Залуусын хайр сэтгэлийг өгүүлсэн “Цэн тогоруу” кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. “Жинжиймаа” киног бүтээсэн уран бүтээлчид буюу найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг, түүний хүү М.Ивээл нар энэхүү киног бүтээсэн юм. Нийт уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь 25 орчим насны залуус гэнэ. Киноны гол дүрийн Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нарын шинэ, залуу жүжигчидээс гадна МУГЖ Б.Магсаржав, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА Уухааны Батбаатар гээд дэлгэцийн шилдэг уран бүтээлчид “Цэн тогоруу” кинод ажиллажээ. Зохиолыг М.Бишрэл, М.Ивээл нар бичиж, ерөнхий найруулагчаар М.Ивээл, найруулагчаар О.Машбат, ерөнхий продюссероор МУГЖ Н.Батцэцэг нар ажилласан байна. Мөн киноны дууг П.Идэржавхлан дуулжээ. Монголчуудын аж байдал, нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маяг, хөдөө нутгийн байгалийн үзэсгэлэн, хөдөөгийн залууст тохиож буй бэрхшээл, тэдний хайр сэтгэл, амьдралын тухай энэ кинон өгүүлэх аж.
Category: соёл-урлаг
“Хувьсал”-ын Н.Цэнгэлжаргал СТА болов
Анх “Хувьсал” продакшнд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, “A-Capella” хамтлагийн гишүүдтэй нэг үед мөр зэрэгцэн ажиллаж явсан жүжигчин Н.Цэнгэлжаргал МУСТА цол тэмдгээр шагнуулжээ. Тодруулбал, тэрбээр “Зүрхээр наадагч” киноны нээлтийн үеэр ийнхүү энгэрээ мялаасан байна.
“Зүрхээр наадагч” кино нээлтээ хийлээ
“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” кино өнгөрсөн баасан гаригт (09.05) “Өргөө”, “Тэнгис” кино театруудад нээлтээ хийлээ.
“Зүрхээр наадагч” киноны зохиолыг СТА, жүжигчин А.Ганчимэг бичсэн бол найруулагчаар Гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллажээ. Киноны дүрүүдэд У.Уранчимэг (МУГЖ), Д.Ганцэцэг (СТА), А.Ганчимэг (СТА), О. Мөнхдалай нар тогложээ. Мөн киноны дууг жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг нар дуучин Цэцээтэй хамтран дуулсан байна.
Киноны үйл явдал нь асрамжийн газар өссөн дөрвөн найз хувь тавилангийн эрхээр тал тал тийшээ таран одохдоо заавал уулзана хэмээн бие биедээ амлана. Олон жил өнгөрч тэд өөр өөрсдийн амьдралаар амьдарсаар байх боловч нэг л өдөр бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлэх аж.
“Зүрхээр наадагч” кино “Тэнгис”, “Өргөө” кино театруудад өдөр бүр гарч байна.
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү энэ сарын 26,27-нд хоёр өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд тоглолтоо хийх юм байна. Түүний тоглолтын тасалбар удахгүй худалдаанд гарах бөгөөд “HIFi Records”-ийн салбаруудаар зарах юм байна. Дуучин Б.Амархүүгийн хувьд тоглолтондоо бэлтгээд завгүй явна.
Их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Онходын
Жамъяны мэндэлсний 150 жилийн ойд зориулан “Онходын Жамъян: Монгол хэл
бичгийн ухаан”, ”Их эрдэмтэн Онходын Жамъян” бүтээлүүд хэвлэгдэн гарч
өнөөөдөр ШУА дээр шинэ бүтээлийн нээлт боллоо. Тус номын зохиогчоор
Шинжлэх ухааны Академийн монгол хэл, бичгийн эрдэмтэн, доктор Э.Пүрэвжав
ажилласан бол редактораар ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин,
академич Д.Төмөртогоо нар тус тус ажилласан байна.
Номын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч,
академич Б.Энхтүвшин, академич Т.Төмөртогоо, ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, академич Ш.Бира зэрэг монголын
хэл бичгийн нэрт эрдэмтэн, судлаачид оролцлоо.
“Онходын Жамъян: Монгол хэл бичгийн
ухаан” номын хувьд их эрдэмтний амьд ахуй цагтаа хэвлүүлсэн 10 бүтээлийг
анх удаа нэгтгэн нэгэн боть болгосон аж. Өнөөдрийг хүртэл Онходын
Жамъяны бүтээлүүдийг зангидсан бүтээл гарч байгаагүй бөгөөд тус бүтээл
нь монгол хэл, бичгийг зааж сургахад бас нэгэн судалгааны шинэ
хэрэглэгдэхүүн болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Харин ”Их
эрдэмтэн Онходын Жамъян” бүтээлийн тухайд орчин үеийн монголын шинжлэх
ухааны ууган байгууллагыг анх үүсгэн байгуулж, хөгжүүлэн дэлгэрүүлэх,
үндэсний утга соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, түүхийн дурсгалт
зүйлийг судлан, хойч залуу үеийг сурган хүмүүжүүлэх үнэтэй хувь нэмэр
оруулсан ажээ.
Түүнчлэн монгол хэл бичиг судлалын
бүтээл бичиж туурвих ариун үйлсэд бие лагшин сэтгэл зүрх, билиг авъяасаа
бүрэн зориулсан агуу их соён гэгээрүүлэгч, их бичгийн хүмүүн, агуу
эрдэмтэн Онход овогт Сангажавын Жамъян гүнтний амьдрал, үйл ажиллагааны
үүх түүхийн тухай өгүүлсэн судалгааны ганц сэдэвт бүтээл аж. Тус
бүтээлүүдийг ШУА-ийн грант төслөөс санхүүжүүлсэн байна.
Монголын хип хопчид хамтарсан шинэ уран бүтээлээ өчигдөр олон нийтийн сувгаар анх удаа цацлаа. “Аз жаргал” хэмээх энэхүү дууг тэд “Дижитал” хамтлагийн 15-н жилийн ойд зориулж бүтээсэн байна. Тус хамтлаг энэ сарын 5-нд “Улаанбаатар палас”-ын задгай талбайд ойн тоглолтоо зохион байгуулна.
Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа олон улсын электро хөгжмийн наадам “Eco Asia Music Festival” болох гэж байна. Тус наадамд ирэх сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Шоунд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцох аж.
Фестивалын хүрээнд соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах зорилготой юм байна. Мөн фестивалиас олсон орлогын тодорхой хувийг цөлжилт явагдаж буй газруудад мод тарих, нутгийн иргэдэд туслахад зарцуулах аж.
Наадамд оролцох уран бүтээлчид:
Rank 1 /Нидерланд/
Daishi Dance /Япон/
Gary Caos /Итали/
Jack Holiday /Швейцарь/
Robotronica Live /Швейцарь/
Luca Cassani /Итали/
Miss Nine /Герман/
Kill FM /Швед/
SOLAII /БНСУ/
Ventrock /БНСУ/
DJ Rell /БНСУ/
Tenashar /Сингапур/
DJ R2 /БНСУ/
DJ Bong Koo /БНСУ/
ChicAngel /БНСУ/
Mikael /БНСУ/
“Х Түц” продакшны захирал, гавъяат жүжигчин Л.Баттулга буюу жүжигчин Аглуу, цахим ертөнцөд сенсааци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж нэгэн шинэ дуэлийг эхлүүллээ. Түүний шинэ дуэлийн зорилго нь хандив тусламж гэхээсээ илүүтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүүхэд залуучуудыг олон болгохүүднээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эх орон дуудаж байна” уран сайхны киног үзэхийг уриалжээ.
“Эх орны дуудлага” шинэ дуэлийг үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, У.Уранчимэгийг сонгосон. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг дуудлагыг хүлээн авсан тухайгаа мэдэгдээд дараагийн хүнээр найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг дуудсан юм. Ингээд найруулагч Н.Наранбаатарын дуудлагыг хэрхэн хүлээн авсныг хүргэж байна.
Хүлэг морьтой хуягт баатар Хью Жэкмэн
Бага насны охин чинь ор сураггүй алга болчихвол яах вэ? Ямар ч эцэг эх ийм асуудал тулгарвал хүүхдээ олохын төлөө боломжтой бүхнийг хийнэ. Prisoners кинонд яг ийм асуудалтай тулгарсан нэгэн эцгийн тухай өгүүлэх бөгөөд гэмт хэрэг, триллер төрлийн кино юм. Кинонд гарч буй хүчирхийллийг харуулсан хэсгүүдээс болоод тус киног R буюу эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр үзэх ёстой хэмээн заажээ.
Киноны дүрүүдэд үзэгчдийн хэдийний танил болсон Хью Жэкмэн, Жэк Жиллэнхоол, Ваиола Дэвис, Мэлисса Лио, Тэррэнс Ховард нарын алдартай жүжигчид хамтран тоглосон нь үзэгчдийн сонирхлыг эрхгүй татсан юм. Сүүлийн жилүүдэд голдуу тулаант төрлийн кинонд тоглож байгаа Австралийн жүжигчин Хью Жэкмэнийг л гэхэд “Амьдрал дээр байдаг энгийн нэг эцэг хүний сэтгэл зүйг харуулсан дүрийг тун сайн бүтээжээ” хэмээн үнэлсэн бол, Жэк Жиллэнхоолыг “Жүжигчний хувьд тэр тоо томшгүй олон дүр бүтээсэн хүн. Харин Prisoners кинонд бүтээсэн дүр нь түүнийг жүжигчний хувьд цоо шинэ түвшинд аваачлаа” хэмээн кино шүүмжлэгч нар дүгнэжээ.
Ингээд Prisoners киноны гол дүрийг бүтээсэн жүжигчдийн талаар товч мэдээлэл хүргэе.
Хью Жэкмэн
X Men цувралын Wolverine-ий дүрээр үзэгчдийн сайн танил болсон Хью Жэкмэн 45 настай Австралийн Сиднэйгээс гаралтай жүжигчин, продюсер, дуучин, бүжигчин хүн юм. Түүнийг Ван Хэлсинг, Ган төмөр, Шоовдор хүмүүс, Шидтэн зэрэгчамгүйолонкиногоорньүзэгчид мэдэх билээ.
Түүний эцэг эх 1967 онд Англиас Австрали руу цагаачлан очсон хүмүүс бөгөөд тэрээр эцгийнхээ талаас Грек гаралтай. Хью Жэкмэн Сиднэйн Технологийн их сургуулийг холбооны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ. Ийнхүү сурч байхдаа нэмэлт кредит авахын тулд нэг жил драмын курст суралцсан нь түүний сонирхлыг ихэд татаж улмаар жүжигчин болоход нь нөлөөлсөн гэдэг. Сургуулиа төгссөний дараа Хью “Жүжигчдийн төв”-д нэг жилийн хугацаанд суралцаж, энэ мэргэжлийг нэгмөсөн сонгожээ. Энэхүү төвд суралцсаныхаа дараагаар Хөршүүд телевизийн цуврал кинонд тоглох урилга авсан ч энэ дүрээс татгалзаж оронд нь Баруун Австралийн Драмын сургуульд элсэн суралцаж 1994 онд төгсжээ. Анхандаа Австралийн телевизийн цувралуудад тоглож байсан тэрээр 1999 онд X Men киноны дүрийн шалгаруулалтад орж Wolverine-ий дүрд сонгогдсон нь түүнийг эргэлт буцалтгүйгээр дэлхийн хэмжээний од болгосон билээ.
Хью Жэкмэн эхнэр Дэборатайгаа гэрлээд 18 жилийн хугацаанд эхнэр нь хоёр ч удаа дутуу төрсөн тул тэдний гэр бүл хүү, охин хоёр өргөн авчээ.
Кино найруулагч аав, зохиолч ээжийн хүү Жэк Жиллэнхоол багаасаа урлагт татагдаж 10 наснаасаа жүжиглэж эхэлжээ. Багаасаа жүжиглэж эхэлсэн ч түүнийг нэр алдарт хүргэсэн дүр бол 2001 онд бүтээсэн сэтгэлзүйн хувьд асуудалтай өсвөр насны хөвгүүний дүрийг бүтээсэн, триллер төрлийн Донни Дарко юм. Түүний төрсөн эгч Мэгги Жиллэнхоол мөн жүжигчин бөгөөд эл кинонд тэд хамтран тогложээ. Үүний дараагаар Жэкийн тоглосон хэд хэдэн кино амжилтанд хүрч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны дотор Бөгтөр уул, Дэлхийн сүүлчийн өдөр, Персийн хунтайж, Зодиак, Эх код кинонууд багтана. Жэк Бөгтөр уул киноныхоо дүрээр Оскарын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналд нэр дэвшсэний зэрэгцээ энэхүү кино нь Венецийн кино наадмын “Алтан Арслан” шагнал хүртэж, Алтан Бөмбөрцөг, БАФТА-д тус бүр дөрвөн төрөлд, Оскарын гурван төрөлд нэр дэвшсэн амжилтыг үзүүлсэн юм.
Холливуудын гоонь эрчүүдийн нэг тэрээр Кирстэн Данст, Риз Витэрспун, Тэйлор Свифт нарын алдартай бүсгүйчүүдтэй үерхэж байсан. 2006 онд түүнийг People сэтгүүлээс “Хамгийн халуухан гоонь эрчүүд”-ийн нэгээр нэрлэж байв.
”A Sound”-ын Ц.Тэмүүлэн СТА болжээ
“Хайртай”, “Шал дэмий”, “Уянга”, “Forever” зэрэг дуунуудаар нь та бидний сайн мэдэх “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн СТА цол тэмдэгээр энгэрээ мялаажээ.
Тэрбээр саяхан “Цонхон дээр суусан ялаа” бие даасан цомгоо гаргаад удаагүй байгаа бөгөөд хамгийн сүүлд Анидча хэмээх уран бүтээлээ дүрсжүүлээд байсан юм.
Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс авьяаслаг дуучин залууд баяр хүргэн цаашдын уран бүтээлд нь өндөр амжил хүсье.