Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

С.Амарсайхан: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн. Харин эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.02.17/ цахим хуудсаараа дамжуулж “Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан” гэдгийг онцлоод “Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.
Харин өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна.
Хүн өөрөө хичээж цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрт боломж юм. Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж, эрүүл энх байлгахыг юу юунаас эрхэмлэж байгаа гэдэгт итгэж байна. Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе” гэжээ.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

ФОТО: Орост их хэмжээний цас оржээ

Хоёрдугаар сарын 12-ны шөнөөс хойш Москвад гурван өдрийн турш цас орж, цасан шуурга шуурсан байна.

Энэ үзэгдэл нь 1973 оноос хойш тохиолдоогүй бөгөөд цасны хэмжээ 59 см хүртэл (23 инч) хүрчээ.

No description available.

Зарим газарт цас цэвэрлэсний ердөө таван минутын дараа явган хүний зам цасанд хучигдсан байсан аж. Энгийн үед хүүхдүүдийн дүүжин, карусель зэргийг харж байсан бол тэр үед зөвхөн оройг нь харах боломжтой болсон байна.

No description available.

Хүмүүс замын түгжрэлээс зайлсхийж машинаа орхин явганаар явах шаардлагатай болжээ.

No description available.

Москвагийн нисэх онгоцны буудлууд мөн адил удаашралтай байсан бөгөөд төлөвлөсөн нислэг цуцлагдаж, зарим нь хойшлогдсон байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Москва хотын захирагчийн орлогч Петр Бирюков цас цэвэрлэх ажлыг 60 мянга орчим замын ажилчид, жижүүрүүд, дээврийн ажилчид 13.500 нэгж техник хэрэгслийн гаргасан гэж мэдэгдэв.


Эх сурвалж: Washingtonpost, TASS, rbth.com

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Хувийн сургуулиудын хувьсах зардлын таналт эргээд ээж аав, төрийн нуруун дээр бууна

-ХУВИЙН СУРГУУЛИУД ТӨРТЭЙ ӨРСӨЛДӨГЧ БИШ АЧААНААС НЬ ҮҮРЭЛЦЭГЧ ГЭЖ МЭДЭХ ҮҮ-

Шинэхэн Ерөнхий сайдтай хийсэн IT салбарынхны уулзалт дээр бизнес эрхлэгч залуугийн төр оролцох тусмаа асуудлыг хүндрүүлдэг гэсэн яриа олон хүний загатнасан газар маажих шиг болсон. Угаасаа төр муу менежер гэж хэдийнээс яригддаг ч сүүлийн үед төр оролцож байж асуудал шийдэх тухай ойлголт газар авсныг олон улсын зах зээлд гарахаар том зорилготой яваа шинэ үеийн төлөөлөл ийнхүү шуудхан илчилж орхисон юм. Үнэхээр төрийн оролцоо хаана байх уу, хэрхэн ямар оролцоо дэмжлэгтэй байх вэ гэдэг бас яригдах л асуудал. Сүүлийн үед анзаараад байхад боловсролын салбар, тэр дундаа хувийн сургуулиудын зах зээлийн жам ёсны хөгжилд ямар нэг байдлаар оролцох хандлага ихээхэн анзаарагдах болсон. Ялангуяа сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд өрнөөд буй Боловсролын будаг нь ханхалсан сайдын мэдэгдэл үүнийг тодхон харуулж байна. Сүүлийн үед улстөрчдийн поп мэдэгдлүүдэд ер ажрахаа байсан ч гэсэн эрэлт нийлүүлэлтийн шударга тогтолцоог мэдэхийн дээдээр мэддэг байж болох, харьцангуй эрүүл үзэл санаатай Л.Энх-Амгалан сайдын сошиал хувийн орон зайндаа мэдэгдсэн мэдэгдэл олон нийтийг талцуулаад орхилоо. Мэдээж, учрыг нарийн тунгаалгүй хөөрөгддөг хар масст бол таалагдсан байх, гэхдээ бас ултай суурьтай ярьдаг улсууд өөрөөр харж байна. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад улсаас өгдөг хувьсах зардлыг өгөхгүй гээд гэнэт мэдэгдсэн. Тэр троллуудаас чинь айхгүй шүү гэж тодотгож байгаад жиргэсэн.

Манайд хувийн 168 сургуульд 46783 хүүхэд суралцдаг. Нийслэл хотод арван саяас дээш төлбөртэй ердөө 8 сургууль байдаг бол 5-12 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургууль байгаа юм байна. Нөгөө арван саяас дээш төлбөртэй сургуульд нэг хүүхдэд хувьсах зардал гэж 86-137 мянган төгрөгийг жилд өгдөг юм байна. 5-10 сая төгрөгийн төлбөртэйд нь 173 мянгаас 275 мянгыг харин 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106 сургуулийн сурагчдад 288 мянгаас 459 000 төгрөг. Гэхдээ үүнд нэг ойлголтыг нэг мөр болгох ёстой. Хувьсах зардал бол хувийн сургуулийг дэмжиж өгч байгаа хэрэг бус харин Үндсэн хуульд заасан хүн бүрийн боловсролыг олж авах эрхтэй холбогдох асуудал юм шүү дээ. Монгол Улс Үндсэн хуулиндаа тусгасны дагуу зургаан настайгаас 18 нас хүртэлх хүн бүртээ боловсрол үнэгүй олгох тодорхой төсөвтэй, улсын биш хувийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд тэр төсвөөсөө тодорхой хувийг гаргадаг. Эрүүл мэндийн салбарт хүүхэд улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт үзүүлэхээс үл хамааран улсын нийгмийн даатгалын сангаас төлдөг зардалтай яг ижилхэн. Ийм л ойлголт болохоос хувийн сургуулиудын бизнесийг дэмжиж өгдөг байсан мөнгө биш. Угаасаа энэ хувьсах зардлыг өгөхөө болилоо гэхэд эцэг эхчүүдийн төлдөг сургуулийн төлбөр л нэмэгдэж дунд давхаргынханд хүнд цохилт болно. Ээж аавуудын халаасанд мэдрэгдэнэ. Улсад ирэх дарамт нэмэгдэнэ. Энгийн хэдэн тоо бодъё л доо. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг “мэргэн” шийдвэр гаргаад өгөхөө болилоо гэхэд хувийн сургуулиуд төлбөрөө л нэмнэ, яаж ийгээд хүүхдэдээ дориун боловсрол олгохоор шийдсэн ээж, аавууд бүсээ чангална, үнэхээр хичээгээд барахгүй нь хүүхдээ сургуулиас нь гаргана. Тэр хүүхдүүд улсын сургуульд очно. Угаасаа бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой учраас тэр хүүхдүүдэд өгөх хувьсах зардал төсвөөс гардгаараа гарна, гэхдээ нэмэгдэнэ. Хувийн сургуулиудад хувьсах зардал гээд нэг хүүхдэд 150-200 мянган төгрөгөөр аргалчихдаг байсан бол улсын сургуулийн хүүхдэд 1,8-2,0 сая төгрөгийг гаргана. Хэмнэх гээд байгаа төсөв нь бүр хүндэрнэ. Хувийн сургуульд сурч буй нийт хүүхдийн 10% буюу 5000 орчим хүүхэд улсын сургууль руу шилжихэд л улсын төсөв 10 гаран тэрбум төгрөгөөрнэмэгднэ. Улсын сургуульд нэг ангид 40-50-иараа сурдаг байсан нь 50-60 болж нэмэгдэнэ. Ердөө ийм зураглал харагдаж байна. Л.Энх-Амгалан сайдын мэдэгдлийн дараа боловсролын салбарт ажилладаг олон хүмүүс байр сууриа илэрхийлэхдээ энэ бүгдийг онцолсон байна лээ. Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах захирал “Хувьсах зардлыг хасвал хувийн сургуулиуд эхнээсээ хаалгаа барьж, улсын сургуулийн ачаалал нэмэгдэнэ” гэсэн нь угаасаа үнэн. Тэр ч байтугай хувийн сургуулиуд үүдээ хаавал юу болох вэ. Сайдын мэдэгдлийн дараа “Оюунлаг” сургуулийн үүсгэн байгуулагч Д.Батсайхан захирал өөрийн сошиал хуудсандаа “…Ойрын 18-20 жилдээ улсын сургуулийн сургалтын чанар хүртээмж өгөөж сайжрах боломжгүй гэдгийг олон улсын OECD education дүгнэсэн” гэдгийг сануулсан байсан. Яагаад төр нь хувийн сургуулиудыг боловсролын салбарын ачааг хөнгөлж, хамтдаа нэг тэргэнд зүтгэж яваа гэж харахаасаа өрсөлдөгчөө гэж хараад байдаг юм бэ. Сая нэг хэсэг цар тахлын үеэр төлбөрөө хэдэн хувиар хасахаа мэдэгд гээд шахаад л байсан. Боловсролын салбарт төр бодлогоор дэмжлэг үзүүлэх нь зүй ч, хувийн сургуулиудын төлбөрийг зохицуулж, хэд хүртэл хувиар бууруулах шаардлага тавих нь эргээд энэ салбарт буух хор хөнөөл нь хэдэн хувийн хямдралаас илүү сөрөг нөлөөтэй юм. Мэдээж цар тахлын үед бүх хүмүүст ямар нэгэн байдлаар санхүүгийн хямрал гарч, элдэв хямдрал бонусыг хүсч байгаа ч бид том зургаа харж боловсролын салбартаа хохирол учруулж, хүүхдүүдийнхээ ирээдүйн том боломжоос хугаслахгүй байх сэтгэлгээтэй болмоор байна. Манайд нэг зүйлд туйлшрахаараа хэтийддэг алдаа их бий. Боловсролын тэгш хүртээмжийн асуудал буюу дэд бүтцийн асуудал, улсын сургуулиудын чанарыг дээшлүүлэх асуудал бидэнд байгаа болохоос боломжийн амжилтад хүрсэн хувийн сургуулиудыг адлах, поп улс төрөөр хар массын золиос болгох, зах зээлийн эрэлтээрээ өсч хөгжиж явах боломжийг хаах гэж оролдох нь эргээд боловсролын салбартаа маш том хөнөөлтэй. Монголд хувийн дунд сургуулиуд нээгдэж, их дээд сургуулиуд төлбөртэй болсонд дадаж амжаагүй монголчуудын сэтгэлгээнд бүрэн дунд боловсролыг мөнгө төлж авах нь гэсэн ойлголт чанга байсан. Гэвч чанартай боловсролыг хүүхдэдээ олгох зах зээлийнхээ эрэлтэд нийцэж байсан юм. Хэрэв хэрэгцээ байгаа бол нийлүүлэлт байдаг тэр л зарчмаар явж ирсэн. Гэхдээ энэ салбарын нийлүүлэлт бол бусад ямар ч бизнесийн байгууллагаас ялгаатай нь үр шим нь Монголын нийгмийг бүрдүүлэх шинэ үеийн хүмүүст, Монгол улсын ирээдүйд ирдгээрээ чухал ач холбогдолтой. Сүүлийн үед бүгдийг ижилсүүлэх,хуучнаар адил тэгш байлгах коммунчлах үзэл хавтгайрах болов. “Хувийн сургуульд нь хүүхдээ өгч чадахгүй бол бусдын хүүхэд ч бүү сураг” гэсэн шиг. Тэр ч байтугай дэлхийд хувийн сургуулиудыг хаах хандлагатай байгаа гэх үндэслэлгүй юм ярьж Солонгос улсыг жишээ авч хувийн сургуулиудыг хааж байна, манайд ч тэгэх хэрэгтэй гэсэн цэцэрхэгчид гарч ирэв. Миний хүүхэд сурдаггүй бол гэхээсээ миний Монголын ирээдүй илүү гэрэлтэй байж, жаахан илүү сурсан бол бусдадаа зааж, чиглүүлж, өрсөлдөх урам зориг нь болж, эргээд Монголын ирээдүй улам өнгөлөг байх нь гэж харж болдоггүй гэж үү. Тэгээд ч жишиг болж яриад байгаа БНСУ-д жам ёсны хөгжлөөрөө явж байгаа хувийн сургуулиудад төр хуруугаа ч хүргэх бодол үгүй байна. Солонгосын боловсролын системийгсудлаад үзэхэд дээрх яригдсан зүйл ор үндэсгүй юм билээ. Солонгост 1-9-р ангийн хүүхдүүд улсын болоод хувийн сургуульд сонгоод сурах боломжтой бөгөөд ахлах ангидаа хувийн хэвшлийн болон улсын автономит ахлах сургууль /autonomous high school/, тусгай хөтөлбөртэй, гадаад хэл, байгалийн шинжлэх ухаан, соёл урлаг зэргээр гүнзгийрсэн ахлах сургууль /special purpose high school /, хувийн олон улсын сургуулиуд / international school/ болон стандарт ахлах сургууль / standart high school /-ийн аль нэгэнд сонголтоороо үргэлжлүүлэн суралцана.Стандарт ахлах сургууль нь манайхаар улсын сургууль. Харин автономит сургууль нь улсынх болоод хувийнх байдаг. Автономит ахлах сургуулиуд нь сургалтын хөтөлбөр, төлбөр, ажиллах хүчний сонголт, цалин хөлсийг тогтоох зэрэгт харьцангуй биедааж өөрсдөө мэдэж шийдвэрлэдэгээрээ онцлогтой. Автономит сургуулиуд хөтөлбөрөө шахаж, хүүхдүүдийг бэлтгэдэг бөгөөд эдгээр сургуулиас төгссөн хүүхдүүд солонгосын топ их сургуулиуд болох Сөүлийн Үндэсний Их Сургууль, Кореа Их Сургууль, Йонсей Их Сургуулиудад голлон элсэн ордог. Тиймдээ ч “элит” сургуулиуд гэж нэрлэгдсэн болохоос өмчийн хэлбэрээсээ, үнэ төлбөрөөсөө шалтгаалсан юм байхгүй. Зөвхөн автономит ахлах сургуулиудаа 2025 онд стандарт ахлах сургууль болгох талаар яригдаж буй асуудлыг манайхан энд татаж авчраад хувийн сургуулиудыг заазлах, цаазлах тухай яриад байх үнэндээ утгагүй. БНСУ, Японд төрийн байгууллагын зүгээс хувийн сургуулиуддаа ямар нэгэн дарамт үзүүлж байгаа зүйл огтхон ч байхгүй гэж учир мэдэх улсууд баталж, манайхны хий хөөсөрч дагасан байдалд харамсаж байна. Япон гэхэд цар тахлын үед санхүүгийн хүндрэлд орсон, зээлтэй хувийн сургуулиудынхаа зээлийг хойшлуулах, царцаах тэр ч байтугай 20 мянган ам.доллар хүртэлх татаасөгөх хүртэл арга хэмжээ авч байгаа юм билээ.

Дэлхийн улс гүрнүүдээс хөгжлөөрөө хэдэн аравны хойно яваа бид худал мэдээллээр хөөсөрч, байгаагийнхаа амийг таслах биш харин амжиж, дэлхийн хэмжээний боловсролыг хүүхдүүддээ олгож, амжиж дэлхийн хэмжээний иргэдийг бэлдэж, улс орноо тэднийхээ гарт атгуулах тухай бодох амин хэрэгцээ байна.

2020 оны байдлаар улсын хэмжээнд 160 гаруй хувийн сургууль ажиллаж, 50-иад мянган сурагч, 5300 гаруй багш ажилтнууд ажиллаж байна. Улсын сургуулиудын хүрэлцээ муу, нэг ангид 60 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг тэрхүү ачааллыг хувийн сургуулиуд үүрэлцэж ирсэн. Нэг багшид хэтийдсэн ачааллын гороор хүүхэд нь хангалттай мэдлэг олж авахгүй байх вий гэсэн ээж аавын эрэлт хүсэлтэд энэ сургуулиуд таарч байсан байж таарна. Албан ёсны хаягжилт байхгүй гэрийнхээ дэргэдэх сургуульд хүүхдээ сургах боломжгүй хүндээ ээлгүй бодлогын хохирогч олон ээж аавд энэ сургуулиуд дэм болж байсан байх. Хүүхдүүдээ боловсруулж байж ирээдүйгээ улам гэрэлтэй болгох олон хүний хүсэлт шаардлагад энэ сургуулиуд боломжоороо дэм болж ирсэн биз ээ.

Хувийн сургуульд баячуудын хүүхдүүд сурдаг гэсэн ерөнхий ойлголтоор хувийн сургуулиудад ингэж хандаж болохгүй ээ. Дундаж давхаргаа дэмжинэ гэж байгаа бол үр хүүхдэдээ боломжийн боловсрол олгож, Монголын ирээдүйд хөрөнгө оруулж байгаа эцэг, эхчүүддээ нэрмээс болох шаардлагагүй. Энэхэн цагтаа хүмүүст таалагдах гэсэн шийдвэр байж болох ч эргээд хор хөнөөл нь их шүү. Нэг журам гаргаад хүмүүст таалагдлаа ч эргээд хэн гэдэг албан тушаалтны үед гаргасан ямар журам Монголын хөгжилд дөнгө тушаа болсныг нэхэж хэлэлцдэг шинэ үеийнхэн төрж ирж байна. Гадаадын ажиллах хүчин оруулж ирдэг байгууллагууд гадны мэргэжилтэн бүртээ сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн татаас төлдөг журам боловсролын байгууллагуудад ч хамааралтай болж байгаа юм билээ. Өнгөрсөн оны сүүлээр салбарын яамнаас “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль” нэрээр өөрчлөлт хийсэн нь байнгын хороогоор дэмжигдсэн. Одоо тэгээд хаврын чуулганаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, хувийн сургуулиуд нэг гадаад багш урьж авчирлаа гэхэд татвар хураамжид сард 800 гаруй мянган төгрөг өгөхөөр болж байна гэсэн үг. Тэгэхээр гадаадын багшид хэр хэмжээний цалин өгөх үү, нэмээд 800 мянган төгрөг зарлагадана гэхээр гадны мэргэжилтэн багш нар урьж авчрах боломж тэр хэрээр хумигдаж байна гэсэн үг. Хууль, журам гаргаж болох ч хэтийн хор уршиггүй л журам гардаг байгаасай. Төрийн дунд, доод шатны ажилтнуудын хариуцлагагүй байдал Засгийн газрыг унагахад хүртэл нөлөөллөө гээд яриад байгаа биз дээ. Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийх ажлынхаа онцлох төлөвлөгөөнд “…Англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зарласан. Мөн тэрбээр төр бизнест оролцохгүй, бизнес төрд оролцохгүй гэсэн шинэ зарчмыг ч тогтооно гэдгээ зарласан. Түүнээс их хүлээлт олон нийтийн дунд байна. Гэтэл дунд, доод шатны түшмэдүүдийн ихээхэн ухаалаг шийдвэр гаргачихлаа гээд баясч суугаа дээрх дүрэм журам Ерөнхий сайдын төлөвлөгөөнд ямар их гай болох бол доо. Энэ хуулийн өөрчлөлт үр дүн гадаадаас сайн багш авчрах тоог цөөлнө, нэг бол төлбөр нэмэгдэж ээж аавуудад ачаалал болно, англи хэл сурах өндөр өртөгтэй болно. Юун хоёрдогч хэлтэй дэлхийн иргэд төрөх. Монголд байгаа 160 орчим хувийн сургуулиудад, хэлний курсүүдэд энэ маш том ачаа болно. Гадаад багш авчирч чадахаа ч байх биз.

Ер нь цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр боловсролын байгууллагууд тэр дундаа багш нар хамгийн ачаалалтай ажиллаж буй хүмүүсээр тодорч байгаа. Түүний зэрэгцээ хувийн сургуулиуд техник технологийн асуудлаа шийдэх их хэмжээний зардал гаргаж байгаа баримтууд бий. Одоо энэ бүх шийдвэрийн дараагаас сургалтын орчноо сайжруулах, нэмэлт хөрөнгө оруулж сургууль, шинжлэх ухааны лабораторуудаа дэлхийн жишигт ойртуулах, гадаад сайн багш авч ажиллуулахаас, энэ бүх хөрөнгө оруулалт, зардлаа санхүүжүүлэхийн тулд төлбөрөө нэмэхээс, өөрөөр хэлбэл эрсдэл үүрч боловсролын салбараа хөгжүүлэхээс хувийн сургуулиуд айх биз. Төрийн ачаанаас үүрэлцэж байгаа энэ байгууллагуудад талархах хэрэгтэй болохоос төлбөр авдаг гээд адлаад байж болохгүй. Ерөөсөө олон нийт юунд нүд хурц байж, юуг шүүмжлэх гэдгээ ялгадаг, холын хөр хөнөөлийг нь мэддэг байх хэрэгтэй юм шүү. Өнөөдөр хэдэн сургуулийн хувьсах зардлыг хасч болно. Угаасаа тэр сургуулиуд маргааш нь шахам мэдэгдэл гаргаад зөвшөөрч байгаагаа дэмжиж байна. Төрийн эрх мэдэлтний өөрөө мэдээд гаргачихсан шийдвэрийн эсрэг яах ч билээ гэж байх шиг байна. Гэхдээ энэ шийдвэрт хамгийн их хохирох хүмүүс Үндсэн хуулиар олгогдсон сурах эрх нь ялгаварлагдаж нүд үзүүрлэгдсэн хэдэн хүүхэд, хүүхдэдээ илүү ихийг сургахсан гэж эрмэлзсэн ээж аавууд, өнөөдөртөө мэнд мултарсан ч маргааш ирэх төрийн буулганаас бултах аргаа мэдэхгүй байгаа 160 гаруй хувийн сургууль, улсын сургуулиудад нэмэгдэж ирэх ачаалал, төсвийн уйлдаггүй мөнгө, хамгийн том нь Монголын боловсролын салбар, мэдлэг боловсролтой иргэдээр дүүрэн байх ёстой Монголын хувь заяаны асуудал шүү.Тэвчиж болох зардал гэж байдаг шиг, танаж болохгүй зардал байдаг нь үр хүүхдүүд, ирээдүйтэй маань холбоотой шүү.

С.МӨНХБАТ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

Энэ хаврын загварын чиг хандлага

Энэ хаврын загварын ертөнцийн чиг хандлагыг илэрхийлсэн дараах загваруудыг танилцуулж байна.

Сүүлийн үед Fashion долоо хоногуудад том хэмжээтэй, цэнэглэгчтэй пиджак, тод цэнхэр цүнх, нүүрний маск зонхилж байна. 

London , New York-ын хувьд 80, 90-ээд оны өнгө аяс ихээхэн тусгажээ. Мөн материалын шинэлэг шийдэл, хослуулалт зэрэг нь хүмүүсийг сонирхлыг ихээхэн татах болов уу. Түүхэн өнгө аяс, амьтны сэдэвтэй материал, пуритан зах, панчо хэлбэрийн хувцас, платформ гутал зэргээр өвөрмөц загварыг сонгосон байна.

Загварын ертөнцөд хүмүүсийн сонирхлыг татаж буй загварууд:

1. Томдсон, мөртэй, “найз залуугийн” хүрэм

2. Хар маск

3. Толгойн алчуур

4. Пастел өнгө

5. Шар цүнх

6. Фолк сэдэвтэй загварууд

7. Цагаан урт түрийтэй гутал

8. Шар болон бор өнгийн хослол

9. “Поп” цэнхэр гоёл зүүсгэл

10. Урт цацагтай цүнх

ЦАМЦ ЗАГВАРЫН ДААШИНЗ

Энгийн биш харин үдэшлэг дээр ч өмсөж болох хээнцэр загвар, хийцтэй цамц хэлбэрийн даашинзуудыг дизайнерууд онцолж байна. Жишээлбэл, Proenza Schouler бүхэлдээ гялалзсан даашинз, Simone Rocha сувдан чимэглэлтэй даашинз, харин Attico өндөрлөсөн мөртэй торгон даашинз байгаа юм.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 1)
Emilio Pucci
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 2)
Attico
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 3)
Proenza Schouler
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 4)
Simone Rocha

Цахилгаантай спорт цамц ба легинс

Карантины улмаас сүүлийн хэдэн сарын турш өглөөнөөс орой хүртэл өмссөн бэлтгэлийн өмднүүд аз болж шинэ цуглуулгуудад тийм ч олон үзэгдээгүй хэдий ч спорт хэв маяг анхаарлын төвд байсан хэвээр. Миучча Прадагийн онцолсноор спорт болон үдшийн хувцаслалтыг нэгтгэх бүрэн боломжтой ба тэрээр шинэ цуглуулгадаа спорт сэдэвтэй юбка болон цамцны хослолуудыг танилцуулсан байна. Түүнчлэн Coperni брэнд үдэшлэг дээр ч өмсөж болох бие барьсан спорт хослол гаргаж, харин Альбер Эльбаз Az Factory брэндийнхээ хүрээнд легинсийг маш хээнцэр атлас топтой хослуулахыг санал болгожээ.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 5)
Coperni
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 6)
Miu Miu
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 7)
AZ Factory
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 8)
Givenchy

Цээж хэсгийг тодотгосон хайчилбар, детальтай даашинз

Bevza-гийн даашинзын цээж хэсэг сүлжилдсэн атлас материалаар чимэглэгдсэн бол Victoria Beckham-ийн даашинз дотроос нь цээживч цухуйж буй мэт харагддаг загвартай. Харин Dion Lee-гийн даашинз цээж хэсэгтээ цоолбор, хайчилбартай болжээ.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 9)
Dion Lee
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 10)
Bevza
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 11)
Alyx
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 12)
Victoria Beckham


Корсет

Шинэ улиралд корсетууд өдөр тутмын хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Bevza, David Koma зэрэг брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь биед эвтэйхэн материалаар хийгдсэн, эсвэл бэлхүүс хэсгээрээ хайчилбартай байх учиртай бөгөөд хөдөлгөөн хорих ёсгүй юм.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 13)
Y/Project
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 14)
David Koma
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 15)
Bevza
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 16)
Dion Lee

Нэхмэл даашинз

Өнгөрсөн жилийн энэхүү тренд нь энэ онд ч эрчээ алдаагүй байна. Гэхдээ шинэ улиралд ердийнхөөс илүү урт, нэхээс нь илүү том загварууд ноёрхох болно. Түүнчлэн Paco Rabanne болон Loewe брэндүүдийн шинэ цуглуулгад үдшийн гаралтад зориулагдсан хээнцэр ноосон даашинзууд давамгайлсан байгаа.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 17)
Proenza Schouler
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 18)
Bottega Veneta
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 19)
Olenich
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 20)








НАМ СУУДАЛТАЙ ӨРГӨН БРЮК

2000-аад оноос эргэж ирсэн энэ загвар нь хайхрамжгүй атлаа загварлаг харагддагаас гадна өмсөхөд маш эвтэйхэн тул дизайнерууд шинэ цуглуулгууддаа онцолжээ. Тэдний зөвлөснөөр ийм эсгүүртэй өмдийг бие барьсан боди эсвэл хэт сул бас урт биш топтой хослуулбал илүү зохимжтой байх болно.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 21)

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 22)
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 23)
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 24)


Эх сурвалж: Vogue.com

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Иргэд “Бүрэн судлагдаагүй вакцин хийлгэх нь халдвар авснаас аюултай” гэв

Коронавирусийн эсрэг вакцин орж ирэхтэй холбогдуулан энэ талаарх иргэдийн байр суурийг тодрууллаа.

Баянгол дүүргийн X хорооны иргэн М.Анужин:

-Хийлгэхгүй. Коронавирусаар өвчилсөн ч гэсэн буцаад эдгэх боломжтой нэг төрлийн ханиад гэж оношлоод байгаа шүү дээ. Хувийн ариун цэврээ сахиад, эрсдэлтэй бүсээр явахгүй бол тусахгүй, эрүүл байх боломжтой. Мэдээж вакциныг гарын үсгээ зурж байж хийлгэнэ. Тиймээс ирээдүйд гарч болох эрсдэл, эрүүл мэндээ бодоод судлагдаагүй вакциныг бие дээрээ туршихгүй.

СХД-ийн II хорооны иргэн Ч.Очирренчин:

-Хэрвээ вакцин хийлгэхээр болчихвол миний хувьд аль улсаас, ямар шат, дамжлагаар орж ирсэн зэрэг гарал үүслийг нь маш сайн судалж байгаад хийлгэнэ. ОХУ-ын “Спутник” уу, АНУ-ын вакцин уу гэдгийг сайтар судална. Хичнээн хүн хамрагдсан, дараа нь ямар үр дагавар гарсан зэргийг харж байгаад заавал хийлгэнэ. Яагаад гэвэл миний хувьд гадуур явах шаардлагатай ажил эрхэлдэг. Өөрийнхөө судалсан вакциныг хийлгэснээр өөрийгөө 70-80 хувь вирусээс хамгаалж, гэр бүлээ ч бас хамгаална.

Дархан-Уул аймгийн IV багийн иргэн Б.Ундаръяа:

-Хэрвээ вакцин Монголд орж ирвэл миний хувьд хийлгэхгүй. Яагаад гэвэл нэг вакцин бүрэн судлагдах гэж хэдэн жил болдог билээ. Гэтэл энэ өвчин гараад нэг жилийн л хугацаа өнгөрч байна. Тэгэхээр бүрэн судлагдсан гэдэгт эргэлзэж байна. Өдөр бүр вакцины сөрөг үр дагавартай холбоотой мэдээллүүд гарах боллоо. Өөрийгөө эрсдэлд оруулан байж заавал хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тухайн тунг хийлгэлээ гэхэд үр дагавар нь өнөөдөр мэдэгдэхгүй ч хэдэн арван жилийн дараа ямар үр дүнд хүргэхийг таашгүй шүү дээ.

СБД дүүргийн VII хорооны иргэн А.Гэрэлтуяа:

-Вакцины талаар тодорхой зүйл мэдэхгүй байгаа ч гадаадын эх сурвалжийн мэдээллээр бол хийлгэсэн хүмүүс олноороо нас барж, зарим хэлбэрийн харшил, эмгэгтэй болж байна гэж сонссон. Тиймээс хийлгэхгүй гэж бодож байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэхээр вакцин хийлгэсэн биш түүнээсээ болоод өвчтэй болчихвол хэцүү.

Хан-Уул дүүргийн X хорооны иргэн Г.Хулан:

-Миний хувьд дархлаа султай ханиад, томуу амархан хүрчих гээд байдаг. Тиймээс коронавирусээр өвчлөхгүйн тулд вакцин хийлгэнэ. Гэхдээ мэдээж гарал үүслийг нь сайн судалсны үндсэн дээр хийлгэнэ. Манай гэр таван гишүүнтэй. Нэг өрх, нэг шинжилгээ гэдэг шиг манайхаас нэг хүн заавал вакцинд хамрагдана. Нөгөө талаас харвал вакцин орж ирэх сургаар их хэмжээний мөнгө идэх луйврын чанартай асуудал мэдээж хажуугаар нь гарах л болов уу гэж харж байна .

Ч.Биндэръяа

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“0001 УАР” улсын дугаар 427 сая 450 мянган төгрөгөөр зарагджээ

Авто тээврийн үндэсний төвөөс “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан.

Дуудлага худалдаа өнөөдөр буюу хоёрдугаар дугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд auction.transdep.mn сайтаар үргэлжилж байна.

Дуудлага худалдаанд оролцогчид барьцаа 50,000 төгрөг төлөн оролцсон бөгөөд дуудлага худалдааны үеэр 0001 УАР дугаар 427 сая төгрөгт хүрч зарагдсан байна.

Одоогоор дуудлага худалдаагаар

  • 1771 УАР
  • 0011 УАР
  • 0101 УАР
  • 4141 УАР
  • 0041 УАР
  • 1001 УАР
  • 0071 УАР
  • 7171 УАР
  • 1441 УАР
  • 0001 УАР дугаарууд олгогдоод байна.

Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

Дуудлага худалдааны зар:

Д/Д

АНХНЫ ҮНЭ

ЭХЛЭХ

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ УЛСЫН ДУГААР

ОГНОО

ЦАГ

1

0₮

2021-02-15

09:00

0001УАР, 0011УАР, 0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР, 7171УАР, 1001УАР, 1441УАР, 1771УАР,

14:00

2211УАР, 5511УАР,8811УАР, 1111УАР, 0021УАР, 0051УАР, 0081УАР, 2121УАР, 5151УАР, 8181УАР

2

0₮

2021-02-16

09:00

2222УАР, 0012УАР, 0052УАР, 0082УАР, 1212УАР, 5252УАР, 8282УАР, 2112УАР, 2552УАР, 2882УАР

14:00

3322УАР, 6622УАР, 9922УАР, 0222УАР,0032УАР, 0062УАР, 0092УАР, 3232УАР, 6262УАР, 9292УАР

3

0₮

2021-02-17

09:00

3333УАР, 0013УАР, 0053 УАР, 0083УАР, 1313УАР, 5353УАР, 8383УАР, 3113УАР, 3553УАР, 3883УАР,

14:00

2233УАР, 6633УАР, 9933УАР, 0003УАР, 0033УАР, 0043УАР, 0073УАР, 0303УАР, 4343УАР, 7373УАР

4

0₮

2021-02-18

09:00

0444УАР, 0024УАР, 0064УАР, 0094УАР, 2424УАР, 6464УАР, 9494УАР, 4224УАР, 4664УАР, 4994УАР,

14:00

3344УАР, 7744УАР, 4444УАР, 0014УАР, 0054УАР, 0084УАР, 1414УАР, 5454УАР, 8484УАР, 4114УАР

5

0₮

2021-02-19

09:00

0005УАР, 0055УАР, 0035УАР, 0075УАР, 0505УАР, 3535УАР, 7575УАР, 5005УАР, 5335УАР, 5775УАР

14:00

1155УАР, 4455УАР, 8855УАР, 0555УАР, 0025УАР, 0065УАР, 0095УАР, 2525УАР, 6565УАР, 9595УАР

6

0₮

2021-02-22

09:00

6666УАР, 0016УАР, 0046УАР, 0086УАР, 1616УАР, 4646УАР, 8686УАР, 6116УАР, 6446УАР, 6886УАР,

14:00

2266УАР, 5566УАР, 9966УАР, 0006УАР, 0066УАР, 0036УАР, 0076УАР, 0606УАР, 3636УАР, 7676УАР

7

0₮

2021-02-23

09:00

0777УАР, 0027УАР, 0057УАР, 0097УАР, 2727УАР, 5757УАР, 9797УАР, 7227УАР, 7557УАР, 7997УАР,

14:00

3377УАР, 6677УАР, 7777УАР, 0017УАР, 0047УАР, 0087УАР, 1717УАР, 4747УАР, 8787УАР, 7117УАР

8

0₮

2021-02-24

09:00

0008УАР, 0088УАР, 0038УАР, 0068УАР, 0808УАР, 3838УАР, 6868УАР, 8008УАР, 8338УАР, 8668УАР

14:00

1188УАР, 4488УАР, 7788УАР, 0888УАР, 0028УАР, 0058УАР, 0098УАР, 2828УАР, 5858УАР, 9898УАР

9

0₮

2021-02-25

09:00

9999УАР, 0019УАР, 0049УАР, 0079УАР, 1919УАР, 4949УАР, 7979УАР, 9119УАР, 9449УАР, 9779УАР

14:00

2299УАР, 5599УАР, 8899УАР, 0009УАР, 0099УАР, 0039УАР, 0069УАР, 0909УАР, 3939УАР, 6969УАР

10

0₮

2021-02-26

09:00

3000УАР, 6000УАР, 9000УАР, 0030УАР, 0060УАР, 0090УАР, 3030УАР, 6060УАР, 9090УАР, 0330УАР

14:00

0660УАР, 0990УАР, 3300УАР, 6600УАР, 9900УАР, 1000УАР, 4000УАР, 7000УАР, 0010УАР, 0040УАР

11

0₮

2021-03-01

09:00

0111УАР, 0031УАР, 0061УАР, 0091УАР, 3131УАР, 6161УАР, 9191УАР, 1331УАР, 1661УАР, 1991УАР

14:00

4411УАР, 7711УАР,1221УАР, 1551УАР, 1881УАР, 3311УАР, 6611УАР, 9911УАР, 2000УАР, 5000УАР

12

0₮

2021-03-02

09:00

0002УАР, 0022УАР, 0042УАР, 0072УАР, 0202УАР, 4242УАР, 7272УАР, 2002УАР, 2442УАР, 2772УАР

14:00

1122УАР, 5522УАР, 8822УАР, 2332УАР, 2662УАР, 2992УАР, 4422УАР, 7722УАР, 8000УАР, 0020УАР

13

0₮

2021-03-03

09:00

0333УАР, 0023УАР, 0063УАР, 0093УАР, 2323УАР, 6363УАР, 9393УАР, 3223УАР, 3663УАР, 3993УАР

14:00

4433УАР, 7733УАР, 3003УАР, 3443УАР, 3773УАР, 1133УАР, 5533УАР, 8833УАР, 0050УАР, 0080УАР, 7070УАР

14

0₮

2021-03-04

09:00

0004УАР, 0044УАР, 0034УАР, 0074УАР, 0404УАР, 3434УАР, 7474УАР, 4004УАР, 4334УАР, 4774УАР

14:00

1144УАР, 5544УАР, 8844УАР, 4554УАР, 4884УАР, 2244УАР, 6644УАР, 9944УАР, 2020УАР, 5050УАР, 0110УАР

15

0₮

2021-03-05

09:00

5555УАР, 0015УАР, 0045УАР, 0085УАР, 1515УАР, 4545УАР, 8585УАР, 5115УАР, 5445УАР, 5885УАР

14:00

2255УАР, 6655УАР, 9955УАР, 5225УАР, 5665УАР, 5995УАР, 3355УАР, 7755УАР, 8080УАР, 0220УАР, 0440УАР

16

0₮

2021-03-08

09:00

0666УАР, 0026УАР, 0056УАР, 0096УАР, 2626УАР, 5656УАР, 9696УАР, 6226УАР, 6556УАР, 6996УАР

14:00

3366УАР, 7766УАР, 6006УАР, 6336УАР, 6776УАР, 1166УАР, 4466УАР, 8866УАР, 0550УАР, 0880УАР, 0770УАР

17

0₮

2021-03-09

09:00

0007УАР, 0077УАР, 0037УАР, 0067УАР, 0707УАР, 3737УАР, 6767УАР, 7007УАР, 7337УАР, 7667УАР

14:00

1177УАР, 4477УАР, 8877УАР, 7447УАР, 7887УАР, 2277УАР, 5577УАР, 9977УАР, 2200УАР, 5500УАР, 1100УАР

18

0₮

2021-03-10

09:00

8888УАР, 0018УАР, 0048УАР, 0078УАР, 1818УАР, 4848УАР, 7878УАР, 8118УАР, 8448УАР, 8778УАР

14:00

2288УАР, 5588УАР, 9988УАР, 8228УАР, 8558УАР, 8998УАР, 3388УАР, 6688УАР, 8800УАР, 0070УАР, 4400УАР

19

0₮

2021-03-11

09:00

0999УАР, 0029УАР, 0059УАР, 0089УАР, 2929УАР, 5959УАР, 8989УАР, 9229УАР, 9559УАР, 9889УАР

14:00

3399УАР, 6699УАР, 9009УАР, 9339УАР, 9669УАР, 1199УАР, 4499УАР, 7799УАР, 1010УАР, 4040УАР, 7700УАР

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Буянтогтох: Манай хүүхдүүдээс хамгийн эрх нь янзага минь юм даа


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баянхайрхан ууланд эхээсээ төөрөөд хаягдаж хоцорсон янзагыг малчин гэр бүл авчирч тэжээсэн аж. Түүнийг өөрийн хүү мэт өхөөрдөж Борхүү гэж нэр өгчээ.

Янзагыг тэжээн тэнхрүүлсэн малчин айлын гэргий Д.Буянтогтохтой ярилцлаа.


-Сайн байна уу. Танай гэр бүлийг эхээсээ төөрсөн янзагыг авчирч тэжээсэн гэж дуулсан юм. Анх хэзээ авчирсан бэ?

-Сайн байна уу. Анх хань маань хадан дунд эх нь хаяад явчихсан зээрийн янзагыг тавдугаар сард авчирч байсан юм.

-Гэртээ авчраад юу өгч тэнхрүүлж байв?

-Хүүхэд угжиж байгаа юм шиг л сүүгээр хооллосон. Эхлээд хамаагүй өгдөг байсан юм. Тэгээд хамаагүй өгөөд байхаар шингэн алдаад дараа нь цагаар өгдөг болсон. 500 граммаар өдөрт 4-5 удаа угжина. Тэгээд наймдугаар сараас эхлээд хоёр литрийн ундааны саваар сүүг нь өгдөг болсон. Том болоод ирэхээрээ өдөрт 5-6 литр сүү уудаг болчихдог. Хоёр сар гараад тэжээлдээ идээшээд тэнхэрч эхэлсэн.

-Одоо гэрийн гадуур байх уу. Эсвэл мал сүрэгтэй хамт бэлчээрт явдаг уу?

-Анх авчрахад мал төллөж байсан учир төл малтайгаа цуг хонуулдаг байлаа. Одоо бол гэрийн гадаа л байна даа. Шөнө хонин дотроо хоночихдог. Хивэг, өвс гээд идэхгүй зүйл байхгүй.

Танай хавиар өвөлжилт хэр байгаа вэ?

-Өвс, тэжээл тааруу ч одоохондоо өвөлжилт гайгүй л байна.

-Янзагаа Борхүү гэж нэрлэсэн байсан?

-Ямар нэр өгөх талаар гэрийнхэнтэйгээ зөвшилцөөд Борхүү гэж нэрлэсэн. Өнгө нь бор болохоор бор. Мөн эр учир хүү хэмээсэн юм. Одоо хаанаас ч дуудсан нэрээ андахгүй шүү дээ.

-Таныг хол явахаар санадаг байх даа?

-Намайг сум, аймаг гээд хол явахаар сүүгээ уухгүй хадан дунд очоод хэвтчихдэг. Тэгээд ирээд дуудаад сүүг нь өгөхөөр уучихна. Өхөөрдөм амьтан байгаа юм. Сүүлдээ намайг дагана. Би чинь нуугдаад л хол газар явдаг. Яг л хүүхэд шиг. Удахгүй ой хүрэх гэж байгаа. Миний дуу гарч байвал гэрийн гаднаас холддоггүй. Манай хүүхдүүдээс хамгийн эрх нь янзага минь юм даа.

-Удахгүй ой хүрнэ гэлээ. Та анх авчирснаас эхлээд хамт авахуулсан зураг их бий юү?

-Хамт авахуулсан зураг олон байгаа. Нэг сартайгаас нь эхлээд сар бүр зураг даруулдаг байсан юм.

-Ер нь тэжээвэр амьтад их эрх байдаг шүү дээ. Амттай зүйл өгөхөд шууд л идчихдэг. Борхүү амттанд хэр дуртай вэ?

Амттанд их дуртай. Ялангуяа бурамтай чихрэнд “нугасгүй” шүү дээ. Чихэр, боорцог гээд юу ч хамаагүй иднэ. Өглөө сүүтэй цай чанаад л бөөндөө ууна. Яг л гэр бүлийн гишүүд шиг. Өглөө, өдөр, орой гээд сүүтэй цай өгчихдөг юм.

-Том болоод ирэхээрээ өрөө сүрэг рүүгээ явчихдаг гэдэг?

-Том болохоороо явчихдаг л гэдэг юм. Буга урамдахаар явчих байх гэж хааяа боддог юм. Ижил сүргээ сайн мэдэхгүй учраас яах эсэхийг мэдэхгүй л байна.

-Багаас нь тэжээгээд танай гэр бүлийн нэг гишүүн болчихжээ. Хэрвээ явчихвал та хэд үгүйлэх байх даа?

Бид түүнд дасчихсан болохоор их л эвгүй байх.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Тавантолгой түлш” компанид үйлдвэрийн осол гарч нэг хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах сайжруулсан түлшний “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт өнөөдөр өглөө 06.22 минутад үйлдвэрийн осол гарч, 22 настай иргэн А нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Холигч машиныг цэвэрлэж байх үед нь нэг ажилтан нь тухайн машины асаах товчийг дарснаар ийм золгүй явдал болжээ. Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөний улмаас ийм зүйл болсон гэдгийг эрчим хүчний салбарын Үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, яаралтай эмчилгээнд хамрагдахыг шаардлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 25-наас буюу өнгөрсөн даваа гаригийн 14.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарлаад буй. Тэрбээр тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлж, хуурай өлсгөлөн зарлана. Эсвэл эхнэртэйгээ ярилцаад өөрийгөө шатаана гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эмнэлгийн үзлэгт хамруулахад зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Тиймээс өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Түмэн асуудалтай тулах Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар зарлагдлаа. Одоо түүний хэн байсан нь чухал биш болов. Тэр одоо төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг тэргүүлэхээр боллоо.

Монголын улс төрд ид яваа идэвхтэй, нөлөөтэй улстөрчдийг бодвол Л.Оюун-Эрдэнэ залуу хүн. Гэхдээ сүүлийн жилүүд дэх хөдөлгөөнөөрөө бол их дээгүүр бичигдэнэ.

Тэгээд ч ЗГХЭГ-ын дарга байсны хувьд Ерөнхий сайдын ажил арай ойр байж мэднэ. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ гэх 41 настай улстөрч Монгол Улсын Ерөнхий сайд болж, халуунтай, хүйтэнтэй улаан нүүрээрээ тулах болж байна.

Ерөнхий сайд болно гэдэг нэг талаар тавилан юм. Харин нөгөө талдаа асар хариуцлага, тэр дундаа өнөөдрийн Ерөнхий сайдын хувьд амар биш байх болно. Ерөөс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод түмэн асуудалтай нүүр тулна.

Улс орон хүнд байна. Олон улсын нөхцөл байдал ч амаргүй байна.

Нэг. Нэн тэргүүний асуудал бол коронавируст цар тахал юм. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдварын 1627 тохиолдол бүртгэгдлээ. Ер нь коронавируст цар тахалтай тэмцэх ажил үндсэндээ замбараа муутай явж ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын унасан нь энэ “хойд хар овоохой”-той холбоотой. Удирдлагын менежмэнт, төвлөрөлт муу, хариуцлагын асуудал олон удаа яригдсан, коронавируст цар тахалтай тэмцэх ажилд хөрөнгө мөнгийг зөв зүйтэй зарцуулсанд олон нийт эргэлзсэн зэрэг ээдрээтэй асуудал олон бий дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд цар тахлын голомтыг хумьж, дэгдэлтийг дарж авах нь чухал болоод байна. Тэгээд дараа нь энэ тахлыг дарах ажилд гарсан хөрөнгө мөнгөний асуудлыг шалгаж, зүй бусаар зарцуулсан хувьдаа завшсан этгээд гарвал хариуцлагыг тултал тооцох ёстой.

Хоёр. Оюу толгойн хэлэлцээр юу болж дуусах вэ гэдэг чухал. Магадгүй, Монгол Улсын хэтэд үзүүлэх нөлөөгөөрөө коронавируст цар тахалтай ч дүйцэж мэднэ. Засгийн газар Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, “Рио Тинто”-тай хэлэлцээр хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа ахалж байв. Үнэнийг хэлэхэд “Рио Тинто” Засгийн газрын тавьсан санал ч гэх үү, шаардлага ч гэх үү зүйлд “салаавч” өгч байгаа юм. Манай талаас “155 сая ам.долларын татвараа төл” гэсэн. “Рио Тинто”-тай Олон улсын арбитрын шүүхээр заргалдаж байна. Засгийн газар бас Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ гээд бүгд дээр нь эргэж харах шаардлага тавьжээ. Харин “Рио Тинто” эдгээртэй санал нийлэхгүй байгаа аж. Хэлэлцээрүүдийн байдал, олон улсад түгээж буй Монгол Улсын талаарх таагүй мэдээллүүдээс харагдана. Энэ нь Монгол дахь “Рио Тинто”-г дэмжигчдээр ч бас дамжиж илэрч байгаа юм.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд “Рио Тинто”-гийн удирдах зөвлөлийн түвшинд Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадахгүй байсан “Оюу толгой” төслийг удирдаж байсан захирлаа сольсон. Ойлголцох сонирхолтой гэсэн мэдээлэл бий. Харин яаж гэдэг нь одоогоор бүрхэг байна.

Ер нь тэгээд Монголын улстөрчид “Рио Тинто”-д үйлчилдэг, тэдний эрх ашгийг хангаж хүлээн зөвшөөрсөөр ирсэн гэдэг хэнд ч ойлгомжтой байдаг. Арав гаруй жил яригдлаа. Энэ хооронд нэг ч өөрчлөлт, хөдөлгөөн ороогүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаа Оюу толгой ордын үр өгөөжийг “Рио Тинто”-д хэвээр үлдээх үү, эсвэл Монгол Улсад ашигтайгаар эргүүлж чадах уу гэдэг том сорилттой тулж байгаа юм.

Гурав. Улсын эдийн засаг уналттай байна. Коронавируст цар тахлын нөлөөлөл өмнө нь тооцоологдоогүй эрсдэл ч гэлээ Засгийн газар үүн дээр сайн менежмэнт хийх шаардлаг тулгараад байгаа юм. Хамгийн түрүүнд Монголын эдийн засгийн тулгуур болсон нүүрсний экспортын хэмжээ нэлээд муудсан. Цаашлаад худалдаа, тээвэр, уул уурхай, үйлчилгээний салбарын борлуулалтад сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн. Бүр огцом уналтыг үзүүлээд байна.

Статистикаас харахад улсын нэгдсэн төсвийн орлого, экспорт, импорт, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, бүх төрлийн тээврээр тээсэн ачаа, аялал жуулчлалын салбар уруудаж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл, улсын нэгдсэн төсвийн зарлага, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо өссөн байгаа юм.

Дээр хэлсэнчлэн коронавируст цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт оруулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум, “Эрдэнэс Таван толгой”-оос 69 тэрбум төгрөгийн цахилгаан дулаан, шахмал түлшний хөнгөлөлтөд зарцуулсан. Эдгээр нь эргээд эдийн засгийн ачаа болно гэсэн үг.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалт, Европын Холбооны хар жагсаалтад ороод гарсан. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ хурдацтай өссөн. Үүнийг манай эдийн засагчид ч, олон улсын байгууллага ч хэлдэг. Монгол Улсын гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм. 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын төлбөр төлнө. Ирэх жилүүдэд дэлхий нийтээр эдийн засгийн уналт үргэлжилнэ. Монгол Улс ямар бодлого барих вэ, ирэх хямралыг хэрхэн гэтлэх вэ гэдэг бас Л.Оюун-Эрдэнийн томоос том асуудал, бас ачаа мөн.

Дөрөв. Монголын улс төрийн маш тогтворгүй үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болж байна. Энэ нь коронавируст цар тахал хийгээд 2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой. Сонгууль болоход ердөө дөрвөн сар гаруйхны хугацаа үлдээд байна. Аливаа улс төрийн тогтворгүй байдлын цохилт нь хамгийн түрүүнд Засгийн газарт ирдэг. Тэр жишээгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар нурчих шиг болсон.

Тиймээс үүнийг төрийн институциуд, эсвэл улс төрийн хүчнүүдийн зөрчлийн аль нь гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан энэ байдал үлдэх хэдэн сард хүндэрч мэдэхээр дүр зураг ажиглагдаж байна. Ийм нөхцөлд Засгийн газрын шууд тулах жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл ч гаарахыг үгүйсгэх аргагүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яаж тогтвортой ажиллах вэ гэдэг дээр бас ухаан зарах хэрэгтэй болж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн тулах эхний хэдэн асуудал нь энэ. Бүтэн улс байтугай ганц хүнд асуудал мунддаггүй. Тэр жишгээр Монголын зовлон жаргал дуусахгүй нь тодорхой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн энэ сорилт, ачаануудыг дааж чадах уу. Түүний том улс төрд орж ирээд хийсэн зүйлүүдийг харвал бас л гэж басч болохооргүй. Итгэж болохоор улстөрч харагддаг.

Ирэх өдөр, жилүүдэд нүүр тулахтайгаа дүйх хэмжээний гэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авсан явдал юм. Мөн 2019 оны эхээр Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурт заруулаагүй. Энэ бүхний учрыг Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг нэр бүхий банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой гэж ярьдаг юм. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаар Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ажуйн нэгжүүдийн цахилгаан дулааны үнийг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлсөн.

Бас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Л.Оюун-Эрдэнэ боловсруулсан байдаг. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар аж. Үүгээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байдаг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явах замаа тавьчихаад Ерөнхий сайд болж байна гэхэд болно. Гэвч энэ бодлогын бичиг баримтыг уншсан хүн хэд байдаг бол, харин шүүмжлэгчид түм бум бий. Юутай ч ийм “Алсын хараа”-тай болсноор Монгол Улс зүг чигтэй болсон гэдгийг улс төрийн бүхий л “жанр”-аараа хүлээн зөвшөөрсөн.

Төрийн үйлчилгээнд “E-Mongolia”-г нэвтрүүлсэн. Яалт ч үгүй л үүний автор нь Л.Оюун-Эрдэнэ. Коронавируст цар тахлын үед Монгол Улсын иргэдэд хамгийн ойр үйлчилгээ нь энэ болоод байна.

“E-Mongolia”-г нэвтрүүлсэн нь иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал байв. Энэ бас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны тусгагдаад байсан юм.

За нэг иймэрхүү Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрыг ирэх жилүүдэд тэргүүлэх нь гэж ойлгож байна. Л.Оюун-эрдэнэ 2016 оноос хойш байнга өссөөр “айргийн тав”-аас буухаа больсон рейтингийнхээ үнэн худлыг дэнслүүлнэ. Тэр утгаараа эдгээр ачаанаас гадна улс төрийн хариуцлага хамт үүрч эхэлж байна. Улстөрчийн карьертай нь ч холбоотой. Нэг үгээр хэлбэл, улстөрчийнхөө хувьд, хүнийхээ ч хувьд шандсаа л шалгуулна гэсэн үг дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ