Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

“Pandora Papers” УИХ-ын гишүүн Сү.Батболдын мэдээллийг ил болголоо

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын задруулсан офшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монгол Улсын хоёр улс төрчийн мэдээлэл багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд юм байна.

“Pandora Papers” “Хүчирхэг тоглогчид” хэсэгт оруулжээ. Энэ бүлэгт Иорданийн эзэн хаан II Абдулла, Монгол, Чех, Зааны ясан эрэг, Ливан улсын Ерөнхий сайд, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, ОХУ, Конго, Кени, Доминиканы Бүгд найрамдах улс, Эквадор, Украин улсын Ерөнхийлөгч, тэдний ойрын хүрээллийн хүмүүс, Сангийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, Парламентийн гишүүд зэрэг өндөр албан тушаалтнууд багтсан байна.

С.Батболдыг улс төрд орохоосоо өмнө уул уурхайгаар хөрөнгөжсөн гэж бичжээ. Мөн Монгол Улсын хууль тогтоох байгууллага болох УИХ түүнийг Ерөнхий сайдаар сонгохоос өмнө 2000-2009 оны хооронд хэд хэдэн удаа сайдын албан тушаалд томилогдож байсан гэж бичсэн байна.

Түүнчлэн С.Батболд уул уурхайн наймаанаас хэдэн зуун сая доллар хууль бусаар ашиг болгон хүртсэн гэх хэрэгт холбогдон Монгол, Их Британи, Сингапур, АНУ-д шүүхэд дуудагдсан гэжээ. Түүний Америк дахь өмгөөлөгч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд “С.Батболд өөрт нь тулгасан хэргийг эрс үгүйсгэдэг бөгөөд ямар ч шүүх түүний эсрэг тулгасан хэргийн үнэн эсэхийг тогтоож чадаагүй” гэж ярьжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Галдаа: Авлигын хэрэг дээр ялын бодлогоор тэмцэх асуудал үнэхээр сул байна

-Тэрбум төгрөгийн авлига авсан этгээд 200 саяар торгуулаад өнгөрсөн байж таарахгүй-

Монгол Улсын гавьяат хуульч, ахмад прокурор Т.Галдаатай ярилцлаа.


-Та чөлөөндөө гараад хэдэн жил болж байгаа вэ. Одоо ямар ажил, албатай байна вэ?

-Тэтгэвэрт гараад найман жил болж байна. “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд багшлаач гэсэн урилгаар очоод багшилж байгаа. Оюутнуудад хичээл заах зүгээр юм. Орчин нь тайван сайхан байна. Хүн ер нь чадахаасаа чадахгүй хүртлээ явах нь зөв байх.

-Олон нийтийн дунд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл ихээхэн суларсан байна. Хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргах тохиолдол байгаад байна гэх ойлголт түгээмэл боллоо. Уг нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Сүүлийн 10 орчим жилд салбарынхаа өдөр тутмын ажилд хутгалдаагүй, чөлөөнд гарсан учир нарийн ширийн зүйлийг мэдэхгүй.

Гэхдээ энэ салбарт ажиллаж байсан учир тандалт хийж, зарим зүйлийг эргэцүүлж бодолгүй яах вэ. Таны хэлдэг үнэн. Хуулийн байгууллагыг сайнаас илүү муу гэх пиар нь түлхүү явж, сөрөг ойлголт, мэдээлэл их гарах боллоо. Хуулийн байгууллагад бие даасан хараат байдал алдагджээ, үзэмжзэр асуудалд хандаад байна гэсэн уур амьсгал олон нийтийн дунд явж байна.

Би насаараа хуулийн байгууллагад ажилласан хүний хувьд нийгмийн сэтгэл зүй ийм зүйл рүү чиглэнэ гэдэг тун осолтой хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг гэдгийг хэлье. Хуульдаа итгэдэггүй, хуулийн байгууллагад итгэдэггүй байдал бий болчихвол ямар нийгэм бий болох юм бэ.

Нөгөө ардчиллын амин сүнс болсон хуулиа дээдэлдэг, хуульдаа захирагддаг, хуулийн байгууллага нь хараат бус байх алтан дүрэм алга болчихвол эмгэнэлтэй нөхцөл байдал үүснэ. Тиймээс үүн дээр авах гээхийн ухаанаар хандах ёстой гэж нэгдүгээрт бодож байна. Хоёрдугаарт, ер нь нөлөөлөөд байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтны хүрээнд, магадгүй байгууллага дотор ч гэсэн асуудал байхыг үгүйсгэхгүй.

Ажиллаж байгаа хүмүүс ганц хэвээр цутгасан биш шүү дээ. Чадвар, мэдлэг, арга туршлага, ёс зүйн хувьд янз бүр л байгаа. Тэгэхээр нэг алтан шугамаар явна гэж байхгүй. Гэхдээ үүн дээр нэгдсэн бодлого, зарчим, хандлага нь зөв байх юм бол эерэг уур амьсгал баттай бүрдэнэ гзж ойлгож байгаа. Ер нь манай хуулийн байгууллагад тийм нөхцөл бүрэлдсэн гэдэгг итгэлтэй байдаг.

Гагцхүү цөөн тооны бүтэлгүй хүмүүсээс болж нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэгч зүйл болоод байна. Цөөн хүний буруутай үйлдлийг хуулийн байгууллагын нэр хүндэд халдааж, нийтээр тийм мэт боддог. Тэгэхээр хоёр талаас нь бодож, хандах шаардлагатай. Зөвхөн нэг тал руу хандаад байж болохгүй. Олон түмэн ойлголтоо зөв болгох, хуулийн байгууллага ч дотоод ажилдаа анхаарах ёстой.

-Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас гаргасан мэдээллээр 2015-2020 оны хооронд 1,943 шүүгчид холбогдох 1,303 гомдол хүлээн авснаас 18 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан гэх мэдээллийг харсан. Өөрөөр хэлбэл, гомдол мэдээлэл асар өндөр байгаа боловч яг нотлогдоод шийтгэл хүлээсэн хүн тун цөөн байна. Та энэ тоо баримтаас ямар дүгнэлт хэлэх вэ?

-Хоёр талаасаа аөч үзэх асуудал. 1,900 гаруй шүүгчид холбогдох гомдол хүлээн авсан гэхээр манай улсын нийт шүүгчийн тоотой харьцуулбал тун өндөр дүн юм.

Гэхдээ цөөн буюу 18 хүн хариуцлага хүлээсэн байгаа биз. Эндээс маш цөөн гомдол бодитой, бусад нь шүүгчид дургүйцсэн хандлагын илэрхийлэл байж болно. Нөгөө талаас сахилгын шийтгэл хүлээсэн 18 хүнээс гадна ёс зүйн алдаа гаргасан хүмүүстэй холбогдох асуудлыг давхар авч үзэх ёстой. Тухайн шүүгч ёс зүйн зөрчил гаргачихсан. Гэхдээ шалгаж байгаа байгууллага уг асуудлыг харгалзан үзэж, хянан шийдэхгүйгээр хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж байна гэсэн орон зайг гаргаж егөөд байвал аюултай.

Тийм учраас зөвхөн шүүгч ч гэлтгүй хуулийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүнд ёс зүйн асуудал тун чухал юм. Мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд засаж залруулж болно. Харин ёс зүйн алдаа гаргалаа гэхэд тэр нь мэдэгддэггүй. Тэгэхээр тэр зүйл дээр нь хуульчдыг бэлтгэх, тавих хяналт шалгуур талаас нь анхаарах, бодох естой юм болов уу гэж үздэг.

Ерөөсөө мэргэжлийн ур чадвараас гадна ёс зүйн асуудлыг онцгой ээрэгцүүлж авч үзэхгүй бол болохгүй. Одоо бол шүүгчдийн ёс зүй хуульчлагдаад дүрмэнд нь ороод явж байна. Цаашид ч төрийн албаны ёс зүйг хуульчилна гэж яриад байгаа биз дээ. Уг нь хуульчлагддаг зүйл биш. Амьдралынхаа хэв маягаар аваад явчихдаг уламжлалтай, зан үйлээр зохицуулагддаг хэм хэмжээг хуульчилна гэдэг чинь тэнд болохгүй юм байгаад байгаа учир, уг албанд шалгаж сонгохдоо ёс зүйн алдаа дутагдалтай нөхдийг оруулаад ирчихдэг учир аргаа барахдаа хуулиар зохицуулах гэж байна. Ёс зүй бол тун чухал.

-Нийгэмд хууль шүүхийн байгууллага шударга бус ажиллаж байна гэх ойлголтыг хамгийн их дэврээж байгаа нэг хэрэг бол С.Зориг агсны хэрэг. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн боловч эргэж буцаад тун ойлгомжгүй байдал үүсгээд байхад эргэлзэхээс аргагүй. Та хэргийн учир зангилааг хэр мэдэх вэ?

-С.Зориг агсны хэрэг дээр би хяналт тавьдаг прокурор байгаагүй. Яах вэ, прокурортоо ажиллаж байсан. Хэрэг материалтай нь танилцаж яваагүй ч гэсэн зарим талаар үзэл бодлоо илэрхийлж байсан талтай.

Анх хэргийн газрын үзлэгээс эхлээд л алдсан зүйл байгаа. Сайд дарга нар гээд баахан хүн орж ирээд хэргийн газрыг завхруулчихсан зүйл байдаг. Хуулиар тогтоосон горимоо барьж чадаагүй.

Үүнээс болоод анхны эд мөрийн баримтын шинж чанартай зүйлс утга чанараа алдсан, элдэв хэл ярианы үүдийг тавьсан асуудал бий.

Одоо илүү аюултай нөхцөл байдал үүсэж байна. Эрүүдэн шүүлт тулгасан гэж байна. Цацагдсан бичлэг зэргээс харахад үнэхээр хүнлэг бус хандаж, конвенцийн заалтыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь харагдаж байна.

Ул мөрөө үлдээдэггүй хэрэг гэж байхгүй

Би тухайн хүмүүс үнэхээр хэргийн алуурчин мөн үү, биш үү гэдэгт юм хэлж чадахгүй. Гол нь энэ хэргийг дагасан үйл явцаас бид сургамж авах ёстой. Уг нь энэ чинь их тодорхой хэрэг шүү дээ. Богино хугацаанд болчихсон. Хэргийн газар ул мөр, хохирогч бүгд байж байсан. Манай хуулийн байгууллагууд энэ байтугай далд хэргүүдийг илрүүлж чаддаг.

Гэвч С.Зориг агсны хэрэгт дээр доорын нөлөөлөл, янз бүрийн асуудал хутгалдсан байхыг үгүйсгэдэггүй. Тийм учраас өчнөен олон жил үргэлжилж, зарим нь хэлмэгдсэн юм шиг асуудал үүсээд явж байна. Энэ бүхэн манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа, хуулиа сахидаг дэг журам, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг горим журам тодорхой хэмжээнд алдагдсаны уршиг өдгөө ингэж илрээд байгаа юм.

Авлига, албан тушаалын хэргүүд дээр ч ялгаагүй. Бид хийдэг ажлаа хийгээд явж байсан бол бүх бололцоо байна. Ул мөрөө үлдээдэггүй хэрэг гэж байхгүй. Тэгэхээр зохих ёсоор нь явсан бол энэ мэт хэрэг аль эрт зүгээ олчихсон байх ёстой. Одоо энэ хэргийг хурдан шийдэж, нийгмийн элдэв эргэлзээг тайлах естой.

Ер нь хуулийн байгууллага хийх ёстой ажлаа дүрэм журмынхаа дагуу хийдэг. Хэрэв буруудвал түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх учиртай. Зөв бол хамгаалдаг зориг, сэтгэлтэй байх ёстой. Би хариуцсан хэргийнхээ хувь заяаг даах ёстой байхгүй юу. Харин хуулийн байгууллагын нэр төрд сэв суух ёсгүй, ариун байх ёстой. Хуулийн байгууллагын шийдвэр шударга гарах нь бусдад буян үйлдэж буй хэрэг юм.

-Ер нь албан тушаалын гэмт хэргүүд дээр хөндлөнгийн нөлөөлөл их байна. Хэргийг хянан шийдвэрлэх гэж цаг хугацаа их алдаж, сунжруулдаг асуудал байна гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хэрэг хянан шийдвэрлэх гэж удаж байна гэдэг нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарна Үнэхээр удах нөхцөлтэй хэргүүд байна. 50-60, түүнээс олон хавтастай хэргийг хянан хэлэлцэхэд хугацаа хэрэгтэй. Прокурор хэргийг эхнээс нь эцэс хүртэл дахин дахин нягталж, шалгаж үнэлсний үндсэн дээр дүгнэлт гаргах учир асар их хариуцлага хүлээж, тэр хэрээр хугацаа шаардсан ажил болдог. Үүнээс хамаарч удах асуудал хөндөгдөж байна. Харин ингэж удахад хуулиар тогтоосон хугацааны дагуу сунгалт хийгээд явж байвал хууль ёсны дагуу л явж байгаа юм. Тэрнээс биш ширээнийхээ нүдэнд хийж түгжчихээд яваад байж болохгүй. Үүнд хариуцлагын асуудал хөндөгдөнө.

Авлигын хэрэг дээр ялын бодлого чанга байх хэрэгтэй

Би ажиллаж байх хугацаандаа баримталж байсан зүйл бол хэрэгт үнэхээр ач холбогдолтой зүйлээ олж тогтоох. түүнийгээ хууль ёсонд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авахад ихээхэн анхаарал хандуулдаг байсан. Үүнд оролцогчдын эрхийг бүрэн дүүрэн хангасан байх хэрэгтэй. Манай хашир туршлагатай хүмүүс анхнаасаа түүвэр хийчихдэг. Энэ нь цаг хугацааг хэмнэж өгдөг. Энэ мэтийн арга хэрэглэх, орчин үөийн технолгийн дэвшлийг ашиглаж шинжлэх зэргээр хувь хүний санаачилга, ур чадварын асуудал ч байна. Аль аль талаас авч үзэх хэрэгтэй. Наад зах нь манай хуулийнхан өндөр ачаалалтай ажилладаг. Тиймээс хүнээ бодох ч ёстой.

-Авлига, албан тушаалын хэрэг нэмэгдэж байгаа нь улс орны хувь заяанд ноцтой асуудал дагуулдаг. Төрийн албан тушаалтнууд хууль шүүхийн шиидвэрийг эсэргүүцэж, ил цагаан мэдэгдэл хийдэг, олон нийтэд хуулийн байгууллага хөндлөнгийн нөлөөнд автсан мэт ойлголт өгдөг. Цаашлаад гутал хувцсандаа хүртэл хэдэн саяар иь авлигын мөнгөө нууж байгаад баригдчихаад хорих ялаас мултардаг, түүнд нь нийцүүлж хууль батлаад ч байна уу гэх хардлагууд бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сенсаацитай хэргүүд дийлэнх нь авлига, өндөр албан тушаалтнуудтай холбоотой байна.

Манайхан загас, жараахайг нь барьчихаад тулуудыг нь орхичихлоо гэж ярьдаг. Тулуудын асуудлыг хүчтэй яримаар санагддаг. Түүн дээр манай хуулийн байгууллагууд бодлоготой хандах ёстой. Ер нь авлигын хэрэг дээр уддаг асуудал байна. Хэдэн жилээр үргэлжилдэг. Бараг хөөн хэлэлцэх хугацаагаар дуусдаг. Эсвэл тэр хугацааг дуусгах гэж тоглолт хийдэг ч хүн байна. Арга саам хайж хэргзэ буцаасаар байгаад нөгөө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг. Ийм зүйл гарсан шүү дээ. Хуулийн цоорхойг ашиглаж байгаа юм. Энэ бол хууль тогтоогчдын алдаа.

Хуульч хуний хувьд бодоход авлигын хэрэг дээр ялын бодлогоор тэмцэх асуудал үнэхээр сул байна. Авлигын хэрэг 11 зүйл, 24 хэсгээс бүрдсэн байдаг. Үүнээс гурван зүйл, найман хэсэг нь хүнд, бусад нь дандаа хөнгөн ялтай.

Ялын бодлого нь найман жил хүртэл хорих ялтайгаар хялбаршуулаад шийдчихдэг. Нөгөөх нь аргагүй нотлогдоод ирэх үед “За миний хэргийг хялбаршуулаад шийдээд өгөөч” гээд прожурортоо гомдол хүсэлтээ гаргаад “Би үүн дээр ийм ял авъя” гэж тохироод шүүхээр ороод тэрүүгээр нь шийддэг. Энэ бол хуулийн цоорхой. Авлигын хэрэг дээр ялын бодлого чанга байх хэрэгтэй.

Маш өчүүхэн хувьд нь хорих ял оноож байгаа шүү дээ. Ихэнх нь дандаа торгууль. Тэрбум төгрөг идсэн хүнд 200 сая төгрөгийн торгууль юу юм бэ. Энэ мэтийн юман дээр хууль тогтоогчид анхаармаар байна.

Хялбаршуулах гэдэг нь шинэ дэвшил л дээ. Гэхдээ үүнд ямар хэрэг хамааралтай вэ гэдгийг ялгаж салгахгүй бол авлигын хэрэгтэн гүрийж байгаад сүүлдээ хэрэг нь нотлогдоод ирэхээр прокурорт хүсэлт тавьдаг. Хуулийн заалт нь байдаг. Иймд хүсэлтийг нь хүлээж авч шийдэхээс өөр арга байдаггүй.

Прокурортойгоо тохироод ороод ирсэн зүйл дээр шүүх 24 цагийн дотор шийддэг. Эрх зүйн орчин нь ийм учир дагахаас аргагүй. Бид авлигын хэрэгтэй хүнд өөрөөр хандана гээд хуулиас гажиж хатуу шийтгэл онсххоод байж болохгүй биз дээ. Хууль дүрмээ л сахина. Тэгэхээр хууль тогтоогчид энэ мэт байдлыг засаж залруулах хэрэгтэй.

-Угаас авлига гэхээр улс төртэй холбогддог. Тиймээс оорийгоо болон хамаарал бүхий этгээдүүдээ хамгаалах гэж улсторчид хуулийи ийм цоорхойг бий болгож огсон юм биш үү?

-Манай хууль тогтоогчид авлигачидтай бусдаас өөр аргаар тэмцэх ёстой юм байна. Үүн дзэр хуулийн бодлого, ялын дэглэм чанга хатуу байх хэрэгтэй байна.

Үнэхээр цээрлэл, хүмүүжил авдаг хэмжээний ял тэдэнд оногдох ёстой гэсэн асуудлыг бодолцохгүй байна. Магадгүй ийм байдал надад ч тохиолдож болзошгүй гэсэн байдлаар ханддаг юм болов уу гэсэн муухай гэхээс өөр аргагүй бодол төрдөг. Тийм байж боломгүй юм.

хуулийн байгууллагаас шийтгэл оноосон, эсвэл цагаадсан бол үндэслэл дүгнэлтээ нэгд нэгэнгүй тайлбарлаад танилцуулчихдаг байх хэрэгтэй

Манай хууль тогтоогчдын хүсэл зориг зарим зүйл дээр илтэд харагдаж байна шүү дээ. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг хэлмээр байна. Авлигын хэрэгтэй хүмүүс үүгээр урсаад гараад л явсан. Хууль эрх зүй нь зөв байх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчин буруу байгаад түүмийг хэрэглэсэн шүүгч, прокурорт ялыг халдааж болохгүй. Шийдэхээс яадаг юм. Хууль дүрэм нь тэгээд заачихсан юм чинь. Тэгэхээр үүнийг хуулиар нь зохицуулаад өгчихвөл шүүгч, прокурорт хийх ажил нь тодорхой болчихно.

Хууль бол хөдөлшгүй зүйл биш. Өөрчлөлт хэрэгтэй бол оруулах л ёстой. Нийгэм авлигын хэргийн ял зэм хөнгөн гэсэн сэтгэл зүйтэй байна, уг цоорхойг бөглөх ёстой гэж үзвэл хууль тогтоогчид кноп дараад л шийдэж орхино. Тэгэхээр тийм хүсэл зориг байна уу гэдэг асуудал байна. Ийм хүсэл сонирхлын тухай ярихаар улс төр рүү орчих гээд байна. Ярилцлагын төгсгөлд би ганц хоёр зүйл онцолж хэлмээр байна.

-Бололгүй яах вэ?

-Зарим хэрэг, тэр тусмаа улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан, эсвэл нийгмийн том массын анхаарлыг татсан хэргүүд дээр хэн нэгэн гарч ирээд элдэв тайлбар хэлэх, хууль шүүхийн байгууллагыг буруутгах, илтэд худал мэдээлэл тараах асуудал байдаг. Тэр ч бүү хэл Монголын ард түмний эв мэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүн Ерөнхийлегчөө хүртэл элдвээр хэлж ярьдаг болж. Энэ байж боломгүй асуудал юм. Шүүмжлэл байж болно. Тэгэхдээ илт худал гүжирдлэг тарааж, дайрч доромжлон гутаах зэргээр хувь хүн, байгууллагын нэр төрд халдаж, нийгмийи сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохгүй.

Нөгөө талаас хуулийн байгууллагаас шийтгэл оноосон, эсвэл цагаадсан бол үндэслэл дүгнэлтээ нэгд нэгэнгүй тайлбарлаад танилцуулчихдаг байх хэрэгтэй. Хуулийн байгууллагын шийдвэр аль нэг талд гарна. Дундын шийдвэр гэж байхгүй. Хууль зүйн үндэслэл дээр суурилж гарч байгаа. Үүнийгээ тайлбарлаад танилцуулчих хэрэгтэй. Ингэвэл нийгмийн эргэлзээг тайлж, хууль шүүхийн байгууллага хэн нэгний захиалгаар нөлөөнд автаж ажилладаг мэт ойлголт түгээдэг этгээдүүдийг хумьж чадна.

Түүнчлэн манайхан нэг нэгнээ элдвээр хэлдэг, доромжиддог, гутаадаг хандлага газар авч байна. Хүний ёс жудаг талаасаа ч монголчууд муу юмыг дэвэргэдэггүй ард түмэн. Үүн дээр анхааралтай хандмаар байна. Ялангуяа, манай хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориуд хэлмээр байна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй зүйлийг ингэтэл нь дэвэргэж тавих гэж дээ хэмээн бодогдох зүйл гардаг. Хэвлэлийкхэид хүчирхэг ээвсэг байна. Гэхдээ хууль шүүхийн өмнө хүний нэр төрд халдах ёсгүй, эрх тэгш л байх ёстой. Надад эрх мэдэл нь байна гээд хүн ёсны мөн чанараа орхигдуулчихаад давхиад байж болохгүй.

Хуулийн байгууллага дүрэм журмынхаа дагуу ажлаа хийг. Сүүлд хар, цагаан нь гарсны дараа гомдох асуудал байвал зохих журмаар нь тавьдаг орчин нөхцөл бүрдээсэй гэж боддог. Энэ нь муу юмыг хаацайлна гэсэн үг биш. Муу юмыг нэртэй зүстэй, устай нь тавьж байх нь эөв. Харин зарим хүний захиа даалгавар, хувийн сонирхлоор ийм зүйл хийдэг байж таарахгүй.

Г.БАТЗОРИГ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

​У.Хүрэлсүх: Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амалсан. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал тавих цаг болсныг сая болсон НҮБ-ын чуулганы үеэр хэлэлцсэн.

11 дүгээр сард Английн Глазгоу хотноо улс орны удирдагч нар цуглаж цөлжилтийн эсрэг асуудлаар хуралдана. Энэ хуралд би өөрийн биеэр оролцоно.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 сая, Эрдэнэс тавантолгой компани 180 сая мод тарьж ургуулахаар амлалтаа авч байгаа.

Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын мэрхгэжилтнүүдтэй санаа бодлоо солилцоход тэрбум мод тарьж, ургуулах боломжтойг хэлсэн. Өөрсдийн болон ирээдүй хойч үе болох хүүхдийнхээ төлөө мод тарьж ургуулах ажлыг үндэстнээрээ хийх ажил.

Цар тахал хэдийд зогсохыг хэлэх боломжгүйг дэлхийн улс орнуудын удирдагч нар хэлж байна.

Бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Ээжийнхээ гэдсийг ухаад байвал яахав бодоод үзэх хэрэгтэй. Үүн шиг эх дэлхийгээ ухахгүй, хайрлах нь зөв.

Хөл хорио тавиад, янз бүрийн хөдөлгөөнүүд зогссоны дараа уул ус амилж, озоны давхарга нөхөгдөж байсныг бид мэднэ. Энэ нь байгаль эх хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой нь харагдаж байна.

Тиймээс нэг тэрбум мод тарьж, ургуулах зарлигийг дөнгөж сая гаргалаа.

Энэ сард ургамал судлаач, ААН, эрдэмтэн судлаачдын хурал зохион байгуулж, энэ өвөл нэг тэрбум мод тарих бэлтгэлээ хангана. Мод тарьж, ургуулахын тулд орчин үеийн техник, технологийг хэрэглэнэ. Мод тарих газрыг айл өрх, ААН-д хуваарилж өгнө. Халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Өөрөөр хэлбэл бидний тарьсан модыг усалчихаад халамжийн мөнгөө авах шаардлага тавина.

Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Наймаас наян настан хүртэл байгалийг сүйтгэж буй бүхэнтэй тэмцэнэ. Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Манай ард түмэн ярьдаг хүүхэд өсгөх, ном туурвих, мод тарих гурван дээд буян гэж ном зохиолдоо бичиж байдаг. Мод тарих ажилд шашин шүтлэг, баян, хоосны ялгаа гарахгүй.

ДНБ-ий нэг хүртэлх хувийг байгаль дэлхийд зарцуулна. Эмийн ургамал, чацаргана, жимсний зэрэг олон төрлийн мод тарина. Үүнийг дагаад ажлын байр бий болно, дотоодын жимс, жимсгэний хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох бизнес болно.

Монгол Улсын 75% цөлжсөнийг манай иргэд бараг бүгд мэдэж байгаа. Хөдөө нов ногоон тал дээр буухад шарилжин дээр бууж байгаа. Энэ нь бэлчээрийн доройтлыг харуулж байна.

Өгий нуурын доор 1-2 метр ногоо ургасан зэрэг бохирдолтой болсон.

Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц болон шатахууны цистернийг гаргаж цэвэрлэнэ.

Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш ажлаа хийх цаг гэдгийг төрийн тэргүүний хувьд улстөрчдөд хэлж байгаа. Хөгжлийн тухай, улс орныхоо амьдралыг өөд татах цаг болсон. Албан тушаалын төлөө хийрхэх цаг бус.

Өнөөдөр миний хийх ёстой нэг том ажлын нэг эхэлж байна. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нар үргэжлүүлэхийг хүсэж байна. 2030 он гэхэд ногоон Монгол болох ёстой.

Хөшигийн хөндлийн шинэ нисэх буудлын хурдны замын хажуугаар битүү ой байгаасай. Байгаль дэлхийгээ хайрлаж, мод тарьснаар өвчин зовлон, цар тахлаас ангижирна.

Ногоон монгол болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Сайн дураараа мод тарьж буй хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн эгэл баатрууд.

Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно гэж бодож байгаа.

Би Тэрэлжид 10,000 мод тарьсан. Байнга усалж, тордох, хашаатай болгох гээд ажил их бий” гэв.У.Хүрэлсүх: Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амалсан. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал тавих цаг болсныг сая болсон НҮБ-ын чуулганы үеэр хэлэлцсэн.

11 дүгээр сард Английн Глазгоу хотноо улс орны удирдагч нар цуглаж цөлжилтийн эсрэг асуудлаар хуралдана. Энэ хуралд би өөрийн биеэр оролцоно.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 сая, Эрдэнэс тавантолгой компани 180 сая мод тарьж ургуулахаар амлалтаа авч байгаа.

Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын мэрхгэжилтнүүдтэй санаа бодлоо солилцоход тэрбум мод тарьж, ургуулах боломжтойг хэлсэн. Өөрсдийн болон ирээдүй хойч үе болох хүүхдийнхээ төлөө мод тарьж ургуулах ажлыг үндэстнээрээ хийх ажил.

Цар тахал хэдийд зогсохыг хэлэх боломжгүйг дэлхийн улс орнуудын удирдагч нар хэлж байна.

Бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Ээжийнхээ гэдсийг ухаад байвал яахав бодоод үзэх хэрэгтэй. Үүн шиг эх дэлхийгээ ухахгүй, хайрлах нь зөв.

Хөл хорио тавиад, янз бүрийн хөдөлгөөнүүд зогссоны дараа уул ус амилж, озоны давхарга нөхөгдөж байсныг бид мэднэ. Энэ нь байгаль эх хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой нь харагдаж байна.

Тиймээс нэг тэрбум мод тарьж, ургуулах зарлигийг дөнгөж сая гаргалаа.

Энэ сард ургамал судлаач, ААН, эрдэмтэн судлаачдын хурал зохион байгуулж, энэ өвөл нэг тэрбум мод тарих бэлтгэлээ хангана. Мод тарьж, ургуулахын тулд орчин үеийн техник, технологийг хэрэглэнэ. Мод тарих газрыг айл өрх, ААН-д хуваарилж өгнө. Халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Өөрөөр хэлбэл бидний тарьсан модыг усалчихаад халамжийн мөнгөө авах шаардлага тавина.

Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Наймаас наян настан хүртэл байгалийг сүйтгэж буй бүхэнтэй тэмцэнэ. Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Манай ард түмэн ярьдаг хүүхэд өсгөх, ном туурвих, мод тарих гурван дээд буян гэж ном зохиолдоо бичиж байдаг. Мод тарих ажилд шашин шүтлэг, баян, хоосны ялгаа гарахгүй.

ДНБ-ий нэг хүртэлх хувийг байгаль дэлхийд зарцуулна. Эмийн ургамал, чацаргана, жимсний зэрэг олон төрлийн мод тарина. Үүнийг дагаад ажлын байр бий болно, дотоодын жимс, жимсгэний хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох бизнес болно.

Монгол Улсын 75% цөлжсөнийг манай иргэд бараг бүгд мэдэж байгаа. Хөдөө нов ногоон тал дээр буухад шарилжин дээр бууж байгаа. Энэ нь бэлчээрийн доройтлыг харуулж байна.

Өгий нуурын доор 1-2 метр ногоо ургасан зэрэг бохирдолтой болсон.

Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц болон шатахууны цистернийг гаргаж цэвэрлэнэ.

Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш ажлаа хийх цаг гэдгийг төрийн тэргүүний хувьд улстөрчдөд хэлж байгаа. Хөгжлийн тухай, улс орныхоо амьдралыг өөд татах цаг болсон. Албан тушаалын төлөө хийрхэх цаг бус.

Өнөөдөр миний хийх ёстой нэг том ажлын нэг эхэлж байна. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нар үргэжлүүлэхийг хүсэж байна. 2030 он гэхэд ногоон Монгол болох ёстой.

Хөшигийн хөндлийн шинэ нисэх буудлын хурдны замын хажуугаар битүү ой байгаасай. Байгаль дэлхийгээ хайрлаж, мод тарьснаар өвчин зовлон, цар тахлаас ангижирна.

Ногоон монгол болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Сайн дураараа мод тарьж буй хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн эгэл баатрууд.

Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно гэж бодож байгаа.

Би Тэрэлжид 10,000 мод тарьсан. Байнга усалж, тордох, хашаатай болгох гээд ажил их бий” гэв.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Ухамсар” бүтээлийг хотын төвд сүндэрлүүлэв

Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээл өнөөдөр хотын төвд сүндэрлэв.

Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны уран бүтээлчдийн бүтээлээс сонгон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэндбайрлуулсан юм. Энэхүүалдартай бүтээлээ дахин урлаж, Улаанбаатар хотынхоо төвд байршуулан нийслэлийн үзэмжид чимэг нэмлээ.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн билээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг нийтэд таниулах, уран бүтээлчдийг дэмжин ажиллах зорилгоор “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж буй аж. Энэ аяны хүрээнд хотын хэд хэдэн байршилд хөшөө, баримлууд сүндэрлэх бөгөөд “Ухамсар” бүтээлээр эхлэлээ тавилаа. Хотоо чимэх орчин үeийн контемпорари бүтээлүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд байрлуулах юм байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

ШӨХТГ: Хэрэглэгчдийг карттай, гэрээтэй хэмээн ялгалгүй шатахуун борлуулахыг шаардаж байна

ШӨХТГ-аас шатахуун борлуулахдаа тухайн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагаар шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд хүргүүлжээ.

Энэ нь:

  • Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг,
  • Хэрэглэгчийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйл,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх бодит байдлыг үүсгэж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

​Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 61 сарын хугацаанд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж албажууллаа.

Тодруулбал, Ховд гол дээр байгуулах 90 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэллээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд гол дээр барих анхны судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Бид 2018 оноос уг судалгаанд үндэслэж дахин тооцоог хийгээд ийнхүү баталж, эцсийн шийдвэрийг гаргасан.

Уг төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ.

Бидний хийсэн тооцооллоор тухайн төслийн өртөг нийтдээ 288 сая ам.долларын төсөвтэй байсан.

Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан.

Тендерт шалгарсан компани 271 сая доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон” гэв.

“Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор манай улс баруун бүсийнхээ эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах боломжтой”

Үргэлжлүүлэн “Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор манай улсын баруун бүс болоод Алтай, Улиастайн эрчим хүчний системийг дотоодоос бүрэн хангах боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд холбогддог хэрэглэгчид нийт хэрэглэж буй эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоос авч байгаа. Бид өнөөдөр зарим бараа үйлчилгээг импортоор авахын сөрөг талыг нийгмээрээ мэдэрч байна.

Одоогоор манай улс эрчим хүчний тодорхой хэрэгцээгээ импортоор хангаж байгаа энэ байдал баруун бүсийн хувьд хязгаарлагдаж, дотоодоос бүрэн хангах боломжтой болно” гэдгийг хэллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Манайх маш өндөр хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Манайд ковидын тохиолдол өдөрт 1000,1000-аараа илэрч байна. Дельта хувилбар аль хэдийнэ голомтлон тархсан уу. Эмч, эмнэлгийн орны хүртээмж хэр байна вэ?

-Зургадугаар сарын давлагааны үед бид 14.500 ор дэлгэж байсан. Харин өнөөдөр 21 мянган ор дэлгээд ажиллаж байна. Монгол Улсын хувьд өвчлөлийн талыг нь эмнэлэгт авч байгаа. Гэтэл дэлхий дахинд бол нийт өвчлөлийн дөнгөж 1/3 хувийг л эмнэлэгтээ авч байна. Энэ үзүүлэлтээр авч үзэх юм бол Монгол Улс маш өндөр хэмжээнд эмнэлэгтээ хэвтүүлэн эмчлүүлж байна гэсэн үг. Бид нэг ч гэсэн хүнийг хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Эмнэлгийн ачаалал бол дээд цэгтээ хүрчихсэн. Ор дэлгэх гэхээсээ илүү хүний нөөц хамгийн том тулгамдсан асуудал. Үндсэндээ хүний нөөцийн хамгийн байж болох дээд цэгтээ тулган ажиллаж байна. Боломжтой бүх л арга хэмжээг Эрүүл мэндийн салбар авч хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр хоёр тунгаа тариулсан залуу иргэд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учир хүндрэх эрсдэлтэй ахмад настнууд, жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэдийнхээ урдуур дайран эмнэлэгт заавал хэвтэнэ гэхгүйгээр эмчийнхээ заавар зөвлөгөөг даган биеэ ажиглан гэртээ өөрийгөө тусгаарлан эмчилж, халдвартай иргэд маань шинж тэмдэг байхгүй гэж гадуур явж халдвар бүү тараагаач ээ гэж уриалмаар байна.

-Сургуулийн насны хүүхдүүд халдварын тархалтад хэр өртөж байна вэ. Хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насныхан вакциндаа хамрагдчихсан, 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй учраас дельта хувилбарыг илүү хүнд тусаж байна уу?

-Хүүхдийн өвчлөл нийт өвчлөл дотор 20 орчим хувьтай байгаа. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллаа сахихгүй бол өвчлөл илүү нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ зохих хариу арга хэмжээг боломжтой арга хэлбэрээр авч байна.

Үүний нэг нь томуугийн эсрэг вакцинд 6 сараас дээш 11 нас хүртэлх хүүхдийг хамруулах явдал юм. Ер нь хүүхдийг өвдүүлэхгүй байх л чухал. Энэ тал дээр эцэг эхчүүд бид хамтдаа хичээж, хүүхдэдээ маш сайн анхааруулж, тогтмол маск зүүлгэх, гарыг нь халдваргүйжүүлж сурах хэрэгтэй.

-Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэхээр тогтсон. Одоо ихэнх анги цахимаар хичээллэж байна. Халдварыг тодорхой хэмжээнд хумихад ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?

-Сургууль 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Ихэнх нь цахимд шилжсэн зүйл байхгүй. Хоёр сайдын хамтарсан тушаал шийдвэрийн дагуу зохион байгуулалт хийгдээд явж байна. Цаашдаа ч энэ журам үйлчилж явах байх. Хүүхэд сургуулийн орчноос халдвар авч байна гэхээсээ илүү гэр бүлээсээ халдвар авч байгаа.

Үүнээс улбаалж тухайн анги цахимд шилжих тохиолдол байна. Сургуулийн зүгээс эрсдэлээ тооцож зарим ангиа цахимд шилжүүлж түр зохицуулалт хийж байна. Үүнээс гадна зарим эцэг эх хүүхдээ эрсдэлд оруулахгүй гэдэг шалтгаанаар цахимыг сонгож буй. Гэхдээ эрсдэл бол байгаа. Энэ эрсдэлийг тооцож аль болох танхимаар хичээллүүлж хоцрогдлыг арилгах шаардлага нь илүү бодитой тулгамдсан асуудал болоод байна.

-ДЭМБ-аас гурав дахь тунг хүлээн зөвшөөрсөн юм уу. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд хичнээн иргэн хамрагдаад байна вэ?

-Дэлхий дахинд вакцины хамрагдалт хангалттай байж чадахгүй байна. Учир нь одоог хүртэл вакцинуудын олдоц бага, хүрэлцээ муу, зарим буурай орнууд дөнгөж вакцин тарьж эхэлж байна. Энэ бүх шалтгаанаас улбаалж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гурав дахь тунгийн асуудалд хандаж буй болов уу. Монгол Улсын хувьд дархлаажуулалтын хуультай орон. Энэ дагуу бид өөрсдөө шийдвэр гаргаад явах боломжтой. Уг боломжийнхоо хүрээнд л гурав дахь тунг дотоод гадаадын судалгаан дээр үндэслэн хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 270 гаруй мянган хүн гурав дахь тунд хамрагдаад байна.

-Нэг, хоёр дахь тунгаа хийлгээд ковид тусаад эдгэсэн хүмүүс гуравдугаар тунд хамрагдаж болох уу?

-Бүрэн тунгаа авчихаад өвдсөн бол нэмэлт тун шаардлага байхгүй. Харин нэг тунгаа аваад өвдсөн бол хоёр дахь тунгаа тариулах шаардлагатай гэж зөвлөж байгаа.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Squid Game” цуврал шинэ амжилт тогтоолоо

Энэ сарын 17-ны өдөр “Netflix” дээр нээлтээ хийсэн есөн ангит богино хэмжээний “Squid Game” цуврал нь дэлхий нийтийг шуугиулж байна. Тодруулбал, уг бүтээл нь “Netflix”-ийн “U.S. шилдэг 10” жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа төдийгүй Flix, Patrol вэб сайтын мэдээлснээр “Netflix”-т байршсан бүх цуврал дундаа буюу дэлхий даяар үзэлтээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин уг жагсаалтыг “Sex Education” цувралын гуравдугаар бүлэг тэргүүлж байгаа бөгөөд “Squid Game” нь ердөө 31 онооны зөрүүтэй байна.


Киноны ерөнхий үйл явдал нь 45.6 тэрбум воны төлөө амь насаа дэнжин тавьж өрсөлдөх хэсэг бүлэг хүмүүсийн тухай өгүүлэх бөгөөд зохиолч, найруулагч Hwang Dong Hyuk нь уг бүтээлийг 2009 онд бичиж дуусгасан юм. Тэрээр “Хэрэв тухайн үед киног гаргасан бол үзэгчдийн сэтгэл зүй нь арай бэлэн болоогүй байх байсан” хэмээн хэлжээ.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Увс, Ховд, Баян-Өлгийд гурав хоног цахилгаан хязгаарлана

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг 2021 оны есдүгээр сарын 20-22-ны өдөр 06:00-20:00 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Тодруулбал, ОХУ-ын улс хоорондын 110 кВ-ын С-458 “Улаангом-Чадан” цахилгаан дамжулах агаарын шугамын урсгал засварыг хийж байгаа аж.

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас тодруулахад “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засвар эхэлж, Орос талаас графикт агаарын шугамын урсгал засвар хийж байна. Энэ шугамыг хүчитгэх засварын ажлууд өнөөдөр 06:00 цагаас эхэлсэн. Гурав хоног үргэлжилнэ. Иргэдэд урьдчилж мэдээлэл хүргэсэн бөгөөд өмнө нь төлөвлөсөн байсан ажил учир хүндрэл үүсээгүй. Засварын ажил графикийн дагуу үргэлжилж байна.

Гэхдээ Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Засварын ажлын талаар хэрэглэгчдэд зар түгээж мэдээлсэн. Мөн бүх хүн мэдээлэлтэй байгаа эсэх талаар утсаар тодруулж буй. Засварын ажил товлогдсон хугацаанд дуусна гэлээ.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Бритни Спирс сүй тавьснаа зарлалаа

Дуучин Бритни Спирс олон жил хамтран амьдарч байгаа Сэм Асгаритайгаа сүй тавьжээ.

Тэрээр сүйн бөгж зүүсэн дүрс бичлэгийг инстаграм хуудастаа оруулан энэ тухайгаа олон нийтэд зарласан байна. Бритни Спирс өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ төлөө шүүхээр 13 жил тэмцсэн. Өмч хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой гэрээний заалтууд нь Бритниг хувийн амьдралаа зохиоход нь саад болж байсан гэнэ. Түүний сэтгэцийн байдалтай холбоотойгоор өмч, хөрөнгө захиран зарцуулах эрхэд нь хязгаар тавих шийдвэрийг шүүхээс 2008 онд гаргаж байсан юм. Тэмцэл саяхан амжилтад хүрч, тэрээр өмч хөрөнгөндөө эзэн суусан учир ийнхүү хувийн амьдралдаа санаа тавьж эхэлж байгаа юм байна.

Britney Spears Involved! The pop star announces an engagement to Sam Asgari  as she presents a diamond ring – Bangladesh News

Сүйт залуу Сэм Асгари мөн өөрийнхөө инстаграм хуудаст Бритнитэй бөгж солилцон үнсэлдэж байгаа зургаа оруулжээ. Менежер Брэндон Коэн нь People сэтгүүлд ярилцлага өгч, тэдний сүй тавьсныг баталсан байна. “Хосууд олон жилийн харилцаагаа албан ёсны болгож өнөөдөр олон нийтэд зарлаж байна” гэж тэрээр өгүүлжээ.

Бритни Сэм нар 2016 онд клипний зураг авалтын үеэр танилцжээ.