Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Меркель өөрийн хүсэлтээр огцорч магадгүй

ХБНГУ-ын канцлер А.Меркель сонгууль хугацаанаасаа өмнө өөрийн ажлаа өгөх гэж байгаа тухай Германы Spiegel сэтгүүлд бичжээ. Энэ сарын 17-ны өдөр канцлер 60 нас хүрэх бөгөөд уг нийтлэл нь түүний төрсөн өдөрт зориулсан аж.  Тэрээр өмнө нь Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан Х.Коль. К.Аденауэр нар шиг сонгуульд ялагдал хүлээж эсвэл намын доторх зөрчлийн улмаас огцрохыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс ч ард иргэдийнхээ дунд нэр хүндтэй байгаа үед нэр төртэйгээр ажлаа өгөх бодолтой аж.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найман хүнийг эрэн хайж байна

Баярын өдрүүдээр олон хоног амарч байгаа тул иргэд томоохон голын эрэг дагуу амарч зугаалах нь их байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Сэлэнгэ, Дархан, Хэнтий гэсэн томоохон гол мөрөн урсдаг аймгуудад иргэдийн дуудлагын дагуу онцгойгийнхон ажиллаж байгаа гэнэ. Эдгээр аймагт нийтдээ найман хүнийг эрэн хайж байгаа юм байна. Тэдний осолдсон эсэх одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин нийслэл орчимд байдал ерөнхийдөө тайван байна. 

Ц.БАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэнгэлдэх тойрон наадагчдад зориулсан үзүүлбэр хэрэгтэй байна


Монгол түмний жил тойрон хүлээсэн наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Монгол наадмын нээлтийн хөтөлбөр тодорхой дэглэлттэй, дэглэгчтэй байдаг. Харин цэнгэлдэхэд тасалбар аваад ордгоос хамаагүй олон хүн үзэж сонирхдог цэнгэлдэхийн гадуурх орчинд хэн санаа тавьдаг вэ? Олон жилийн турш энд юу ч өөрчлөгдсөнгүй. Олонх наадамчид цэнгэлдэхийн хэдэн тасалбар дээр “зодолдож” байхаар наадмын талбайг  нэг тойрчихоод, баярын  хуушуур амтлаад, гэртээ харьж зурагтаар морь, бөх харахыг илүүд үздэг. Наадамчдын дийлэнх олонхийг бүрдүүлдэг энэ хэсэгт хандсан тоглолт, шоу, үзмэрийн орчин үгүйлэгдэж байна. Энэ том зах зээлийг хотын удирдлагууд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид үл тоосоор өнөөг хүрэв. Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж бий. Цэнгэлдэхийн гадна явуулын музей, нүүдлийн цирк ч ажиллуулж болно шүү дээ. Дүүргүүдийн дунд уралдаан зарлачихад тэд дүүргүүдийнхээ брэнд үзүүлбэрүүдийг гаргаад ирж л таараа. Үндэсний үйлдвэрлэгчид, томоохон компаниуд яагаад хамгийн их хүн цугладаг наадмын өдрүүдийг онилохгүй байна вэ. Бараа, үйлчилгээгээ сурталчлах, хэрэглэгчдэд ойртох хамгийн амьд холбоо тогтоох боломж наадмын өдрүүд биш үү. Чухам энэ хэрэглэгчдэд хүрэх гэж л тэд зурагтаар, хэвлэлээр зар сурталчилгаа цацан чамгүй хөрөнгө зарцуулдаг шүү дээ.  Үндэсний компаниудын  бараа, үйлчилгээ цэнгэлдэх тойрсон зах зээлд үгүй болохоор бараан захын орчин зонхилж,  сайн дурын тоглогчид наадмын сүрийг дарж байна.  


  Гадаадын жуулчид наадамчдын нэг хэсэг. Тэдэнд зориулсан үндэсний онцлогтой гэр, майхан асар ажиллуулж бас болж байна. Жуулчид монгол гэрт зочлоод хорхог, хуушуур, шорлогоор дайлуулаад, айраг, сүүтэй цай, ааруул идээ хүртээд сэтгэл хангалуун гарах вий. Жуулчид ч гэлтгүй хотын жаалуудад ч монгол ахуйтай танилцах ийм цогц үйлчилгээ илүүдэхгүй. Гэтэл төрийн томчуудын ордог гол асруудад л айраг, идээ сөгнөдөг байх. Энэ үйлчилгээ, орчинг нийт наадамчдад хүртээмжтэй байлгамаар байна.
Жирийн наадамчдад зориулсан айргаар үйлчилдэг цэгүүд гэвэл одоохондоо химийн хор агуулж байсан хөх савтай, аягаа угаадаг эсэх нь эргэлзээтэй хувь хүмүүс л байна. Ядаж л Булганы Сайхан сумын айрагны гэр гэж байвал хүмүүс сэтгэл хангалуун үйлчлүүлнэ. Эсвэл хотын гаднах тэрний тэр хотноос ирсэн айраг гээд эзэнтэй үйлчилгээ байвал сайн сан.   

     
Энэ жилийн наадмаар Дарханы наадмын хоёр дахь өдрийг сонирхлоо. Хачирхалтай нь Дарханд, Улаанбаатарт ч ялгаагүй хуушуурын хэдэн гэр асар, наадмын талбайг тойрсон хэрэггүй шахам зүйл зарсан баахан наймаачдыг л харав. Хэдэн жилийн өмнөх шигээ л наадмын талбайгаар нэг шагайгаад, хуушуурын гэр, асруудыг тандлаа. Арай танил  санагдсан “Мистер пицца”-гийн хуушуураас амтлав. Цайны газрын жирийн өдрийн хуушуураас ялгарах юмгүй юм. Монголчууд  наадмын хуушуур заавал амтлах ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Харин наадмын хуушуур  бидний хүлээлтэд хүрдэг гэж үү. Яагаад наадмын хуушуурууд бүгд ялгарах юмгүй нэг л загвартай, нэг л хэмжээтэй бүгд мах, гурил, давс гэх мэтийн ердийн л орцтой байдаг юм бол. Наадмын хуушуурын бизнес эрхлэгчид яагаад хуушуураа онцлог байлгах гэж хичээдэггүй вэ. “Сайн дурын” голдуу тоглогчтой учраас л тэр байх. Мэргэжлийн “тоглогчдод”  зөвшөөрөл олгох хэрэгтэй шүү дээ. Хэн дуртай нь хуушуур  хийж, хэдэн төгрөг олох боломжтой  үе нь наадмын өдрүүд болоод байна.  Наадмын талбайд чадалтай, чансаатай зоогийн газрууд, хоолны газруудыг урьж оруулмаар байгаа юм.  Уг нь хэмжээ нь том, чанар сайн байвал хүмүүс наадмын хуушуур гээд арай өндөр үнэ төлөхөөс буцахгүй дээ. Бас ногоотой, хонины, тахианы, ямааны, гахайны, үхрийн махтай, кимчитэй өөр юу юутай ч байдаг юм түүгээрээ ялгаатай үнэтэй байж болно. 

Наадмын хуушуур ч бас сонголттой байх хэрэгтэй шүү дээ. Наадамчид цэнгэлдэхийг тойрч тойрч худалдаж авах юмгүй баахан “хог” л хардаг. Хүүхдийн тоглоом нэртэй Хятадын чанаргүй элдэв  эрээн мяраан үлээдэг сэнс, цаасан шувуу, бөмбөлөг, энэ тэрхэн. Бараа ч гээд нүд хужирлах юмс ховор. Ийм учраас л Монгол наадам  Улаанбаатарт ч Дарханд ч ер хаана ч ялгаагүй нэгэн хэвийн болж өнгөрдөг. Дарханы наадмаар гэхэд л Дарханы брэндүүдтэй танилцаж, худалдаж авах боломжтой бол догь. Дарханд үйлчилгээ эрхэлдэг сор байгууллагуудын үзэсгэлэн гаргаж болно. Асар майхан алагласан, үзэмж төгөлдөр орчин дутагдаж байх шиг.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Т.БАЯРЦОГТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дээлтэй Монгол” наадам Чингэсийн талбайд боллоо

Үндэсний их баяр наадмын дараа уламжлал болгон зохион байгуулагдах болсон “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор “Дээлтэй Монгол” наадмыг жил бүрийн долдугаар сарын 13-нд зохион байгуулдаг. Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.

мнөх жилүүдэд “Дээлтэй Монгол” наадмыг аялал жуулчлалын байгууллага, компаниудтай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ удаа урлагийн байгууллагуудтай хамтарч байгаагаараа онцлогтой аж. 

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг

Эрхэм хүндэт наадамчид аа,

Хүндэт зочид оо, 

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх газар шимээ дэлгэсэн наран зуны энэ өдрүүдэд Монгол түмэн маань үндэсний их баяр наадмаа өргөн сайхан ёслон тэмдэглэлээ.

Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс байлаа. Мэргэн харваачид маань ончтой, цэцтэй харвалаа. Даяар монголчуудын үндэсний их баяр наадам бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Монгол наадам бол монгол соёлын мөн чанар, мөчир салаа нь юм. Монголын түүх, монгол хүмүүний сэтгэлгээг монгол наадмаас тольдож болдгийг бид харууллаа.

Өнийн түүхээ өнөөгийн ололтоор бататгаж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх золбоо, зорилго, зориг бидэнд бий. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг нандигнаж, эвийн хүч, Шударга ёсыг эрхэмлэж, үүрэг хариуцлагыг ухамсарлан ухааны тэнхээг шавхан улс Монголоо хөгжүүлэх түүхэн цаг үед амьдарч байгаагаа ямагт санаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.           

Монгол түмний цэнгэл баярын хоймроос ирэх жилийн наадмыг хүлээн энэ жилийн баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байг.          

Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрлийз дээд нас барианд орлоо

Хүй долоо худагт уяачдын наадам болж байна. Хэдхэн хормын өмнө эрлийз дээд нас барианд орлоо. Газар газрын  52 хурдан хүлэг тоосоо өргөж,  Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд  түрүүллээ. Хөөрхөн зээрд ийнхүү улсын наадмын гурван түрүү, гурван айрагтай боллоо. Аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн хурдалсан юм. Хүрэн морь өнгөрсөн жил улсын наадмын эрлийз дээд насанд түрүүлж, Төв аймгийн 90 жил айрагдсан хурдан хүлэг билээ.  Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар,  айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн ялалт хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун тус тус хурдалжээ. Д.Баяраагийн хүрэн морь өнгөрсөн жил Завханы 90 жил түрүүлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн их баяр наадамд харцага Н.Батсуурь түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа сая дуусахад Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын харцага Билэгийн Намсрайжавын хүү Улсын харцага Батсуурь Завхан аймгийн Идэр сумын харьяат Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг баруун давхар шуудагнаас шахаж татсанаар төрийн наадмын түрүү бөхөөр тодорлоо. Ингэснээр Н.Батсуурь Монгол Улсын арслан цол хүртэж байгаа бол үзүүрлэсэн Ш.Жаргалсайхан гарьд цолны болзол хангалаа. Үзүүр түрүүний бөхчүүдийн цол тэмдгийг гардуулах гэж байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нарт Монгол Улсын начин цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нарт начин цол олголоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х. Бат-Эрдэнийн шарга даага түрүүллээ

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан дааганууд дөнгөж сая барианд орлоо.

Нийт 291 даага уралдсанаас Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга даага түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр,  айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Бадамгаравийн Бадраагийн хүрэн зээрд даага тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

  Д.АМАРТҮВШИН

medee.mn

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч уяачдын галд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Г.Тэмүүлэнгийн халтар түрүүлж торгон жолоо өргүүлэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнайг авсан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын галд зочлов. Төрийн тэргүүн Д.Баянбатынд зочлохдоо өөрийнхөө хүлэглэдэг Амгалан төрийн Ажнай шарга азаргаа унаж очсон нь наадамчдын сонирхлыг ихэд татаж байсан юм.
Түрүү азарганы эзэн Д.Баянбат нь ХХ зууны манлай хүлэгч Данзаннямын Даваахүүгийн хүү юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ ажнай хүлгүүдийнхээ магнайд тоосгүй нааддаг  Д.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй уяачидтай уулзаж морьдын уяа, газрын гарц, цаг агаар таатай сайхан байгаа талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч азарганы уралдааны түрүү магнай “Наран солонго” хонгор азарганы уяан дээр очиж хүзүүнд нь хадаг уян мялааж, уясан эзэн, унаач хүүхдэд нь гарын бэлэг гардууллаа.

www.president.mn