уу гэж бодож байна.

-Үндэсний бөхөд
допингийн асуудал их яригдах болж. Та бөх хүний хувьд үүнд ямар бодолтой байдаг
вэ. Бүг­дээ­рээ шударга өрсөлдвөл сай­хан байхсан гэж бодогддог уу?

-Одоо энэ талаар яриад хэрэг­гүй ээ. Би допингийн асуудлаар яримааргүй байна.

  Ж.АМАРТҮВШИН:

НААДМААР АВААГҮЙ ЦОЛОО
ХОЖУУ АВСАН ЧИНЬ СОНИН Л ЮМ БАЙНА

  -Харцага цол
хүртсэнд бөх сонирхогчдын өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа.

-Цол нөхөж авах ямар
байдаг юм байна?

-Баяртай байна.

-Харцага цол авахаар
болс­ноо дуулаад яаж хүлээж авав. Баярласан биз дээ?

-Баярлах юу байх вэ. Их гайх­сан. Гэнэт утасдаад л Төрийн ордонд ирж цолоо
нөхөж ав гэхээр нь их гайхаж хүлээж авсан. Хууль, дүрмийн дагуу л болдог юм
боллоо гэж бодож байна.

-Бөхчүүд наадмаар зүлэг
ногоон дэвжээн дээрээ,  наадам­чин олныхоо өмнө төрийн тэргүүнээсээ цолны
тэмдэг, үнэмлэхээ гарддаг. Гэтэл хав­раар цол авах ямар санагдав?

-Энэ чинь анхны тохиолдол болж байна. Төрийн ордонд орж цол авах чинь өөр
байдаг юм байна. Наадмаар аваагүй цолоо хожуу авсан чинь сонин л юм байна.

-Та наадмын барилдаанд
хэ­зээ­нээс эхэлж зодоглолоо?

-Би 2005 оноос эхэлж наадмын барилдаанд барилдсан.

-Өнгөрсөн жилийн наадмын
барилдаанд Х.Мөнхбаатар арслан шударга барилдсан бол та цааш явах байсан болов
уу?

-Тэгж бодоогүй шүү. Нэгэнт өнгөрсөн асуудлыг яриад яах вэ, хэрэггүй. Ярих цаг
нь нэгэнт өнгөрсөн шүү дээ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Цахиагийн Арсландорж: Энгийн даруу амьдарч ирлээ

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж нийслэлийн ир­гэд­тэй уулзах үедээ ах дүүсээсээ төрийн ал­банд ажилладаг хүн үгүй, төрийн ажлыг шу­дарга хийж, ачаа хөнгөн явах үүднээс анхнаасаа ч тэдэндээ энэ тухай хэлж байснаа тодот­гоод сүүлд ажилд то­ми­логдсон ахыгаа ч энэ шалтгаанаар ажлаас нь татгалзуулснаа олонд дэлгэсэн билээ. Энэ уулзалтын дараа тус танхимд сууж бай­сан түүний ах Ц.Арс­ландоржоос ярилцлага авахыг хүсэхэдБи ч юугаа ярихавгэж эхэн­­дээ цааргалсан ч зөвшөөрсөн юм. Төрийн тэргүүний төрсөн ах Цахиагийн Арс­лан­дорж­­той ярилцсанаа хүргэж байна.

Таныг нэг хэсэг Нийс­­лэлийн шинэ удирд­­лагын бүрэл­дэхүүнд орлоо гэж хэв­лэлээр бичиж байсан ч удалгүй ажлаа өгсөн дуулдсан. Та яг ямар албан тушаал дээр то­ми­логдсон байсан юм бэ?

-Би
өнгөрсөн найм­ду­гаар сарын сүүлээр Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийд­вэ­рээр Улаанбаатар хотын Зам засвар, ашиглалтын компанийн даргаар томи­логдож очоод нэг сар орчим ажиллаад ажлаа өгсөн дөө.

Таныг Ерөнхийлөг­чийн ах болохоор ажилд авсан гэж ойл­гох хүмүүс байсан байх. Танд энэ албан дээр ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл надад энэ ажлыг хий­гээч, хам­тарч ажиллаач гэсэн санал тавихад дүүгийн минь нэрээр ажил өгч байна гэж би бодоогүй ээ. Харин миний энэ салбарт мэдэх туршлага, мэд­лэ­гийг маань хэрэглэхээр санал тавьж байна гэж бодсон. Надад ч тэгж хэл­сэн. Миний ажил амьд­ралын ихэнх нь нийслэ­лийн хот тохижилттой холбоотой өрнөж, үргэл­жилж ирсэн хүн.

БЗД-ийн тохижилт үйлчил­гээ­ний газарт гэхэд хорь гаруй жил ажилласан. Байцаагчаас нь эхлүү­лээд дүүрэг­тээ газрынхаа даргын албыг ха­шиж ирсэн. Амьдралын­хаа олон жилийг хотыг цэвэр цэмц­гэр байл­гахад зориулж ирсэн гэж болно. Миний туршлага мэдлэг энэ сал­барт хэрэгтэй юм байна, тэрий­гээ ч хоёргүй сэтгэлээр гаргаж ажиллана гэж бодож байсан. Харам­салтай нь удаан ажиллаж чадсангүй. Гэхдээ би ажилласан нэг сарын хугацаан­даа 1.5 тэрбумын өртэй компа­нийн­хаа нэг тэрбумын өрийг дарж, сарын 250 мянган төгрөгийн цалин­тай ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмүүлж чадсандаа сэтгэл дүүрэн явдаг юм. Бас Шар­хаднаас Улаанхуаран руу явдаг нэг км замыг нэг сарын дотор тавьж чадсан шүү. Манай хамт олон шөнө оройгүй зогсч байж тэр замаа тавьж байлаа. Миний хувьд дүүр­гээс нь эхлээд ажиллаж ирсэн хүний хувьд нийслэл хотоо өнгөтэй өөдтэй болгох их ажилд гар бие оролцох л хүсэлтэй байсан. Гэвч болсонгүй.

Ерөнхийлөгч хэлэхдээ на­дад ажилд оруулъя гэвэл до­лоон ах байна гэж хэлсэн. Та Ерөнхийлөгчийн хэд дэх ах вэ?

-Тийм ээ. Бид ах дүү наймуу­лаа. Би тав дахь нь. Манай Элбэгээ бид хоёрын дунд хоёр ч дүү бий. Би бага дүүгээсээ олон ах. Одоо жар хүрч яваа хүн шүү дээ. Дүүгээ­сээ аль эрт ажил амьдралдаа хүр­чих­сэн явсан хүн. Би дүүгээ хойно сургууль төгсч ирчихээд жагсаал цуглаан гээд яваад байхад нь санаа зовсондоо хамт явдаг бай­лаа. Хувьсгал хийх гэж яваад баригдах вий, өлсгөлөн зарлаж яваад өвдөх вий гэж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь дэм болъё гэж явж ирсэн. Сайд нарын зөвлөлийн Содном даргатай уулзах болоод Төрийн ордонд өмсч орох костюм алга гээд ирэхэд нь хадгаламжийн дэвтрээ шавхаж байгаад шинэ костюм авч өгөөд л сууж байсан. Ардчилсан хөдөлгөөний эхний өдрөөс л жагсаал цуглаанд нь дүүгээ дагаж явж, АН-ын гишүүн болж байлаа.

Ах нар маань хөдөө голдуу мал маллаж байсан хүмүүс. Одоо бүгд өндөр насны тэтгэвэртээ гарчихсан байгаа. Хамгийн том ах маань 72 настай хөгшин бий. Нэг ах маань бурхан болсон. Дараагийн ах маань Шар хаданд хоёр үнээтэй, үнээгээ эргүүлээд  л гэр зуур байдаг. Түүний дараагийн ах маань Бал­дорж гээд Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд би. Миний доод талын хоёр дүү маань Эрдэнэтэд хувиараа ажил хийдэг. Нэг нь гэхэд Улаантолгойд төмөр зам руу орсон малыг тууж, тор татдаг ажил хийж байх жишээ­тэй. Бид ингэж л ажиллаж амьдарч ирсэн. Надад уул уурхайн лиценз байхгүй, тендер авч байсангүй. Энгийн дундаж амьдралтай хүн.

Нэг хэсэг ахыгаа ГОКт ажилд орууллаа гэж яригдаад байсан нь Балдорж ах тань байх нь ээ?

-Ах маань Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр анх ашиглал­тад ороход нь ажилласан. 30 гаруй жил болж байгаа. Хөдөөнөөс аав, ээж, дүүг шилжүүлэн авчирсан юм шүү дээ. Тэгэхэд Элбэгээ маань наймдугаар анги төгсөөд ирж бай­сан санагдаж байна. Тэгэхээр ахыг тэнд ажилд оруулсан юм хаана байхав дээ. Манайхны хэн нь ч бага дүүгээсээ аль өмнө ажил амьдралаа залгуу­лаад явж байсан улсууд шүү дээ.

Та ингэхэд ямар мэргэжлийн хүн бэ, яг хаана, хаана ажиллаж явсан бэ?

-Би автын мэргэжилтэй хүн. Дээр үед дээ. Марксизм, Лениниз­мийн сургуулийг төгсч дараа нь Төрийн удирдлагын академийг төгссөн. Бас Германд төрийн удирд­лагын академид эрх зүйчээр сурч төгсч байсан. Надад бол айхтар өндөр боловсрол гэх зүйл байхгүй.

Ер нь би сүүн завод, төмөр зам, дүүрэг нийслэлийн хот тохижилт гэсэн хэдэн газрыг л тойрч ажил­лаж ирсэн байдаг юм. Дүүрэгт хорь гаруй жил ажилласан. Тэгээд төмөр замын автобаазын даргаар ажиллаж, тэндээсээ Баянбуурал амралтын газрын орлогч даргаар ажиллаж, байгаад Бээжинд төлөө­лөгчөөр суусан.

Тэр үед бас багагүй шуугисан санагдаж байна?

-Уг нь шуугиад байхаар ажил биш л дээ. Байгууллагаас л тэнд томилсон. Тэнд төмөр замтай холбоотой гарсан асуудлуудыг шийдэж, удирдлагаас өгсөн үүр­гийг биелүүлж, байгууллагаа тө­лөөлж суудаг хариуцлага ихтэй алба байсан. Тэнд би дарга даамал хийж байгаагүй. Мөнгө санхүү захирдаггүй, хангамж цалин ч өндөргүй алба. Ер нь би эрхэлсэн ажлаа чин шударгаар сайн хийх ёстой л гэсэн шугам баримталж ирсэн. Тиймдээ ч хүмүүс надад итгэж, ажил алба хариуцуулсаар ирсэн болов уу. Үнэндээ би дүү­гийн­хээ нөлөөгөөр ажилд орж байсан удаагүй. Харин дүүгээсээ болоод ажилгүй болж, намаас арга хэмжээ л авахуулж явсан гэвэл үнэн байх.

Өөрийнхөө амьдралаар ажил­лаад явмаар байдаг гэтэл дүү нь өндөр албан тушаалтай хүн болохоор хар дагуулаад байдаг. Танд гомдолтой байдаг уу?

-Гомдох юу байхав. Ах нь үнэн­дээ дүүгээсээ болоод ажилгүй болж байснаас ажилтай болж байсан маань үгүй юм. Би ч яахав. Дүү маань ард түмнийхээ сонгол­тоор итгэлийг нь даагаад ажиллаж байгаа хүн. Ямар ч холбоогүй байхад хүмүүс буруу зөрүү ойлгоод байх нь хэцүү байдаг юм.

Дүү тань Бага хурлын ги­шүүн болоод л ачаа хөнгөн явна шүү гэж хэлж байсан гэсэн

-Үнэндээ бид нарт ч нэгнийхээ нэрээр юманд хүрье гэсэн бодол, тийм хүмүүжил ч байхгүй. Намайг Ерөнхийлөгчийн ах юм чинь сайд, дарга болно биз гэж хүмүүс тог­лоом шоглоомын хооронд хэлж л байдаг юм. Надад, манайханд тийм бодол байсангүй. Бүгд л энгийн даруу амьдарч ирлээ. Ах дүүсээсээ төр нийгмийн ажилд арай ойр намайг гэхэд мөрөөрөө явахад ажил хийлгэхгүй юм байна шүү дээ.

Таны томилогдсон ажлыг их унацтай замын ажил гээд байсан шүү дээ. Тэр нь бас их хар дагуул­сан байх?

-Замын газар нь тусдаа юм ш дээ. Нийслэлийн авто замын газар нь олон хүнтэй, их төсөв мөнгөтэй л байх. Харин миний очсон алба зам засвар буюу замын эвдэрсэн цоорхойг нөхдөг ажил байгаа юм. Хар ажил гэх үү дээ. Уг нь хүний сонирхол ч татаад байх ажил биш л дээ. Энэ бол албан тушаалд дурладаг хүний хийх ажил биш, харин ч ажиллагаа ихтэй нажидтай ажил. Намайг Ерөнхийлөгчийн ах гэдгээр нь л хараад байгаа боло­хоос энэ хүн өөрөө юу хийж ирсэн, юу хийж чадах хүн гэдгийг нь харахгүй байгаад асуудал нь байна.

Тэгэхээр танд гомдолтой л байгаа биз дээ?

-Гомдолтой гээд ч яах билээ. Үе, үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын ар гэр, ах дүүс нар нь ажил хийхгүй байна гэхээр бас л сонин. Уг нь шударгаар хөдөлмөрлөж байвал хэн ч, хаана ч ажил хийж л байх ёстой. Үгүй бол огт ажиллахгүй гээд хуульч­лаад өгөх ёстой ч юм уу. Төрийн ажлыг аваад шударгаар ажиллаж байхдаа хууль зөрчиж, алдаа эндэгдэл гаргаагүй харин ч сайн ажилласан байж ажилгүй болох сонин л байдаг юм билээ. Гэхдээ ганц миний ажилтай байх хамаагүй ээ. Харин улс оронд минь ардчилал хөгжиж, ард түмэн амар амгалан байх нь чухал юм даа. Би ахын хувьд дүүгийнхээ нэрийг, иргэн хүний хувьд төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийнхөө нэрийг хамгаалж, хайрлаж явахаас өөр гарцгүй шүү дээ.

Та одоо ямар ажил хийж байна вэ?

-Одоо гэр зуур л байна даа. Нийслэл хотод зайлшгүй байх ёстой гэж боддог Үндэсний цэцэр­лэгт хүрээлэн байгуулагдаж бай­гаад ах нь их баярлаж суугаа. Ажилгүй хүн харьцангуй завтай ч байх юм. Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үед нь очиж тарилцдаг юм. Модноос нь тарилцаж, услалцдаг болохоор бараг тэндхийн орон тооны ажилтан шиг л байх болсон. Одоо арван мод хариуцаж аваад өглөө бүр зургаан цагт очиж модоо усалж байгаа. Хоёр ч хагас бүтэн сайнаар зүлэг тарихад нь хамт ажилласан л даа. Манайд хөрөнгө цаас нь ч болдоггүй юм уу үрээ цацаад дээрээс нь бүтээх юм байхгүй юм аа. Хятадууд зүлгээ тарих үедээ барилгын гадуур өлгөдөг ногоон торыг зүлгээ соёолоод гараад иртэл нь битүү тавьдаг. Би хот тохижуулахад олон жил ажилласан болоод ч тэр үү, Бээжинд байхдаа хотыг яаж тохижуулж, өнгөтэй зүстэй байлгаж байгааг их л ажигладаг байлаа. Хотоо хоггүй цэвэрхэн байлгахын тулд шөнө дөлөөр гарч хүмүүс нь ажилладаг. Тэр хүмүүст шөнийн нэмэгдэл, тусгай унаа, хамгийн өндөр цалинг өгдөг. Гэтэл намайг БЗД-т ажилла­даг байхад шар хантаазтанууд хамгийн бага цалин авдаг, бараг л мэдрэл муутай хүмүүсийн хийдэг ажил гэж үздэг байлаа шүү дээ. Ах нь тэнд олон жил ажиллахдаа дүүргээ нийслэлийн шилдэг дүүрэг болгож, хүмүүсийнхээ цалин хан­гам­жийг нэмүүлж байлаа. Харин сүүлд менежментийн хувьчлал нэрээр хөрөнгийг үнэгүйдүүлж хувьчилсан байсан. Бүхэл бүтэн компанийг 43 сая төгрөгөөр хувь­чилчихсан байсан шүү дээ. Тэнд байсан ганц гараажийг гэхэд сүүлд 520 сая төгрөгөөр зарсан байсан. Одоо буцааж авах асуудлыг хотын шинэ удирдлагууд ярьж байгаа юм билээ. Зөв л дөө.

Та ямар ажил хийе гэж бодож байна даа. Ер нь төрийн албанд ажиллах уу?

-Төрийн албанд худлаа биз дээ. Хаана ч очсон энэ хар дуусахгүй байх аа. Ерөнхийлөгчийг нийс­лэлийн иргэдтэй уулзаж үг хэлсний дараа манай найз нөхөд утасдаад “Ерөн­хийлөгч хүмүүсийнхээ төлөө олон сайн зүйл ярьж байна. Ганц­хан хүний эрх зөрчигдсөн нь чи­нийх. Төрийн албанд ажиллуулах­гүй гэдгийг чинь төрийн тэргүүн зарла­чихлаа” гээд ярьж байна. Ерөн­хий­лөгчийн зарлигийг дага­хаас яах билээ. Тэгэхээр хийж сурсан турш­ла­гадаа түшиглээд хот тохижилтын салбартаа хувийн ажил эрхэлдэг юм уу л гэж бодож сууна даа. Чаддаг ажлаа хувиараа хийсэн нь дээр юм байна. Удахгүй болох сонгуулийн ажилд явж таа­рах байх. Тэгээд чаддаг ажлаа хувиараа болов хийнэ дээ. Хотын­хоо хогийг цэвэрлэж, өнгө зүсийг торддог хүмүүстээ сайн цалин хангамж өгч ажиллуулж байж хот сайхан болно. Ер нь хотын гудамж бүрийг эзэнтэй болгож өгмөөр санагддаг юм. Тэгэхгүй бол хэн дуртай нь газар ухаж, тарьсан модыг шөнөөр нь хулгайлж, дуртай газраа хог овоолж байна. Би хэзээ­нээс хотын гудамд байгаа хогийг харж гутарч, шинэ тарьсан модыг харж баярлаж явдаг. Хотоо л хоггүй, өнгөтэй зүстэй болгочихмоор бай­гаа юм. Саяын хурлын үеэр хот маань жигтэйхэн цэвэрхэн болсонд тун их баярласан. Одоо дандаа ийм байлгах хэрэгтэй байна. Бас дугуйн замыг хотод бий болгох хэрэгтэй. Тэгвэл над шиг машин тэрэггүй хүмүүст дугуй шиг хэрэгтэй зүйл байхгүй. Бас эрүүл мэндэд ч тустай юм даа. Төрд ажиллахгүй гэж байгаа нь төрдөө гомдсон хэрэг биш шүү. Яг хийж чаддаг ажлаар маань бригад болов ахлаад хотоо сайхан болго гэвэл зүтгэхдээ дуртай л байж таарна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Малайзад хүний наймааны хохирогч болсон эмэгтэй өөрийгөө сийчжээ

-МОНГОЛД ХҮНИЙ НАЙМААНЫ ХЭРЭГ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭЭД БАЙНА ГЭВ-

Лантуун дохиотөрийн бус байгууллагаас өчигдөр хүний наймаа хүчирхийллийн эсрэг өдөрлөг зохион байгууллаа. Өдөр­­лөгт хүний наймаа, хүчир­хийллийн чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг долоон төрийн бус байгууллага оролцож, иргэ­дэд бодит мэдээлэл өгч, хэрхэн энэ төрлийн хэргийн хохирогч болохоос сэрэмжлэх талаар зөвлөгөө өглөө. Мөн төрийн бус байгууллагууд цаашид энэ төрлийн гэмт хэргийн эсрэг яаж хамтарч  ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилц­сон юмӨдөрлөгийн үеэр    “Лан­туун дохиотөрийн бус бай­гуул­лагын тэргүүн Ч.Ганжавх­лангаас зарим зүйлийг тодруул­лаа

Өдөрлөгийн талаар мэ­дээ­лэл өгөхгүй юу?

-Хүний
наймаа, хүчирхийллийн эсрэг тэмцэхэд аль нэгэн байгуул­лага дангаараа тэмцээд үр дүнд хүрэхгүй. “Лантуун дохио” төрийн бус байгууллага залуучуудаас бүрдсэн байгууллага юм. Бид за­луу­чуудаа төлөөлж энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагааг явуулж ирсэн. Хүний наймааны хэрэг биднээс хол байдаг, гадаадын хөгжингүй оронд л гардаг хэрэг мэтээр ихэнх хүмүүс буруу ойл­годгоос болж маш олон охид, бүсгүйчүүд хохирогч болж байна. Хар машинтай хүмүүс ирээд охи­дыг хулгайлаад аваад явдаг гэсэн  ойлголттой  хүмүүс их байдаг.  Өнөөдөр хүн худалддаг гэмт хэр­гийг үйлддэг хүмүүсийн арга улам нарийсч байна. Тиймээс бодит мэдээллийг өгөх үүднээс энэ чиг­лэлээр ажилладаг байгууллагууд цуглаад бүх мэдээллийг  цогц болгож нийгэмдээ хүргэж байна. Ихэнхдээ гэмт бүлэглэлүүд өндөр цалинтай ажилд орно гэсэн зар тарааж, эдийн засгийн ямар нэгэн зүйл амлаж гадагш нь авч гарч  хуурч мэхэлсэн тохиолдол их бай­даг. Тиймээс манай нийгэмд хүний наймааны хэрэг яаж үйлдэгддэг, юунд хууртагдахгүй байх талаар мэдээлэл өгөх зорилготой цуг­ларлаа. Бидэнд байгаа мэдээл­лээр маш олон монгол охид эмэг­тэйчүүд хүний наймааны золиос болж, хохирч байна.

Манай улсад хүний най­маа­ны хичнээн хохирогч байдаг гэсэн судалгаа бий юу?

-Хүний
наймааны хохирогчдын судалгааг албан ёсоор гаргах боломжгүй байна. Яагаад гэвэл, гэрч, хохирогч нарыг  хамгаалах хуулийн төсөл өнөөдөр л дөнгөж батлагдах гэж байна. Тиймээс өнөөдрийг хүртэл олон мянган хохирогчид тэдний ар гэрийнхэн  чимээгүй амьдарч байгаа. Ил гарч ирж чаддаггүй. Хохирогч нарын таван хүнээс нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг гэсэн  судал­гаа байдаг.  Хүний наймаа, хүчир­хийллийн хохирогч болдог ч ихэнх­дээ нуугаад өнгөрдөг. Тиймээс бодит судалгаа гарч чаддаггүй. Манайд хохирогчид их ханддаг. Бид өөрсдөө ч хайж олж тэдэнд тус болдог. Хохирогчдыг  Хүчир­хийл­лийн эсрэг үндэсний төвтэй холбож, өмгөөлөгчийнх нь зардлыг шийдэж өгөх гэх мэтээр олон зүйлээр ту­салж, тэдний эр­хийг хамгаалахад хувь нэмэр оруулж байна.

Жишээлбэл, танайд хандсан хохирогч нар яаж байгаад хүний наймааны золиос болж хохирсон гэж байна?

-Хамгийн
сүүлд бидэнд ханд­сан хэргүүдээс гэвэл, манай бай­гуул­лага өөрсдийнхөө зардлаар өмгөөлөгч гаргаад ажиллаж байгаа нэг хэрэг байна. Энэ хэрэг найман хохирогч долоон холбогдогчтой хүний наймааны хэрэг юм.  Тав­дугаар сарын 9-нд шүүх хурал нь болох гэж байна. Долоон залуу нийлээд найман охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан. Бүлэглэсэн зохион байгуулалттай Монголд гарсан хэрэг байгаа. Тэр долоон залуу нийлээд охидыг хотын захын гэр хорооллын зочид буудлуудаар авч явж биеийг нь үнэлүүлж мөнгө олдог  байсан. Эхлээд энэ хэрэг дөрвөн хохи­рогчтой байсан. Хэрэг нь задарч явсаар одоогоор найман хохирогч эмэгтэй байна. Энэ хэрэг Хүн худалдаалахтай тэмцэх  тухай хуулиар таслагдах гээд явж байна.  Үүнээс гадна гадаадад монгол охидын биеийн хүчээр үнэлүүлдэг  хэрэг маш олон байна. Зарын дагуу  өндөр цалинтай ажилд орно гэж хуурч  гадаадад гаргаад ул­маар бүлэг гэмт этгээдүүдийн ур­хинд орж, өрөнд орсон болгож биеийг нь хүчээр үнэлүүлж байсан ижил төрлийн маш олон хэрэг гарсан. Долоо наймаараа хохир­сон охидууд ч байна, хоёр, гурваа­раа хохирсон нь ч байна. Сүүлийн нэг жишээ хэлэхэд, Ма­лай­зад хүний наймааны хохирогч болсон охин тэнд удаан зовж шаналсны эцэст өөрийгөө эрэм­дэглэж хутгаар бүх биеэ сийчиж, биеэ үнэлэх боломжгүй болгоод тэндээсээ зуг­тааж Монголдоо ир­сэн байгаа. Анх таньдаг хүн нь өндөр тэтгэлэгтэй сургуульд зуу­чилж, бас давхар цалин өгнө гэж хуурч Малайз руу авч гарсан бай­гаа юм. Тэнд очсон цагаасаа хойш хоёр жилийн турш биеийг нь хү­чээр үнэлүүлсэн бай­сан. Энэ төр­лийн хэргийн хохирогч болсон хүмүүсийн  мэдээллийг маш сайн нууцлахгүй бол өөрөө эргээд аюулд орох эрсдэл манайд өндөр бай­даг. Гэрч, хохирогч нарыг хамгаалах хууль, эрхзүй орчин хангалттай биш байдгаас болж хохирогч эмэг­тэйчүүд эрсдэлд орох магадлалтай байгаа юм.

Хүний наймаа, хар тамхины хэрэг гадаадад л их гардаг бо­лохоос манай улсад ховор үйл­дэгддэг мэтээр иргэд ойлгодог л доо. Энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд юу гэж дүгнэх вэ

-Хүний
наймааны хэргийг хү­мүүс өөрсдөөсөө нэлээд хол бай­даг гэж боддог.  Залуучуудын нэг­дэн тэмцэж, хамтран энэ хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулах нь маш чухал байна  гэж харж байна. Хамгийн наад зах нь Хятадын Эрээн хотод монгол охидууд биеэ үнэлж байна гэж байгаа ч цаагуу­раа бүгд л хүний наймааны хохи­рогч болсон байдаг. Монгол Улсын хүн амын тоотой гарч байгаа хэр­гийн  тоог харьцуулахад хүний наймааны хэрэг манай улсад  гамшгийн хэм­жээнд хүрээд байна. Бидэнд бай­гаа мэдээллээр Мон­голд хүний наймааны хэргийг үйлдэгч арав гаруй зохион бай­гуулалттай бүлэг­лэл байна гэсэн  мэдээлэл байна гэв.

Өдөрлөгийн үеэр саяхан Эрээн хотод очиж судалгаа хийж байгаад ирсэн төрийн бус байгууллага мэдээллээ танил­цуулж байв. 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгааХөгжлийн хэлхээтөрийн бус байгууллага Эрээн хотод ажил­ласан байна. Тус тө­вийн тэр­гүүн А.Долгор ийн ярилаа.

“Уг
нь манай төрийн бус бай­гуул­лага хараа хяналтгүй хүүх­дүүдийн эрхийг хамгаалах чиг­лэлээр ажил­ладаг. Харин биднийг Замын-Үүд, Эрээнд ажиллах үеэр дүү нь  Эрээнд хүний наймааны золиос болсон эмэгтэй тэнд бай­дал ямар байгаатай танилцах хүсэлт явуул­сан юм. Эрээнд байгаа монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь өөрсдийн хүсэлтээр биеэ үнэ­лээгүй бусдад хуурч мэхлэгдэн хүчээр биеийг нь үнэлүүлж хүний най­мааны золиос болж байгаа нь тодорхой байна лээ.  Эрээнд бус­дад дарамтлуулж биеэ үнэлж бай­сан 19 настай охинтой уулзсан. Аравдугаар ан­гиа төгсөөд Эрээн рүү гарсан бай­даг. Охин найзын­хаа үгэнд автаж хууртагдан тэнд очоод зочид буу­далд  хоригдож хүмүүсийн дарамт шахалтаар биеэ үнэлж, цалин мөнгө авахгүй, олигтой хоол ундгүй тун хүнд бай­далд байсан байгаа юм. Харин охины эгч нь дүүгээ зугтаалгаж саяхан эх орондоо авчраад байна. Эгч нь эндээс таньдаг монгол залуучуудыг авч явсан. Эрээнд байдаг биеэ үнэлдэг газруудаар явж, дүүгийнхээ нэрээр сураглаж байгаад олсон байна. Тэгээд цуг  явсан залуу нь мөнгө төлж ороод дүүг нь цонхоор зуг­таалгаж  авч гарсан. Тэр охин тэнд жил гаруй хугацаанд хүчээр биеэ үнэлж бай­сан учраас одоо эрүүл мэндийн хувьд хүнд байдалд бай­на. Тайван унтаж амарч чадахгүй цочиж сэ­рээд, сэтгэлзүйн байдал нь хүнд байгаа. Зочид буудлаас нь гар­гахгүй, цаанаас нь хоол хүнс, хувцсаар нь хангаж өгөөд бүх бичиг баримтыг нь хураагаад авсан бай­сан. Дүүгээ авчирсан эмэгтэй дүү­гийнхээ бичиг баримтыг эндээс бүрдүүлээд тэгж байж хилээр авч гарч ирсэн байна лээ.  Ашгүй хуучин гадаад паспорт нь энд байсан юм билээ. Хохирогч охины байрлаж байсан газар 20 гаруй монгол охин байгаа гэж хэлсэн. Ихэнхдээ энэ төрлийн хэргийн хохирогч болсон охидуудын хувьд ойр дотнын найз нөхөд, наймаа хамт хийж байсан танил нь, эсвэл нэг  сургуульд  сурч байсан найзууд нь  зуучилж худлаа хэлж дагуулж гадаад руу авч гарсан байдаг. Тиймээс охид, эмэгтэйчүүдэд энэ тал дээр анхаарч, өндөр цалин гэх мэт зүйлд хууртахгүй байхыг ан­хаа­руулмаар байна” гэв.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Дамдинсүрэнгийн Баянтунгалаг найрагчийн тухай өгүүлэхүйд

I.

Дамдинсүрэнгийн Баянтунгалаг тийм нэг дотуур шаналгаатай найрагч шиг санагддаг. Жинхэнэ яруу найрагч, бичгийн мэргэдэд байх мөнхийн шана­лал, далд зовиур эл эрхмээс нэвт харагдах нь бий. Тэрээр Нацагдорж, Явуу, Цэдэндорж, Нямбуугийн Ням­дорж, Данзангийн Нямсүрэн, Мишигийн Ширчинсүрэн, Хөвсгөлийн Түнэлийн Гүр.Нямдорж, 
Баруун Алтай урианхай хөвүүн Хөөдөөгийн Эрдэнэ­баатар, дархад Мягмаржав, Хэнтийн Ломбын Нямаа нарт хайртай. Ялангуяа Нямсүрэнгээрээ үргэлж дутан, яруу сайхны ертөнцдөө ер бусаар ганцаар­даж, шүлэг бүрээ түүнд зориулж, цаг хугацааны урсгалд түүнтэй л хамт зүлгэгдэж байна уу гэж бодогдохоор. Мөн Түнэлийн Нямдоржоо үгүйлэн санах нь ганилантай. Хамтдаа ууж наргиж, уйлж дуулж явсан он жилүүдээ дурсан, цаглашгүй авьяас билэгт андынхаа сонгомол туурвилуудаар шараа тайлдаг болов уу. Тэр Ням­сүрэн нь, тэр Гүр.Нямдорж нь үнэхээр аварга амьтад байсан л даа. Гүр.Нямдорж агсны

Олоон жил дэрлэсэн

Энэ дээлийг угааюу гэтэл

Саалийн үнэр нь хайрангэх ижийн тухай гуравхан мөр шүлэг байдаг. Зүрхэнд ёгхийтэл хэлдэг тийм л найрагч, зураач, нэрт зохиолч халгиж цалгисан авьяастан байжээ. Түүний авьяас билгийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн 
цөөн хүний нэг нь яалт ч үгүй Баянтунгалаг найрагч юм. Тэгээд л анд нөхрөө санагалзаж их хотын үймээнт шөнөөр сэтгэл эзэнгүйдээд лааны гэрэлд дээл нөмрөн сууж “Түнэлийн эрин”, “Жирийн биш” хэмээх туурвилуудаа түүнд зориулаад байдаг нь тийм учиртай буюу. 

Хоёр мянга нэг оны намар оройн усан бороотой уйтан өдрүүдийг санаж байна. Утга зохиолын сургуулийн босго алхаад Хөшөөтийнхөө хул шаргал намрыг орхин, Улаан хадаа нулимстай нь үлдээгээд ирсэн миний бие 
“Цог” сэтгүүлээс Д.Баянтунгалаг найрагчийн гурав, дөрвөн шүлгийг олж үзэж билээ. Утга зохиол, яруу найргийн мөрөөсөлд автсан хөдөөх нэгэн хөвүүний нүдний манан өдөр өдрөөр арилж, бас чиг болоогүй ээ хотын гоё охидод тунгалаг харцаа алдаж явсан тэр өдрүүдэд Баянтунгалаг найрагчийн шүлгүүд намайг цочоон сэрээсэн юм. Яг л гүн нойрноос минь дуудан сэрээх шиг болсон доо. Шүлэг бичихийн түмэн хүслэнд автавч олигтой бичиж чадах­гүй, хий дэмий л хөдөөгөө санагалзаж, 
ижий аав, адуу мал, айраг цагаагаа үгүйлэн бичсэн зүйлүүд шүлэг гэхэд шүлэг биш, басхүү биш гэхэд хашаа ч юм, тийм л нэг ойлгомж­гүй үед эл найрагчийн бүтээлүүд намайг огт өөр ертөнц рүү дуудан далласан даа.

Би хүнд тоогдохгүй байх тусмаа хээрийн салхи шиг эрх эдэлдэг

Бичгийн ширээ тохойлдон шүлэг бодож суухдаа хаан байдаг

Намрын уйтан бороон дундуур ганцаар алхахдаа дарс амсах шиг болдог

Нацагдоржтой тэр жил хүрээний гудмандаа таараагүйдээ өө их гуньдаг

Яах вэ, энэ амьдрал хангалттай гэж өөрийгөө уучилж санаа алддаг

Ятга хийгээд шанзны бөн бөн нулимсанд залуу насаа хардаг

Асарлагч сарны туяа нялх үсэнд минь буухад тэнгэрийн сэрэл төрдөг

Амраг гоо бэлхүүс навчны судал шиг язрахад халуун ураг бүрэлддэг”  гэх “Дотоод жам-1” шүлэг нь тухайн үедээ арай л өөр, бусад найрагчдын 
магтаалын
цагаан шүлгээс ангид, хий хоосон уриа лоозон, эс бөгөөс улс төр нийгмийн шинжтэй тийм нэг хэнээт бүтээлүүдээс үнэндээ өөр санагдаж байлаа даа.

“Цог” сэтгүүлд бадамласан өөр шүлэг бий. Молхи миний бие бараг ганцхан уншаад л цээжинд хоногшсон шүлэг. 

Хувь заяа минь хавар эртийн бороо юм

Хус моддын чөлөөнд хөлөө амраан суух агшин юм

Чи бид хоёрын залуугийн гэрэлт дүр юм

Чимээгүй улиран одсон он жилүү­дийн дурсамж юм

Хээр талд өвсний хуудас сэрчиг­нэх шүлэг юм

Хэрэн тэнэгч үүлсийн хувилгаан алганы сүнс юм

Нас бие минь цаг хугацааны томилолт юм

Намар оройн цасны був буурал санчиг юм

Тунарагч хөх сарны шив шинэхэн туяа юм

Туулай туулай өдрүүдийн шил дарсан мөр юм

Манарагч сүрэг үүлсийн ганц сувдан нулимс юм

Магад тодорхой амрагийн эн­гэрийн зандан үнэр юм

Ачуутын голд суугч шүлэг андын сураг юм

Алтан салхи бужигнах дорнын нүдтэй зураг юм” гэх богинохоон эл шүлгийн үг, мөр бүхнийг эргэцүүлэн бодож орчлон хорвоо ертөнцийн тухай, хүмүүний амьдран буй цаг хугацааны далд нууцын тухай эргэцүүлэхэд хүргэдэг. Өөрийнхөө дотоод ахуй руу, зүрхнийхээ нууцлаг орон зай руу яалт үгүй довтлох үүсгэлийг төрүүлдэг шүү.

Хэзээний билээ дээ, А.Эрдэнэ-Очирын “Эх орон”, Ц.Бавуудоржийн “Хүрэл чоно”-оо дууддаг “Болор цом” шиг санагдана. Дамдинсүрэнгийн Урианхай, Дамдинсүрэнгийн Баянтун­галаг хэмээх Булган хангайн овог нэгт сэтгэл зүрхний ахан дүүс хоёр найрагч цээжний морьдын дунд үлдчихсэн байв. Тийн ахуйд Баянтунгалаг най­рагч 

Жаахан байсан би бүр жаахан

Жалгын ногоо далд ургадаг шиг ургаж байсан

Тэгэхэд үүл хүртэл хачин гоё нүүж

Тэнгэрийн хаяа үлгэрийн юм шиг харагддаг сан

Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж

Алсын алсад бороо мэт одохыг хүсдэг сэн

Хотоос ирсэн айлын эгч дотно болоод эрхэмсэг

Хонгор намрын салхи шиг нэг л өдөр явчихдаг сан…” гэж 
эхэлдэг
“Гэрэлт зүгийн дурсамж”-аа уншлаа. Хөдөө гэртээ “араажав”-аар догдлон сонсож суусан миний бие чимээ­гүй­хэн мэлмэрчихэж билээ. “Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж” хэмээх мөр нь нэг л дулаахан санагдаж, “Алсын алсад бороо мэт одохыг хүсдэг сэн” гэхүй нь намайг ямар нэгэн далдын гоёмсог ертөнц рүү, олоон уулсын цаад руу хөтлөөд явчих шиг болсон шүү. “Болор цом” гэснээс найргийн энэ наадамд тэр цөөхөн оролцсон. Оролцох бүрийдээ өнөө Нямсүрэндээ зориулсан шүлгээ ун­шина. Тэр нь богинохоон хэрнээ жинхэнэ яруу найраг л даа. Гэвч тайзан дээрээс яаж олигтой сонсогдох вэ дээ. Нийт масс ч төдийлөн хүлээж авахгүй. Бусдаас арай өөр “юм” хэлчихлээ гэдгийг үзэгчид болоод шүүгчдийн дундаас цөөн хэдэн хүн ойлгоно. Ингээд л мань хүн Эрээнцавын Ням­сүрэн­дээ бичсэн шүлгээ уншаад “Болор цом”-оос хасагдана. Үгүйдээ гэхэд л шөвгийн 16-д үлдэнэ. Хасагд­лаа гээд одоогийн шүлэгч залуус шиг гуниж гутрахгүй. Харин ч цээжинд багтсан шүлгээ дуудсандаа тун чиг хангалуун, өнөө Хөөдөөгийн Эрдэнэ­баатар юм уу, дархад Мягаа, аль эсвэл Ламжавын Мягмарсүрэн, Банзрагчийн Цэрэн­жамц нартайгаа, за тэгээд Арлааны Эрдэнэ-Очир, Жамсрангийн Баяржар­гал, Төрийн Баянсан, Магван-Эрдэ­нийн Саруулдалай, Лхагва­сүрэн­гийн Батцэнгэл гээд хэдэн хайртай дүү нар (“гэгээн хэсүүлч” Баттулгыг хаа нэг­тэйгээс ирж тансаг шүлгүүдээ унши­хад тэр машид баярладаг)-тайгаа ганц нэг юмны бөглөө мулталчихаад, Ням­сү­рэн­гээ, Гүр.Нямдоржоо, Сод­ном­нам­жил, Уянга, Болд-Эрдэнэ, Баттогтох 
гээд авьяас билэгт дүү нараа ярьж нэг уйлж аваад сэтгэл онгойн найрагч гэргийдээ сугадуулаад гэрийнхээ үг одно доо. Ийм ахуй үед нь миний мэтийн жулдрайнууд түүнд ойртож чадахгүй. Холоос л барааг нь харж сууна. Тэрхүү эрхэмсэг найрагч сэтгэл зүрхэнд хамгаас ойр хэрнээ халдахад тун амаргүй ертөнц санагд­даг. Ер нь тэгээд хүн гээч чинь хамгийн ихээр хайрлаж хүндэтгэдэг нэгнээсээ үргэлж цэрвэдэг шүү дээ. 

 

II.

Д.Баянтунгалаг найрагчийн анхны ном “Үгийн эгшиг” нэртэйгээр наяад оны дундуур хэвлэгдсэн байдаг. Өмнөх үгийг нь Шаравын Сүрэнжав багш нь “Булган аймгийн Сайхан сумын саруул нутагт төрж өсөөд трактор комбайны жолоочийн мэр­гэжил эзэмшсэн энэ залуу нэр шигээ тунгалаг бичиж байгаад талархнам” хэмээн бичсэн байдаг. Уг бүтээл залуу зохиолчдын улсын уралдаанд шалгарч хэвлэгдсэн юм билээ. Тэрхүү баярт мэдээг Сүүеэ багш нь “Явуу өнгөрсөн” гэх харуусалт мэдээтэй хамт дуулгаж байсан гэдэг. Тэр нь наяад оны эхээр юм уу даа. Өнөө цагийн жин дарах найрагчдын нэгэн тракторын жолоо мушгиж, Булган Эрдэнэтийн хооронд өндөр хүчдэлийн цахилгаан шон босгож явсан үеийн явдал болов уу. Хоёр мянга зургаан оны хаврын эхэн сард юм. Цас захаасаа хайлмагтан урссан тийм нэг ээвэр налгар өдөр Булган аймгийн театр киноны хүрээ­лэнд яруу найргийн томоохон баяр боллоо. Хотоос Ш.Сүрэнжав, Д.Уриан­хай тэргүүтэй ланжгарууд очлоо. Наадмыг Сүрэнжав гуай хөтлөн явуу­лав. Уг наадмын үеэр бичгийн сод хүмүүн Цогт хунтайжийн нэрэмжит шагналыг утга зохиолын ерээд оныхны сонгодог нэгэн төлөөлөл, гал цогтой эрэмгий найрагч Цэнд-Аюушийн Буян­заяад, Сономын Удвал ахайтны шаг­налыг соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Санжжавын Оюунд, “Нууц товчоо”-ны нууцад нэвтэрсэн нэрт эрдэмтэн 
Шанж­мятавын Гаадамбын нэрэмжит шаг­налыг 
Дамдинсүрэнгийн Урианхайд
олголоо.
Нижигнэсэн
алга ташилт, нэвсийсэн цэцгийн баглаа дундуур Баянтунгалаг найрагч хоёр нүднээсээ сувдрах нулимсаа үл арчин гэргий 
(С.Оюун)-гээ түмний нүдэн дээр үн­сээд авав. Үзэгчид дахиад л алга нижигнүүллээ. Утга зохиолын өрлөг ижий, нэгэн цагийн түүхийг нь өөрөө­рөө бичсэн Удвал ахайтныхаа сүн­шиг­тэй шагналыг магнайдаа адислах найрагч гэргийгээ дүүрэн хайраар үнсэж, их утга зохиолын төлөө чинхүү бодлоосоо сүсэлж байсан найрагчийн сэтгэлийг би зүрхээрээ мэдэрч байлаа. Эл эрхэм гаднаас нь харахуйд ихэд ширүүн дориун, адайр ааштай санагдах авч ямарваа нэгэн зүйл дээр сувдрах нулимс нь сул асгаад ирдэг өр зөөлөн нэгэн болой.

Түүний хань Санжжавын Оюуныг Монголын ард түмэн андахгүй. Хэн­тийн солгой Төмөрхуягийн дуулдаг “Хорвоод ганцхан ээждээ” дууг нь сонсоогүй, уярч бахдаагүй, “Тань руу нүүж явна” киног нь үзээгүй хүн ховор. Саяхандаа, амралтынхаа хэд хоногоор Оюун найрагчийн “Шаналал тайт­гарал”, “Хулж нутгийн бүсгүй” номуу­дыг нь эргүүлж суулаа. Поп Сараагийн дуулдаг “Мөнгөн шөнө” гэж нэг их гоё дуу бий дээ.

Мөнгөн өнгөөр хорвоог цайрдаж

Тэргэл саран тэнгэрт хөвнө

Мөрөөдөх сэтгэлийг хайраар мялааж

Тэнгэрлиг чи минь зүрхэнд гэрэлтэнэ

Сайхан чинийхээ хайранд согтсон

Дурлалын сэтгэл тэртээ алсад

Сарны мөнгөн туяан дор

Дуулим хорвоо энүүхэн дэргэд…” хэмээх дууны шүлэг аль тэртээ ерээд онд гарсан “Шаналал тайтгарал” номонд нь байж байх жишээний. Гэтэл өнөө Оюун найрагч чинь “Би бол ханийнхаа дэргэд жирийн л нэг шүлэгч байхгүй юу. Манай хүнийг залуучууд ихэд хүндэтгэж надаас илүү хайртай байдагт нь би баярладаг юм. Баянтунгалагийг жинхэнэ яруу най­рагч гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүстэй би яруу найрагчийн хувьд санал нэг шүү” гэж нэгэнтээ хэлснийг нь сонсоод яасан их баярласан гэж бодно. 
Сэтгэл оюун, дотоод мэдрэмж, гэгээрлээрээ “голын цаана” гарсан хүн л ингэж боддог байх даа. Уул нь өнөөдөр чинь хэн нэгнийг тааруухан шүлэгтэй гэх юм уу, аливаа уралдаан наадамд чи өмнөхөөсөө муу шүлэг уншлаа гээд хэлчихэд өстөн болдог цаг биш үү. Хүн бүхэн өөрийгөө агуу гэж боддог, авьяастай нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй, шүлэг зохиолыг нь цээжин­дээ хадгалж явахыг хүсдэггүй, цээ­жинд нь хадаатай байлаа ч бусад­тай хуваалцахыг боддоггүй цөвүүн цаг юм биш үү. (Миний бие өнгөрсөн жил “Өдрийн сонин”-доо “Болор цом”-ын тухай цуврал туурвил бичээд ойр дотныхоо зарим нэг хүмүүсээс харил­цаа тасарсан билээ. Гол учир нь тааруухан шүлэг уншсан хэмээн үнэнийг нь хэлээд тэр)

Баахан цэрвэж, барааг нь холоос харж шүлэг зохиолыг нь ойроос уншиж явсан найрагчтай аяс аясын салхинд ойртож л байлаа. Цэрэндоржийн Балдорж агсныг сүүлчийн замд нь үдэхээр салах ёс гүйцэтгэхэд санам­сар­гүй таарч “Монгол ньюс”-ийн байрнаас хамтдаа гарч ажил руу нь явсан өвлийн зэвэргэн тэр нэг өглөө санаанд тод байна. Найрагч ах аанай л хар бүрхээ духдуулж, хуучин савхин хүрэмтэйгээ явсан санагдана. Энэ тэрийг ярилцаж явах зуур

Нэг л өглөө босоход ангир зөөлөн ганганаж байдаг

Нэг л орой харьж явахад цасан цэцэг бужигнаж байдаг

Нэг л хуйсгануур өдөр оршуулгын цуваа хөдөлж байдаг

Нэг л алчуур намирах төдий нулимс ханхалж байдаг

Нэг л залуухан нүд бороо орох шиг гэрэлтэж байдаг

Нэг л сондгой жүнз болорын өнгөөр хувираад гоёмсог байдаг

Нэг л тунгалаг шөнө сар мандах нь бэлхүүс туяарах шиг үзэгддэг

Нэг л хаврын өвсөнд дүрсэн чиний хөл үзэсгэлэнтэй харагддаг

Нэг л шүлгийн номон дээр улаан навч дуссан байдаг

Нэг л манантай өдөр урдуур хойгуур алтан хараацай хэрдэг

Нэг л хуучин гүүрэн дээр шинэ охин эрхэмсэг зогсдог

Нэг л үүрийн шунхан гэгээ сал­хины бийрэнд манддаг…” гэх мөрүүд нь санаанд орж байлаа. Ялангуяа “нэг л хуйсгануур өдөр оршуулгын цуваа хөдөлж байдаг” гэдэг нь бодогдоод. Хуйсгануур гэдэг үг л оршуулгын цуваа хөдлөх өдрийг тодорхойлно доо, үг байраа олно гэдэг энэ байх гэсэн бодол бас л зурсгээд.

Нэг үе манай хоёр айл саахалт байлаа. Аравдугаар хорооллын байр­ны гадаах модон сандал дээр Баян­тун­галаг 
ах сууж байна. “Цантай чулуун дээр сандайлан шүлэг бодох сайхан сан” гэдэг мөрүүдийг нь санаг­дуул­маар өглөө бүр тийм нэг бодлого­ширсон төрхтэй сууж байна. Хөлөө хугалаад суга таягтай байсан үе л дээ. Тухайн цагт түүнтэй ойртох боломж олдсон нь мэдээж. Сүрдэж цэрвэхийн хүлээс ч цагийн аясаар тайлагдаж байлаа. 
Гэхдээ ажил албаны эрхээр санаан зоргоор уулзаж, шүлэг 
зохиол ярьж чадахгүй. Харин нэг удаа амралтын өдөр бүр нэг цаг зав гаргаж байгаад Баянаа ахтай аравдугаар хорооллын нэгэн кафед суулаа. Жүнз харшууллаа. Шүлэг зохиолоо уншлаа. Тэгтэл мань хүн “Чи золиг, муу ахыгаа тэр жил жигтэйхэн баярлуулж билээ” гээд чимээгүй болчихов. Би ч юу билээ л гэж бодлоо. Тэгтэл “Яагаав, нөгөө Эрдэнэтэд болсон “Болор цом” руу явахад галт тэргэнд чи миний шүлгүүдийг цээжээр уншаад. Баахан зохиолчдын дунд намайг чинь магтаж тэнгэр тулгаад хэлэх ч үггүй болгосон шүү” гээд бас л чимээгүй боллоо. Нэг жулдрай банди шүлгийг нь цээжээр уншаа л биз. Түүнд нэг их баярлаад, он жилүүдийн уртад цээжиндээ хадгалаад, цаг хугацааны дараа түүнээ илэрхийлэхдээ дотогшоогоо мэлмэрээд. Хэр баргийн зохиолч ийм биш дээ. Хэнэггүй өнгөрөх энүүхэнд. Гэтэл Дамдинсүрэнгийн Баянтунгалаг гэж эмзэг уяхан хийл шиг эл эр үнэхээр л өөр юм байна, өчүүхэн зүйлийг ч утга төгөлдрөөр боддог юм байна гэдгийг мэдэрсэн сэн.

 

III.

Нээрээ ингэхэд, түүний шүл­гүүдийг би хаа явсан газраа уншдаг. Хамгийн тод санаж буйгаар баруун Алтайг зорих замд, ялангуяа Аж Богдын ханарсан нуруудын дэргэд солонго шиг гэрэлтэн байхдаа уншиж “Энэ хүний яруу найраг 
надад ямар нэгэн байд­лаар нөлөөлсөн юм шүү” гэдгийг аяллын бүрэлдэхүүнд явсан Д.Уриан­хай, А.Эрдэнэ-Очир, Лхагвасүрэнгийн Батцэнгэл, Шаравын Батжаргал, Мөнхөөгийн Билэгсайхан тэргүүт найрагчдад дуулгаж билээ. Баруун Алтайн дүнэгэр уулс Баянтунгалаг найрагчийн шүлгүүдийг хоёр мянга найман оны наймдугаар сарын тэргэл өдрүүдэд тэгж сонссон буй.

Намрын усан бороотой энэ өд­рүүдэд түүний “Зэлүүд сарны галбир” гэж яруу найргийн шинэхэн бүтээлийг уншаад тийм гэж хэлэхийн аргагүй сэтгэлийн баярыг эдэлж сууна аа. “Зэлүүд сарны галбир” яруу найргийн дөрөв дэх туурвил нь байх шүү. Дээр “Үгийн эгшиг”-ийн тухай өгүүлсэн. Эл хоёр бүтээлийн дунд “Амраг улирал”, “Үймээнт салхины хэлбэр” гэсэн 
яруу найргийн хоёр сайхан морьд бий. Шинэ номын нь шүлэг бүрт оюун бодол, зүрх сэтгэл минь тэр чигээрээ уусч, үг бүрийнх нь увидаслаг чанар соронзон гүүр мэт татаж олоон жил хүсэн мөрөөддөг сэтгэлийн зүрхний андтайгаа дарс хундагалсан шигээ суух шиг тийм л мэдрэмжийг шүлгүүд нь төрүүлж байв шүү.

Ундуй сундуй ойчсон

Улаан тэргэл өвсөн дунд

Уугаад шидчихсэн дарсны лонх

Уйтгарын салхи лимбэдээд…” “Улаан тэргэл өвсний шивнээ“,

Цасан будрахад би бас бударна

Цагийн цагт ийм л байсан

Дарс гэрэлтэхэд би бас гэрэлтэнэ

Дараа нь тэгээд алтанхан жүнз болно

Өвс давалгаалахад би бас давалгаална

Өмнийн уулсын хувилгаан чанарт урвана

Саран дүүрэхэд би бас дүүрнэ

Санчигны мөнгөн хяруу болно

Бороо зүсрэхэд би бас зүсэрнэ

Болор лааны санаа алдалт болно

Сэтгэл ханхлахад би бас ханхална

Сэрүүн зүүдний сүмийн галбир болно…”,

Нүдгүй цасан шуурганд

Нүдүүлэн балбуулсан ч

Гоёлын даашинзтай бүсгүй шиг

Гоо үзэсгэлэн нь хэвээрээ байдаг

Хэрцгий зуунуудын хатан тэсвэр

Хээр тал нутаг минь

Яагаад би чиний тухай

Яруу найраг бичээгүй юм бол

Зөндөө их чамайг

Зөвшөөрөлгүй туучиж

Алтанхан жүнзэт дарсыг

Амрагийн уруул шиг шимж

Шал согтуу явахад минь

Шартуулж нэг ч удаа хонзогноогүй

Эр нөхөр минь

Эс бүхний сэргээш минь…” “Хээр тал“,

Шинэ уулын цас тунарсаар бурхны өлмий болно

Шилдэг залуу охин гэрэлтсээр нарны мэлмий болно

Халиун талын өвс бөхөлзсөөр сарны бийр болно

Хавар хаврын шувууд зэллэсээр тэнгэрийн сормуус болно

Бүгээн морьтой хүн шогшуулсаар үлгэр домог болно

Бүрэнхий үдшийн хаяанд нэгэн даашинз сүрчигнэсээр бороо болно

Данзангийн Нямсүрэн бид хоёр Эрээнцав, Ачуутын голдоо хувилгаан болно

Дараа оны нэгэн  өдөр хурмастын үүл сүм болно

Дорнын гэгээ салхилсаар маанийн эрих болно

Дотор сэтгэлд тарнийн мутар үзэгдэж судар болногээд шүлгүүдээс нь бичээд байвал бичээд л баймаар. Бүхий л шүлгийг нь энэхэн бичил туурвилдаа багтаачихмаар   

“Зэлүүд сарны галбир”-ыг уншиж дуусаад баяр хөөртөө автаж, дотоод сэтгэлийнхээ долгионоор эрхэм най­рагч­тай холбогдохуйд “Чамайг ингэж мэдрэх болов уу гэж ах нь бодож суулаа” гэсэн нь юу юунаас илүүтэй том шагнал байсан даа. 

Д.Баянтунгалаг бол нэгэн өвөрмөц, давтагдашгүй ертөнцийг үүсгэж түүн­дээ хувилгаан чанарыг олж хүмүүний амьдралыг тунгаадаг, сэрэл мэдрэм­жийнхээ хамгийн эмзэг нандин цэг дээр алчуур шиг намирч, суль өвс шиг ганхдаг тийм л торгон найрагч. 
Цаг үргэлж Ачуутынхаа голыг санагалзан, цаг улирал хэрхэн солигдож буйг дотоод мэдрэмжээрээ хүлээн авч, хэн нэгнийг үгүйлэн гансарч тэгээд л сүүрс алдсан сэтгэлийнхээ хөндүүрээр шүлгээ бичдэг болов уу. Тийм л хөндүүрхэн зүрхнээс тасарсан түүний шүлгүүд он жилүүдийн ааг амьсгалыг өөртөө шингээж, уралдааны морьд шиг гарч ирсэн утга зохиолын үе үеийнх­нийг ямар нэгэн зүг рүү дуудан дал­ла­даг биз ээ.

Н.ГАНТУЛГА