Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” хамтлаг Гран при хүртжээ

Үндэсний язгуур урлагаа дэлхийн олон  улс оронд сурталчилж яваа  хамтлаг, дуучдын нэг нь  “Хөсөгтөн”. Тус хамтлагийнхан  баяр наадмын өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болсон “Мир Сибири-2014” наадамд оролцож Гран-при шагнал хүртжээ. Уг томоохон наадамд 10 гаруй улсын уран бүтээлчид оролцсон байна. Мөн тус хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөс алтан медаль хүртсэн бол морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль тус тус хүртэн, амжилт гаргажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатарын үдэш” 3D шоу

]

Categories
мэдээ соёл-урлаг

“Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг ХБНГУ, Австри улсад аялан тоглолт хийж байна

Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан Европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд  жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт  шалгарч, оролцох эрх авчээ. Хөтөлбөрийн дагуу  ХБНГУ-ын  10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар  Монгол үндэсний урлагаа сурталчлах  аялан тоглолтоо хийхээр гарлаа. Одоогоор германы хотуудаар  тоглолтоо хийж байгаа бөгөөд  гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн  амьдарч байгаа орчин, сургууль,  ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай  болон монгол орны  соёл, түүх,  боловсролын талаар  ярилцах уулзалт зохион байгуулж байна. Тал нэтгийн хүүхдүүд хамтлаг  7-р сард эх орондоо ирнэ гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хүйсийн говийн домог” эмгэнэлт дуулалт жүжиг нээлтээ хийнэ

Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид өнөөдөр маргааш хоёр өдөр “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн тоглож сонирхуулах гэж байна.  Энэхүү уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажилласан аж. 

Монголын алдарт 33 говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг хүн бүр мэддэг гэхэд хилсдэхгүй. Уг домог дээр үндэслэн дуулалт жүжгийг туурвисан бөгөөд Алтай чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч, ажилчин албан хаагчдын нөр их хүч хөдөлмөр  шингэсэн байна. Энэ дуулалт жүжгийг алдарт зохиолч Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг зохиолч  Б.Нямлхагва туурвижээ. “Хүйсийн говийн домог” дуулалт жүжигт 16-17-р зууны үед Манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж ялж ялагдаж явсныг нэгэн гэр бүл хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхээр харуулах бөгөөд үйл явдал болсон  түүхэн газар нутгийг ард иргэд  “Хүйсийн говь”  гэж нэрлэх болсон тухай өгүүлэх ажээ.

Э.Номин

Categories
мэдээ соёл-урлаг

Нийслэлийн төв талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” ХХК-тай хамтран “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн төв талбайд анх удаа болох “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-д  дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд толилуулах юм. “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” 07 дугаар сарын 06-ны 21 цагаас болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ий хөтөлбөрийг танилцуулъя.

КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР

 1.  Ж.Чулуун “Уран Хас” балетын Удиртгал           УДБЭТ-ын Симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

2. Б.Шарав “Чингис Хаан” дуурийн Төгсгөл /Чингисийн ари/            

УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Бумхүү, найрал дуучид.Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

3.Д.Лувсаншарав “Хан Бүргэд” дуурийн Полонез        УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид  Удирдаач МУУГЗ  Ж.Бүрэнбэх                  

4.  Б.Дамдинсүрэн “Учиртай 3 толгой” дуурийн Юндэн Нансалмаа нарын хоршил  УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ч.Энхтайван,гоцлол дуучин   Б.Энхнаран Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

5.  З.Хангал  Д.Дашлхагва “Салхит шувуун дуун”  УДБЭТ-ын балетын гоцлооч  СТА М.Од, Г.Батчимэг, Б.Саруул, балетын жүжигчид Удирдаач УДБЭТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

6.   Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Бор Халиун нарын хоршил

УДБЭТ-ын гоцлол дуучинСТА Ш.Наранчимэг, гоцлол дуучин Г.Шижирболд Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

7. Дж.Верди “Реквием”     УДБЭТ-ын найрал дуучид  Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

8. Chiara “La Spanola”        УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

9.   И.Штраус “Цэнхэр Дунайн вальс”       УДБЭТ-ын балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

 10. Ш.Гуно “Фауст” дуурийн Мефистофелийн ари  УДБЭТ-ын гоцлол дуучин  СТА О.Хүрэлбаатар, эрэгтэй   найрал дуучид Удирдаач МУУГЗ  Н.Туулайхүү

11.Ж.Бизе “Кармен” дуурийн Хабанера    УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Р.Доржхорлоо, гоцлол дуучин М.Дариймаа, Ц.Арюнаа, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

12.   А.Бородин “Игорь Ван” дуурийн Кипчакуудын бүжиг  УДБЭТ-ын балетын гоцлооч СТА Х.Мөнгөнхөлөг, А.Өлзий-Орших, М.Од, Г.Батчимэг, балетын бүх жүжигчид, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Тууулайхүү

13.Дж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари           УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир эмэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

14.  Э.Монте “Чардаш”       УДБЭТ-ын гоцлол хөгжимчин СТА Ц.Мөнхболд хийлээр гоцлон Симфони найрал хөгжим хөгжимдөнө Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

15.Карл Орф “Кармина Бурана”       УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

16.  И.Штраус “Полька №1”       УДБЭТ-ын симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ     Н.Туулайхүү

 17. Дж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

18.  П.Чайковский “Хунт нуур” балетын Адажио   УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

19.  А.Моцарт “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

20.  Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамилиогийн дуу     УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Анхбаяр, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

21.  Л.Минкус “Дон Кихот” балетын Гран-Па           УДБЭТ-ын балетын гоцлооч  МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, А.Өлзий-Орших, Г.Батчимэг, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

22.  Дж.Верди “Трубадур” дуурийн Манрикогийн стретто

УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

 23.  Дж.Верди “Травиата” дуурийн Хундагын дуу   УДБЭТ-ын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

24. Радецкий марш     УДБЭТ-ын симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

  

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатар уран баримал-2014” болно

Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болох аж. Уг наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  энэ сарын 5-наас 13-ны хооронд зохион байгуулах юм.  Наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн болно гэж  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Мөн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу, тэмцээн, уралдаан зохиогдож гадаад дотоодын жуулчдад зориулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн иргэдэд Керамикийн салбараас шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээ, модон хүүхэлдэйн дээр зураг зурах, орон зайн урлаг,хөрөг баримал хийх, “Миний ертөнц” цаасан бүтээлийн үзүүлбэрийг сонирхуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол туургатны бүжгийн наадам болно

Энэ сарын 10-13-ны хооронд “Монгол туургатнуудын бүжгийн их наадам” зохиогдохоор болжээ. Наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцох юм байна. Мөн ОХУ-ын Буриад, Тува улс, ӨМӨЗО-ы бүжигчид ирэх ажээ. Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын  хэмжээнд зохион байгуулж байгаа ба наадмын нээлтийн ажиллагаан дээр тоглож сонирхуулах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бостон балет”-ын шилдгүүд бүжих “Мodern of Night”

 “Найрсаг Улаанбаатар-375’’ аяны хүрээнд АНУ-ын “Бостон балет” театрын  гоцлоочдын модерн бүжгийн тоглолт нийслэл хотод болох гэж байна.   “Монголын балетын хөгжил сан” нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.  

Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөр илэрхийлдэг балетын урлагийн шилдгүүд оролцох энэхүү тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, дэлхийд алдартай “Бостон балет”-ын гоцлоочид уригдан эх оронд маань ирээд байгаа юм. Тэдний тайзнаа бүжих оричн үеийн балетын урлагийн хөгжлийг харуулсан  “Мodern of Night” тоглолт энэ сарын 4, 5-нд 19.00 цагт ДБЭТ-т болох юм.

Английн “Рояал”, ОХУ-ын “Большой театр”, Италийн “Ла Скала” зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригддаг балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо.

Тоглолтын тасалбарын ДБЭТ-ын кассаар борлуулж байгаа бөгөөд 20-120 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байгаа аж.

Ингээд “Мodern of Night” тоглолтын эздийг танилцуулья.

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Японы “Комаки балет” компанийн хүндэт бүжигчин, Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг.

Товч намтар:

    1993-2000 он  Хөгжим Бүжгийн Коллежи

    2000 он АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль \School of American Ballet\-суралцсан

    2000 оноос    МУ-ын ДБЭТ-ын гоцлол бүжигчин

    2002 он  Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчин

    2003 оноос ХХ зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит (Франц)-тэй хамтран ажилласан.

    2007  оноос  АНУ-ын Бостон Балет компанид ажиллаж байна.

    2010 оноос  Монголын Балетын Хөгжил сангийн тэргүүн

    Ла Скала болон Харвардын их сургууль, Бостоны их сургуульд урилгаар бүжиглэдэг.

Гавъяа, шагналууд:

– 1998 он  Болгарын Варна хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн 8-р тэмцээн”-ий тусгай байр

-2000 онАНУ-ын Нью-Йорк хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээн”-ийтусгай шагнал

– 2001 онЯпоны Токио хотын Ази Номхон Далайн тэмцээний алтан медаль

– 2002 онАНУ-ын Миссисифи хотын “Жексон” тэмцээний тусгай байр

– 2002 онОХУ-ын Пермь хотод болсон Олон улсын балетын 7-р тэмцээнд оролцож, мөнгөн медаль, “Шилдэг модерн бүжигчин” цол болон үзэгчдийн шагнал,

-2002 онАНУ-ын Жексон хотод болсон Олон улсын 7-р тэмцээний тусгай байрын шагнал

-2003 онТокиогийн Ази, Номхон далайн тэмцээний мөнгөн медаль

-2003 онЧех улсын Праг хотод болсон Олон улсын балетын анхдугаар тэмцээний 3-р байр,

-2003 онМонгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол”, “Монгол бахархал өргөмжлөл”,

-2004-2005 он Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээний хүрэл медаль

-2005 он-Монгол Улсын гавъяат бүжигчин цол

-“Нью-Йорк Интернерншл” \New York International ballet Competition\ тэмцээний хүрэл медаль

– “Оны онцлох хүн” өргөмжлөл

– “Монголын Бахархал” өргөмжлөл

-2006 он-Дэлхийн шилдэг 8 балетчины нэг.

-МАСЗХ-ны “Алтан Сарнай” өргөмжлөл

– Соёл урлагийн салбарын Оны шилдэг залуу өргөмжлөл

-2010 онМонгол Улсын Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон

Бүтээсэн гол дүрүүд, оролцсон тоглолтууд:

    П.И.Чайковский “Хунт нуур” балетын Ханхүү па-де-тура,

    “Щелкунчик” балетын Щелкунчик

    “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де

    “Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр

    С.Прокофьев “Ромео Джульетта” балетын Ромео

    Б.Асафьев “Бахчис оргилолт булаг” балетын Вацлав

    Л.Делив “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц

    Ц.Пуни “Вальпургийн шөнө” балетын Вагхан

    А.Адан балетийн “Жизель” балетын Альберт

    “Чойжид дагина” балетын эрлэгийн элч

    Р.Милс “Цаглахуй”

    Хүрэлбаатар “Мөргөл”

    Н.Жанцанноров “Морин хуурын эгшиглэнд бүжиглэхүй”

    Б.Шарав “Зуурдын орон”

    Б.Соронзонболд “Их домог”

    З.Хангал “Эрдэнэсийн уулс” балетын “Хос дуэт”

    2006 он “Дэлхийн шилдэг 8 балетчин”-ий дэлхийг тойрон аялсан тоглосон тоглолтонд оролцсон.

    2009 оны 9-р сарын 23-нд “Falling for dance” их наадмыг нээн бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн.

    2011 оны 6-р сард Монгол улсад анх удаа зохиогдсон “Night of ballet” олон улсын наадмыг санаачлан зохион байгуулж, оролцсон.

    2012-2013 онд “Winter star-2012”, “Комаки балет” болон “Монгол бахархал” тоглолтуудыг Монгол улсдаа санаачлан зохион байгуулж, оролцсон.

2. Жон лайм АНУ-ын иргэн, АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин


Товч танилцуулга:

    Марин балетын сургууль болон Канадын Үндэсний балетын сургуульд 4 настайгаасаа суралцаж, 2003 онд төгсөхдөө Питер Двайерийн тэтгэлэгт шагнал хүртсэн.

    Дэлхийн авъяаслаг, залуу бүжигчдийг дэмжиж, сургалтын тэтгэлэг олгодог Пиерино Амбросолийн сангийн тэтгэлэгт хамрагдсан цөөн хойд Америк бүжигчдийн нэг.

    2003 оноос Бостон балет компанид уригдан ажиллаж байна.

Гавъяа, шагналууд:

    2005 оны Солонгосын Олон улсын балетын тэмцээний шагналт байр

    Залуу авъяастанд олгодог Грейс бүжгийн тэмцээний 2005 оны шагналын эзэн

    Калифорни мужийн Сан Рафаэль хотын даргаас өргөмжлөл хүртсэн.

Бүтээсэн гол дүрүүд:

    Жорж Баланчин “Дөрвөн темперамент”

    Оберон “Зуны шөнийн зүүд”

    “Дивертименто №15”

    Рудовер Нуриев “Дон Кихот”

    Микко Ниссинен “Цөмөөхэй”

    П.И.Чайковский “Хунт нуур” балетын Ханхүү па-де-тура,

    Килиан “Сарабанде”

    “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу

    Бусад…

Витнье Женьсон

АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин, АНУ-ын иргэн 

Товч танилцуулга:

    Солт Лэйк хотоос балетын хичээлээ эхэлж, Нью- Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн Консерваторид Козловатай хамтран хичээллэж эхэлсэн.

Бостон балет компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж байна

Гавъяа, шагналууд:

    Залуу америкчуудын Гран При тэмцээнд мөнгөн медаль, “Америкийн итгэл найдвар” тэмцээний тусгай байр

    АНУ-ын балетын тэмцээн, Нью Жерсигийн Залуучуудын бүжгийн наадам, Дэлхийн балетын тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүдээс 7 алт, 1 мөнгөн медаль

    Нью Йорк Таймс сонины  “Шилдэг” өргөмжлөл

    2008 онд Варнагийн Олон Улсын балетын 23–р тэмцээний бүх дээд шагналууд

    Варнагийн тэмцээний 44 жилийн түүхэнд дөрөвхөн удаа олгогдож байсан “Хамгийн шилдэг бүжигчин”- ий медаль, диплом, олон улсын балетын шагналууд хүртсэн.

Бүтээсэн гол дүрүүд, оролцсон тоглолтууд:

    П.И.Чайковский “Хунт нуур”

 –  “Нойрссон гүнж” балет”

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    -«Щелкунчик» бүжгэн жүжгийн гол дүр

    Варна хотын Олон улсын балетын 22-р тэмцээний Гала тоглолт

    Хятадын үндэсний баяр болон Нью-Йорк хотын театрт “Амтат чавга” жүжгийн Па де де

    Нью-Йорк хотын төв театрт тавьсан “Фараоны охин”-ы дүр

    Балтын орнуудын Олон улсын балетын наадмын Гала тоглолт, Дэлхийн балетын одуудын наадамд хүндэт зочноор уригдан оролцсон.

Жеффри Сирио

АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин, АНУ-ын иргэн 

Товч танилцуулга:

-Марсиа Дейл Веаригийн Төв Пеннсильванийн Өсвөрийн балетын сургуульд багш Лазло Вердогийн удирдлаган дор суралцаж балетчин болох гаргаагаа эхэлсэн.

-Бостон балетын сургуульд суралцсан.

-Данийн Эзэн хааны балет, Орландогийн балетын сургуульд суралцсан.

-2008-2009 оны Фернандо Буханнес нэрэмжит Scholar болсон.

-2009 онд Бостон балет компанид бүжигчин, 2010 онд гоцлол бүжигчин, 2012 онд Принсипал  бүжигчин

-“Boston Globe” сонин, “Pointe Magazine” сэтгүүлд өндрөөр үнэлэгдэн бичигдэж байна.

Гавъяа, шагналууд:

-Орон нутгийн балетын тэмцээнд Гранд При шагнал

-АНУ-ын Өсвөрийн Гранд при тэмцээнд алтан медаль

-2006 онд Миннесота мужийн Жаксоны олон улсын балетын тэмцээнд хүрэл медаль

-Танзолип балетын тэмцээн-фестивальд Бостон балетын сургуулийг төлөөлөн оролцож, алтан медаль

-Сөүлийн олон улсын  бүжгийн 5 дугаар тэмцээнд Орландо Балетын сургуулийг төлөөлөн оролцож, мөнгөн медаль

– 2006 оны АНУ-ын балетын тэмцээний Шилдэг эрэгтэй бүжигчин

-2009 оны Урлаг дэмжих Үндэсний Сангийн “Silver level”

-2009 оны  АНУ-ын Өсвөрийн Гранд При тэмцээний “Senior grand prix”, Мари Дейн нэрэмжит шагнал

-2009 оны Дэлхийн балетын тэмцээнд алтан медаль

-2009 Финляндын Хельсинкийн Олон Улсын балетын тэмцээнд алтан медаль хүртсэн анхны АНУ-ын иргэн

-2011 “Boomerang Fund for the artists”-ийн шагнал

Бүтээсэн дүрүүд:

-Ла Баяадир балетын Алтан бурхан, Факир,

-Жорж Баланчин “Зуны үдшийн зүүд” балетын Оберон ба Пакболон

-П.И.Чайковский “Хунт нуур” балетын Ханхүү па-де-тура,

-“Щелкунчик” балетын Щелкунчик

– Кевин Мкензей “Дон Кихот”,

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    Бусад…

    Жеффри Сирио нь чадварлаг бүжигчин төдийгүй авъяаслаг бүжиг дэглээч гэдгээ харуулж, “Бостон Балет” компанид өөрийн дэглэсэн бүжгээ тавьж, балет шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.

    Лиа Сирио

АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин,  АНУ-ын иргэн 

Товч танилцуулга:

-Свартмор балетын театрт Лори Ардисын удидлаган дор хичээллэж эхэлсэн.

-Төв Пенсильванийн Өсвөрийн балетын сургуульд хувийн багш Тереза Кроуфорд болон Рафаель Григориантай балетын сургуулилтаа амжилттай үргэлжлүүлж, 16 насандаа Урлаг хөгжүүлэх Үндэсний сангийн  “Level One”  шагналын эзэн,  Урлагийн  финалистуудын  Ерөнхийлөгчийн  нэрэмжит  сурагчаар шалгарсан.

-“Regional Dance America” фестивальд Үндэслэгчдийн шагнал, дээд тэтгэлэг хүртсэн.

-Бостон балет компанийн хоёрдугаар компанид ажиллах урилгыг Бостон балетын компанийн захиал Микко Ниссиненээс хүлээн авсан.

-2004 онд Бостон балет компанийн “Princess Grace” шагналд нэр дэвшиж, Бостон балет компанийн Үндсэн компанийн бүжигчин, 2007 онд гоцлол бүжигчин.

-2008-2009 онд “Trey McIntyre” төслийн багийнхны хамт АНУ болон дэлхийг тойрон  аялан тоглолтонд оролцсон.

-2009 онд Бостон балет компанид үргэлжүүлэн ажиллаж байна.

-2010 онд Бостон балет компанийн Принсипал бүжигчин

Гавъяа шагналууд: 

-“The Patriot Ledger” сонины Шилдэг эмэгтэй бүжигчнээр шалгарсан

-Испанид хийсэн аялан тоглолтоор Тайзны гайхамшигт илрэлтэй, ер бусын эмэгтэйгээр шалгарсан

-“Dance” болон “Dance Spirit”  сэтгүүлүүдэд бичигдэж, “Pointe” сэтгүүлийн нүүрийг чимсэн.

Бүтээсэн гол дүрүүд:

-“Trey McIntyre” төслийн хүрээнд “Яруу найраг”, “Амьдрал дахь нэг өдөр”,” Хэлбэр төрхийн үзэгдлүүд” болон бусад McIntyre-ийн шинэ тавьсан бүжгэн жүжгүүдийн гол дүр

    – П.И.Чайковский “Хунт нуур”

    “Щелкунчик”

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    А.Адан балетын “Жизель”

    “Щелкунчик”

    “Нойрссон гүнж”

    С.Прокофьев “Ромео Джульетта”

    А.Адан “Жизель”

–  “Үнсгэлжин”

–  “Afternoon of Faun”

–  “Камиллиагийн хатагтай”

– Баланчин “Цэнхэр нүдэн бүсгүй”

– “Гурван хөдөлгөөнт симфони”

-“Аполло”

– Бусад…

-Килиан, Пикетт, Вийлдон, Брюс зэрэг өнөө цаг үеийн аддарт модерн бүжиг дэглээчидтэй хамтран ажиллаж байсан.

    Саби Варга

Бостон балет компанийн гоцлол бүжигчин, Бүгд Найрамдах Унгар улсын иргэн

Товч танилцуулга:

-Будапешт хотын Унгарын Бүжгийн академид балетаар хичээллэж эхэлсэн.

-Бүжгийн академиа төгсөөд Микко Ниссинены Альберта балет компанид ажиллсан.

-2002 онд Микко Ниссинен Бостон балет компанид ажиллахыг урьж, Бостон балет компанийн бүрэлдэхүүнд ажилласан.

-2004 онд Бостон балет компанийн гоцлол бүжигчин 

Гавъяа, шагналууд:

– АНУ-ын Өсвөрийн Гранд при тэмцээнд алтан медаль

-1997 онд  Рудольф Нуреевын Олон улсын балетын тэмцээнд Шилдэг залуу бүжигчнээр шалгарсан

Бүтээсэн гол дүрүүд:

-Микко Ниссинен  “Хунт нуур” Ротбард

-Микко Ниссинен  “Цөмөөхэй”  бүх гоцлол дүрүүд

-Руди ван Данциг  “Ромео Жулиет” Ромео

-Рудольф Нуреев  “Дон Кихот” Еспада

-Вал Канипорали “Камиллиагийн хатагтай” Густав

-Мариус Петипа “Нойрссон гүнж”

-Ёрма Эло “Plan to B”

-“Кармен”

-Жеймс Куделька “Үнсгэлжин”

-Дэйвид Давсон “Саарал бүс”

-Килиан “Сарабанде”

-Баланчин, Х.Томассон, Кристофер Вийльдон нарын бүжиг дэглээчдийн гоцлол дүрүүдийг бүтээж байсан юм.

Тэд тун удахгүй монголын тайзнаа бүжнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Наадмын урлагийн тоглолтод 9000 хүн оролцоно

Цахим ярилцлагын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёлын арга хэмжээний талаар танилцууллаа. Үндэсний их баяр наадам нь Монгол үндэстэн оршин  байгаагийн илэрхийлэл, монгол түмний бахархал болсон хүндэтгэлт их цэнгэл юм. Тийм ч учраас Засгийн газраас баяр наадмын  бэлтгэл ажилд онцгой анхаарч Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зохион байгуулах хороо ажилладаг. Эрийн гурван наадмаас гадна зохиогдох соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл хэллээ. Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Монгол төрийн хүндэтгэлийн концерт, Улаанбаатарын үдэш их цэнгүүнээс гадна “Эх орноо хамтдаа дуулъя” сэдэвт урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд өнгөрсөн жил 900 гаруй уран бүтээлчид оролцож байсан бол энэ жил 4000 орчим хүн оролцож, Монгол улсын  түүхийг үечлэн харуулсан урлагийн тоглолт бүхий нээлт хийхээр бэлтгэж байна.  

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд хандаж иргэдээс ирүүлсэн асуултын дийлэнх нь аялал жуулчлалын салбартай холбоотой байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарт цоо шинэ бодлого хэрэгжиж, 2017 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх  зорилт тавин ажиллаж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнийг төр бодлогоор дэмжиж, эрх зүйн орчноо шинэчилж, жуулчдад зориулсан бүтээгдхүүнийхээ агуулгыг баяжуулж, тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулж байж энэ зорилт хэрэгжинэ. Жилд сая жуулчин авдаг болсон үед нэг жуулчнаас 1000 доллар Монгол улсад үлдэхэд нийт 1 тэрбум доллар улсын эдийн засагт шингэж үлдэнэ гэсэн тооцоо байна. Энэ нь одоогийн ноолуурын салбарын Монголд үлдээж байгаа мөнгөнөөс нэг дахин их, нүүрсний салбарын оруулж байгаатай дүйцэхүйц хэмжээний мөнгө гэдгийг  Төрийн нарийн бичгийн дарга хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Салхи” хөлөг онгоц дээр дуулна

Уянгалаг хайрын дуугаараа үе үеийн сонсогчдын уярааж ирсэн “Салхи” хамтлаг өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг онгоц дээр “OCEAN LATINO Salsa & Salkhi” латин бүжиг, хайрын дуу хосолсон үдэшлэгийг зохион байгуулах гэж байна.  “Балет студио 22”-той хамтран зохион байгуулж буй эл үдэшлэгт хошин урлагийн уран бүтээлчид оролцох аж.