Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүсгүй Дэлхийн Ази, Ази-Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүллээ

АНУ-д жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн”-д оролцсон Ж.Учрал энэ жилийн тэргүүн байрын титмийг зүүлээ.

Жил бүр 500 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд тус тэмцээнд хүчээ сорьдог. Энэ жилийн үзэсгэлэнт бүсгүй шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Сан-Франциско хотноо зохион байгуулагджээ. Тэргүүн байранд шалгарсан монгол бүсгүй Ж.Учрал нь 17 настай, энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн залуу “Хатан хаан” боллоо.

Анх 1985 оноос АНУ дахь Ази-Америкчуудын соёл урлагийн наадмын томоохон хэсэг болох Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн 1986 оноос зохион байгуулагдаж эхэлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нүүдэлчин Монгол” наадам ирэх сард болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан бөгөөд 2 – р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.

“Нүүдэлчин Монгол” наадмын хөтөлбөрт Үндэсний спортын их наадмын зуны төрөлболох үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдах бол аймаг, нийслэлээс оролцож буй ардын авьяастнуудын болон язгуур урлагийн хамтлагуудын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа, үндэсний уламжлалт хоолны худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг гаргалаа

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ болон БНСУ-ын Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-дын хооронд санамж бичиг байгуулж, “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-тэй хамтран хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг 2018 оны долдугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ болон “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-тай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хот ба Пусан хотын уран бүтээлчдийн хооронд бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлж, цаашид соёл урлагийн солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа болсон юм.

Мөн тус санамж бичгийн анхны ажил болгон Улаанбаатар хотноо 2018 оны 07 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд хоёр хотын уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнг Bluemon цамхгийн “Норфей Арт галерей”-д зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд нийт 50 уран бүтээлчийн уран зураг тавигдсанаас 25 бүтээл нь Пусан хотын уран зураачдын бүтээл байлаа.

Энэхүү үзэсгэлэн нь хоёр хотын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлч, эрдэмтэн судлаач, оюутан залууст уран бүтээлийн шинэ ололт, уран бүтээлийн санаа, харилцан туршлага солилцсон, хоёр хотын соёлыг сурталчилсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Олон улсын хөгжмийн наадам”-аас алт, мөнгөн медаль хүртлээ

Олон улсад цахиур хагалж яваа төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар энэ наадмын өдрүүдэд Испани улсад болсон “Олон улсын хөгжмийн наадам”-д 15-уулаа амжилттай оролцож алт, мөнгөн медалийн эзэд болж Дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг мандууллаа. Саянцэцэгийн аав нь УГЗ хөгжмийн зохиолч Сангидорж гэдгийг уншигчид мэдэх буй за.

Categories
мэдээ соёл-урлаг

Сүхбаатарын талбайд Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо толилуулна

Дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулах гэж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллажээ. Тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцоно. Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн сонгодог бүтээлүүдийг ийнхүү төв талбайгаас иргэддээ хүргэх гэж байна. Үндэсний их баяр наадмын хаалт болгож долоодугаар сарын 12-ны 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтод 500 хүүхэд оролцоно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор хамтран сүүлийн жилүүдэд орхигдоод байсан хүүхдүүдийн урлагийн тоглолтыг сэргээн өчигдөр Монгол төрийн наадмыг “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтоор эхлүүллээ.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатар ажилласан юм. Тоглолт ардын урлаг, язгуур хөгжим, уран нугаралт, сонгодог урлаг, найрал дуу, рок поп урлагийн төрөл гээд он цагийн хэлхээс бүрийг тодотгож харуулсан нь тоглолтын найруулга шинэ содон байсныг илтгэж байлаа. Хүүхдүүд бүтэн жилийн турш бэлтгэл хийж өөрсдийн үзүүлбэрийг бэлтгэсэн байна.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун хэлэхдээ, “Олон жил тасарсан урлагийн тоглолтыг манай агентлаг, Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран санаачилж, нийт хүүхдүүдээ Найрамдал цогцолборт амраангаа бэлтгэл сургуулилтыг ханган ажилласан. Энэхүү тоглолтыг дахин сэргээснээр хүүхдүүд бие биенээсээ урам зориг авч, авьяас чадвараа хөгжүүлж, найзууд болж сайхан нөхөрлөхийн эхлэл боллоо. Монгол хүүхдүүд ямар гайхам авьяас чадвартай вэ гэдгийг хүн бүр бахдан шагширч байна. Энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмаар уламжлал болгон зохион явуулах болно” гэв.

Тоглолтод 21 аймаг 9 дүүргээс авьяас чадвараараа шалгарсан 500 орчим хүүхэд оролцов.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бид давтагдашгүй” загварын шоу боллоо

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд алив ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан билээ. Эл зорилтын хүрээнд БСШУСЯ-ны Соёл урлагийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр “Бид чадна MN нэгдэл” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Бид давтагдашгүй” хувцас загварын шоу амжилттай болж өнгөрлөө.

Тус ТББ аас өмнө нь Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу /2013/, Тэргэнцэртэй сайхан бүсгүй тэмцээн /2014/ зэргийг зохион байгуулж байсан бол энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон дауны хомсдол, гар хөлний протезтэй, саажилт, тэргэнцэртэй гэх мэт төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй нийт 30 рчим залуусыг оролцуулсан, өргөн хүрээг хамарсан загварын шоуг зохион байгуулсан нь энэ юм.

Хүн бүрийн давтагдашгүй чанар, гоо сайхныг хувцас загварын урлагаар илэрхийлэх хөгжлийн бэрхшээлтэй залуус, мэргэжлийн загвар өмсөгчид оролцсон уг загварын шоунд загвар өмсөгч залуус үндэсний брэнд, монгол залуусын биенд тохируулж урладаг “Urban Jeans”-ийн хувцсыг толилуулсан бөгөөд БСШУСЯ ивээн тэтгэж, “Эм Си Эс Кока Кола” ХХК дэмжиж, зохион байгуулагчаар “Эра” төв ажиллажээ.

Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог бөгөөд манай улсад анх удаа ийм төрлийн шоу болсноороо онцлог юм.

“Бид давтагдашгүй” загварын шоу боллоо

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Равдан Ардын Жүжигчин,П.Эрдэнэзаан МУГЖ цол хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баяр болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо зарим хүнийг төрийн одон медалиар шагнан урамшуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр шагнагдлаа. Мөн хошин урлагийн жүжигчин П.Эрдэнэзаан Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнагдаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Best kids model of the Universe -2018” наадамд эх орноо төлөөлөн орсон охид ганзага дүүрэн ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Дэлхийн тайзнаа монголын бяцхан миссүүд эх орныхоо нэрийг өндөрт өргөн төрийн далбаагаа мандуулж ялалтын алдраар амжилтын буухиагаа үргэлжлүүллээ. Тодруулбал, Италын Милан хотноо зургаадугаар сарын сүүлээр зохион байгуулагдсан “Best kids model of the Universe -2018” наадамд эх орноо төлөөлөн Монгол охид өрсөлдлөө. Загварын өлгий Милан хотноо болсон уг тэмцээнд 5-17 насын охид, хөвгүүд дөрвөн ангилалд өрсөлдсөн. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Бяцхан мисс” ОУХБ-ын дэргэдэх “Охидын мисс” төвийн авьяаслаг сурагчид болох М.Тэргэл, Н.Анаргоо, С.Номин-Эрдэнэ, А.Ариунсувд, Л.Мөнхдалай, Г.Хонгозул оролцсон юм. Зургадугаар сарын 29-нд тэмцээний шилдгүүд тодорсон бөгөөд Ганхуягийн Хонгорзул “Preteen” насанд ялагчаар тодрон “Сувдан титэм”-ийн эзнээр тодрон “Best kids model of the Universe ” шагнал, “Best kids model of the international” номинацийн эзэн боллоо.

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Оролцогч Лхагвабаяр Мөнхдалай “Best Kids Model National costume”, “Best teen model international” номинацийн эзэн, Сүхбуянгийн Номин-Эрдэнэ “Best of the world” номинацийн эзэн, Мэндтулгын Тэргэл “Best kids model of Asia”, “Baby best kids model the universe 2nd runner up” номинацийн эзэн, Наянтагийн Аноргоо ” Mini best model internet”, “Best kids model of Internet” номинацийн эзэн, Алтангэрэлийн Ариунсувд “Best kids of Press” номинацийн эзнээр тус тус шалгарлаа. Тэд өчигдөр эх орондоо ирсэн юм.

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Categories
мэдээ соёл-урлаг

Хатгамлаар урласан “Монголын нууц товчоо”-г танилцууллаа

Дэлхий нийтэд тархан суурьшсан Монгол туургатны өв соёл, уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий “Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Наадамд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын 200 гаруй уран бүтээлч болон үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. Уг их наадмын хүрээнд өчигдөр буюу энэ сарын 06-нд “Монгол өв соёл – Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан Харин өнөөдөр Монгол туургатны соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна.

Eric Taichar-н зураг.

Мөн Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талд Монгол уран хатгамлчдын авъяас билгийг харуулсан “Монголын нууц товчоо”-ны хоёр хувилбарыг байрлуулжээ. Баруун талд “Монголын нууц товчоо судлалын хүрээлэн”-гийн бүтээсэн 180 метр урт торгонд зээгэн хатгамлаар урласан “Монголын нууц товчоо”-г байрлуулсан байна. Уг бүтээлийг хийхэд нийт 5 жилийн хугацаанд бүтээсэн бөгөөд Монголын нууц товчооны бүх бүлэг, 18 түүхэн зургийг зээгэн хатгамлаар оёсон байна.

Сүхбаатарын талбайн зүүн талд Хэнтий аймгийн иргэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарын санаачилгаар 21 аймгийн 5000 гаруй уран хатгамалч хоёр жилийн хугацаанд хамтран бүтээсэн 108 метр урт эсгийн зээр зурган өгүүлэмжээр ширсэн “Монголын нууц товчоо”-г байрлуулжээ. Энэхүү бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

Талбайн гол хэсэгт Монголс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бол хойд хэсэгт байрлах Монгол гэрүүдэд уран хатгамал, уран бичлэг, Монгол хөгжим зэрэг түүхийн болон соёлын өвийг танилцуулж байна.

“Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам өнөөдөр орой “Монгол Костюмс”-ын 15 жилийн ойн театрчилсан загварын тоглолт, “Этно хөгжмийн үдэш” арга хэмжээгээр үргэлжилнэ.