Categories
мэдээ соёл-урлаг

“Бүүвэй” уянгын жүжиг өнөөдөр тоглогдоно

-Өнөөдөр 17.00 цагаас найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын жүжиг тоглогдоно.-

Улсын драмын эрдмийн театрынхан зүүн аймгуудаар явж аялан тоглолт хийгээд иржээ. Тус театр “Бэсрэг жүжгийн сар” хөтөлбөрийг эхлүүлж, өнгөрөгч баасан гаригаас эхлэн үзэгчиддээ тоглолтоо толилуулж эхэлээ.
Хөтөлбөрийн дагуу өнөөдөр 17.00 цагаас найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын жүжиг тоглох бол “Норовын намтар”, 11, 12, 18, 19-нд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглох аж.
Мөн Ч.Найдандоржийн “Чөлөөт хос” аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тоглох бөгөөд үүний дараа “Тэнгэрийн хүү”, “Өчигдөр”, “Манекен”, “Хэрээт төгөл”, “Уучлаарай та дугаар андуурч” зэрэг жүжгүүд үзэгчдийн хүртээл болох аж. Мөн залуу найруулагч Н.Ёндоншарав “Буруугүй буруутан” жүжиг энэ сарын 24-нд нээлтээ хийх гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатар кино наадмыг “Хүдэн”-ээр нээнэ

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмын үеэр 2013-2014 онд дэлхийд нээлтээ хийсэн Канн, Берлин, Венец, Торонто, Гётебург, Токио, Сан Пауло зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд, Орос, Казакстан, Палестин, Тайланд, Мексик, зэрэг орны 12 шилдэг кино бүтээлийг олон нийтэд толилуулахаар болжээ.

Уламжлал ёсоор наадмыг монголын уран сайхны киногоор нээнэ. Найруулагч Л.Таванбаярын бүтээл “Хүдэн” уран сайхны киногоор наадмын хөшиг нээгдэж, урьд нь нээлт хийгээгүй, уран бүтээлчдээс нь бусад хүн үзэж амжаагүй шинэ кино үзэгчдийн хүртээл болох юм. Мөн энэ жилийн наадмын онцлох орноор Турк улс сонгогдон оролцож буй бөгөөд шилдэг бүтээлээс бүрдсэн “Туркийн кино өдөрлөг”-ийг тус улсын Элчин сайдын яамтай хамтран энэ сарын 9-нд зохион байгуулах аж. Энэ үеэр 2014 оны Каннын Олон Улсын кино наадмын Алтан навч шагналт, Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы “Өвлийн Ичэлт” киног үзүүлэх юм байна.
Наадмын хүрээнд үзэгчдэд хүргэх кинонууд Тэнгис кино театрт гарах ба нэг киног 3000 төгрөгөөр үзэх боломжтой аж. Тасалбар тус кино театрын тасалбар борлуулах цэгт зарагдаж буй юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Их талын джазз” тоглолт долоо хоногийн турш үргэлжилнэ

“Их талын Джазз” ТББ-ын зүгээс Олон улсын джазз  VIII их наадмыг зохион байгуулж байна.  Наадам өчигдөр “UB Jazz” клубт албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 6-ны өдөр хүртэл долоо хоногийн турш үргэлжлэн явагдах юм.

Уг наадамд таван орны 14 уран бүтээлч уригдан ирж, джазз хөгжим сонирхогчдод бүтээлээ өргөн барих бөгөөд  нээлттэй хичээлийг Хөгжим бүжгийн коллежийн байранд явуулах аж. Мөн энэ сарын 6-ны өдрийн 15:00 цагаас Чингисийн талбайд олон нийтэд сонирхуулан тоглох талаар зохион байгуулагчил онцлож байна.  

Джазз тоглолтууд “UB Jazz” клубт үдэш бүр 20:00-00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тасалбарыг тус клубээс шууд худалдан авах боломжтой аж. 

Categories
мэдээ соёл-урлаг

УДБЭТ шинэ улирлынхаа нээлтийг хийнэ

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна. Энэ сарын 4-5-нд болох нээлтийн үйл ажиллагааг “Учиртай гурван толгой”-гоор эхлүүлэхээр болжээ. Харин балетийн нээлтээ 11, 12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар хийх гэнэ.  Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинэчлэн найруулжээ.  Мөн “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүүжин” сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөсөн байна. УДБЭТ-ынхан тоглолтын 52 дахь улиралдаа  80 гаруй тоглолт зохион байгуулах нь.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гурван бүдүүн” Сөүлд тоглолтоо хийнэ

Монголын рок поп урлагт
өвөрмөц нэр, өнгө төрхөөрөө гарч ирсэн “Гурван бүдүүн” хамтлаг тун удахгүй
БНСУ-ын Сөүл хотноо “Best of Hits” тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, тэд
ирэх сарын дөрвөнд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын багийн тамирчид
болон БНСУ-д ажиллаж, амьдардаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрөөх юм. Энэхүү
тоглолт аравдугаар сарын 4-нд Сөүл хотын “DDM Nigth club”-т болох юм
байна. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Ted 2” кинонд Лиам Нисон, Морган Фримен нар тоглоно

Жүжигчин Лиам Нисон, Морган Фримен нар “Ted 2” хэмээх инээдмийн киноны зураг авалтад оролцсон байна. Тодруулбал тус киноны найруулагч, зохиолч Сет Макфарлейн “Өчигдөр Лиам Нисон, өнөөдөр Морган Фримен. #Ted2-ийн хувьд муугүй долоо хоног болж байна шүү” хэмээн лхагва гарагт twitter хуудсандаа бичжээ. 2015 оны 6-р сард үзэгчдийн хүртээл болох тус кинонд нэр дурдагдсан одуудаас гадна Марк Уолдберг, Аманда Сейфрид нар тоглох бөгөөд 2012 онд гарсан эхний ангийнх нь орлого $549.4 саяд хүрч байсан юм.

Нисон энэ оны эхээр Макфарлейн, Сейфрид нартай хамт “A Million Ways to Die in the West” кинонд тоглож, эсрэг дүр бүтээжээ. Гэхдээ тус кино үзэгчдийг төдий л татаж чадаагүй ба 5-р сард нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо $17.1 саяын орлого олсон нь Ted киноны $54.5 саяын орлогыг гүйцээгүй юм. Нисон одоогоор “A Walk Among the Tombstones” кинонд хувийн мөрдөгчийн дүр бүтээж байгаа бол Taken киноны 3-р анги ирэх онд нээлтээ хийх ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Амархүүгийн бие даасан тоглолт өнөөдөр “UB Palace” болно

ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү Есдүгээр сарын 26, 27-нд буюу өнөөдөр маргааш 2 өдрийн турш “UB Palace”-ийн концертын их танхимд 19 цагаас бие даасан тоглолтоо хийнэ.

Тоглолт өнөөдөр эхлэх бөгөөд сонсогч фэнүүдтэйгээ хоёрхон үдшийг хамтдаа доргио өнгөрүүлж, Хөгжмийн хэмнэлд бие биенийгээ мэдрэхийг урьж байна.

Тэрбээр Улаан-Үдэд амьдарч байхдаа “Народный артист” уралдаант шоунд түрүүлснээр түүхийг та бүхэн мэднэ. Чамгүй хөдөлмөрч хэмээн урлагийнханаас өндөр үнэлгээ авдаг авьяаслаг дууч залуу “Universe Best Songs” наадмын шүүгчээр ажилласан. Мөн үүнийхээ хажуугаар өөрийн шинэ уран бүтээлээ үзэгчддээ толилуулдаг хөдөлмөрч нэгэн.

Энэ жил өөрийн төрсөн өдрөө “Birthday VIP live concert”-оо “Central tower”-т орших “Sky lounge”-д “Аnar’s band” хэмээх амьд хөгжмийн хамтлагтай фэнүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүний бие даасан тоглолтыг тэсэн ядан хүлээсэн та бүхэн өнөө орой шинэчлэгдсэн UB Palace-т хүрэлцэн ирж түүнтэй хамт Хөгжмөө мэдрээрэй.

Билетийг UB Palace-ийн кассаар болон HI-Fi records-ийн бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1950 үнэгүй хүргэж өгч үйлчилж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлахыг хүсвэл, 9988-6650 утсаар холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой. 

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнхийн реп” эргэн нэгдэв

Цагтаа “Зөөлөн гуниг”, “Энэ хайр байж,
“Хайрын эзэн” зэрэг дуугаар залуусыг байлдан дагуулж байсан “Мөнхийн
реп” хамтлагийнхан 2006 оноос хойш уран бүтээлээ завсарлаад байсан. Тус
хамтлагийнхан энэ жилээс эргэн нэгдэж, ирэх арванэгдүгээр сард тоглолтоо
хийхээр төлөвлөж байгаа аж. Хэрвээ амжихгүй бол 2015 оны хоёрдугаар
сард 13 жилийнхээ ойн тоглолтыг хийх юм байна.
Ойн тоглолтын үеэр тус хамтлагийнхан
бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч, гаргаж байсан гурван цомгийнхоо бүх
дууг дуулах аж. Түүнээс цааш Батух, Мийгаа, Лхагваа гурав нэгдэж, уран
бүтээлээ үргэлжлүүлэх юм байна. Тэд өөрсдийн хэв маягийг алдахгүйгээр
цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэлэг санаа, дуугаралттай дуунууд
хүргэхээр төлөвлөж буй аж

Categories
мэдээ соёл-урлаг

Баримтат киноны олон улсын фестивальд оролцов

Бүгд Найрамдах Польш Улсын Гдынья хотод энэ сарын 11-13-нд зохион байгуулагдсан “Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс” хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай Баримтат киноны олон улсын 6 дугаар фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар уригдан оролцов.

Монголд ардчиллыг тогтоохын төлөө тэмцэл, хоёр орны ардчилсан хүчнүүдийн хамтын ажиллагаанд Элчин сайд А.Ганбаатарын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж энэ арга хэмжээнд урьж оролцуулж байгаагаа айлын тал илэрхийлсэн байна. Фестивалын үеэр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд Франц, Унгар, Чех, Болгар, Беларусь, Литва, АНУ болон бусад орноос тусгай зочдыг урин оролцуулжээ.

 Энэ үеэр Г.Пацек, А.Голенбевски нарын хийсэн “Монголын ул мөр” хэмээх киног үзүүлсэн бөгөөд уг киног Монголд ардчиллын төлөө тэмцлийн үйл явцад Польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтнүүд туслахаар очих үед авсан баримтууд дээр үндэслэн 1999 онд хийжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Танихгүй танил” дахин хэвлэгджээ

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо дахин хэвлүүлжээ.

У.Баярсайхан нь сэтгүүл зүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийхийг тус номдоо багтаасан байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын зэрэг спорт, соёл урлагийн алдартнуудын хөрөг ярилцлага багтжээ. 

Тус номын редактороор МЗЭ-ийн болон “Алтан-Өд”-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч О.Содномпил ажилласан бол Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, УДЭТ-ийн дэд захирал Н.Сувд, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар номын арын нүүрт төрсөн сэтгэгдлээ бичжээ.

Нэмж хэлэхэд, тус номоо зохиогч энэ удаа дахин худалдаанд гаргахдаа өөрийн бие даасан нийтийн дууны “Хүү нь тандаа” цомгоо дагалдуулж буй юм байна.