Нийгэм их стресстэй байна. Түүнийгээ дагаад хүмүүсээс янз бүрийн ааш аяг гарч байна. Өнөөдөр тохиож буй бэрхшээлээ мөнхөд юм шиг бодох нь монголчуудын хамгийн том алдаа болоод байна. Уг нь бол ямарч зовлон бэрхшээл мөнх бус юм. Жаахан л тэвчихэд тэгээд л дуусах бэрхшээлүүд байдаг. Ялангуяа зах зээлийн нийгэмд мөнгөний гачлан том нерв болж байна. Гэтэл хорвоогийн энэ их мөнгөнөөс ямарч хүнд халбагдах хэмжээний буян хишиг заяасан. Зүгээр өмнөх ажлаа л хийсэн шиг хийгээд жаахан тэвчээртэй явчих хэрэгтэй. Нэг их хүч гарахгүй дээ. Бэрхшээлийн өмнө жаахан л шүд зуучих хэрэгтэй. Зовлон бэрхшээл туулсны дараа заавал ч үгүй дардан зам хүлээж байдаг. Амьдрал хүмүүст хүнд бодлого бодуулдаг. Түүнийг бодох албагүй. Боломж ч үгүй. Харин бодохын төлөө чин сэтгэлээсээ чармай. Түүнийг чинь амьдрал үнэлнэ. Ухарч няцах юм бол та доошоо орно. Ерөөс амьдрал гэдэг ажлаа чин сэтгэлээсээ хийж, хичээн чармайж байгаа хүнд л хайртай. Харин аливаад сэтгэл зүрхнээсээ бус, зориг зүрхгүй, халирамхай, эхлээд зовлон бэрхшээлийг ярьдаг хүмүүст амьдрал дургүй юм шигээ. Тийм болохоор туйлбартай, аливаад сэтгэлээсээ ханддаг, ямарч чанга зүйлд тэвчээртэй ханддаг хүний үйлс аяндаа зөв байдаг билээ. Цэцэрхэж байгаа юм бишээ саяны ярьсан бүхний тухай Далай ламын сургаалд тун тодорхой заасан байдаг. Сургаалаас “Жаахан л тэвчиж сур” гэсэн философи нэвт ханхалдаг юм.
Category: туслах-ангилал
Маргааш хаагдах замууд
Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ой баяр эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ.
Ойн баярын арга хэмжээг тэмдэглэхэд дээрх замуудыг хааж Нийслэлийн харьяа албан газруудын явган парад шоу иргэдийн баярыг зохион байгуулагдах юм байна. Уг арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Үүнд: Их эзэн Чингис хааны талбайн баруун талын уулзварыг 2014 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас аравдугаар сарын 29-ний өдрийн оройн 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг аравдугаар сарын 29-ний өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг 2014 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас аравдугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаана.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч Нийслэлийн иргэд та бүхэн бусад замыг сонгох болон онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцээд түүнийг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргажээ. Л.Гансүхийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн баривчлаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид арав гаруй хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаад байсан юм.
Харин Л.Гансүхтэй хамт хоригдсон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өчигдөр хэлэлцээд тэднийг саатуулах хугацааг 30 хоногоор сунгасан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нар 1976-1981 онуудад МУИС-ийн Физикийн ангийг хамт дүүргэсэн байдаг. Тэгвэл тэдний ангийн андууд Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарт доорхи захидлыг илгээлээ.
УИХ-ын 2012 онысонгуулийн үр дүнд Ардчилсан нам нь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-тэй хамтарч гэрээ байгуулан Шинэчлэлийн Засгийн газрын байгуулан ажиллаж байгаа билээ. Саяхан Засгийнгазрын гишүүн сайд нарын тоог цөөрүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж, Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг УИХ-аас шинэчлэн баталсан. Одоо УИХ-д нэр дэвшсэн сайд нарыг батлахаар тал талаас нь судалж, хэлэлцэж байна.
Нэгэнт Засгийн газрын бүтэц, сайд нарын тоо өөрчлөгдсөн болохоор УИХ-ын 2012 онысонгуулийн үр дүнд байгуулагдсан намуудын хоорондох гэрээнд өөрчлөлт орж таарна.
Одоо хамтран ажиллах гэрээгээ өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж, энэ ажлын хүрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн дарга Н.Энхбаяртай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гэтэл МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон бусад нэр бүхий хүмүүс хуурамчаар гэрээний хавсралт гэгчийг үйлдэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан нь “Гал дээр тос нэмсэн” үйлдэл болж олон нийтийг төөрөгдүүллээ.
Манай ангийн Э.Бат-Үүлчэнэ хуурамч гэрээний хавсралтыг үнэн юм байна гэж итгэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр эвгүй мэдээлэл хийсэн нь ангийн андынхаа нэр хүндийг унагах үйлдэл болов.
МУИС-ийн Физикийн ангийг 1981 онд төгссөн манай ангийнхан дотроос нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд, нөгөө нь Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаад ангийнхан чинь бахархаж явдаг.
Тэр дундаа Э.Бат-Үүлийг Монгол Улсын баатар болсонд манай ангийнхан туйлын их баяртай байдаг.
Бидний энэ бахархлын тухай саяхны “Өдрийн сонин”-ы нэгэн дугаарт,”Ерөнхий сайдтай, Улсын баатартай Физикийн ангийнхан” гэсэн зураг хөрөгтэй том хэмжээтэй нийтлэл гарч, улс орон даяар тархаж , олон хүн уншиж, олон хүн мэддэгболсонбайх гэж бид боддог.
Манай Э.Бат-Үүл маань Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн хувьд ч, ангийн андын хувьд ч хэдийд ч Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж гэрээний талаар үнэн зөв мэдээллийг авах боломжтойбайсан. Гэтэл Э.Бат-Үүл та ангийн анддаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, нэр хүндийг нь юунд унагах болов оо. Өдий насандаа аливаа асуудалд ул суурьтай хандаж, үнэн зөвийг магадласны дараа шийдвэрийг гаргадагнас баймаар гэтэл та хэтэрхий хөнгөн хандсан шүү.
Манай ангийн зарим нөхөд 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор таныг ийм мэдэгдлийг хийсэн байх гэж үзэх юм. Хэрэв тийм бол эрхэм анд миньМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа хол байна шүү!
Иймд Бат-Үүлээ болгоомжгүй мэдэгдэл хийснийхээ төлөө ангийнхаа андаас уучлалт гуйх хэрэгтэй байх. Энэ гуйсан уучлалтаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулбал олон түмэнд ангийн дарга Н.Алтанхуягийн тухай зөв ойлголт хүрнэ шүү дээ.
Та хоёр маань төрийн өндөр дээд албан тушаалыгөөрсдийн нэр төр, боловсрол,улс эх орны хөгжил дэвшлийн төлөө хийсэн ажлын үр дүнд хашиж байгаа тул хэлэх үгтэй, нүдэндхарагдаж, гарт баригдахаар хийсэн ажилтай хүмүүс шүү. Үүнийг олон түмэн ч мэдэж байгаа байх.
Нэг ангийн найз, нөхдүүд чинь та хоёрын хооронд үүссэн үл ойлголцсон энэ байдлыг тал талаас нь авч үзэж, дараахь сэтгэлийн хэдэн үгээ илэрхийлэхээр шийдвэрлэлээ.
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр та хоёр эсрэг зөрүүтэй санал гаргаад байгаа чинь муухай харагдаж байна шүү. Эхлээд дор бүрнээ хариуцсан ажил дээрээ амжилт гаргаж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх ажлыг хийцгээх хэрэгтэй байна. Та хоёр чинь нэг нам, нэг анги биз дээ. Эцсийн эцэст Монгол эх орныхоо том эрх ашгийн төлөө хамтарч ажиллах учиртай шүү.Иймд хурдан хугацаанд, харилцан ойлголцох хэрэгтэй.
2. Та нарын хоорондох энэ үл ойлголцсон асуудлыг нэг ангийн хоёр хүүхдийн хоорондын асуудал гэхээсээ илүү улс төр, улс орны эдийн засгийн асуудал гэж үзэж байгаа тул цаашдаа энэ маргаанаа зогсоох шаардлагатай.
3. Улс эх орны эрх ашгийн хувьд, ангийн андын хувьд ч та хоёр нүүр тулан уулзаж эв найрамдалтай гэдгээ олон түмэнд харуулах хэрэгтэй.
4. Ардчилсан нам нь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-тэй хамтран ажиллах гэрээгээ өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон тул Э.Бат-Үүл найз минь энэ ажлын хэсэгт орж ажиллан, өөрийн санал бодлоо тусгуулах ажил хийх хэрэгтэй байна шүү.
5. Бат-Үүл найз минь дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бодож байгаа бол арай эрт байна шүү.
МУИС-ийг 1981 онд төгссөн Физикийн ангийн хамт олон
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд /2014.10.27/ бараалхах үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин: Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдал болсон
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён Зандаахүүгийн Энхболд Та БНХАУ-д тавтай морилно уу. Тантай дахин уулзах завшаан тохиолдсонд баяртай байна. БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар танай сайхан оронд наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр, БНХАУ, Монгол Улс стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдлыг болсныг цохон тэмдэглэе. Хоёр улсын хооронд хоёрхон цагийн хугацаанд зорчин очих боломжтой байдаг нь БНХАУ, Монгол Улсууд улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж нөөц бололцоо асар их буйг нотлон харуулж байна. Бид өнөөдөр хүрсэн арвин их түүхтэй хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй гэж би боддог.
БНХАУ-ын дарга Си Зиньпин: Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэе
Эрхэм УИХ-ын дарга Та энэ удаагийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд Парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдахад чухал түлхэц үзүүлэх “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Энэ нь хоёр улсын парламент хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал билээ. Хоёр улсын парламент хоорондын харилцаанд улс төрийн харилцан итгэлцэл чухал гэдгийг хэлэхийн сацуу Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэе.
БНХАУ-ын дарга Си Зиньпин: Улаанбаатар хотын хэрэгцээг хангах боловсруулах үйлдвэр барих таны саналыг дэмжиж байна
Энэхүү уулзалтын үеэр таны зүгээс хамтын ажиллагааны олон чухал саналыг дэвшүүлж байна. Таны хэлсэнчлэн, нүүрсийг хийжүүлэх төсөл, нүүрсний уурхайг түшиглэн хамтран ажиллах тал дээр бид Монголын талыг дэмжин ажиллана. Нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулах таны саналыг хоёр талын холбогдох байгууллагууд сайтар хэлэлцэн хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь энэ санал бол Монголын ард түмний төлөө хийх ажил хэмээн дүгнэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүн нарын Душанбед хийсэн уулзалт маш чухал ач холбогдолтой болсон. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт нь улс төрийн хувьд гурван талын харилцан итгэлцлийг улам нягт болгож, эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулахад чухал уулзалт болсныг цохон тэмдэглэе.
Сүүлийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтын үр дүнд, хоёр улсын транзит тээврийн асуудал, төмөр замын царигийн асуудлыг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс нааштайгаар шийдвэрлэсэнд гүнээ талархаж байна.Эрхэм дарга Таны хэлсэнчлэн Монгол Улс манай улсад Эрчим хүч экспортлох саналыг дэмжиж байна. Мөн Монголоос үхэр, хонины мах экспортлох тал дээр бид нааштайгаар хандана. Хоёр орны харилцаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус, хүмүүнлэгийн салбарт тэр дундаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжиж, манай хоёр орны иргэдийн харилцан хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа БНХАУ-ын дарга Си Зиньпин онцолсон юм.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд /2014.10.27/ бараалхах үеэр хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын дарга З.Энхболд: “Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой” гэсэнтэй миний бие санал нэг байна
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.27/ БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед Эрхэмсэг ноён дарга Тантай дахин уулзах завшаан тохиож буйд баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд халуун дотно мэндчилгээг дамжуулж буйг уламжлая. Энэ оны наймдугаар сард Таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Душанбе хотноо болсон Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалтын үр дүнд Монголын тал сэтгэл хангалуун байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хөгжиж байгаад баяртай байна. Таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд таны хэлсэнчлэн, “Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой” гэсэнтэй миний бие санал нэг байна.
Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Хоёр улсын парламент, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж бичиг”-т гарын үсэг зурж буйдаа баяртай байна гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд: БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Иймд татвараас чөлөөлж өгөхийг хүсье.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан, Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Хятадад экспортлох нөхцөл бүрдүүлэхийг хүсч байна. Нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлж буй. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлт тавьж байна хэмээн уулзалтын үеэр хэллээ.
Мөн нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл болгохоор төлөвлөж байна. Манай тал мөн “Синопек” корпорацитай синтетик газ экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байна. Монгол Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Үүний тулд юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах шаардлагатай байгааг УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга З.Энхболд: “Талын зам санаачилгын хүрээнд баруун чиглэлийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг судлаж үзэхийг хүсье
Мөн тэрээр хэлсэн үгэндээ, Монгол-Хятад-Оросын төрийн тэргүүн нарын уулзалтаар гурван талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж их байна. Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг монголын талаас дэвшүүлж буй “Талын зам” санаачилга болон оросын талын санаачилгатай уялдуулах талаар зарчмын тохиролцоонд хүрлээ.
“Талын зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төмөр зам, авто зам, байгалийн хий, эрчим хүч, газрын тос зэрэг чиглэлүүдийн дотроос нөхцөл, боломж сайтай нэгээс хоёр томоохон төслүүдийг юуны өмнө хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал Хятад, Оросын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих саналыг бид олон жил тавьж ирсэн. “Зүүн чиглэл”-ийн хоолойг барихтай холбоотой хэлэлцээг Хятад, Оросын холбогдох аж ахуйн аж ахуйн нэгжүүд хийж байгаа. “Баруун чиглэл”-ийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг хамтран судлах саналыг дахин тавьж байна.
УИХ-ын дарга З.Энхболд: 2016 оны АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болно
Хэдхэн хоногийн өмнө Милан хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтаас 2016 оны Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрх өгснийг дуулгахад таатай байна. Хятадын тал энэ асуудалд анхнаасаа дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье хэмээн УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр онцлов.
С.Ламбаа: Бодит үр дүнд хүрэх, чухал ач холбогдолтой уулзалт боллоо
УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа энэхүү уулзалтын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тавьсан санал, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхэд энэхүү уулзалтын ач холбогдол оршиж байна. Нүүрс хийжүүлэх төслийн талаар “Синопек” корпорацитай хамтран ажиллахын өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл хэрэгжүүлэх саналыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн Си Зиньпин дарга, БНХАУ-д Монгол Улсаас үхэр болон хонины махыг экспортлох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Монгол Улс, Хятад улстай цахилгаан, эрчим хүч экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах саналыг дэмжлээ” хэмээн онцлов.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар: Хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл хоёр орны харилцаанд тогтлоо
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдахдаа, Хоёр орны дээд хэмжээний уулзалтууд сүүлийн үед тогтмолжиж байна. Энэхүү уур амьсгалыг бүрдүүлэхэд БНХАУ-ын удирдлагын зүгээс хөрш орнуудтайгаа, тэр дундаа Монгол Улстай ойр хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл, бодлого барьж буй нь хамтын ажиллагаанд түлхэц болж байна. Энэхүү чин эрмэлзэл нь манай хоёр орны харилцаанд тогтлоо хэмээн дүгнэлээ.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Аргын тооллын 10 дугаар сарын 28, мягмар гариг. Билгийн тооллын 5, гар одтой хар бич өдөр. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандаж 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ахмадын хорооноос “Нийслэлийн тэргүүний өрх-гэр” –ийг шалгаруулж, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тэргүүний өрхүүдэд гэрчилгээ гардууллаа. Тус шалгаруулалтыг жил бүр явуулдаг бөгөөд олон жил ханилсан, үр хүүхдүүд нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сайн сайхан амьдарч байгаа есөн өрхөд “Нийслэийн тэргүүний өрх гэрийн гэрчилгээ”-г олгодог байна. Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр 2014 оны тэргүүний өрхөөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Батбаяр, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамдинжав, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д.Жаргал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Х.Адилбиш, Н.Оюунхүү, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн М.Чанцалсүрэн, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Очирсүрэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Дамиран, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ө.Агийваанчиг нар шалгарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр Украинд парламентын ээлжит бус сонгууль болж өнгөрсөн билээ. Урьдчилсан дүнгээр тус улсын Ерөнхийлөгч П.Порошенкогийн тэргүүлдэг “Блок Петра Порошенко” болон Ерөнхий сайд А.Яцюнекийг “Народный фронт” намууд тэргүүлж явна. Хамгийн сүүлд асан мэдээллээр саналын хуудасны 20 хувийг тоолоход Ерөнхийлөгч П.Порошенкогийн нам 21.55 хувийн санал авсан хэмээн мэдэгдэв. Түүний дараагаар Ерөнхий сайд А.Яценюкийн нам оржээ. Бусад намуудын авсан санал 5 хувьд хүрэхгүй байгаа гэнэ.
Ю.Дэлгэр
Нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр нийслэлийн Засаг дарга ховор тохиолдлоор 4 удаа 2 ихэр хүүхэд төрүүлж 8 хүүхэдтэй болсон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу уг шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар Д.Энхтөр, Ц.Ундрах нар орон сууцны түлхүүр, байрны гэрчилгээг гардууллаа. Нийслэлийн Засаг дарга 3 өрөө орон сууцны түлхүүр гардуулахдаа “Төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Харин байгальд ч ховор онцгой тохилдлоор 4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон та хоёртоо нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид та нарыгаа ая тухтай амьдрахад нь тусалж, нийслэлээс орон сууц олгох шаардлагатай иргэдэд олгодог байрныхаа хамгийн том хэмжээтэй орон сууцыг олгож байна. Үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, нийслэлийн бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулах иргэд болгоорой” хэмээн онцлон хэлсэн юм. Д.Энхтөрийн гэр бүл өнөөдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 32 А дугаар байрны 12 тоот 81 ам метр талбай бүхий 3 өрөө орон сууцанд амьдарна. Тэрээр “Манай гэр бүлд орон сууц олгосон Нийслэлийн Засаг дарга болон санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.