Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур” наадмын шилдэг 25 дуу тодорлоо

“Морин хуур” наадмын шилдэг 25 дууны нэрс тодорлоо

Оны шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, хэлбэр, хөгжмийн найруулгыг тодорхойлох “Морин хуур-2016” наадмын эхний шалгаруулалт өчигдөр Хөгжим бүжгийн коллейжийн “А” танхимд боллоо. Тус шалгаруулалтаас дараах 25 дууг сонгож, энэ сарын 23-нд СТӨ-нд болох гала тоглолтод оролцуулахаар болов.

Энэхүү шалгаруулалтаас эхний таван байрыг эзлүүлэх аж.

Шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч, дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах ба шат бүрт солигдох гэнэ.

Ийнхүү дараах 25 дууг танилцуулья.

Хөгжмийн

зохиолч

БҮТЭЭЛИЙН НЭР

ШҮЛЭГ

ДУУЧИН

1

Д. Батсүх

Ерөөлөөр

амлуулсан эх орон

Ч. Алтантүлхүүр

Д. Дүйнхэржав

найрал дуутай

2

Д. Баттөмөр

Эгийн гол

Д. Норовсамбуу

Ц. Шинэцэцэг

3

Н. Бат-Өлзий

Аав таныхаа дэргэд

О. Шинэбаяр

Ж. Эрдэнэчулуун

4

Б. Бямбабаяр

Ийм л сайхан

Б. Цэрмаа

Н. Нямсүрэн,

Д. Дагиймаа

5

Н. Ганбаатар

Монгол аялгуу

Г. Батболд

Д. Долгормаа

6

Г. Гэрэлбаатар

Миний Монгол

Г. Гэрэлбаатар

Б. Жавхлантөгс

7

Д. Дорлиг

Дууны сайхан

намар

Н. Наадай

Найрал дууны

бүтээл

8

Г. Жанцансамбуу

Хайрын Эгшиглэн

СГЗ З.

Түмэнжаргал

Д. Отгонжаргал

9

Б. Лувсанравдан

Хүннү хүлэг

Ц. Өнөболд

Я. Гэрэлчулуун

10

Х. Мөнх-Ертөнц

Ардын дуу шиг аав

минь

Ү. Хүрэлбаатар

МУГЖ Б. Сарантуяа

11

Х. Мөнх-Ертөнц

Ээждээ

Б. Төмөр

Хурд хамтлаг

12

Х. Мөнхбаяр

Хийморьлог

Т. Гэрэлхүү

Г. Ганзориг

13

Г. Отгонбаяр

Омогшил

Н. Минжинсайхан

Ж. Хишигбат

14

Ш. Өлзийбаяр

Тэнэгэр их тал

Н. Баянмөнх

Э. Анхбаяр

15

Ш. Сугарцэрэн

Аавтай орчлон

Ч. Нандинцэцэг

Э. Очир-Сайхан

16

Т. Сэр-Од

Гэгээн нутаг

Х. Чилаажав

МУГЖ У. Далантай

17

С. Тараа

Алтай

Н. Пүрэв

П. Баярмагнай

18

Д. Цэцэрлэг

Сөрж болдоггүй

тавилан

Л. Гаваасүрэн

УГЖ Г. Ариунбаатар,

Г. Эрдэнэтунгалаг /

МУСТА

19

Б. Чойжилсүрэн

Хаврын ганц улиас

Б. Чойжилсүрэн

Б. Сарантуяа

Б. Чойжилсүрэн

20

Н. Чулуунхүү

Хаан Чингисийн

нутаг

О. Ням – Осор

Ж. Хишигбат

21

Л. Идэрбат

Аргадан дуулах

нутаг

Д. Гончигсүрэн

Ц. Түмэнжаргал

22

Б. Энхбаяр

Энх мөнхийн Эх

орон

Б. Монголжин

Консонанс хамтлаг

23

О. Эрдэнэбат

Засагт ханы эрчүүд

Н. Пүрэв

Т. Пүрэв-очир

24

И. Эрдэнэбуян

Зүрхэн нутаг

Л. Оюун-Эрдэнэ

Б. Болдбаатар

25

И. Эрдэнэбуян

Бүтэн заяа

Цэцэнбат

Б. Батсайхан

Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан болно

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдаан гуравдугаар сарын 23-нд болно.

Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү тэмцээнд7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд өрсөлдөхөөр 200 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Тэмцээнийг БСШУСЯ-наас дэмжиж байгаа бөгөөд шагналын сан 22 сая төгрөг аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мял богдын намтар” жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаа

Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагаас “Мял богдын намтар” жүжгийг толилуулна.

Жүжгийн үйл явцын тухай өгүүлэхэд, Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин Шаравжанцангийнх хүү Тойвгоо, охин Бидагийн хамт амьдран сууна. Хүүг долоон нас хүрэхэд эцэг нь насан эцэслэж, ээж Нянца Гаржан хоёр хүүхдийн хамт бэлэвсэрнэ. Эцгийн эд баялаг авга ах түүний эхнэрийн мэдэлд очиж тэд явуугийн дээд, зовлонгийн ихийг амсана. Энэ байдлыг тэвчишгүй учир хүү Тойвгоог хараач болгохоор алсад мордуулна. Хас бөгжит хилэнт хаан /Юндэн Тожил/-д шавь оруулснаар хараалыг хүчтэй хийж авга ахын хүүгийн хурим найран дээрх 35 хүний амийг авч одно. Гэвч өшөө хорслоо тайлсан Тойвгоо үйлдсэн хилэнцэт нүглийн үрийг хар толгойдоо үүрч сэтгэл нь асар ихээр шаналан зовно. Тэрээр Марва Лозава багштай учрах гээд үйл явдал өрнөх юм.

Энэхүү жүжгийг энэ сарын 15-19-нд Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Бавуудорж: Өөрт заяасан жаахан авьяасаа амин зуулга эсвэл нэгээхэн насны зугаа төдий үрээд дуусгачихъя гэж боддоггүй

Ц.Бавуудорж зурган илэрцүүд1990-ээд оноос шүлэг бичихийн зэрэгцээ богино өгүүллэг, өгүүлсэн шүлэг гээд олон төрлийн жанраар оролдож уншигч түмэндээ үргэлж ухаарлыг өгөхийг хичээж явдаг зохиолч бол Ц.Бавуудорж юм. Тэрээр Монголын радиод ажиллаад өдгөө 20 жилтэйгээ золгожээ. Анх “Өнөөдөр” сонин, “Радио” хоёрт анкет бөглөж өгсөн гэнэ. Гэхдээ тэр үед радио нь илүү зохиолч ихтэй нэг л нөмөр дулаан санагдсан учир шууд л тийшээ оржээ.

Тэрбээр, “Радиогийн алтан микрофон гэдэг чинь уран бүтээлч улсад хүлэг сайн морь шиг л эд. Хангай, говь, тал нутгаар хэрэн явж хээрийн гал түлж сууж байж л монгол нутгаа мөн чанараар нь ойлгож мэдэрнэ шүү дээ” гэж хэлэх дуртай.

Өөрт заяагаад өгсөн жаахан авьяас билгийг амин зуулга эсвэл нэгээхэн насны зугаа төдий үрээд дуусгачихъя гэж хэн бодохов дээ. Монгол үндэстний оюун санааны санд борооны дуслын төдийд ч болов хувь нэмэр оруулах юмсан. Энэ зууны Монголчуудын ой санамжид дутаж байгаа галыг нь хэт цахиад ноцоогоод өгөх юмсан гэх мэтээр санаа сэтгэлээ бэлчээж, бас бодсоноо, олсноо урлаад буулгачих гэж хичээсэн иймэрхүү он цагийн хураангуй ард минь үлдэж гэж ярьсан юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ц.Хулан, Н.Наранбаатар нар дурлалт хосуудын өдөр тоглолтоо хийнэ

Жил бүрийн 2-р сарын 14-нд тохиодог хайрын баярын өдөрт зориулсан тоглолтын зар түгсээр байна. Улсын Филармонийн дуучид болох Ц.Хулан, Н.Наранбаатар нар үзэгчдэдээ зориулан “ I love you” хайрын дууны тоглолтоо энэ өдөр хийх гэж байна.

Тоглолт 2-р сарын 13, 14-нд Филармонийн тайзнаа болох юм байна. Тоглолтонд урилгаар удирдаач С.Саруул-Од, симфони найрал хөгжимчид тоглох аж.

Тоглолтын тасалбарыг УлсынФилармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854 дугаараас лавлах боломжтой.

Мөн тоглолтонд ирсэн дурлалт хосууддаа олон олон сюрприз барих аж.

Хайр гэдгийн утга учрыг ойлгоогүй айсан ч

Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ

Хорвоо дэлхий хязгаартай гэдгийг мэдэх болов ч

Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй

БИ ЧАМД ХАЙРТАЙ

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн хамтлаг” АНУ, Канадад тоглоно

Хөсөгтөн хамтлаг зурган илэрцүүд

Монголын язгуур урлагийг дэлхийд сурталчилж яваа “Хөсөгтөн” хамтлагийнхан ирэх сарын 3-наас 21 хоногийн турш АНУ, Канадын 10 хотод амьдарч буй нутаг нэгтнүүдээ тоглолтоо хүргэх аж.

Нэр хүндтэй томоохон тайзан дээр тоглох гэж буй анхных нь тохиолдол гэнэ. Тухайлбал, Нью-Иорк хотод байрлах НҮБ-ын танхим, алдарт “Рубин музей”, “Чикаго” театрт уг хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд “Царцаа намжил” жүжиг шалгарлаа

БСШУСЯ-аас зарласан хүүхдэд зориулсан уран бүтээлийн 10 дугаар уралдаанд СУИС-ийн багш, найруулагч Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн төсөл шалгарч нээлтээ хийлээ. Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” байдаг аж.

Хүүхдийн уран бүтээлийн урын санг шинэ бүтээлээр баяжуулах, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм, боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Царцаа намжил” бүтээлийг үзэгчдийн хүртээл болгожээ.

Эрт урьдын цагт эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. “Царцаа Намжил” жүжгийн зохиолчоор СТА Я.Баяраа, Б.Хишигзаяа ерөнхий найруулагчаар Б.Хишигзаяа, ерөнхий зураачаар Л.Цэрэндулам хөгжмийн зохиолчоор Б.Цацрал нар ажиллажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Царцаа Намжил” өнөөдөр нээлтээ хийнэ

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байна

Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон:
Зохиолч: Я.Баяраа Б.Хишигзаяа /СТА/
Ерөнхий найруулагч: СТА Б.Хишигзаяа, Ерөнхий зураач: Л.Цэрэндулам
Хөгжмийн зохиолч: СТА Б.Цацрал, Гэрлийн найруулагч: СТА Ц.Эрдэнэбат
Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир,

Конструктор зураач: СТА Т.Түмэн-Өлзий, Хөгжмийн найруулагч: СТА Я.Батсайхан, Жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг, Туслах найруулагч: СТА Э.Идэрболд

Image may contain: text

Дүрүүдэд:
Царцаа Намжил: Б.Золжаргал
Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/
Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн
н.Очирбат
Хэрээ: Б.Одончимэг /СТА/
Тогоc: Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
Муур: Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ: Ц.Төгсбилэгт
Буга: Г.Алтангэрэл
Согоо: Г.Номуун
Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/
Ж.Пүрэвдорж /СТА/
Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
Түшмэл А.Чингүн, Г.Ганбат
Эмгэн шивэгчин Б.Золзаяа

Нээлтийн тоглолт: 2-р сарын 05-нд 13:00, 15:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 1 цаг, Тасалбарын үнэ: 8000₮

Тасалбар худалдан авсан эхний 300 хүүхдэд + мэдлэгтэй дэвтэр-ийн багц бэлэгтэй. /ОЮУНЛАГ БЭЛЭГ/

Гэр бүлийн хөнгөлөлттэй багцын тасалбар:

3ш тасалбар 20,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/
5ш тасалбар 35,000₮ /эхний 20 хэрэглэгчдэд/

Тоглолтын тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1800, www.easyticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1188-аар худалдан авах боломжтой.

Эрт урьдын цагт Эзэн Чингис хаан ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Тоска” дуурь тоглогдоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Ж.Пуччинийн “Тоска” дуурийг тоглох гэж байна. Энэхүү бүтээлийг зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийсэн байдаг. Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Театро Костанци” театрт болж байжээ.

Энэхүү дуурь нь тамлалт, аллага, амиа хорлолт болон дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтаж байдаг Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтвортой байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хамгийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь Пуччинигийн энэхүү бүтээлийг 1900-гаад оны “хит” болгож хамгийн их тоглогддог дууриудын тоонд зүй ёсоор оруулсан байна.

“Тоска” дуурийг Монголд Л.Эрдэнэбулган найруулан тавьж 1982 оны 1-р сарын 9-нд анхны тоглолтоо хийсэн бөгөөд Ч.Жамсранжав удирдаж, тайз заслыг Ардын зүраач Ч.Гунгаасүх хийсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур” наадмын бүртгэл эхэллээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг оны
шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, шилдэг хөгжмийн найруулгыг
тодорхойлох “Морин хуур” наадмын бүртгэл өчигдөр эхэллээ. Наадмын
бүртгэл энэ сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг,
ӨМӨЗО гэх мэт Монгол угсаатанд хамаарах юм байна. Гэхдээ зөвхөн өнгөрсөн
онд зохиогдсон дуу байх ёстойг зохион байгуулагчид анхаарууллаа.
Ингэхдээ эстрад, рок, поп гэсэн төрлөөр өрсөлдөх боломжтой гэнэ.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын “А” танхимд болох юм байна. Үүнд тэнцсэн 25 дууг гала тоглолтод оролцуулж, эхний таван байрыг тодруулах аж.

Тус наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч,
дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах ба шат бүрт шүүгчид солигдох юм
байна.